Чөтгөр бурхдын домгууд [49]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Чөтгөр бурхдын домгууд [49] – Хүчний сорил

Тэнгэрийн ариун хил, юу гэж амархан байхав?

Шэнь Фэй юуг мэдэхгүй байгаа вэ гэхээр одоогийн Сяо Нин Арь өнгөрсөн дахь [Салхит Цахилгаан Луугийн] техникийг мэддэггүй Сяо Нин Арь биш. Сүнсээ бүрэлдүүлснээс хойш түүний хөгжил машид өндөрт хүрсэн. Яг тэр үеэс Сяо Нин Арь-ийн гэр бүл бүхлээрээ түүнийг дэмжиж байна.

“Тэнгэрийн ариун хил орох эрхээ авчихаад чалчаарай.” Шэнь Фэй хүйтнээр инээв. Хамгийн шилдэг сурагчид л Тэнгэрийн ариун хил орох боломжтой байдаг.

“Тэнгэрийн ариун хил!” Не Ли зөөлхөн инээлээ. Энэ газар уруу Не Ли очихыг хүсдэг. Өнгөрсөнд тэрбээр Яруу алдрын хотод ирэхэд Тэнгэрийн ариун хил дотор ердийн хүн төсөөлж ч чадахгүй гайхалтай зүйлс байсан. Не Ли энэ амьдралдаа заавал Тэнгэрийн ариун хил орох шаардлагыг хангах ёстой!

“Битгий санаа зов, Сяо Нин Арь Тэнгэрийн ариун хилийн шалгуурыг давна. Хүлээгээд харж л байгаарай. Одоо арилж үз!” Не Ли хүйтнээр хэллээ.Шэнь Фэй шиг хүн Не Ли-гийн өрсөлдөгч болоход хэтэрхий дордоно. Не Лигийн туйлын зорилго Ариун гэр бүлийн нэг залгамж халааг сэмрэх биш Ариун гэр бүлийг гэр бүлээр нь хүйс тэмтрэх юм.

Шэнь Фэй-ийн харц Не Ли дээр төвлөрч, бодол оюун нь хорон санаагаар дүүрэв. Тэрээр хүйтнээр инээмсэглээд ” Не Ли, чи зүрхэлж чадахуу? Ариун гэр бүл суутнуудын тулааны урлагын тэмцээн зохион байгуулна. Тэр үед бид ч Тэнгэрийн хээ гэр бүлийг урина. Чи бид хоёр, гомдолгүй үхлийн тулаан хийе. Чи зүрхэлж чадахуу?”

Цөхөрсөн! Эргэн тойрны хүмүүс Шэнь Фэй-г дотроо зүхэн харааж харахаас өөр яалтай? Тэр арван долоон настай аль хэдийн мөнгөн зэрэглэлд хүрсэн суут ангийн сурагч. Харин Не Ли нэг одтой хүрэл зэрэглэлд хүрсэн эсэх нь одоо хүртэл тодорхойгүй. Шэнь Фэй Не Лид үнэндээ тулалдая гэдэг нь түүнийг алах гэсэн Не Ли татгалзсан ч хэн ч юу гэж хэлэхгүй.

“Тэгээд, чи чадах уу? Хэрэв үгүй бол чи зүгээр нэг хулчгар амьтан юм байна!” Шэнь Фэй эргэн тойрны хүмүүсийн бодлыг үл ойшоон хүйтнээр хөхрөн инээж хэллээ.

Сяо Нин Арь гэнэтхэн тэсэрч, Не Ли уруу харлаа. Не Ли хөнгөхөн инээгээд, Сяо Нин Арь-ийн зөөлхөн толигор гарыг атгаад, итгэл төрүүлсэн харцаар харна.

“Нэгэнт намайг сориж байгаа юм бол би юу гэж татгалзах билээ?” Не Ли итгэл дүүрэн чангаар хөхрөн инээв.

Эргэн тойронд хүрээлсэн хүмүүс хэзээ ч Не Лиг Шэнь Фэйгийн дуудлагыг хүлээн авч тулалдана гэж санаагүй. Яагаад гэвэл Шэнь Фэй мөнгөн зэрэглэлийн суут ангийн сурагч. Не Ли солиорсон юм байхдаа?

Не Ли өөртөө итгэлтэй дүрийг хараад Сяо Нин Арь тайвширлаа. Түүний өөртөө итгэлтэй байдал түүнийг юу ч боломжгүй биш гэдгийг итгүүлсэн. Не Ли нууцлаг хүч чадалтай. Энэ хүч чадлаараа Не Ли ямар ч асуудлыг амархан шийдчихэж чаддаг.

” Энэ чиний хүлээн зөвшөөрсөн зүйл шүү. Дараа нь битгий хулчийж буцаарай. Чамайг Ариун гэр бүлийн тулааны урлагын тэмцээнд хүлээж байя!” Шэнь Фэй хялам хийв. Түүний нүд чинжаал лугаа хурц байж, Не Ли Сяо Нин Арь хоёрыг гүйлгэн харав. ” Та хоёрыг одоо цаг хугацааг сайхан өнгөрөөхийг зөвшөөрье. Надад ялагдсанийхаа дараа харин чиний цөхөрсөн уучлалуудыг түүнийг алахаас өмнө сонсоё Сяо Нин Арь.!”

Шэнь Фэй эргэж хараад яваад өглөө. Шэнь Юэ ахаасаа холгүйхэн зогсож байв. Не Ли уруу хялам хийж хараад Шэнь Фэй ахынхаа араас дагаад явлаа.

Хэсэг хугааны дараа Е Зы Юнь эргэж ирлээ. Не Ли уруу сониучирхан “Би чамайг Шэнь Фэй-ийн дуудлагыг зөвшөөрсөн гэж сонслоо.”

” Энэ юу ч биш. Надад төлөвлөгөө бий. Чамайг надад яаж санаа тавихыг хараад миний сэтгэл ихэд хөдлөх юм.” Не Ли ёжлов.

Е Зы Юнь үгээ залгисан мэт хэлэх ч үггүй хоцров. Ууртайгаар дороо дэвсээд ” Хэн чамайг чиний этгээд сэтгэлийг чинь бодоод санаа тависан гэж хэлэв? Шэнь Фэй аль хэдийн мөнгөн зэрэглэлд хүрсэн. Дор хаяж 2 одтой мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн байх ёстой. Чи үнэхээр тулалдаад ялна гэж бодож байна уу?”

Санаа тавьсан нь худал ч гэсэн, үнэндээ Е Зы Юнь ихэд сонирхсон байв.

“Тэр үед нь л харцгаая.” Не Ли мөрөө хавчив.

” Чи Сяо Нин Арь-аас л болж тэр сорилыг хүлээж авсан. Сяо Нин Арь гэсэн сэтгэл чинь үнэн бололтой.  Түүнтэй байсан нь дээр. Эс бөгөөс би чамайг зүгээр орхихгүй шүү.”Е Зы Юнь хүйтнээр амьсгаа гаргав. Тэрбээр яагаад энэ үгийг хэлсэнийг мэдэхгүй. Гэхдээ энэ үгийг хэлсэнийхээ дараа дотроо санаашрав.

” Нэгэнт чи Сяо Нин Арь тийм их сэтгэлтэй юм чинь яагаад миний араас явсан юм бэ?” Тэрбээр бодлоо. Газар доорх ордонд болсон тохиол эргэн дурсан. Тэрбээр зүрхэндээ Не Ли-г харах ёсгүй зүйлээ харсан учраас эмзэглэлтэй байлаа.

“Шэнь Фэй-н дотор хүн бол хог. Би Сяо Нин Арь шиг охиныг Шэнь Фэй-н гарт ороосой гэж хүсээгүй. Тиймээс би түүнд тусласан юм.” Не Ли даруй тайлбарлав. Тэрбээр Сяо Нин Арь-ийн тухайд зөвхөн эерэг сэтгэгдэлтэй. Гэхдээ энэ хичнээн сайн сэтгэгдэл ч гэлээ энэ Е Зы Юнь тэр хоёрын цуг өнгөрүүлсэн хувь тавилантай зүйрлэшгүй.

” Чи ч дээрдэх юмгүй.” Е Зы Юнь чичлэв.

Е Зы Юнь-ий үгийг сонсоод Не Ли уйлах, инээх алин мэдэхгүй болов. Өнгөрсөн амьдралдаа тэрбээр машид олон зүйлс туулсан. Түүний гар тоо томшгүй олон амьдралыг дуусгасан. Өөрийн ухаан бодлоос нь хол давах олон зүйлсийг хийсэн. Гэсэн хэдий ч тэр Шэнь Фэй шиг цөхрөнгөө барсан ядсан хүн биш.

“Чи надад тайлбарлах хэрэггүй дээ. Надад ямар хамаатай биш.” Е Зы Юнь хөнгөхөн хөмсгөө атируулав.

Бусдын өмнө Е Зы Юнь ялгаагүй л тансаг хээнцэр. Тэрбээр өөрийгөө бусдаас мянган бээр тусгаарлана. Гэхдээ түүний гаргасан саяын үйлдэл өөрийг нь анхаардагийг батлав. Не Ли гараа зөрүүлэн, гүнзгий амьсгаа авлаа. Энэ хорвоо үнэхээр үзэсгэлэнтэй юм. Тэрбээр одоогийн өөрийн амьдралаасаа сэтгэл ханамж авч байв. Тэрбээр Шэнь Фэй, Шэнь Юэ, Чү Юань тай адил хүмүүсийг жигшиж, үзэн яддаг. Харин тэрбээр Е Зы Юнь, Сяо Нин Арь-тай хамт байхдаа их ая тухтай санагддаг.

Не Ли-ийн этгээд харцыг хараад, Е Зы Юнь уурсангуй ” Чи юундаа инээгээв?”

” Би инээсэн гэжүү? Үгүй шүү.” Не Ли инээдээ барьж ядан хэллээ.

Е Зы Юнь сэтгэлээр уналаа, Не Ли хэтэрхий ядаргаатай юм. Одоо Не Ли-г сайн сургамаар түүнд санагдав. Гэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй ч Не Ли-г үзэн ядсан ч хамт баймаар түүнд санагдана. Магадгүй тэрбээр урт удаан хугацаанд жинхэнэ найз гэх хүнгүй байсан учраас юм болвуу? Не Ли-тэй хамтдаа байна гэдэг хүлэх барих хүлээсгүй ая тухтай санагдаж байлаа.

Не Ли, Е Зы Юнь хоёрыг Е Зы Юнь өөрийн хээнцэр зангаа хаян ярихыг харвал олон хөвгүүд атаархсандаа галзуурах шахна. Түүний сэтгэл татам уярам сайхан дүр төрх олон хөвгүүдийн сэтгэлийг татсан. Не Ли дагина Нингийн бүсэлхийнээс барьсан, одоо харин дагина Зы Юнь-тай ярилцаж байна.

Яагаад сайхан бүхнийг Не Ли булаадаг юм бол? Тэнгэр үнэхээр шудрага бус байна.

Ду Зө, Лү Пиао бүгд Не Ли-д багахан атаархана. Гэхдээ тэд зүрхэнээ гүн атаархаагүй. Не Литэй тэд ахан дүүс. Насан туршын ахан дүүс. Ду Зө, бас Лү Пиао хоёр ангийнхаа хүүхдүүдтэй ярилцаж байлаа. Ду Зө-ийн гайхалтай манлайлах чадвар олон энгийн сурагчдийг татаж, Ду Зө-г дагах шийдвэр гаргахад нөлөөлсөн.

Хэсэг хугацааны дараа Шэнь Сю бүсэлхийгээ хаялсаар ирлээ. Тэрбээр Не Ли уруу хүүхдүүд харж байгааг анзаарав. Тиймээс хурцаар Не Ли уруу хялам хийв.

Шэнь Сю өндөр өнгөөр ” Жилийн шалгалт удахгүй эхлэх гэж байна. Намайг бүгдээрээ дагаарай!”

” Шэнь Сю багшаа, таны урьдчилан хэлсэнээр хэрэв би 1 одтой хүрэл зэрэглэлд хүрвэл та сургуулиас халагдах өргөдлөө өгнө гэсэн. Энэ хүчинтэй хэвээрээ юу?” Не Ли гэнэтхэн хэлэв. Үргэлжлүүлэн хөхрөн инээсэн Не Ли ” Хэрэв та надаас уучлал эрэн, мөрийгөө цуцлахийг хүсч байгаагаа хэлвэл би яахав цуцлах талаар бодолцож үзье.”

‘Намайг хуурах гээ юу? Би тийм ч амархан дөнгүүлэх хүн биш шүү!’ Шэнь Сю бодлоо. ” Би, Шэнь Сю үгэндээ хүрнэ. Хэрэв чи 1 одтой хүрэл зэрэглэлд үнэхээр хүрвэл би ажлаасаа гарна.”

Не Ли биеэ хавчаад хэллээ. ” Тэгэхээр та хурдхан ажлаас халагдах өргөдлөө бэлдэж байсан нь дээр юм байна.”

” 1 одтой хүрэл зэрэглэлд хүрсэнийхээ дараа л ярь” Шэнь Сю хүйтнээр хамраасаа амьсгаагаа гарган бүхий л сурагчаа дагуулан шалгалтийн танхим уруу дөхнө.

Гэгээн Орчид сургуулийн хэдэн мянган сурагч энд байна. Бүгд өөрийнхөө шалгуулах ээлжээ хүлээгээд хоорондоо ярилцана.

“Би Чөтгөрийн сүнстний анхлан суралцагчдийн ангиас хоёр сурагч 3 одтой хүрэл зэрэглэл хүрсэн гэж сонссон. Чөтгөрийн сүнстний анхлан суралцагчийн анги үнэхээр гялалзам мундаг юм.”

” Тэр ойлгомжтой. Тэд хоёр ба түүнээс жил сүнсээ хөгжүүлж байгаа шүү дээ.”

” Би Шидэт хээн анхлан суралцагчийн ангиас нэг сурагч хамгийн багадаа 2 одтой хүрэл зэрэглэл хүрсэн гэж сонссон.”

Олон хүүхдүүд өөр өөр хувцас өмссөн ба хоорондоо ярилцаад тун ч завгүй байв.

……

Ариун Орчид сургуульд зургаан анхлан суралцагчийн анги байдаг. Тэдний нэр учраас сурагчдийн чадварууд нь өөр байдаг. Гэхдээ хүүхдүүд нь үргэлж солигддог. Өөрийн хөгжүүлэх чиглэлээ өөрчлөх нь хүүхдүүдийн дунд нийтлэг. Бүх ангиудын дунд Чөтгөрийн сүнстний анхлан суралцагчийн анги хамгийн их анхаарал татдаг. Учир нь энд гоц авьяастнууд хамгийн ихээр цуглардаг.

Өмнөх амьдралынх нь хувьд, Сяо Нин Арь, Е Зы Юнь чөтгөрийн сүнстний анхлан суралцагчийн ангид орж Не Ли тулаанчийн анхлан суралцагчийн ангидаа үлдэнэ. Тэрбээр сургуулилалт хийхийн тулд шаргуу хичээвч, түүний сүнсний хөгжил машид удаанаар, бараг л дээшлэхгүй байна.

Гэхдээ энэ амьдралдаа тэрбээр өнгөрсөн амьдралаа давтахгүй. Зөвхөн Сяо Нин Арь бас Е Зы Юнь-аар ч зогсохгүй Ду Зө, Лү Пиао бас гурван хүүхдийн хувь тавилан эргэнэ.

” Тулаанчийн анхлан суралцагчийн ангийнхан ирлээ.!”

” Энэ ангийн хүүхдүүд дийлэнхидээ хэнд ч хэрэггүй хогнууд. Тэд дийлэнхидээ улаан сүнсний тойрондтой байдаг гэлцдэг!”

” Улаан сүнсний тойронтнууд сүнсээ бас хөгжүүлж болно?”

” Гэхдээ би зарим нэг нь авьяастай гэж сонссон. Удахгүй хүрэл зэрэглэл хүрнэ. Жишээлбэл Е Зы Юнь, Сяо Нин Арь!”

Энэ хоёр нэрийг сонссон зарим хөвгүүдийн нүд сэргэв. Хаана ч байсан үзэсгэлэнтэй охидууд хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Тэд хүүхдээрээ, балчир байгаа ч гэсэн тэдний оюун ухаан олон зүйлийг ойлгоно.

Тулааны анхлан суралцагчийн ангиас гарцаагүй хоёр хамгийн үзэсгэлэнтэй охидууд бол Е Зы Юнь, Сяо Нин Арь. Чөтгөрийн сүнстний анхлан суралцагийн ангийнхан бүгд нүдэндээ горьдлого тээдэг. Хэрэв бүх зүйл санасны дагуу болвол Е Зы Юнь, Сяо Нин Арь чөтгөрийн сүнстнүүдийн анхлан суралцагчийн ангид дэвшин ирнэ. Тэр цагт тэд тэдэнтэй ойртох маш олон боломж бүрдэнэ.

Чөтгөрийн сүнстнүүдийн анхлан суралцагчийн ангийнхан нүдэндээ горьдлого тээснийг хараад Не Ли хөнгөхөн инээхээс өөр ялатай. Энэ амьдралдаа харамсалтай нь тэд урмаар хугарах болж дээ. Е Зы Юнь эсвэл Сяо Нин Арь алин ч байсан тэд чөтгөрийн сүнстний ангид орно.

Шэнь Сю удирдлага дор чөтгөрийн сүнстний анги шалгалтын ангид орж ирлээ. Холын тавцан дээр сургуулийн удирдлагууд бүхэл шалгалтыг ажнам.

” Эхний тойрог, хүчний шалгалт. Хэн түрүүлэх бэ?” Багш нарын дундаас Шэнь Сю-ийн зүг харан асуулт асуув.

Шэнь Сю тулааны ангийн сурагч нараа харав. Шэнь Юэ урагш алхан, бардамнан ” Би түрүүлье.”

Хэлсэнийхээ дараа Хүч шалгах чулуун зүг тэрбээр олов.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s