Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 8]

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 8 – Аялал (хоёрдугаар хэсэг)

“Салхин шидийн шидтэн – харваач. Энэ хүн ” Суперсоник” ” Тохиргоо” шид хэрэглэсийн харвал энэ харвасан хүн салхин шидийн дор хаяж тавдугаар зэрэглэлд хүрсэн байна.” Делин Кевоте хоолой Линлэйн толгойнд царгив. ” Энэ хүний харваснаас ажвал хэрэв энэ хүн тавин метрийн ойр очвол чи бултсан ч хүчтэй шархатна шүү. Зугт!”

Линлэйн зүрх салганав.

“Бүх үнэтэй зүйлээ өг, тэгвэл амийг чинь хэлтрүүлье.” Хүйтнээр нэг хүн хэлэв. Арван бараан, ногоон өмсгөлтэй хүмүүс ой модноос гараад ирэв. Тэд бүгд урт нум барьсан ба бүсэлхийгээрээ чинжаал хутгатай байв. Арван хүн бүгд Линлэй болон бусад хоёр уруу хүйтнээр харж, улам ойрстоор байв.

Гэхдээ хэлсэн хүн нь гарч ирсэнгүй.

Линлэй болон бусдууд бие биеруугаа харна. Тэд өөрсдийнхөө үнэт зүйлсээ өгөхийг хүсэхгүй байв. Тэд харваачид ойртож ирэхийг харсаар.

” Галлаад!” Хүйтэн хоолой тушаав. Тэдний хойно байгаа салхин шидтэн шийдэмгий юм. Линлэй бас нөгөө хоёрыг бууж өгөхгүйг мэдээд, даруй алах тушаал өгөв.

” Шүү.” “Шүү.” “Шүү.” ” Шүү.”

Зэлүүд газраад харваачид бүгд сумаа тавив. Сумнууд Линлэй, нөгөө хоёрын байгаа газар уруу исгэрэн ирнэ. Яг энэ үед Линлэй хурдлан дутааж байва. Дутаахаас гадна Кава томоо сэлмээ ашиглан зарим сумнаас хамгаалж байвал.

Линлэй даруй ” Суперсоник” салхин шидээ шившээд, өөрийгөө илүү амархан сумнаас бултах боломж олгов. Матт зогсолтгүй бултаж байв. Тэрбээр бас урт сэлмээрээ зарим сумнаас хамгаална.

Кава хурдан биш байлаа. Үлэмж сэлмээ барин, хурдтай хөдөлж чадахүгй байв. Тэрбээр өөрийнхөө үлэмж сэлмээ, бас өөртөө тулааны ки өгч бүрхүүл үүсгэсэн. Мэдээж эдгээр сумнуудын аюул тийм ч их биш. Тавдугаар зэрэглэлийн дайчин энэ сумнуудыг тэсч чадна.

” Ааааа, үх!” Кава зэрлэгээр архирна. Урагшаа харваачид уруу сэлмээ барин давшив.

Үүнийг харсан ой модонд нуугдаж буй салхин шидтэний нүдэнд алуурчны харц тодров. Тэрбээр дахин урт нумаа чамартал татан амандаа ” Суперсоник ” ” Тохиргоо” шидийг бувтнана. Энэ шившлэгүүдийг унших төдийд нум сум алтлаг цэнхэр өнгийн туяатай болов.

Зэрлэгээр архирсан хэвээр Кава үргэлжлүүлэн харваачид уруу давшив. Гэхдээ замын голд гэнэтхэн цэнхэр гялбаа урд нь гялбав. Хариу үйлдэл үзүүлж чадахаас урьтаж, яг Кавагийн өмнө сум хүрээд ирлээ. Айж сандарсан түүний биед хүйтэн хөлс цувж, хувцасыг нь норгов. Даруй үлэмж сэлмээрээ хамгаалах гэсэн боловч..

” Аарх!”

Сум гавлыг нь сүлбээд гарав.

“Ахх..” Кава тэнд тэнэг юм шиг зогсож, нүд нь үл итгэсэн байдалтай байв. Тэрбээр үлэмж сэлмээрээ сумыг хамгаалсан төдий. Гэхдээ тэрбээр яагаад үхчихвээ? Түүний нүд үл итгэсэн байдал, олон асуултууд дунд амь байх сүүлчийн гэрлээ алдан газар уул шиг нуран унав.

Хол зогсож байсан Линлэйн зүрх чичрэв.

” Салхин туслах шид ” тохиргоо ” үнэхээр нарийн юм.!” Салхин шидтэний хувьд Линлэй энэ туслах шид ” Тохиргоо”  харвах үед байгаа онохын тулд агаар дээр дахин тохиргоо хийж чиглэлээ өөрчлөх чадвартайг мэднэ.

Жишээлбэл, түрүүн Кава үнэхээр сэлмээрээ хамгаалж чадсан. Гэхдээ чиглэлийг нь багахан өөрчлөөд сумыг Кавагийн гавал уруу чиглүүлсэн.

” Салхин шидийг урт нумтай хоршуулбал үнэхээр аймшигтай юм.” Линлэй дотроо цочирдов. Даруй Линлэй шидэт тарни шившиж эхлэв.

” Та хоёр хүлцэнгүйгээр бууж өг.” Хүйтэн өнгө ой модон дундаас дахин гарвал арван харваачид хөхрөн инээлдэцгээнэ. Салхин шидийн харваач биеийн болоод салхин шидийн хүчийг хоёуланг ашиглан урт нумаар харвадаг.

Линлэйн нүдэнд аллага үйлдэхийг хүссэн харц гялам хийж, урд зогсож байгаа арван харваачыг үхдэл мэт харнам.

“Крак!” “Крак!””Крак!””Крак!”

Гэнэтхэн газар чичирхийлж, нэг нэгээрээ газраас чулуун жад урган гарч арван харваачыг сүлбэв. Зарим харваачийн хөл, зарим харваачийн цээжийг газрын жад сүлбэж, газарт шинэхэн цус, агаарт хашгираан сонсогдоно.

Газрын тавдугаар зэрэглэлийн шид – Газрын жаднууд

“Ааа!” цөхрөнгөө барсан хашгираан агаарт тархав.

Олон газрын жад тэдний доороос гарч, метрийн өндөрт зоогдов. Нүд ирмэх зуур арван харваачид анзааргаггүй байхдаа шагуу байрласан жаднуудад сүлбүүлэв. Тэд бүгд аргаа барж, тэсэхийн аргаггүй өвдөлт мэдрэв.

” Ахлагчаа, авраач, авраач!” Гэдсэндээ сүлбүүлсэн залуу өрөвдөлтэй аргаггүй орилно.

“Аа, аа!” Мөн бүсэлхийндээ сүлбүүлсэн харваач өвдсөндөө чангаар орилно.

Арван харваачдундаас дөрөв нь газар дээрээ амьсгал хураасаа бол үлдсэн хүмүүс нь шархадав. Тэдний тулалдах чадвар үндсэндээ үгүй болов.

” Газрын шидтэн!”

Модон дунд нуугдсан харваач ихэд цочирдов. Тэрбээр залуустайгаа Шидэт араатнуудын уулсын хөндийд олон жил нуугдаж байна. Аялагчдийг гэтэж алж, чамгүй эрдэнэс цуглуулсан.

Ерөнхийдөө гэтэж алах үедаа хамгийн түрүүнд шидтэнг алдаг.

Учир нь дайсны шидтэнгүүд хүртэл холын зайн дайралт хийж чаддаг ба тэд хамгийн их эрсдэлтэй. Тэрбээр нэг шидтэнг алсаны дараа дахин нэг шидтэн байна гэж төсөөлөөгүй.

” Явцгаая.”

Дайснуудыгаа сэрэмж алдсаныг далимдуулан Линлэй ” Суперсоник” шидээ ашиглан өөрийн хурдаа тултал нь нэмлээ. Тэрбээр яаравчлан холоо одон арилав. Линлэй модон дунд нуугдаж байгаа дайсны харваач уруу дайрах ямар ч боломжгүй.

Зай хэтэрхий их, бас шид бүр өөрийн гэсэн хязгаартай. Хэрэв тэр ойртох юм бол салхин шид ашигласан харваачийн сумнаас дутаж чадахгүй.

Хамгийн хурдаараа дутаан Линлэй гучин километр хэр газар зугтав.

” Эзэн, та яагаад гүйгээд байна. Харваач шидтэн магадгүй танд эрсдэл учруулсан ч би түүнийг амарханална. Надаар яагаад түүнийг алуулсангүй бэ?”  жижигхэн Сүүдрийн хулгана “Бэбэ” оюун бодлоороо Линлэй уруу уурлав.

Линлэй жижигхэн Сүүдрийн хулгана “Бэбэ” ямар хүчтэй болсоныг мэдэж байгаа.

 

Линлэй найман настай байхад жижигхэн Сүүдрийн хулгана аль хэдийн зургадугаар зэрэглэлийн дайчны хурдыг гүйцсэн байсан. Долоон жилийн дараа Линлэй арван таван настай байхад Бэбэ-ийн биеийн хэмжээ нэмэгдээгүй ч түүний хурд есдүгээр зэрэглэлийн дайчны хурдтай эн дүйцэхүйц болсон!

Сүүдрийн хулганы хурдаар шидтэн түүн уруу онилж ч чадахгүй.

” Энэ миний сургуулилалт. Би бүгдийг өөрийнхөө чадвараар зохицуулах ёстой.” Линэлй тайлбарлав.

Линлэйн мөрөн дээр үсрээд, сүүдрийн хулгана Линлэйг ууртайгаар маажив. Шүднээс нь чархирах чимээ сонсогдов. Оюун бодлоороо Линлэй уруу ” Эзэн та арай хэтэрнэ. Би ч гэсэн сургуулилах хэрэгтэй, бас би тулалдах ёстой!”

Жижигхэн Сүүдрийн хулгана уруу хараад Линлэй инээдээ барьж ядан. ” За яахав. Шидэт араатнуудын уулсын хөндий хүрээд хэрэв бид хүчтэй мангастай таарвал би чамайг тулалдуулья. Тохирох уу?”

” Ингэмээр сэн дээ.” Жижигхэн Сүүдрийн хулгана суун, жижигхэн сарвуугаа цээжиндээ тавив. Тэрбээр жижигхэн хамраа үрчийлгэн баяртайгаар тэсрэв.

Энэ үед, харанхуй, бүрэнхий тэнгэрт аянганы ниргэх дуу сонстож, ертөнцийг гэрэлтүүлнэ.

” Удахгүй хүчтэй шуурга дэгдэх нь дээ.” Линлэй бодлогочиров.

Линлэй даруй хурдаа нэмэн Шидэт араатнуудын уулсын хөндийн зүг явлаа. Линлэй уулсын хөндийгөөс арван километр хол байхад эхний дусал тэнгэрээс унав. Түүний араав газар дээр үерлэмээр их аадар бороо шаагив.

” Чичирхийлэл…”

Тэнгэр ниргэх дуу дахин дахин сонсдоно. аадар бороо үргэлжлүүлэн газар шаагина. Энэ нь бүхэл ертөнц үерт автсан мэт санагдуулна.

Гэхдээ тийм их усанд Линлэй нороогүй байлаа. Энэ нь арван сантиметр “Салхин хамгаалалт” линлэйг бүрхэн авсанд оршино. ” Салхин хамгаалалт” шидийн хамгаалах чадвар тун ч сайн. Линлэй ердөө багахан хэмжээний шидийн хүчээр борооноос өөрийгөө хамгаална.

Салхи хэлбэргү, салхин хамгаалалт ч гэсэн тунгалаг, бага зэргийн цэнхэр өнгөтэй.

Холоос харвал хэн ч салхин хамгаалалт байгааг мэдэхгүй. Нэмж хэлэхэд Линлэй асар хурдтай давших хөдөлгөөнд энэ салхин хамгаалалт тус болно. Хэсэг хугацааны дараа Линлэй хойд зүгээс урд зүгт эцэс төгсгөлгүй урт үргэлжлэх уулсын хөндийг харна. Энэ уулсын хөндий Юлан тивийг хоёр хэсэг тхуваадаг. Энэ ертөнцийн хамгийн том уулсын хөндий буюу Шидэт араатнуудын уулсын хөндий байлаа.

Хэдэн километрийн цаана байх энэ уулсын хараад Линлэй амьсгаа авахаас ч эмээв.

“Ямар том уулсын хөндий бэ?….”

This mountain range was simply too enormous. Based on the naked eye, as far as one could tell, the mountains were limitless, and as far north and as far south as one could see, there were mountains. Seeing the boundless mountains in this mountain range was like seeing the boundless water in the sea.

It stretched into infinity!

“Энэ бол Шидэт араатнуудын уулсын хөндий. Тивийн хамгийн том уулс. Энэ уулсын хөндийд хэдэн шидэт араатан байгаа бол? Хэдэн Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд, бас байдаг юм болоо?” Энэ үед Делин Кевоте Линлэйн хажууд гарч ирлээ. ” Би Шидэт араатнуудын уулсын хөндийд ирээгүй их удсан байна шүү.”

Линлэйн нүдэнд догдолсон гэрэл туяарлаа.

” Явцгаая!”

Баатарлаг уур амьсгал бүрдэж, Линэлй бүхий л бороон шуургыг гатлан уулсын хөндий уруу давшлаа. Энэ үед Линлэйн мөрөн дээрээс жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ чархирна. Бороон шуурган дундуур Линлэй шалавлан эцэс төгсгөлгүй үргэлжлэх уулсын хөндийд нэвтрэв.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 8]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s