Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 11]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 11 – Чонон сүрэг (хэсэг 1)

Одоог хүртэл завилан суусан Линлэй гэнэтхэн нүдээ нээгээд урд зүг уруу нүд салгалгүй ширтэнэ. Урд зүгт гэхдээ ургасан зэрлэг ургамлуудаас өөр юу ч харагдахгүй байв. Ийм учраас л Линлэй энэ газрыг сонгож амрахаар шийдсэн. Учир нь өөр араатнууд хажуугаар өнгөрч байсан ч гэсэн тэд Линлэйг анзаарахгүй өнгөрч магад.

” Хоёр шидэт араатан миний хажуугаар өнгөрч байна, одоогоор дөчин метрийн зайд байна.” Агаарын элементүүдийн эрчимийг харвал Линлэй үнэхээр хоёр шидэт араатанг мэдэрч байлаа.

Линлэй чимээгүйхэн зэрлэг ургамлуудын ирмэг уруу дөхөв. Зэрлэг ургамлууд дунд нууцаар харвал хоёр хүчтэй Салхин чонууд гучин метрийн зайтай зөрч байлаа. Тэдний явж буй зүгийг харвал тэд хажуугаар нь маш ойрхон өнгөрөх байв. Гэнэтхэн Линлэйн мөр хүнд даагаад явчихав. Бэбэ түүний мөрөн дээр суусныг мэднэ.

” Даргаа, энэ ердөө хос Салхин чоно байна шүү дээ. Эрнст сургууль дээр олон удаа харж байсан.” Огтхон ч санаа зовоогүй Бэбэ Линлэйтэй ярилцана.

Линлэй хоёр Салхин чоно уруу нүдээ салгалгүй харна. ” Тиймээ тэд Салхин чонууд. Сүрэг дотор гурван төрлийн чоно байна. Соёот чоно, Салхин чоно, Мөсөн чоно. Мөсөн чонууд бол хамгийн хүчирхэг төрлийнх байхад Соёот чонууд хамгийн сул дорой нь. Салхин чонууд харин дунд зэрэгт багтдаг Салхин чонууд дунд хамгийн сул дорой нь ядахнаа дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг бол хамгийн хүчтэй нь магадгүй тав эсвэл зургадугаар зэрэглэлийн шидэт араатан байна. Заримдаа бүр наймдугаар зэрэглэлийн Салхин чоно гарах тохиолдол ч бий.”

Дөрөвдүгээр зэрэглэлийн Салхин чоно байлаа ч ижил зэрэглэлийн Нэг эвэрт бодон хажууд нь эн зэрэгцэхгүй.

” Би дөрөвдүгээр зэрэглэлийн дайчин. Зөвхөн биеийн хүчээрээ энэ хоёр Салхин чоныг дийлэхгүй.” Линлэй багахан догдлов. ” Сорилттой ч одоо ингээд тулгарах нь дээ.”

Хос Салхин чоносыг ойртохыг харсан Линлэй амандаа шидэт шившлэг бувтнана.

” Шшшшр! Шшшшр! Шшшшр! Шшшшр!”

Харанхуй шөнө дунд хүчтэй архирах чимээ сонсдоно. Арван үлэмж чулуу тус бүртээ нэг метрийн урттай, Салхин чонууд уруу гэнэтхэн нисч тэднийг бяцлана. Гэхдээ соргог Салхин чонууд толгойгоо хурдан өргөж, аюулыг мэдээд өндөр хурдаар дутаана.

Хөнгөхнөөр чулуу цохих сонсогдов.

Бул чулуу Салхин чонуудыг цохихоос богинохон хормын өмнө Салхин чонууд өндөр хурдаар дутаажээ. Гэхдээ хоёр чонын нэгний хойд хөл бяцарсан бол, нөгөөх чоно бүх чулуунаас бултаж чаджээ.

” Салхин чоно гэсэн нэрнийхээ нэр төрийг авч гарч байна шүү. Хурдан юмаа!”

Линлэй дотроо бодов. Удаачаар дахин нэг шившлэг амандаа бувтнав. Энэ шившлэг ” Супер соник” шившлэг байлаа. Зогсолтгүй зэрэгцүүлээд шулуун цүүц хутгаа гаргаж ирээд шархадсан Салхин чоно уруу давшив.

Дөрөвдүгээр зэрэглэлийн дайчин, Суперсоник шидээр дэмжүүлвэл шархадаагүй Салхин чонотой адил хурдтай. Тийм ч учраас шархадсан Салхин чоно Линлэйгээс удаан байлаа. Шархадсан Салхин чоно соёогоо зуун айсандаа шалуухан зугтаана.

” Шүү! Шүү! Шүү!”

Хутганы ирээр зүсэгдсэн мэт агаарын эрчим Линлэй уруу давшилна.

” Хмм, бүх чонууд хүрэл мэт хатуу толгойтой, ган мэт хатуу сүүлтэй байдаг. Гэхдээ тэдний бүсэлхий дүфү мэт зөөлхөн.”

Линлэй машид хурдан байлаа. Гуравхан энгийн хөдөлгөөнөөр, салхин ирнээс дутаагаад шархадсан Салхин чоно уруу улам ойртов. Хуй салхи мэт Линлэй зүүн хөлөөрөө Салхин чонын гэдэс уруу догшиноор өшиглөв.

” Вүүүү!” Салхин чоно өшиглөлтөнд хойшоо нисэн одож гаслантайя улина.

Дахин нэг өшиглавал Линлэй шархадсан Салхин чонод улам ойртов. Гаран дахь цүүцээрээ үзэсгэлэнтэйеэ цавчивал Салхин чонын цээжийг цавчив. Линлэйд хатуу, эдэлгээтэй хувцас зүсч байгаа мэт санагдав. Багахан зүсч амжвал, цус урсан гарлаа.

” Салхин чонын бэлхүүс үнэхээр сул юм. Гэхдээ арьс нь бас бөх юм гээч. Магадгүй яг үнэн бодитоор хэлэх юм бол миний цүүц хутга хангалттай хурц биш байх. Энгийн чулууг зүсч чадах ч дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт араатны арьс өөр хэрэг байна шүү.” Линлэй нөгөө Салхин чоныг анхааралтай ажиж байх хоорондоо дотроо бодов.

Нөгөө Салхин чоно ердөөсөө хөдөлсөнгүй. Тэндээ зүгээр зогсоод Линлэйг ширтэн харна. Ногоон хүйтэн харцанд алах хүслэн нуугдаж, чимээгүйхэн архирах чимээ амнаас нь гарч байв.

” Хэрэв Салхин чоно гэмтээгүйсэн бол дөрөвдүгээр зэрэглэлийн дайчны миний хүчээр алах гэж санах ч хэрэггүй. Тэр бол ердөө мөрөөдөл.” Линлэй Салхин чонууд хурдаар дагнасан гэдгийг мэдэж байгаа. Өөрийгөө салхин шидээр хурдлуулаагүйсэн бол тэднийг хурдаар гүйцэхгүй.

Линлэй даруй өөр шивлэг амандаа бувтав. Гэхдээ шивлэгийг тэн хагаст түүний царай барайсхийв.

” Сайнгүй шүү!”

Салхин чонын улих чимээ бүх зүгт цуурайтав. Түүний дараа эргэн тойрны зүгүүдээс хариу улих чимээ ирэв. Линлэй харанхуй бүрийг сайтар ажвал харанхуйд нуугдсан хос ногоон нүднүүд нэг нэгээрээ нэмэгдэв.

” Энэ ганц Салхин чоно биш.. бүр сүрэг байна шүү дээ!”

Линлэйн зүрх хурдацтай булиглав. Бэбэ хүртэл хажууд уйдсандаа сууж байсан бол арьсаа чангалан эргэн тойрноо няхуур ажиж эхлэв.

” Эзэн, одоо байдал бишдсэн бололтой.”

” Делин өвөө, таны таамаг үнэхээр нарийн юмаа..” Линлэйн нүүрэнд гашуун инээмсэглэл тодров.

Шидэт араатнуудын уулсын хөндийд сүрэг Салхин чонотой таарах машид хүчтэй шидэт араатантай таарахтай адил байв.

” Нарийндаа ч ****. Би арван мянган Салхин чонын сүргийн тухай ярьж байсан юм. Тийм тохиолдолд чи нисч чадахгүй л бол чамд амьд гарах боломж байхгүй. Харин өдөөгийн нөхцөл арай дээр байна. Хамгийн ихдээ тэд хориос гучуулаа байна.” Делин Кевотийн хоолой тайван байгаа ч царай нь нухацтай байлаа. ” Гэхдээ Линлэй, чи ойлгох хэрэгтэй. Би бол ердөө сүнс. Надад шидийн хүч байхгүй. Би чамд туслаж чадахгүй. Энэ бүгд чиний нуруун дээр байгаа шүү.”

Линлэй цөхрөнгөө барсан мэт санагдав.

” Хориос гучин Салхин чонууд. Хамгийн багадаа тэд дөрөвдүгээр зэрэглэлийн шидэт араатнууд. Салхин чонууд машид хурдан. Мөн тэд шидэт дайралтууд хийж чадна. Би ердөө тавдугаар зэрэглэлийн шидтэн шүү дээ.” Линлэйд машид дарамт учирсан мэт санагдана. Яг энэ мөчид Салхин чонуудын улих чимээ намжив.

Салхин чонуудын сүрэг дотроос бие бялдар өндөр хөгжсөн Салхин чонууд гарч ирлээ. Өмнө харч байсан Салхин чонуудаас тэд биеэрээ хамаагүй том байлаа. Саяын Линлэйн дайралтанд амьд үлдсэн Салхин чоно хүртэл тэдэнд зам тавин, хүндэтгэлтэйгээр зам тавьж өгөв.

Тэдний бие хамаагүй том байсан учраас Линлэй цааш юу хийхээ тунгаан бодно.

” Тэд Салхин чонууд дундах шилдэгүүд. Хамгийн багадаа тавдугаар зэрэглэлийнх. Зургадугаар зэрэглэлийнх биш гэдэгт л найдахаас даа!”  Линлэйн зүрх булиглаж, хэрхэн энэ дайснуудтайгаа учраа олохоо бодож байв.

Тавдугаар зэрэглэлийн хоёр Салхин чоно, нэмээд хүчит дөрөвдүгээр зэрэглэлийн сүрэг Салхин чонууд бүгд Линлэй уруу дайрвал… Линлэй өөртөө итгэлгүй байв. Дөрөвдүгээр зэрэглэлийн Салхин чоно хүртэл Линлэйтэй адилхан хурдтай.  Суперсоник шидийг ашигласан ч Линлэй тавдугаар зэрэглэлийн Салхин чонын хурдыг гүйцэхгүй.

Хоёр удирдагч Салхин чоно Линлэй уруу хүйтэн харцаараа харвал тэдний нүднээс алах хүслэн цацарна.

” Би бүхнээ гаргах хэрэгтэй болсон юм шиг байна.” Сүрэг чоноор хүрээлүүлээд, Линлэйн магнай тус хэсэг хүйтэн хөлсөөр цував. Түүний зүрх цээжин дотроо хүчтэй булиглаж, машид хурдаар шидэт шивлэг уншина.

” Аааааүү.!”

Хоёр удирдагч чонууд дундаас нэг нь гэнэтхэн улив. Даруй хориос гучин хүчит Салхин чонууд дайран давшив. Тэд салхи лугаа хурдан байв. Тэдний цагаан соёонууд гарч, Линлэйд ойртох тусам гялалзана. Яг энэ үеэр зуун салхин сэлэм хаанаас ч юм гараад ирлээ. Тус бүртээ жинхэнэ илдтэй адил хүчтэй байв.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s