Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 9]

Hey yo how ya doing

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 9 – Шидэт араатнуудын уулсын хөндий [нэгдүгээр хэсэг]

Шидэт араатнуудын уулсын хөндий зах хязгааргүй

Хөндий дотор Линлэй эртний зуу зуун жилийн эсвэл мянган жилийн настай нарс моддыг харна. Төрөл бүрийн зүлэг газрыг бүрхэж, өргөст хонгорзул бас олон байлаа. Хатсан навчис газраар нэг тархсан ба гишгэх тоолонд шаржигнах чимээ сонсдоно. Мөн эртний ороонги ургамлууд хаа сайгүй байлаа.

” Энэ олон ургамал, хатуу ороонги, модод энд хэр удаан энд байгаа нь мэдэгдэхгүй. Хэрэв надаас 10 метрийн зайд шидэт араатан байвал би мэдрэхгүй нь ээ.” Линлэй бишрэв.

Делин өвөө түүний хажууд гараад ирлээ.

” Арван метер ээ? Линлэй яг урд өвсөн дунд, чамайг отож буй үлэмж могой ч байж болно.” Делин Кевоте хөхрөн инээв.

Линлэй өөрийн эрхгүй урд байгаа өвстэй хэсэг уруу хялам хийв. Өвс өөрийнх нь тал шиг өндөр байлаа. Үнэхээр л ийм өндөр өвсөн дунд могой нуугдаж болох л юм. Гүнзгий амьсгаа аваад Линлэй тэнд шидэт тарни бувтнаад босов.

Зөөлхөн салхи Линлэйгээс гаран эргэн тойрныг бүрхэж аваад эцэстээ замхрав.

Салхин төрлийн шид – Салхин хайгуул!

Гуравдугаар зэрэглэлийн шидтэн Салхин хайгуул шидийг хэрэглэжчаддаг. Гэхдээ мэдээж ямар хүчтэй шидтэн байгаагаас хамааран Салхин хайгуул шидийн хамрах хүрээ нэмэгдэнэ. Салхин хайгуул шид бол гуравдугаар зэрэглэлийн шид ба арван метр орчим эргэн тойрны газарт нөлөөлдөг. Харин тавдугаар зэрэглэлийн шидтэний хувьд зуун метр орчимоо тандан судлах боломжтой.

” Зуун метр орчимд байгаа шидэт араатнууд бол нэгдүгээр зэрэглэлийн Хөөсөн харх. Бас хэдхэн хоёрдугаар зэрэглэлийн ” Газрын хилэнц” байна”  Линлэй итгэлтэйгээр хэллээ.

Салхин тандалт шид амьд амьтдын гаргах эрчимийг ялгах чадалтай.

” Битгий бардамна. Шидэт араатан газар доор нуугдаж болно. Бас Гэгээнтэн зэрэглэлийн шидат араатнууд өөрсдийнхөө хүчээ нууж чадна.” Делин Кевоте сануулав. “Гэхдээ мэдээж чам шиг жижигхэн нөхрийн учрыг олохын тулд Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан яалаа гэж хүчээ нуух билээ?”

Энэ үгсийг сонсоод Линлэй анхаарал сэрэмжээ нэмнэ.

” Хүчээ нууж байхдаа гэнэдүүлж цохих? Зарим номонд шидэт араатнууд хүнтэй адил ухаантай байдаг гэж бичсэн байсан. Үнэн бололтой.” Линлэй өөртөө хэллээ. Жижигхэн сүүдрийн хулгана “Бэбэ” мөрөн дээрээ байгааг хараад тэрбээр бодно. ” Энэ жижиг нөхөр Бэбэ, аль хэдийн өндөр ухаантай. Би болгоомжоо сулруулж болохгүй нь.”

Линлэйн хөл тус газраар агаар исгэрнэ. Энэ Линлэйн ” Суперсоник” шидийн нөлөөлөл.

Линлэй чимээгүйхэн Шидэт араатнуудын уулсын хөндийгөөр өнгөрнө. Тэрбээр эргэн тойрноо нямбайлан судлана. Түүний мөрөн дээрх Сүүдрийн хулгана Бэбэ бас дөрвөн зүг харан ширтэнэ. Удаанаар тэр хоёр уулын гүн уруу аялна.

” Шидэт араатнуудын уулсын хөндий арван мянган километр урт. Харин өргөн нь долоон зуугаас найман зуу километр. Гадна талын зуун километрт шидэт араатнууд дийлэнхидээ бага зэрэглэлтэй. Хэрэв дахин зуун километр гүн орвол тав, зургадугаар зэрэглэлийн шидэт араатнуудтай таарна. Хэрэв бүр гүнзгий явбал долоо, найм, есдүгээр зэрэглэлийн шидэт араатнууд тэр байтугай Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудтай таарч болно.” Делин Кевоте дахин Линлэйд Шидэт араатнуудын уулсын хөндийн тухай хичээл заана.

” Мэдээж бүх юм боломжтой. Есдүгээр зэрэглэлийн шидэт араатан гадна бүс нутагт байж болно.” Делин Кевоте хэллээ. ” Бас чи магадгүй азгүй бол маш олон, арван мянган тоотой сүрэг чонотой таарч болно. Хэрэв энэ тохиолдвол, чи өөрийгөө муу үйлийн үртэй гэж бодох болж дээ.”

Делин Кевоте үгийг сонсоод Линлэй уруулаа жимийлгэв.

Шидэт араатнуудын уулсын хөндий үлэмж том. Хэн нэгэн тийм азгүй байна гэж хаана байхав? Хэрэв гэхдээ таарвал, зөвхөн сүнс нь үлдсэн Делин Кевоте Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн хэдий ч сүнсгүйгээр дайрах боломжгүй.

” Делин өвөө, би сайн ойлгож байгаа. Та түр намдвал би төвлөрье.” Линлэй тухгүйгээр хэллээ.

Делин Кевоте урт цагаан сахлаа илбээд чимээгүй болов.

Шидэт араатнуудын уулсын хөндий эртний мододоор дүүрэн. Модод нягт учир орж буй борооноос шүхэр мэт хамгаална. Дээрээс ердөө хэдхэн дусал заримдаа дуслана. Хэсэг алхсаны эцэст Линлэй уулын гадаад хэсэг үнэхээр аюулгүй байв.

Линлэй зарим хүчээ хөлөндөө өгөв. Тэрбээр бараг хөвж байлаа. Долоо эсвэл найман метр өндөр модны мөчир дээр суугаад эргэн тойрны сайтар ажиглана.

” Даргаа, эндээ холгүйхэн зэрлэг бодон байна.” Бэбэгийн хоолой Линлэйн оюун бодолд сонсогдоно.

Энэ үгнүүдийг сонсоод Линлэй өөрийн эрхгүй харна. Гарцаагүй, зуун метрийн цаана нэг эвэртэй зэрлэг бодон эргэн тойрноо ажиад зогсож байлаа. Хэрэв Линлэй өндөрт байгаагүйсэн бол энэ нэг эвэрт бодонг харж чадахгүй байлаа.

” Нэг эвэрт бодон, гуравдугаар зэрэглэлийн шидэт араатан. Газрын элементийн амьтан. Тэрбээр зөвхөн ” Газрын жад” гэсэн шидийг мэднэ.” Зарим нэг эвэрт бодонгийн тухай мэдээлэл Линлэйн толгойнд харагдана.

“Энэ гуравдугаар зэрэгэлэлийн шидэт араатан ч гэсэн энэ хоолны ширээнд тохирох юм байна. Бодонгийн мах амттай шүү.” Линлэй нууцханаар бодонд ойртов. Олон цэцэгс байгаа учраас тэрээр Линлэйг мэдэрсэнгүй.

Бодонгоос арван метрийн зайнд байвал Линлэй өвсөн дээр сууна. Өтгөн шигүү өвсний дундаас Линлэй нэг эвэрт бодонгийн ерөнхий хэлбэрийг харна.

Шүү.

Усан луу нуураа орхиж байгаа мэт Линлэй өвснөөс гарав. Нэг эвэрт бодон цочирдож, эргэж харахыг завдахад Линлэй хуй салхи шиг унав. Нэг эвэрт бодон уртаар архираад, урт нэг эвэрээ Линлэй уруу чиглүүлэв.

” Хррг” Линэлй зүүн гараа сунгаад нэг эврийг нь их хүчээр бариад авлаа.

Үлэмж нэг эвэрт бодон хэдэн зуун килограм жинтэй ч Линлэй-ийн хүчээр долоогоос найман метрийн өндөрт дээш хөөрөв Линлэй агаарт байгаа бодонг зүүн хөлөөрөө яг л томоо сэлмээр цавчихтай адилханаар бодонгийн толгой уруу гайхам хүч, хурдаар тийрвэл

” Түд.” Яс хугарах дуу сонсдоно. Нэг эвэрт бодон мод уруу шидэгдэв. Бодон газарт унавал газар чичирхийлэв. Нэг эвэрт бодонгийн яснууд аль хэдийн үйрчихсэн ба үйрсэн гавлын яснаас тархи нь гараад ирэв. Амнаас нь гарсан шинэхэн цус гоожино. Бодонгийн дөрвөн мөч түрхэн замбараагүй тийчсэнээ хөдөлгөөнгүй болов.

Дайчны хүчээрээ гэхэд л Линлэйн хувьд нэг эвэрт бодонг алах юу ч биш.

” Гуравдугаар зэрэглэлийн Шидэт араатны шидэт бөмбөлөг арван алтан зоос ч гэсэн үрэлгэн загнахгүй ээ.” Линлэй шулуун цүүцээ аван хоёр гурван энгийн зүсэлтээр бодонг янзаллаа. Ингээд газрын өнгөтэй шидэт бөмбөлөг өнхрөн гарав. Линлэй өвсөнд бөмбөлгийг арчаад арын цүнхэндээ хийв.”

Тэгээд Линлэй бодонгийн хөлийг таслав.

Хэдэн мөчийг нь авсанийхаа дараа бугалганыхаа хүчээр л Линлэй жижиг гал ноцоов. Гал улам бадрахын зэрэгцээ Линлэй бодонгийн мөчийг шарна.

Жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ арааны шүлс гоожино. Түүний нүд бодонгийн мөчинд түгжээстэй. ” Бодон амтатй. Эзэн хурдлаарай, хурдлаарай. Та галын шидээ ашиглан шууд бодонг болговол илүү хурдангүй юу?”

” Галын шид ээ? Би ердөө багахан галын шидийн хүчтэй. Түүнчлэн хоол хийхэд өндөр хэм зайлшгүй байх шаардлагаггүй.” Линлэй жуумалжан хэлнэ. Цүнхнээсээ давс болоод зарим амтлагч тэрээр авлаа.

Линлэй шидийн шалгалт өгөхдөө газар болон салхин шидийн гайхалтай хандлагатай байсан ч галын энгийн хандлагатай байсан. Үнэндээ хэлэхэд ердийн хандлагатай байх нь сайн хэрэг. Гэхдээ Линлэй шиг хүнд өөрийн цаг хүчээ галын шидэнд зориулаад байх хэрэг үгүй.

Тэрбээр газар, салхины шидийн чадвартайгаа харьцуулвал арав дахин их цаг зарцуулж хичээллэх шаардлагатай болно.

Тэрбээр галын шидийн хүчийг байнга эргэн тойрноосоо авах шаардлагатай болно. Линлэйд галын шидийн хүч галт бөмбөлөг хийхэд хүрэлцээтэй ч энэ нь цаг хугацааны хувьд алдагдалтай.

Бодонгийн хоёр мөчийг шарсаны дараа Линэлй бэбэ нэг нэгээр нь шарсан мөч иднэ.

” Хөөх, амттай.” Бэбэ идэж байхдаа догдлонгуй ярилцана. ” Зэрлэг бодон үнэхээр тэр фермерийн гахайнуудаас амттай байна шүү. Гэхдээ эзэн үнэнийг хэлэхэд таны хоол хийх чадвар бас их нөлөөлсөн байх шүү.” Бэбэ Линлэйг багахан магтав.

Линлэй инээдээ барьж чадахгүй инээв.

” Эзэн, би нэмүүлмээр байна.” Нэг мөч идсэний дараа Бэбэ Линлэй уруу өрөвдөлтэйгээр харна.

Бэбэгийн харцыг хараад Линлэйд түүныг өрөвдсөн багахан ч мэдрэмж төрсөнгүй. Хатуугаар сургамж айлдана. ” Бодонгийн мөч шарсан галуунаас илүү том. Чамд ганц мөч хангалттай. Нөгөө хоёр мөчийг оройн хоолнд идье.” Хэлж дуусаад Линлэй Бэбэ-ийн өрөвдэлтэй харцыг үл ойшооно.

Хоёр мөч идэж дуусаад хоёр том навчсанд үлдсэн хоёрыг бөөгөөд, Бэбэ-тэй зам дагуу үүргэвчээ үүрэн хурдан явлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s