Чөтгөр бурхдын домгууд [50]

Чөтгөр бурхдын домгуудийн эхний номын сүүлчийн хэсэг.

Эхний 50 хэсгийн дийлэнхи хэсгийг орчуулсан Чарлотте-дээ баярлалаа!!

Сурталчилгаа
2 comments


Энэ хэсгийг Charlotte-д талархан орууллаа. Хамтдаа нэгдүгээр номыг орчуулж дуусгасанд баярлалаа.

/Цэлмэг/


Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 50 – Нударганы хүч

Шэнь Юэ сайн дураараа гарсан олон хүний анхаарлыг татав.

Тулааны анхлан суралцагчийн ангийн Шэнь Юэ, Е Зы Юнь, Сяо Нин Арь 1 одтой хүрэл зэрэглэл болох өндөр магадлалтай. Түүнчлэн, бүх хүний анхаарал тэдэнд тусав. Үүнээс гадна хүмүүсийн анхаарлыг Не Ли, Шэнь Сю багшийн мөрий татна. Гэсэн хэдий ч дийлэнхи улсууд Не Ли-г 1 одтой хүрэл зэрэглэлд ийм богино хугацаанд хүрч чадахгүй гэж бодном.

Хэрэв 1 одтой хүрэл зэрэглэл тийм амархан бол олон хүн Чөтгөрийн сүнстэн, тулаанч болох гэж насан туршдаа зовохгүй байсан.

Хүч шалгагч чулуу бол метал гадаргуутай үлэмж бул юм. Тулаанчид Хүч шалгагч чулууг бүхий л хүчээрээ цохиж болно. Харин Хүч шалгагч чулуу ямар хүчээр цохисныг тодорхойлно. Цаашаа орсон гүнээр нь хүний хэр хүчтэйг мэдэж болно.

Түүүс!
Шэнь Юэ нударгаараа Хүч шалгагч чулуу уруу цохив. Нүдэнд үзэгдэхүйцээр Хүч шалгагч чулуу дотогш орлоо.

Хэдэн багш ойртон ирээд.

” Шалгалтын хариу : 1 одтой Хүрэл зэрэглэл, 120 хүчтэй!”

Энэ нь Шэнь Юэ-гийн цохилтын хүч 120 хүрсэнийг илтгэж байна.

Тулаанчын Анхлан суралцагчийн ангийн бүх хүүхдүүд гайхшрав. Тэд хэзээ ч Шэнь Юэ-гийн бие аль хэдийн энэ түвшинд хүрсэн гэж бодоогүй. Ерөнхийдөө, сурагч сүнсний хүчээ хөгжүүлэх аваас тэдний бие амархан хөгждөг. Гэсэн хэдий ч, тэд Мөнгөн зэрэглэлд хүрвэл тэдний биеийн өсөлт удааширдаг. Гэхдээ л, Шэнь Юэ-ийн биеийн өсөлтийн хурд бусад сурагчидтай харьцуулвал хурдан байна. Шэнь Юэ аль хэдийн 1 одтой Хүрэл зэрэглэлд оржээ.

Бүгд гурван удаа хүчээ шалгуулах оролдлого өгч болно. Энэ удаагийн хүчний утгад Шэнь Юэ сэтгэл хангалуун биш байв. Байрлалаа дахин аваад, бүх хүчээ гарган дахин цохив.

Түүүс!

Шэнь Юэ дахин Хүч шалгагч чулууг цохивол

” Шалгалтын хариу : 1 одтой Хүрэл зэрэглэл, 130 хүчтэй!”

” Шалгалтын хариу : 1 одтой Хүрэл зэрэглэл, 135 хүчтэй!”

Хариуг хараад Шэнь Юэ-д багахан сэтгэл хангалуунаар инээмсэглэл тодроно. Үргэлжлүүлэн удалгүй Шэнь Юэ сүнсний хүч шалгах шалгалт өглөө. Шэнь Юэ-гийн сүнсний хүчний шалгалтын хариу гарлаа : 115 сүнсний хүчтэй. Тулаанч, Чөтгөрийн сүнстэн болох авьяастай хүмүүс дийлэнхидээ Чөтгөрийн сүнстэн болохыг илүүд үздэг. Тиймээс сүнсний хүч биеийн хүчнээс чухам илүү учиртай.

“Шэнь Юэ сүнсний хүч 100 давлаа. Тэрбээр аль хэдийн Хүрэл Зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн болсон!”

” Ийм хурдтай хөгжилтэй юм гэжүү. Аргаггүй Ариун гэр бүлийн угсаатан юмдаа!”

” Хүчтэй! Чөтгөрийн сүнстний ангид гарцаагүй орж чадахгүй юм байна!”

” Хэрэв 1 одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн тэнцэхгүй юм бол өөр хэн ч тэнцэх билээ!”

Эргэн тойрны хүмүүсийн яриаг сонссон Шэнь Юэ инээмсэглэл тодруулна. Бардамнан, бахархалтайгаар Не Ли уруу харав.

Холоо тайзан дээр сургуулийн удирдлагууд сэтгэл ханасан байдалтай инээлдэцгээнэ. Чөтгөрийн сүнстэн Тулаанчын анхлан суралцагчийн ангиас төрөх ховор үзэгдэл.

Шэнь Юэ гараа хумин, зөрүүлж зогсоод холдлоо. Дагалдагч нар нь Шэнь Юэ-г тойров. Бахархалтайгаар Тулааны анхлан суралцагчийн ангийнхнаа харав.

” Дараагийнх хэн бэ?” Хариуцсан багш сурагчидыг тойрч ажина.

” Би дараачийн хүн больё!” Лү Пиао олны дундаас гарав. Тэрээр Хүч шалгагч чулуу уруу алхана.

Сурагчид хоорондоо ярилцаж эхлэв.

” Энэ Лү Пиао байна шүү дээ!”

” Лү Пиао ангидаа ирээгүй удсан байна шүү!”

” Би түүнийг Не Ли-тэй хамт бүхэл хугацаанд байсан гэж сонссон!”

” Лү Пиао 1 одтой Хүрэл зэрэглэл хүрээгүй байлгүй дээ? Тэгээд ч тэр Чөтгөрийн сүнстэн болох заяагүй, авьяасгүй хүн.”

Бусад хүүхдүүдийн яриаг сонссон Лү Пиао Не Ли, Ду Зө, нөгөө гурвалийн зүг инээмсэглэв. Бид нарыг басамжилж байна даа! Не Ли-гийн хөгжүүлэх аргаар хичээллэснээс хойш Лү Пиао хөгжил аль хэдийн үеийнхнээ хол давсан.

Шэнь Юэ, түүний хүрээлэгчдийг хараад, Лү Пиао үргэлжлүүлэн инээмсэглэн, хөмсгөө өргөв.

” Энэ хүү хэтэрхий бардам юм! Удахгүй хичээл заагаад өгнө өө!” Шэнь Юэ-ийн зарим дагагчид хэллээ.

Шэнь Юэ нүдээ хурцалж, хүйтэн үзэн ядсан байдал ажиглагдана. Одоо Не Ли-ийн дагагч тэднийг сорьж, өдөж байна уу даа. Тэнгэр ямар хол байдгийг тэд мэддэггүй юм байна!

Бүх хүний нүдний өмнө Лү Пиао Хүч шалгагч чулуунд ойртоно. Урд нь зогсоод Лү Пиао цохив.

” Лү Пиао-ийн нударга ямар хүчтэй юм бэ?” хажууд байсан хэдэн сурагч дооглонгуй инээлдэцгээв.

” Тас” хийх дуу том танхимаар тарлаа. Бүхэл Хүч шалгагч чулуу дуунд нь салганав.

” Юу болоод байна?”

” Ямар хүчтэй дуу бэ!”

Хажууд шалгаж байсан багш хүртэл алмайрав. Энэ цочролын дараа тэр Лү Пиао уруу ойртов. Хүч шалгагч чулуу уруу харвал тэрээр хэсэг чимээгүй байснаа ” Шалгалтын хариу : 2 одтой Хүрэл зэрэглэл, 265 хүчтэй!”

Эргэн тойрны хүмүүс уулга алдацгаав.

” Энэ яаж боломжтой гэж?”

” Шалгалтын хариу худлаа гарчихав уу?”

Хүмүүс Лү Пиао хөнгөхөн цохисныг даанч мэдэхгүй. Энэ цохилт л гайхшрам хүчтэй. Тэр аль хэдийн 2 одтой Хүрэл зэрэглэл хүрсэн ба 3 одтой Хүрэл зэрэглэлээс холгүй байгаа. Лү Пиао хөнгөхөн инээв. Өмнөх сургуулилтандаа зогсохыг мэдэхгүй тэрээр Не Лигийн заасан хүчтэй хөгжүүлэх аргаар хичээллэж, өдөр бүр их хэмжээний тан ууж, Нил Ягаан өвстэй усанд орж байсан учраас тэрбээр хүчтэй байхаас аргаггүй.

Удаан хугацааны дараа хүмүүс цочролоосоо гарцгаав. Бие биерүүгээ тэд гайхан харна. Арван гурван настай хүү аль хэдийн ийм биеийн хүчтэй учраас Гэгээн Орчид сургуульд суутанд  тооцогдно.Сургуулийн удирдлага түүнийг дэмжихийн тулд юунаас ч цааргалахгүй.

” Муугүй шүү, би Тулааны анхлан суралцагчийн ангиас хэзээ ч ийм суутан төрнө гэж зүүдэлсэн ч үгүй. Энэ удаагийн сурагчид нь сайн юм гээч.” Сургуулийн нэг удирдлага инээмсэглэн хэллээ.

” Энэ жилийн сурагчидын шалгалтын хариу муугүй байх ёстой. Учир нь Алхимийн Холбооны гаргаж ирсэн үрлэн эм байгаа.” өөр нэг удирдлага зөөлхөнөөр ” Үнэн шүү. Алхимийн Холбооны зарим тангуудын нөлөө машид хүчтэй. Энэ сурагчидын дундажийг ихэд сайжруулсан.

Залуу үеэ хөгжүүлж, дэмжихийн тулд бүх гэр бүлүүд энэ тангуудад чамгүй мөнгө төлөхөд бэлэн.

Лү Пиао хол байгаа Шэнь Юэ-г өдсөн байдалтай харна. Тэрбээр Шэнь Юэ-ийн царай барайсан байхыг олж харав. Энэ бол Лү Пиао-с ирж байгаа өдөөн хатгалага! Гэсэн хэдий ч Лү Пиао хүчийг бодоод бодоод Шэнь Юэ гайхшрахаас өөр яахав. Яаж Лу Пиао ийм богинохон хугацаанд ийм хурдан хүчээ өсгөв өө?  Тоо томшгүй тан уув уу?

Шэнь Сю багшийн царай үзлийн болов. Лү Пиао өөрийнх нь сурагч ч, Лү Пиао үргэлж Не Литэй хамт байсан. Энэ түүнийг баяр үгүй болгов. Тэрээр Лү Пиао анхны шалгалтын хариуг сайн мэднэ. Ийм аймшиггүйгээр яаж тэрээр хүчээ нэмэгдүүлэв ээ?

” Энэ бас Не Ли-г….” Шэнь Юэ хоёр үзэсгэлэнтэй эмэгтэйтэй ярилцаж байгаа Не Ли уруу харав.

Хүчны шалгалтын хоёрдугаар боломж.

Лү Пиао бат бөх зогсож, бүхий хүчээрээ Хүч шалгагч чулуу уруу цохив.

Тас!

Хүч шалгагч чулуун дээр алганы тод хээ үлджээ.

” Шалгалтын хариу : 3 одтой Хүрэл зэрэглэл, 325 хүчтэй.” Шалгагч багш багахан хөшиж, бишрэнгүйгээр хэллээ. Лү Пиао үзүүлсэн хүч аль хэдийн аймшиггүй. Үнэхээр дэмжих ёстой авьяастай суутан гэж энэ!

Түүний хойно зогсож буй сурагчид хүйтэн амьсгаа авна.

” Чөтгөр гэж, бидэнд боломж олгох нь уу?”

” Хүн мөн үү!”

Тэд Лү Пиаотой адилхан арван гурван настай. Тэд хэрэв 80-аас дээш цохиж чадвал аль хэдийн гайхалтайд тооцогдоно. Гэхдээ Лү Пиао аль хэдийн 300 давж, 3 одтой Хүрэл зэрэглэл байна. Энэ тэдний өөртөө итгэх итгэл дээр гишгэснээс өөрцгүй!

Цочирдсон олны харцыг үл ойшоон Лү Пиао толгойгоо сэгсрээд хариундаа дурамжхан. Дахин бөх зогсож Хүч шалгагч чулуу уруу хүндээр цохив.

Тас!

” Шалгалтын хариу : 3 одтой Хүрэл зэрэглэл, 370 хүчтэй!” Шалгагч багш гүн амьсгаа аваад хэллээ. Лү Пиаог харсан үүний нүд сэргэв. Тэрээр өөрөө сурагч байхдаа 1 одтой Хүрэл зэрэглэл дөнгөж хүрсэн. Лү Пиао магадгүй Гэгээн Орчид сургуулийн суутны ангид орно.

Суутны ангид ордог сурагчдын тоо 50-аас хэтэрдэггүй. Суутны ангийн 10 сурагч бүр нэг багштай ба тэдний авдаг хичээл ердийн биш. Тэд бүгд бүхэл сургуулийн шилдэг багш нараар хичээл заалгадаг. Түүнчлэн Яруу алдрын хотоор суутан болгон хамгаалуулдаг. Тэд өршөөж боломгүй хэрэг гаргаагүй л бол хэн ч тэднийг яаж ч чадахгүй.  Эс бөгөөс энэ Яруу алдрын хотын хуулийн эсрэг зүйл!

Яруу алдрын хот мөнхийн Чөтгөрийн араатнуудын аюул заналхийлэл дор байдаг. Тиймээс суутнуудыг тусгайлан хамгаалдаг.

” Лү Пиао сургуулилтандаа хангалттай төвлөрөөгүй байна, эс бөгөөс ийм муу хариу авахгүй шүү дээ!” Ду Зө гашуунаар иээв.

Ду Зө юу гэж хэлснийг сонссон ойр байсан хэдэн сурагчид цочирдсоноосоо хөшив. Лү Пиао хичээгээгүй ч ийм хариу авсан? Хэрэв тэр хичээсэн бол тэд бүр өөрсдөдөө гутрах байсан юм бишүү? Яахаас ч өөр аргаггүй тэд Ду Зө-г ширтэцгээнэ. Лү Пиао үргэлж Ду Зө бас Не Ли-тэй хамт байсан. Арай Не Ли, Ду Зө бас бусдууд бүгд……

Үргэлжлүүлэн Лү Пиао сүнсний хүчээ шалгуулахаар явна. Лү Пиао сүнсний болорт гараа тавив. Өөрийнхөө сүнсний хүчээ сүнсний болорт хийв. Хэсэг хугацааны дараа сүнсний болор гэрлэн цэгүүдээр цацарч, улам илүү тодрон тодорсоор.

” 3 одтой Хүрэл зэрэглэл Чөтгөрийн сүнстэн, сүнсний хүч 367!”

Сүнсний хүчийг шалгахад нэг удаа хангалттай.

Энэ хариуг сонсоод сургуулийн удирдлагууд суудал дээрээ тогтож чадахгүй сэтгэл хөдлөв. Чөтгөрийн сүнстэнгүүд Тулаанчдаас илүү чухал Арван гуравтай 3 одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн бүр онцгой! Энэ үнэхээр гайхалтай хэрэг!

” Энэ хүү үнэхээр суутан юм. Шууд суутнуудын ангид хуваарил!” Бүх сургуулийн удирдлагуудын бодол санаа нэгдлээ. Лү Пиао нэр удалгүй бүх хүний ой тоонд сийлэгдэв. Зарим сургуулийн удирдлагууд Лү Пиао өөрийн шавиа болгоход бэлдэв.

Лү Пиао авьяасанд шүүмжлэх юу ч үгүй. Сургуулийн удирдлагуудад өөрсдийн байр сууриа өсгөхөд онцгой авьяастай сурагчид хэрэгтэй. Тиймээс ч одоо сургуулийн удирдлагуудын хооронд Лү Пиао өөрийн сурагчаа болгох өрсөлдөөн эхлэнэ.

Шалгалтын дараа Лү Пиао хажуу тийш зогсож, Не Ли, Ду Зө, нөгөөдүүл уруу инээмсэглэн харна. Тэрбээр өөрийн хариундаа машид догдолсон байв.

” Энэ хариутай би гэртээ харьвал дахиж хөгшин аавдаа үглүүлэхгүй дээ!” Лү Пиао бахархан бодлоо. Хөгшин аав нь энэ хариуг сонсоод эрүү нь салж унах биз.

” Дараачийнх хэн бэ?” Шалгагч багшийн нүд нь сэргэв. Тулаанчийн анхлан суралцагчийн ангийн сурагчдыг тойрон харна. Өмнөх шалгалтуудад нүд хужирлахаар авьяастай сурагч өмнө гарч байгаагүй. Тэр хэзээ ч Тулааны анхлан суралцагчийн ангиас уулга алдам авьяастай хоёр суутан төрнө гэж бодоо ч үгүй. Энэ түүнд Тулаанчийн анхлан суралцагчийн ангийн сурагчдаас шалгалтанд өндөр хүлээлт үүсгэв.


Өмнөх хэсэг

Дараагийн


Чөтгөр бурхдын домгууд зохиолын эхний номыг орчуулсан Charlotte гүнээ талархал илэрхийлье.

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [50]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s