Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 7]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн

Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 7 – Аялал (Нэгдүгээр хэсэг)

Хэдэн долоо хоногын өмнө эргээд очьё. Зургадугаар сарын 5

Энэ өглөө Линлэй гурван ахтайгаа салах ёс гүйцэтгэлээ. Арьсан цүнх үүрээд, Линлэй Шидэт араатнуудын уулсын хөндийн зүг чиглэв.

” Скүээак Скүэаак!” Энэ Жижигхэн сүүдрийн хулгана Линлэйн мөрөн дээр аз жаргалтай чархирна.

” Дарга, бид эцсийн эцэст Шидэт араатнуудын уулсын хөндий уруу явж байна. Хөөх, би үнэхээр их догдолж байна!” Жижигхэн сүүдрийн хулганы дуу Линлэйн толгойнд цуурайтна. Линлэй зүгээр л инээмсэглээд. Энэ удаа, цагаан гэрэл Делин Кевоте болон хувирав.

Делин Кевоте зааварчилав. ” Линлэй, чи ганцаараа аялах үедээ маш хянуур байх ёстой. Магадгүй чи дээрэмчидтэй тааралдаж болно.”

” Би мэднээ, Делин өвөө,”  Линлэй хөхрөв.

Делин Кевоте аль хэдийн ганцаараа аялах аюулын тухай олон дахин сануулсан. Яг одоо ханцуйгүй цамц, даавуун өмдтэй Линлэй алхаж байв. Түүний булчин шөрмөсийг харсан хэн ч түүнийг дайчин гэж харна.

Делин өвөөгийнхөөр Шидэт араатнуудын уулсын хөндийд шидтэний дээл замд тээг болох нигууртай.

Линлэй машид хурдан гүйнэ. Эрнст сургуулиас уулсын хөндий бартаатай хэдий ч Линлэйн дөрөвдүгээр зэрэглэлийн дайчныг авч үзвэл тэрбээр ганцхан цагт дөчин километр гүйсэн байв. Тэрбээр явж хооронд гурван хүнийг харлаа.

“Хмм?” Линлэйн харц нэг хүн дээр тусав.

Энэ хүн Эрнст сургуулийн дээлээр чимсэн байв. Хажууд байгаа хоёрынх нь нэг машид булчинлаг, үлэмж дайны сэлэм нуруундаа үүрсэн байв. Харин нөгөө залуу нь туранхай, хажуудаа богино сэлэмтэй байв. Туранхай залуу Линлэйг хармагц түгшүүртэй бэлэн байдалд шилжлээ.

Линлэй тэднийг тоох сөхөөгүй явна. Хурдлан тэдний хажуугаар зөрлөө.

“Линлэй, энэ чи юу?” Гэнэтийн хоолой гарав.

Линлэй толгойгоо тээнэгэлзсэн байдалтай эргүүлж харвал Эрнст сургуулийн дээлтэй залуу ” Линлэй, Би Дешат байна. Санаж байна уу?”

” Өө, Дешат, энэ чи юу? ” Линлэй зогсох.

Дешат, салхин шидийн тавдугаар ангийн сурагч. Линлэй энэ хүнтэй дотно найзууд биш хэдий ч нэг ангийн хүүхдүүд.

Дешат хоёр дайчин хажуудаа дагуулсан. Инээмсэглэн анхааруулсан байдалтай. ” Линлэй, би чамайг шидтэний хувьд ингэж хувцаслана гэж бодсонгүй. Арай л гэжчамайг танилаа. Чиний мөрөн дээрх жижигхэн Сүүдрийн хулганыг хараад л чамайг гэж бодов.”

” Кава, Матт, алив танилцуулья. Энэ хүн бол Линлэй, Эрнст сургуулийн хоёр суутнуудын нэг. Тэр одоо ердөө арван таван настай ч тавдугаар зэрэглэлийн шидтэн.” Дешат бардам танилцуулав.

Кава булчинлаг дайсан байсан бол Матт туранхай дайчин.

” Би Дешатаас Эрнст сургуулийн хоёр суутнуудын тухай сонсож байсан. Өнөөдөр аз тохиож нэгэнтэй нь таарна гэж санасангүй.” Матт хүндэтгэлтэй хэлэв. Харин Кавагийн нүд нь томорч ” Чи шидтэн юм уу? Яагаад миний нүдэнд дайчин шиг харагднам бэ?”

Линлэй тайлбар өгсөнгүй. ” Та бүхэн Шидэт Араантнуудын Уулсын хөндий явж байна уу?”

Дешат толгой дохив. ” Тиймээ. Кава Матт хоёр бэлтгэл тулааны талбараас түрүү жил надтай хамт ирсэн. Бид гурав сайн хамтын ажиллагаатай. Энэ жил бид Шидэт араатнуудын уулсын хөндийд судалгаа эрэл хайгуул хийхээр ирсэн. Линлэй чи бидэнтэй цуг яваач дээ. Бүлгээрээ явбал бид илүү аюулгүй.”

Линлэй толгой дохив.

” Би одоо та нартай хамт аялна. Дешат миний ангийн хүүхэд. Итгэж болохуйц. Уулсын хөндийн хил хүрмэгц бид салж явна.” Шийдвэрээ гаргасны дараа Линлэй Десартын хүмүүс уул уруу хамт чиглэн явна.

Тэр дөрвүүл маш хурдтай явна.

Биеийн хувьд сул дорой Дешат хүртэл салхин шид ” Суперсоник” ашиглан гайхалтай хурдтай явна. Тиймээс тэд бартаатай замаар хурдан явжбайв.

Кава дуу чангаар цуурайтав. ” Линлэй хэрэв чи бидэнтэй нэгдвэл хоёр тавдугаар зэрэглэлийн шидтэн байна. Бид дөрөв хамтарчажиллавал бид зургадугаар зэрэглэлийн шидэт араатанг ч алж чадна. Шидэт араатнуудын шидэт бөмбөлөгүүд мянган алтан зоосын үнэтэй. Хэдийг алвал зууны туршид амьдрахад ямар ч асуудалгүй.”

Зарим хүмүүст нэг ажилд арван алтан зоос хангалттай амьжиргааны өртөг.

Мянган алтан зоос машид их мөнгө.

Линлэйн зүрх багахан хөдлөв. Түүний оюун бодолд шидэт араатнуудын тухай номс нь санаанд оров. Шидэт араатнууд дотроо бүгд өөрсдийн гэсэн шидэт бөмбөлөгтэй байдаг.

” Энэ шидэт бөмбөлгүүд шидэт араатнуудын зэрэг өсөх тусам илүү хатуу болдог. Гэхдээ зургадугаар зэрэглэл хүрээгүй шидэт араатнуудын хувьд бөмбөлгүүд нь үнэ хүрдэггүй. Тэд миний нэг ч сийлбэрийн үнийг гүйцэхгүй байх даа.” Линлэй дотроо бодов.

Зургадугаар зэрэглэлийн шидэт араатнуудын бөмбөлөг ердөө мянган алтан зоосны үнэтэй.

Делин Кевотийн тооцоолсноор Линлэйн сийлбэрүүд мэргэжлийн сийлбэрчдын танхимд үзүүлэн болох боломжтой. Тухай бүр нь мянган алтан зоосны үнэтэй.

Шидэт араатныг алах бүртээ аюулд өртөнө. Энэ нь сийлбэр сийлбэхээс илүү хэцүү.

” Шидэт араатнуудын уулсын хөндийд ирсэн гол зорилго маань өөрийгөө хөгжүүлэх. Шидэт араатнуудын кристалыг цуглуулах аа? Энэ бол зүгээр хажуугаар нь хийгээд олох зүйл.” Линлэй бусад гурав уруу харан хэлэв.

Дешартын хүмүүс харин одоо байгаа нөхцөлдөө ихэд сэтгэл хөдлөнө. Тэд шидэт бөмбөлгүүд авна гэхээс сууж ядна.

” Шидэт цөмүүд дундаас гурав, дөрөв, тавдугаар зэрэглэлийн цөм тийм ч үнэд хүрдэггүй. Зургадугаар зэрэглэлийнх харин ердөө мянган алтан зоос” толгой сэгсрэн шагширав. ” Харин бид долдугаар зэрэглэлийн шидэт араатан алж чадвал бид баян болллоо.” Энэ үгийг хэлээд Дешартийн нүд сэргэв.

Хүмүүс шиг зургадугаар зэрэглэлийн шидтэн долдугаар зэрэглэлийн шидтэн хоёрын хооронд маш том зөрүү байдагтай адилхан зургадугаар зэрэглэлийн шидэт араатанг долдугаар зэрэглэлийн шидэт араатантай харьцуулашгүй.

Долдугаар зэрэглэлийн шидэт араатнуудын шидэт бөмбөлөг арван мянган алтан зоосны үнэ тус бүртээ хүрдэг.

Тэд ердөө ганцыг алжчадах бол тэд үлдсэн амьдралынхаа туршид мөнгөнд санаа зовохгүй амьдарч болно.

” Долдугаар зэрэглэлийн шидэт араатан? Бидний чадвараар бол энэ үхлээ эрсэн хэрэг.”  Линлэй тайвнаар хэллээ.

Линлэй Хурдны луугийн хүч сүр жавхааг харсан. Энэ долдугаар зэрэглэлийн шидтэний хүч.Линлэй одоогийн хүчээрээ бол Хурдны луугийн аймшигт, зузаан хамгаалах хайрсийг ч нэвтэлж чадахгүй.  Хэрэв хамгаалалтыг нь ч нэвтэлж чадахгүй бол долдугаар зэрэглэлийн шидтэнг яаж алах билээ? Энэ боломжтой гэжүү?

Туранхай Матт толгой дохив. ” Дөрвүүлээ нийлсэн ч гэсэн зургадугаар зэрэглэлийн шидэт араатанг алах эсэх нь тодорхойгүй. Харин долдугаар зэрэглэлийн шидэт араатантай тулалдана гэдэг амиа хорлосонтой адил.”

” Би зүгээр жижигхэн яриа өрнүүлж байна.” Дешарт толгойгоо илэн, уруулаа жимийлгэв.

Тэр дөрөв хоорондоо ярилцан инээлдэх дундаас, уулсын дунд, зуун метрийн ардаас нөгөөн хувцастай, бүхий нүүрээ навчисаар халхалсан хүн тэднийг хүйтнээр ажнам.

Энэ залуугийн ам зогсохгүй ба амандаа шидэт тарни бувтнана.

Яг л энэ үед урт нумыг чамартал нь татсан байлаа. Гэнэтхэн сумыг тавьбал цэнхэр гэрлээр гялбах туяа гарч агаарт аймшигтай хурдаар аялна. Энэ сум зуун метрийг нүд ирмэхийн зуур өнгөрөв.

Линлэй хүмүүстэй ярилцаж байхад гэнэтхэн үс нь босч, зүрхэндээ машид аюул ирэхийг мэдэрнэм.

“Аюул!”

Линлэй даруй хажуу тийш бултлаа. ” Шүүү!” хурдтай сум хажуугаар нь ниргэсэн аянга шиг зөрөн, Дешатийн дээлийг сүлбэн гарав. Тэр өмдөөр нь гарч, нүх үлдээгээр зогсох хүртлээ дахин хэдэн метр явлаа.

Хоолойгоо барин, Дешатийн нүд томров. Зарим үл ойлгогдох үгийг хэлвэл шинэхэн цус цээжин дахь шархнаас нь урсан гарав.

” Үүхх.. үү.” Дешатын нүд амьдрахыг хүссэн тэмүүллээр дүүрэн байлаа. Тэд айдас хүйтсээр дүүрэв. Цээжин дахь нүхнээс цус үргэлжлүүлэн урсан гарч, төд удалгүй, Дешатын нүднээс бүхий л амьдрал нь дутан гараад тэрбээр доош унав.

Линлэй, Кава, Матт гурав доош өвсөн дунд нуутгдаж, хойшоогоо анхааралтай ажицгаав.


Энэ хэсгийг Uugana Uuganaa Jp ивээн тэтгэв.


Өмнөх хэсэг

Дараагийн


Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.