Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 10]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 10 – Шидэт араатнуудын уулсын хөндий ( хоёрдугаар хэсэг )

Шидэт араатнуудын уулсын хөндийн өндөр наст моддын дунд аялах машид хэцүү. Аялахад улам хүнд болгодог нэг зүйл бол өндөр шовх оройт уулнууд ба, бүтэн тойруулдаг замууд.

” Шидэт араатнуудын уулсын хөндийд өргөст мод ихтэй замыг цавчин гарах хэрэггүй. Өөр замыг сонгосон хамгийн зөв. ” Делин Кевоте өөрийн туршлагаасаа Линлэйд өгнө.

Линлэй анхааралтай сонсонгоо урагш завшина.

” Санаж яв, Шидэт араатнуудын уулсын хөндийд хийх чиний хамгийн том алдаа бол чимээ гаргах. Олон шидэт араатнуудын анхаарал чам дээр төвлөрөнө. Чи чимээ гаргахаас өөр аргаггүй байвал нэн даруй тэр бүс нутгаас явах ёстой.” Делин Кевоте үргэлжлүүлнэ. ” Бас ой тогтоондоо суулга. Хэрэв чи шархадсан бол өөрийнхөө цус алдалтаа нэн даруй зогсоох ёстой. Цусны үлдэц бас араатнуудыг татдаг. Шидэт араатнуудын үнэрлэх эрхтэн хүмүүсийнхээс илүү мэдрэмтгий.”

Линлэй толгой дохино.

Тоо томшгүй олон моддын титэм бүхэл тэнгэрийн бүрхэнэ. Тэднийг харсан Линлэй Эрнст сургуульд уншсан номны мэдээллүүдийг санана. Энэ газар бүхий л нар халхлагдсан байдаг учраас номонд хэрхэн хойд, урд, баруун, зүүн зүгийг ялгахыг заасан байв.

Хурдтай сармагчинтай адилаар Линлэй эмх цэгцгүй моддын үндэс дундуур өнгөрнө…

” Хөөх.” Линлэй хүйтэн амьсгаа авч, холгүйхэн нэгэн зүйлийг харлаа.

Гурван эрэгтэй, хоёр эмэгтэй хүний цогцос хэдэн метрийн цаана харагдана. Таван цогцос ялзраад удаагүй байлаа. Тэдний биен дээрх хазсан шүдний орон харагдана. Бүхий л биес нь танигдахын аргаггүй болсон байлаа. Эрэгтэй цогцосны тал хөл нь идүүлсэн, гэдсээрээ хуй татуулсан байв. Эмэгтэй цогцосны тал толгой нь идүүлсэн, ганцхан нүдний алим үлдэж, цагаан гавлын ясанд нь хэдэн туг үс үлджээ.

Линлэй царай цонхийж амьсгалахаа ч мартаж.

” Тэд энд гурваас дөрвөн өдрийн өмнө үхсэн бололтой.” Делин Кевоте Линлэйн хажууханд гарч ирэв. Кевоте цогцоснуудыг гярхай ажиглаж байв. Түүний царай ихэд дөлгөөхөн. ” Линлэй, алив ойртоод хардаа.”  хүн бүрийн цээжинд үл харагдам  жижиг шарх байв. Хэрэв миний таамаг зөв бол энэ тав хүнд алуулсан бололтой. Бас дээрээс нь ганц хүнд шүү.”

Линлэй тавгүйрхэв.

” Делин Кевоте өвөө, та нэг хүн алсан гэснүү?” Линлэй Делин Кевоте уруу цочирдон харав.

Делин Кевоте тайвнаар инээмсэглээд. ” Линлэй, энэ чиний Шидэт араатнуудын уулсын хөндийд ирж байгаа анхны удаа. Чи энд удаад ирвэл Шидэт араатнуудын уулсын хөндий уугуул араатнуудаас гадна бусад хүмүүсээс ч сэрэмжлэх нь зүйтэйг мэддэг болно.”

” Бусад хүмүүсийн дайралт аа? Яагаад  бусад хүмүүс дайрах юм бэ? ” Линлэйн зүрхэнд уур хилэн хуримтлагдана.

Шидэт араатнуудын уулсын хөндийд уугуул араатнууд аль хэдийн олон тоогоороо давуу талтай. Тэрбээр хүмүүсийг бие биедээ туслахын оронд бие биетэйгээ дайтна гэж бодоогүй.

” Энэ маш энгийн. Хүмүүс яагад уулсын хөндийд ирдэг бэ? Дийлэнхи хүмүүс энд шидэт араатнуудын цөмийг олж авахын тулд ирдэг. Хэрэв шидэт араатанг алвал ганц цөм авна. Гэхдээ тэд хүнийг алвал олон шидэт цөм олж авч болно шүү дээ.” Делин Кевоте цагаан сахлаа илбэнгээ хэллээ.

Линлэй одоо л ойлгов.

Шунал!

Энэ бүгд шуналаас болдог байна. Хүмүүс энгийн аргаар олон шидэт цөмийг олж авахыг эрмэлздэг. Мэдээжийн хэрэг хүнийг алах нь дөт аргын нэг.

” Линлэй чи сэрэмжтэй байх ёстой. Энэ хүмүүсийг алсан хүн их чадварлаг юм банйа. Эдгээр хүмүүсийн хувцасыг харвал дөрөв нь дайчин, нэг нь шидтэн байсан байна. Харин энэ хүмүүс цэвэрхнээр зүрхэндээ нэгэн зэрэг сүлбүүлж үхсэн байна шүү дээ. Отож, маш нарийвчлалтайгаар дайрсан байна. Гэхдээ мэдээж энэ таван хүмүүсийг ямар хүчтэйг мэдэхгүй учраас алуурчинг ямар хүчтэйг тооцоолоход бэрх.” Делин Кевоте бодлогоширов.

” Гэхдээ энэ хүмүүс Шидэт араатнуудын уулсын хөндийд зоригтойгоор эрсдэл үүрч ирсэнийг бодвол жулдрай биш. Үүнээс үзэхэд л алуурчин хэн байсан ч чамаас хүч муутай биш.”

Линлэй урагшаа алхан ойртон харав. Тэрбээр хүлээн зөвшөөрч толгой дохилоо.

Үхлийн сүлбэлтүүд цэвэрхэн бөгөөд шулуухан байв.

” Энэ ердөө Шидэт араатнуудын уулсын хөндийн гадна тойрог. Хурдлах хэрэгтэй болж дээ.” Делин Кевоте хөхрөн инээв.

Линлэй толгой дохин аялалаа Шидэт араатнуудын уулсын хөндийн илүү доторх хэсэг уруу үргэлжлүүлэв. Аян замдаа тэрээр араатан хүн алин ч бай тэдний цогцоснуудтай олон тааралдсаар дасчээ. Мөн олон зэвэрсэн зэвсэг ч тааралдана. Линлэй үе үехэн хэдэн дорой араатнуудтай тааралдаж байлаа.

Үдшийн бүрэнхий. Линлэй жижигхэн Сүүдрийн хулгана хоёр бодонгийн гуя мэрж амарч байлаа. Линлэй газар сууж байсан бол Сүүдрийн хулгана мөрөн дээр нь сууж байлаа.

” Шөнийн үеэр, Шидэт араатнуудын уулсын хөндийд гал гарган гэрэлтүүлж болохгүй.” Делин Кевоте дахин зааварчиллаа.

” Ойлголоо, Делин өвөө.” Линлэй амьд гарах тухай олон зүйлсийг мэднэ. Энэ ердийн зэрлэг шугуй биш. Эндэхийн араатнууд галнаас айхгүй.

Газар суусан тэрбээр, Линлэй өөрийгөө тайвшруулаад нүдээ анив. Тэрбээр эргэн тойрон дох газар болон салхины эрчимийг мэдэрч эхлэв. Линлэйн эргэн тойрон дахь элементүүдийн эрчим эцэх эхийнх нь зөөлхөн тэврэлт лугаа адил байлаа.

Гайхалтай элементийн хандлагаас нь улбаалаад Линлэй тэднийг маш сайн мэдэрч байлаа.

” Газрын лугшилт, Салхины урсгал.” Линлэйн нүүрэнд амар амгалан инээмсэглэл тодроод тэрээр гүн нойрондоо орно. Газар дээрх өчүүхэн өөрчлөлт, Салхины урсгалыг эвдсэн юу ч болов даруй түүнийг сэрээнэ гэдгийг мэдэж байв.

Энэ чадвар газрын шидтэн бас салхины шидтэнгүүдэд бий.

Шөнө аажмаар үргэлжилсээр. Линлэйн урд жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ хөнгөхөн хурхирах чимээ гаргана. Шөнийн салхи сэрүүхэн сэвшин үлээнэ. Яг одоо Шидэт араатнуудын уулсын хөндийд яг одоо зун болж байна. Зөвхөн шөнийн сэрүүг мэдрэх боломжтой ба өдөр шатам халуун байдаг.

Шөнө, харанхуй байв.

” Растл, растл.” Өвстэй ямарваа нэг зүйл үрэлцэх чимээ сонсогдоно.

Булчинлаг цэнхэр арстай Салхин чонууд ойн дундуур хурдлан давхина. Тэдний ногоон нүд эргэн тойрноо ажих бол, дөрвөн хүчит мөчүүд нь намуухнаар аялна.

Шөнө дунд тэдний хүйтэн цагаан соёо гэрэлтэнэ.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s