Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 12]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 12 – Чонон сүрэг (хэсэг 2)

Линлэй хорь гаруй Салхин чонуудаар хүрээлүүлсэн байв. Зуун ногоон өнгийн салхин ир Линлэй уруу чиглэж, түүнийг зугтаах газаргүй болгов.

Зугтаах ямар ч гарц байхгүй!

Линлэй гэнэтхэн хөдлөв. Өндөр хурдаар, газраас дээш хөөрч, харвасан сум мэт агаарт гарав. Тэрбээр бүдүүн модны мөчир дээр буухыг зорьсон байлаа. Гэхдээ хэтэрхий олон салхин ир байгаа учраас арав гаруй нь Линлэйн биеийг шархдуулав.

” Шүү! Шүү! Шүү! Шүү!”

Салхин ирүүд Линлэйн арьсан хуягыг зүст, түүнийг агаар дээр цавчив. Линлэй шалавхан бүдүүн модны мөчрөөс барин аваад, эргээд дээшээгээ авирч эхлэв. Хориос  гучин метр дээшээ авирсны дараагаас л тэр доошоо эргэж харав.

” Энэ үнэхээр аюултай байлаа шүү.”

Линлэй уртаар амьсгаа явав. Яг одоо Линлэйн биеийг чулуу мэт хуяг бүрхэн авсан ба энэ газрын элементийн эрчимыг багахан хэмжээгээр шингээсэн байлаа.

Газрын шид : Газрын хамгаалагч!

Газрын хамгаалагчийг дор хаяж тавдугаар зэрэглэлийн шидтэн хэрэглэж чаддаг. Тав зургадугаар зэрэглэлийн шидтэн энэ шидийг хэрэглэсэн тохиолдолд маш их хэмжээний газрын эрчим хүний биеийг бүрхэн авч чулуун хуяг дуулга бий болгосноор маш сайн хамгаалалт болж чаддаг. Адилхан зэрэглэлийн хэд хэдэн дайралтийг тэсч гарч чаддаг.

Урьдны салхин ирүүд зөвхөн гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн дайралтийн хүчтэй.

” Аааар!” Зэрлэг улих чимээ сонсдоно.

Линлэй доошоо ширтэв. Хорин салхин чонын сарвуун дор салхи цуглаж байхыг тэрээр олж харав. Тэд гэнэтхэн бүгдээр дээш үсрэв. Том хоёр нь дээшээ хорин метр үсэрч, томоохон мөчир дээр буулаа. Хүчит сарвуу, ирт хумс нь мөчирт зоогдож маш тэнцвэртэй зогсно.

Салхин чонуудад тэнцвэрээ олох гайхалтай чадвар бий. Үнэндээ тэдэнд модон дээр авирах хэцүү биш.

” Би та нарыг модон дээр авирахаас айгаагүй. Та нар харин ч авирахгүй байх вий гэснээс айж байлаа.” Линлэй судсан дахь цус нь буцалж байгаа мэт санагдав. Илүү аюултай, хэцүү болох тусам Линлэйд улам илүү сонирхолтой болж байлаа.

Авирах чадвараараа Салхин чонууд тодорхой байдлаар хүнээс дутуу байв. Линлэй хурдацтайгаар нэг модноос нөгөө мод уруу үсэрч байсан бол Салхин чонууд улин араас нь элдэж хөөнө.

Шидэт араатнуудын уулсын хөндийн гаднах тойрогт, сүрэг Салхин чонууд яах ч аргаггүй хамгийн хүчтэй нь. Зургадугаар зэрэглэлийн дайчид хүртэл Сүрэг Салхин чоныг хараад ухрахаас өөр аргаггүй болно. эцсийн эцэст хичнээн бяртай байлаа ч зургадугаар зэрэглэлийн дайчин Салхин чонын сарвуун шууд дайралтийг тэсч чадахгүй.

Линлэй мөн хориод Салхин чоно модон дунд нуугаж тоглоно. Хоёр том Салхин чоно Линлэйгээс хурдан байлаа. Тийм учраас Линлэйд тогтмол чиглэлээ өөрчлөн бултахаас өөр арга байсангүй. Гэнэтхэн удирдагч Салхин чоно хэдэн салхин ир явууллаа. Линлэй даруй чиглэлээ солин бултахаас сонголтгүй болов.

” Шаррр!” Мод салхин ирэнд цавчигдан, доошоогоо унаж цавчигдаж эхэллээ.

” Тассс!”

Удирдагч Салхин чонын сарвуу Линлэйд хүрч, нурууг нь маажиж гарав. Газрын хамгаалагч хэд хэдэнтээ чичирхийлж байсан ч, элементийн эрчим гэрэлтэнэ.

” Тасс! Тасс! Тасс!”

Салхин чонуудын ахлагчид машид хурдан байсан ба, машид шаламгай байв. Тэдний сарвуунууд Линлэйн нуруун толгой болон зарим сул газруудад хүрсэн ч, зол болж Газрын хамгаалагч элементийн эрчимээс бүрэлдсэн учир хэлбэрээ өөрчилж болдог байв. Линлэй газрын хамгаалагчаа дуулга болгон бас ашиглана. Гэхдээ Салхин чонуудын зогсолтгүй дайралтийн дараагаар хуягны дээр байх элементийн эрчим анивчиж эхэлнэ.

” Энэ Салхин чонуудын ахлагч нар хэтэрхий хурдан юм. Газрын хамгаалагч хуяг дуулга удаан тэсэхгүйн.”

Шүдээ зуун, Линлэй дээшээ авирсаар байв. Жингийнхээ хувьд тэрээр Салхин чонуудыг бодвол хамаагүй хөнгөхөн. Тиймээс авирах чадвар нь бас илүү. ОДоо Линлэй наян метрийн өндөрт гарсан. Салхин чонууд үүнээс дээш авирч чадахгүй. Тэд зөвхөн салхин ирийг нэг нэгээрээ Линлэй руу чиглүүлэн шидэхээс өөр яалтай. Линлэй бүх чадлаараа чармайн бултана. Үнэхээр бултаж чадаагүй тохиолдолд л өөрийнхөө Газрын хамгаалагчаар цавчилтийг хамгаална.

” Ийм өндөрөөс унавал чи үхэхгүй гэжүү?” Линлэй шидэт шившлэг амандаа бувтнаж байв. Ийм дарамттай нөхцөлд тайван байна гэдэг өөрийнхөө оюун бодлоо өндөр түвшинд хөгжүүлсэний үр дүн.

” Тасс!”

Нэг салхин ир Газрын хамгаалагчийг онов. Нурж унахын ирмэг дээр байсан Газрын хамгаалагч эцэст нь тоо томшгүй олон элементийн эрчимын хэлтэрхий болон унаж агаарт гэрэлтэнэ.Салхин ирийг дахин нэг салхин ир дагав. Тэр ир Линлэйг чиглэнэ.

” Дийлэнхи салхин чонуудаас гарах шидүүд гуравдугаар зэрэглэлийн шид байна. Дөрөвдүгээр зэрэглэлийн дайчныг минь бодвол намайг алж чадахгүй.” Линлэй үргэлжлүүлэн шившлэгээ уншиж салхин ирийг өөрийнх нь биеийг цавчихаас хамгаалсангүй.  ” Шүү, шүү.” Цавчилтаас учирч цус олгойдон гарна. Линлэйн цээжид аймшигтай шарх үүст, шинэхэн цус урсан гарна.

Линлэй ердөө багахан хөмсгөө зангидсан ч үргэлжлүүлэн шившлэгээ уншиж байлаа.

” Вүүш!” ” Вүүш!”” Вүүш!”” Вүүш!”

Зуу гаруй хурц ирмэгтэй чулуу хөөрөв. Тэд газрын элементийн эрчимээр гэрэлтэн. Энэ нягт шигүү чулуунууд хорин Салхин чонууд уруу чавхуурагдав. Гучин чулуу төвд байх хоёр удирдагч Салхин чонуудыг онилно. Чулуунууд хэтэрхий нягт байлаа. Бяцрах дуу нэг нэгээр гарч, Салхин чонууд доошоо газар уруу нэг нэгээрээ шидэгдэнэ. Тэр ч бүү хэл модны мөчрүүд хүртэл бяцарч унаж байлаа.

Энэ шидийн дараа дийлэнхи Салхин чонууд газар унасан ч гэсэн, эдгээр Салхин чонууд маш хурдтай, арьс нь зузаан. Тэд газар шидэгдсэн хэдий ч зарим нь модны мөчирнөөс сарвуугаараа зүүгдаж, зарим нь хөнгөхөн гэмтэл авсан бол нэг нь ч үхээгүй байна

” Энэ шарх муу харагдаж байгаа ч, ердөө арьс нь шалбарсан байна. Ингэж цус олгойдон гарахыг зөвшөөрч болохгүй.” Линлэйн зүүн гар дүрэлзэх галаар бадарвал, тэрбээр зүүн гараа цээжиндээ хүргэв. Мах шарагдах дуу сонсвол, Линлэй амаа жимийн, гүнзгий амьсгаа авахаас өөр яалтай. Шарагдсан махны үнэр Линлэйн цээжнээс гарна. Яг ингэж Линлэй шархаа галаар төөнөн аниулж, үзэшгүй муухай шархтай болсон юм.

Ингэж шархаа аниулсаны зэрэгцээ, Линлэй энэ боломжийг ашиглан хурдан зугаж байлаа. нэг модноос нөгөө мод уруу. Нүд ирмэхийн хооронд, тэрбээр маш хол зугтсан байлаа. Тэгээд тэрбээр газар уруу шулуухан буув. Линлэй наян метрийн өндөрөөс унасан хэдий ч түүний бие агаар мэт хөнгөхөн байв. Унаж буй хурд нь хүртэл тийм ч удаан биш байлаа. Газар хөл нь хүрэх тэр агшинд Линлэй дахин өөр нэг шид аль хэдийн шившээд дууссан байлаа.

Салхин чонууд араас хөөж, удалгүй ойртон ирэв.

Хоёр Салхин чонын ахлагч хамгийн түрүүнд ойртон ирлээ. Улин Линлэй уруу хүйтэн харцаар ширтэнэ. Яагаад Линлэй зугтахаа болив? Эдгээр хоёр ухаантай шидэт араатнууд Линлэйг ямар нэгэн урхи бэлдсэн гэдэгт итгэлтэй байв.

” аррр..” Хоёр Салхин чонуудын ахлагчаас нэг нь нам дуугаар архирав. Даруй зарлиг биелүүлж байгаа мэтээр дөрөвдүгээр зэрэглэлнийн нэг Салхин чоно Линлэй уруу үсрэв.

Линлэй дээшээ үсрээд, хол байгаа Салхин чоносын сүрэг уруу хуруугаараа чичлэн, намуухан хоолойгоор ” Супер таталцлын хүчний талбай!” гэж хэллээ.

Газрын шид – Супер таталцлын хүчний талбай!

Энэ үнэхээр аймшигтай газрын шид байлаа. Их хэмжээний газрын элементийн эрчимийг удирдсанаар, энэ шид газрын таталцлын хүчийг хэсэг газар өөрчилж болдог байна. Дайснууд ихэссэн газрын таталцлын хүчээс болж үлэмж хохирдог. Зөвхөн тавдугаар зэрэглэлийн шидтэн Супер таталцлын хүчний талбай шидийг ашиглаж чадна.

Газрын шидтэн илүү хүчтэй болох тусам Супер таталцлын хүчний талбай илүү хүчтэй болдог.

” Чичирхийлэлт…”

Агаар чичирхийлэв. Линлэй төвд, 100 метрийн диаметртэй газар, газрын элментийн эрчимээр гэрэлтэнэ. Бүх салхин чонууд хүчирхэг таталцлын хүчинд татагдана. Линлэй уруу үсэрч байсан Салхин чонод энэ хүртэл нөлөөлж, агаарт байсан тэрхүү чоно одоо газартаа наалдсан байлаа. Бусад Салхин чонууд хүртэл цочирдов. Хоёр удирдагч чоно улин юуг ч үл тоон Линлэй уруу давшив. Гэхдээ тэр хоёр чоно өөрийн бүх чадлынхаа ердөө талтай үлдсэн нь гарцаагүй.

” Чиний хурд хоёр дахин багассан бол минийнхт нөлөөгүй.” Газрын эрчим Линлэйн эргэн тойронд бас гэрэлтэн, түүнийг тойрон эргэж байлаа. Энэхүү газрын эрчим газар дээр гэрэлтэж байгаатай яг адилхан өнгөтэй байлаа.

Супер таталцлын хүчинд зарцуулсан газрын эрчимүүд өөрийн чичирхийллийг үүсгэж байлаа. Бүх газрын шидтэнгүүд өөр өөрийн гэсэн арай өөр давтамжтай чичирхийллийг үүсгэдэг байлаа. Хэрэв газрын элементийн эрчимийг бүхэлд нь эзэмшиж чадах бол тэр хүн Супер таталцлын хүчийг болиулж чадна.

Дайсны хурд хоёр дхаин багасч, өөрийн хурд харьцангуй хурдан болсон мэт санагдан. Линлэй дайснуудынхаа дайралтуудыг шаламгай гэгч нь бултаж, амандаа даруйхан шившлэж уншиж эхэлнэ.

”  Чичирхийлэл! Чичирхийлэл! Чичирхийлэл! “

Олон газрын жад, Салхин чонуудын хөлөн доороос урган гарлаа. Энэ хурц үзүүрүүд нь даруй долоон Салхин чонын цээжийг сүлбэн гарав. Газрын жаднуудад хэдэнтээ өөр Салхин чоно хүнд гэмтэл авав.

” Аүүүүүү!”

Хоёр Салхин чонын ахлагч галзуурах шахна.

Супер таталцлын хүчний талбайд тэд өөрсдийнхөө тал хурдтай. Хэрэв тэд гүйцэж очоод Линлэйтэй гардан тулалдсан бол түүнийг алж чадна. Гэхдээ ойртож, гүйцэж очих ямар ч боломж байхгүй балйаа! Линлэйн тавдугаар зэрэглэлийн шидтэн хувьд түүнтэй үзэлцэх амаргүй байв.

” Аүүүү!” нам дуугаар алив.

Эргэлзээ үгүй, хоёр Салхин чонууд сүүлээ шарван, зугтан алга болов. Арван амьд үлдсэн Салхин чонууд тэднийг даган алга болов. Харанхуй шугуй уруу орсон тэд нүд ирмэхийн зуур Линлэйн хараанаас алга болоов. Үүнийг харсан Линлэй гурван шалавлан гурван шархадсан ч амьд үлдсэн Салхин чонууд уруу очив.

” Тас! Тас! Тас!”

Линлэй хүнд шархадсан гурван Салхин чонын хохимой толгойнууд уруу гурвантаа өшиглөв. Цуурч, хугарах гавлын яс сонсдоно. Гурван Салхин чонос дарай газар дээр өнхрөн унав. Ингээд долоон цээжиндээ сүлбүүлсэн Чонуудтай нийлээд нийтдээ арван чоно аль хэдийн үхсэн байлаа. Гэхдээ Линлэй дөнгөж сая хөдөлгөөн их хийсэн учраас цээжин дэх шарх нь дахин сэдэрлээ. Шинэхэн цус дахин урсан гарна.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.