Чөтгөр бурхдын домгууд [51]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 51 – Тэсэрсэн

“ Би дараа үзье!” Ду Зө Хүч шалгагч чулуу уруу алхав.

Ду Зө шалгагч чулуу уруу алхахыг хараад Лү Пиао нүд дальджив. Лү Пиао хүмүүсийн анхаарлыг арай татаж байхад энэ боломжоо Ду Зө-д алдлаа шүү дээ.

Энгийн сурагч нартай харьцуулвал Лү Пиао голдоо ортол бардам сурагч. Арван гурван настай 3-одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн учраас тэр. Гэхдээ өөрийгөө Ду Зө-тэй харьцуулвал тэр хоёр хол зөрүүтэй. Хамтдаа өөрсдийгөө хөгжүүлж эхэлсэн ч Ду Зө аль хэдийн Лү Пиао сүнсний хөгжлөөс хол тасарчээ.

Ду Зө хүч шалгагч чулууны өмнө ирэв. Түүний ерөнхий байдал машид тогтуун байв. Гараа өргөөд хүчтэйгээр Хүч шалгагч чулуу уруу цохилоо.

Таас!

Лү Пиаотай харьцуулвал илүү хүчтэй ниргэсэн дуу танхим даяар тарлаа. Бүхэл Хүч шалгагч чулуу чичирхийлэв.

“Шалгалтын хариу: 5-одтой Хүрэл зэрэглэл, 500 хүчтэй.” Шалгагч багш биширч “Өнөөдөр юу болоод байна? Тулаанчын анхлан суралцагчийн ангийнхан нэг нэгээрээ улам сүрхий болоод байх чинь? Саяхан арван гурван настай сурагч 3-одтой Хүрэл зэрэглэл байсан. Одоо харин 5-одтой Хүрэл зэрэглэл гараад ирлээ”.

Эргэн тойрондох хүүхдүүд бүгд үхсэн мэт чимээгүй болцгоов. Ду Зө үнэндээ Лү Пиао-с ч аймшигтай сүрхий хүн юм гээч!

Сурагчдын зүрх үхлээ. Тэдний шалгалтандаа өөртөө итгэх итгэл, эр зориг ихэд мохов.

Дээрээс үзэж байгаа сургуулийн удирдлагууд харин бачимдаж амьсгаадахаас өөр яалтай. Арван гурван настай 5-одтой Хүрэл зэрэглэл, Гэгээн Орчид сургуульд хэзээ ийм суутан байлаа?

“Хэн ч нэдээс энэ сурагчдийг булаахгүй шүү, энэ миний шавь болсон!” Е Шөн догдлонгуй хэллээ.

“ Дэд захирал аа, та яаж ийм өөдгүй байж болох бэ. Тулаанчийг бэлдэхдээ би хэнээс ч илүү гаршсан хүн. Яагаад надаар багшилж болохгүй гэж?!” Цагаан сахалт хөгшин эр нэн даруй хэллээ.

“ Ийм онцгой чадвартай сурагчийг зөвхөн тулаанч бол гэх гээ юу?” Е Шөний нүд сэргэв.

“ Дахин оролдлого хэрэггүй ээ.” Ду Зө аяархан хэллээ. Хажуу тийшээ алхаад сүнсний хүчээ шалгуулахдаа бэлдэв.

“ Үнэхээр дахиад шалгуулахгүй гэжүү?” Шалгагч багш хэлэв, “ Хэрэв чи дахиж оролдвол хүч чинь 500-аас давж болно шүү дээ.” Шалгагч багш тодорхой хүлээлттэй байв.

Гэсэн хэдий ч тэрбээр өсвөр насны хүүхдээс авсан хариулт хүйтэн харц л байлаа. Ду Зө аяарханаар “ Энэ аль хэдийн миний гаргаж чадах бүх хүч.”

“ Өө ийм учиртай байж!” Багш толгойгоо хөнгөхөн дохив. Энэ хүч аль хэдийн цочирдуулмаар сайн. Хэрэв илүү хүчтэй байсан бол Мөнгөн зэрэглэл хүрнэ. Арван гурван настай Мөнгөн зэрэглэлийн дайчин бол итгэхэд ч бэрх хэрэг.

Ду Зө сүнсний болор атгав. Тэрээр сүнсний хүчээ сүнсний болор уруу оруулвал болор өнгөөр гэрэлтэв. Цагаан цэгүүд болор дээр харагдах ба улам бүр тодорсоор.

Сүнсний болор ерөнхийдөө жижигхэн дүрэлзэж буй нар шиг харагдана.

Таас!

Сүнсний болор тэсрч, бутарсан хэлтэрхийнүүд газраар үйрэв.

“ Тэсэрчихлээ гэжүү?!”

“ Юуу! Энэ үнэндээ солиотой!”

“ Хүч нь аль хэдийн 500 хүрсэн. Харин сүнсний хүч нь илүү гэж хэн санахав!”

“ Өө тэнгэр минь, энэ арай л аймшигтай биш гэжүү?!”

Сүнсний болор хамгийн ихдээ 600 сүнсний хүчийг тэсвэрлэдэг. Хэрэв энэ хэтрээд явбал өөрөө тэсэрчихнэ. Анхлан суралцагчийн ангид урьд өмнө хэзээ ч сүнсний болор тэсрэх асуудал гарч байгаагүй. Ноён Е Мо арван гурван настай байхдаа ч ийм аймшигтай сүнсний хөгжлийн хурдтай байгаагүй.

Гэнэтхэн бүгдийн харц Ду Зө уруу өөр өнгөөр хувирлаа. Ду Зө тэдний өөрийг нь бодох бодлыг оронгоор эргүүлэв. Ноён Е Мо-гоос илүү хүчтэй тулаанч Яруу алдрын хотод төрөх юм гэжүү?

Е Шөн хэсэг зуур нам гүм байснаа тайвнаар “ Би энэ хэргийн талаар биечлэн ноён Е Мо-д мэдэгдэнэ. Ду Зө өнөөдрөөс эхлэн хамгаалалтанд орно. Ийм авьяастанд багшлах миний мэдлээс хэтэрсэн зүйл. Ноён Е Мо-той биечлэн ярилцаад түүнд тохирох багшийг олно.”

500 хүчтэй, бас 500-аас давсан сүнсний хүч. Ду Зө-ийн үзүүлсэн дүн бүгдийг чулуу мэт хөшөөлөө.

“ Дэд захирал аа, бид сүнсний болорыг солих уу?” Шалгагч багш Е Шөн-ий зүг чичирхийлсэн хоолойгоор асуув.

“ Шаардлагаггүй!” Е Шөн толгой сэгсэрнэ. “ Зарим ноёнтнуудыг биечлэн сүнсний хүчийг нь шалгуулахаар явуулья!”

Ду Зө-ийн сүнсний хүчийг ноёнтнуудаар шалгуулахаас гадна түүнд хамгаалалт хэрэгтэй. Эс бөгөөс Харанхуйн бүлгэм түүний талаар мэдээлэл олж сонсвол ээдрээтэй хэрэг мандана.

“ Ойлголоо!” Шалгагч багш Ду Зө уруу харан эелдэгээр “ Чиний шалгалт ингээд дууслаа.”

Энэ залуу хөвгүүн ганцаар ирээдүйд юунд хүрэх нь тодорхойгүй. тэрбээр магадгүй хоёр дахь Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн ч болж магад!

Шалгалт дууссан аа? Ду Зө багахан гайхав. Гэхдээ толгойгоо дохиод тэрбээр булан уруу чиглэлээ.

Энэ үед бүх сурагчид Ду Зө уруу биширсэн харцаар харнам. Энэ хүн ирээдүйн Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн бол мэдэх нь байна!

Шэнь Юэ хэсэг зуур хөшсөнийхээ дараа улам баргар царай гаргаж, хоёр гараа тас атгав. Түүний гарын салаагаар атганд шигдсэн хумсны шархны цус урсна. Энэ шалгалтанд тэрбээр Ду Зө-оос ирээдүйд улам бүр хоцорсоор хойшлохоо ойлгосон. Ирээдүйд түүний хажууд хэн ч биш болж мэднэ.

“ Тэд сүнсний хөгжлөө яаж ийм хурдан хөгжүүлэв?” Шэнь Юэ-н нүд харанхуйлав. Энэ бүгд Не Ли-тэй холбоотой гэсэн совин татна. Магад Не Ли хоёулангийнх нь тохирох хөгжлийн техникийг заагаад өгчихсөн юм биш биз?

Энэ Шэнь Юэ-ийн таамаг төдий ч тэрээр зөв тааснаа мэдэхгүй.

“ Шэнь Сю, танай ангид ийм авьяастнууд байдгийг яагаад хэлээгүй юм бэ?” Зарим удирдлагууд Шэнь Сю-аас уурсангуй асуув. Азаар Лү Пиао Ду Зө хоёр шалгууллаа. Хэрэв Харанхуйн бүлгэм түрүүнд мэдсэн бол гарах үр дагавар гамшигийн хэмжээнд хүрнэ.

Шэнь Сю амаа нээсэн ч юу ч хэлсэнгүй.

Шэнь Сю царай улам бүр цайна. Тэр хоёулангийнх нь авьяас чадварыг мэднэ. Урьд өмнө тэр хоёрын сүнсний хөгжил анзаарахуйц биш байсан ч, яаж ийм хурдтай хөгжив өө? Энэ үнэхээр сонин байна! Энэ бодлоо сургуулийн удирдлагуудад хэлээгүй ч, хэрэв Лү Пиао, Ду Зө хоёр ийм богинохон хугацаанд сүнсээ энэ зэрэгт хөгжүүлсэнийг удирдлагууд мэдвэл тэд хоёрт улам анхаарал хандуулна!

Энэ мөчид шалгалтын танхимын гадаа Чөтгөрийн сүнстний ангийнхан хоорондоо тун ч завгүй ярилцацгаана.

“ Хэрэгцээгүй Тулааны анхлан суралцагчын ангийн шалгалт юу болсон бол?” Чөтгөрийн сүнснтий ангийн нэг сурагч хэлэв. Түүнийг Ши Хуа гэнэ. Чөтгөрийн сүнстний ангийнхан дундаас тэрбээр ахлагч ба 2-одтой хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн.

“ Ийм олон анги дундаас ердөө арван таван сурагч Чөтгөрийн сүнстний ангид тэнцсэн. Тэр хоёр охин л зөвхөн тэнцэх байх. Өөр хэнд ч найдвар байхгүй!” Ши Хуа хэллээ. Тэрээр Е Зы Юнь, Сяо Нин Арь хоёрт сэтгэлийн хандтай. Тэр хоёр ангид нь орно гэдэгт ихэд найдлага тавьнам.

“ Би Шэнь Юэ-г бас муугүй гэж сонссон. Аль хэдийн 1-одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн гэж сонссон юм байна.”

“ Нээрээ юу?” Ши Хуа жуумалзав. Шэнь Юэ 1-одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн боллоо ч Шэнь Юэ өөрийнх нь анхаарлыг татахгүй.

Яг энэ мөчид, бусад ангийн сурагчид хоорондоо бужигналдана.

“ Энэ яаж байж болох юм бэ?”

“ Шалгалтанд алдаа гарсан юмуу?”

“ Тэр боломжгүй, Хүч шалгагч чулуу өмнө олон сурагчийг үзсэн. Өмнө хэзээ ч алдаж байгаагүй!”

“ Бурхан минь, энэ тэнгэр сөрсөн хэрэг бишүү?”

Ши Хуа хөмсгөө атируулан Чөтгөрийн сүнстний анхлан суралцагчийн ангийнхнаа хараад асуув. “ Юу болсон? Юу буруутай болчихов?”

“ Ши Хуа, энэ үнэхээр итгэхэд бэрх!”

Нэг сурагч одоо хүртэл чулуу мэт хөшсөн хэвээр байв. Тэрээр гүнзгий амьсгаа аваад хэлэв. “ Хоёр Тулааны анхлан суралцагчийн ангийн сурагч үнэхээр итгэхэд бэрх дүн авчээ!”

“ Энэ ердөө Тулааны анхлан суралцагчийн анги шүү дээ. Дав үгүй чадвартай ч 1-одтой Чөтгөрийн сүнстэн хамгийн сайндаа байна биз. Юунд сүр бадраанам?” Ши Ху хөнгөхөн инээнэ.

“ Үгүй ээ хэрэв 1-одтой Чөтгөрийн сүнстэн байсан бол ийм сүр дуулиан болхгүй. Гурван сурагч Тулааны анхлан суралцагчийн ангиас шалгалтаа өгсөн. Нэг нь 1-одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн,  нөгөө нь 3-одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн, Харин хамгийн сүүлийнх нь бүр сүрдэм. Сүнсний хүч шалгагч болор тэсэрсэн! Тэсэрсэн! Тэнгэр минь, үнэхээр аймшигтай!”

“ Хэн нэгэн сүнс шалгагч болорыг тэсэлсэн?” Ши Хуа нүд бүлтийж голдоо ортол цочив.

“ Сүнс шалгагч болор тэсэрсний дараа шалгагч багш дахиж шалгаагүй. Түүнчлэн сүнсний хүч яг хэд гэдгийг бид мэдээгүй!”

Ши Хуа гүнзгий амьсгаа гаргав. Түүний цээж хүндүүрлэнгуй болов “ Энэ тэр хоёр охин байсан уу?”

“ Үгүй!” сурагч толгой сэгсрэв. “ Хоёр охин шалгалтаа өгч арай амжаагүй. Гурван хөвгүүн шалгалтыг өгсөн!”

Ши Хуа амь томоос том ангайв. Энэ үнэхээр Тулааны анхлан суралцагчийн анги мөнүү? Тэд яаж ийм аймшигтай хоёр сурагчтай байдаг билээ? Тэр аль хэдийн 2-одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн. Чөтгөрийн сүнстний ангийн ахлагч. Өөрийгөө тэр хоёртой харьцуулвал ямар хойно байгаагаа мэдэрлээ!

Энэ үед бусад ангийнхан хүртэл сүр дуулиан бадраана.

“ Одоо юу бэ?” Ши Хуа асуув. Түүний хоёр нүд гутарсан байлаа.

“ Өмнө, гурван залуу Тулааны анхлан суралцагчийн ангиас гарсан. Тэд Вэй Нан, Жү Сян Зюнь, Жан Мин гэдэг. Тэд бүгд 2-одтой Хүрэл зэрэглэлийн дайчид юм байна! 3-одоос багахан дутуу.”

“ Хараал идэг. Энэ үнэхээр Тулааны анхлан суралцагчын анги мөн үү? Чи Суутны анги биш гэдэгт баттай юу?” Ши Хуа уурсанугй орилов.

Мэдээ дуусаагүй байхад дахин мэдээ гарав. Е Зы Юнь, Сяо Нин Арь хоёул шалгалтаа өгөөд сүнсний болорыг тэсэлсэн.

Анир чимээгүй.

Энэ хариунууд хүмүүсийг сэтгэл гутралд оруулав.

Ши Хуа өөрийн толгойгоо хананд савуулмаар. Шалгалтын өмнө Чөтгөрийн сүнстний ангийн ахлагчийн хувьд Тулааны анхлан суралцагчийн ангийн өмнө нүүр бардам байсан. Тэрбээр Е Зы Юнь, Сяо Нин Арь хоёрын араас гүйхэд тэнцэхүйц хүн байлаа. Гэхдээ одоо түүний бардамнал бүхэлдээ бутран унав. Е Зы Юнь, Сья Нин Арь хоёрын зиндаанд хүрэхгүйгээ тэр мэдэв.

“ Галзуурмаар юм” Ши Хуа амандаа бувтнав.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.