Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 6]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 6 – Урилга

“Хмм, энэ гурван сийлбэр тус бүр нь 1500 алтан зоосны үнэтэй зарагдлаа гэжүү?” Аустин, Проулкс галлерэйн менежер журнал бичилтүүдийг балмагдан харав. Сийлбэрчний биеийн мэдээллийг хараад тэрбээр улам балмагдахаас өөр яалтай? “Энэ гурван сийлбэр гурвуулаа Линлэй нэртэй сийлбэрчнийх, бас тэр дөнгөж арван таван настай?”

Сийлбэрчдийн ертөнц яг л пирамидтэй адил.

Бүхэл Ариун нэгдэлд зөвхөн таваас зургаан мастер сийлбэрчид бий. Харин зуу гаруй мэргэжлийн сийлбэрчид. Эндээс үзвэл мэргэжилтнүүд ямар ховор болох нь харагдана. Ихэвчлэн мэргэжлийн сийлбэрчин гэж цоллосон хүн бүхий л амьдрал, ажилаа өөрийн сийлбэрийн ухаанаа сийлбэртээ шингээсэн хүнийг хэлдэг. Ингэж тэдний сийлбэрүүдээс онцгой эрчим ялгарна.

Арван таван настай мэргэжлийн сийлбэрчин?

Урьд өмнө хэзээ ч сонсогдоогүй зүйл!

” Бас энэ Линлэй Эрнст сургуулийн сурагч юм байна.” Аустин улам бүр цочирдоно. Эрнст сургууль Юлан тивийн хамгийн шилдэг шидтэний сургууль. “Юуу? Бас тавдугаар ангийн сурагч? Арван таван настай тавдугаар зэрэглэлийн шидтэн?”

Аустин хүйтэн амьсгаа залгив.

Гоц суут ухаантан!

” Энэ гурван сийлбэр мянган алтан зоосны үнэтэй ч гэсэн сийлбэрчний насыг харвал энэ сийлбэрүүдийн үнэ цэнэ хэд дахин өсөх нь дамжиггүй.” Аустин үүнд гарцаагүй итгэв.

Арван таван настай сийлбэрчин мэргэжлийн түвшний урлагийн бүтээл туурвина гэдэг түүний удаах урлагын бүтээлүүд гарцаагүй сайжирахын цондон.

Арван таван настай сурагч бас Эрнст сургуулийн сурагч гэдгийг харгалзвал энэ хүү суут ухаантнууудын дундах суут ухаантан. Иймээс энэ сийлбэрүүдийн үнэ цэнэ дахин үржигдэж өснө.

” Үдээс хойш би Эрнст сургууль явнаа. Проулкс галерэй мэргэжлийн сийлбэрчин эгнээндээ элсүүлсэнээс хойш тун ч удаж.” Аустин шийдвэрээ гаргав. Гурван сийлбэр ямар өндөр үнэд хүрсэнээр Линлэй ямар үнэ цэнэтэй хүн гэдгээ баталсан.

Тэрбээр мэргэжлийн сийлбэрчдийн танхимд уригдаж, хувийн хэсэгтэй болох бүрэн эрхтэй.

Үдээс хойш.

Морьдоор хөллөсөн сүйх тэрэг Эрнст сургуулийн төв хаалганд ирлээ. Энэ Аустин хоёр бие хамгаалагчтайгаа байлаа. Үндсэн хаалганд ирээд Аустин өөрийн таних тэмдэгээ харуулан, хоёр бие хамгаалагчаараа хамгаалуулаад орлоо.

Эрнст сургуулийн тав дугаар ангийн багш нарын хэсэгт.

” Ноён Аустин, энд тавдугаар ангид хичээл ордог дийлэнхи багш нарын өрөө энд байна.” Инээмсэглэн дагалдагч хаалгыг нээлээ. Одоогоор энд арваад шидтэнгүүд хоородноо инээмсэглэж ярилцаж байв. Тавдугаар ангийн сурагчдад хичээл заахын хувьд тэд долоо эсвэл түүнээс дээш зэрэглэлийн шидтэнгүүд.

Хаалга нээгдмэгц, өндөр хэргэмтэй шидтэнгүүд бид харцаа шилжүүлэв.

” Ноёнтонгуудаа, энэ Проулкс галлерэйн ноён Аустин. Тэрбээр өнөөдөр та бүхний дэмжлэгтэй нэгэн ажил бүтээх гэж ирсэн юм.” Дагалдагч хүндлэлтэй аргаггүй хэлэв.

Бүх шидтэнгүүд толгой дохив.

Проулкс галлерэй Юлан тивийн бүх хаанд улсуудад олон салбартай. Тэд гайхалтай хүч нөлөөтэй. Хамгийн бардам, эрээ цээргүй шидтэн хүртэл Проулкс галлерэйтэй харьцахдаа бие, үгээ цэгнэдэг.

” Эрхэм шидтэнгүүдээ.” Аустин инээмсэглэв. ” Би энд Линлэй нэртэй сурагчийг эрж ирлээ.”

” Линлэй?”

Бүх шидтэнгүүд инээмсэглэв. Тэд дундаас нил ягаан дээлтэй шидтэн инээмсэглэв. “Линлэй? Эрнст сургуулийн хоёр суут ухаантнуудын нэг үү? Тэр хос элементийн шидтэн. Газар болон салхин шид. Та явж түүний салхин шидийн багштай уулз. Тэр мэдэж магадгүй.”

” Та газрын багшийг нь мартаж болно. Энэ Линлэй өнгөрсөн гурван сард газрын шидийн ангидаа хоёрхон удаа харагдсан. ” Сахалтай хөгшин эр гунигтай хэллээ. ” Гэхдээ Линлэй бүх салхин шидийн хичээлээ таслалгүй суудаг.”

Бас нэг сахалтай буурал инээмсэглэн хэллээ. ” Би Линлэйн салхин шидийн багш байна. Би түүний тухай ялимгүй сайн мэднэ. Танд асуулт байвал надаас асууж болно.”

Аустин толгой дохив. ” Сарын өмнө Линлэй гурван сийлбэрийг Проулкс галерэйд авчирсан. Түүний сийлбэрүүд мэрэгжлийн түвшинд хүрэх урлагын бүтээл болжээ.Түүний сийлбэрүүдийн зарагдсан үнээс харвал Линлэйг бид мэргэжлийн танхимд орох шаардлага хангасан гэж үзэж, мэргэжлийн сийлбэрчдийн танхимд хувийн үзүүлэн өгч, урих гэсэн юм. Түүндсэн бид түүнд мөнгөн шидтэний карт бэлэг болгох гэж ирлээ.”

“Хувийн үзүүлэн?”

Бүх шидтэнгийн алмайрав.

Энэ хээнцэр шидтэнгүүд бүгд сийлбэрийн тухайд мэдлэгтэй. Тэд бүгд төгс сийлбэр хийх ямар хүнд хэцүү болохыг мэддээ. Тэр ч бүү хэл өөрийн гэсэн онцгой аура, эрчим шингэсэн сийлбэрийг шүү. Проулкс галерэйд хувийн үзүүлэнтэй болно гэдэг тоо томшгүй олон сийлбэрчдийн мөрөөдөл.

” Та Линлэй гэдэгт итгэлтэй байна уу? Энэ Линлэй ихэвчлэн хичээлээ шамдан хийдэг. Ердөө арван таван настай үү дээ.” Линлэйн салхин шидийн багш, мөнгөлөг үстэй цагаан дээлтэй буурал залуу итгэж ядан хэллээ.

Аустин инээмсэглэн. “Асуух ч хэрэг байхгүй. Проулкс галерэй Линлэйн мэдээллийг тэмдэглэсэн. Бидний мэдэж буйгаар тэрбээр залуу эзэн Иелтэй хамт ирсэн байна.”

Бүх шидтэнгүүд толгойгоо дохицгоолоо.

Харин тэгээд, тэд бүгд өөр хоорондоо хөдөлгөөнтэй эрчтэйгээр ярилцацгаана. Эрнст сургуулийн хоёр суутнуудийн нэг үнэндээ бас мэргэжлийн сийлбэрчин байх гэж. Проулкс галерэйд гоц шидтэн өөрийн хувийн үзүүлэнтэй болно гэдэг мянган жилд ганц тохиох тохиол.

Ерөнхийдөө, бүх шидтэнгүүд алмайрав.

” Эрхэм шидтэнгүүдээ, Линлэй хаана байрладгийг хэлээд өгөхгүй биз?” Аустин асуув.

Мөнгөн үст цагаан дээлт буурал хэллээ. “Линлэй 1987 дотуур байранд байрладаг.”

” 1987 дотуур байр аа?” Аустин үүнийг сонсоод шулуухан тийшээ зүглэх гэж байв.

Мөнгөлөг үст цагаан дээлт буурул үргэлжлүүлэв ” Гэхдээ түр хүлээгээрэй. Линлэй 1987 дотуур байранд амьдардаг ч гэсэн гурван долоо хоногын өмнөөс тэр сургуулиас сургуулилалт хийхээр явсан. Харамсалтай нь та энд хий дэмий ирж дээ.”

” Сургуулилалт аа?” Аустин бачимдав.

Аустин тав зургадугаар зэрэглэлийн шидтэнгүүд гадагш гарч сургуулилалж болдогийг мэднэ. Эрнст сургууль сурагчидаа хүртэл гадагш гарч бэлтгэл хийхийг дэмждэг.

Аустин гүнзгий амьсгаа гарган санаашрав.

Тэрбээр Эрнст сургууль уруу яаравчлан ирсэн зорилго нь ингэж дуусна гэж санаагүй.

” Эрхэм шидтэнгүүдээ, тэгвэл би явья.” Аустин хүндэтгэлтэй ёслов. Бүх шидтэнгүүд түүнд ердийнхөөр толгой дохин, одоо дахин анхаарал хандуулахаа болив. Тэд бүгд өөр хоорондоо ярилцаж эхлэв.

” Би энэ Линлэй хүүг ийм мундагийг төсөөлөө ч үгүй…”

Бүх шидтэний багш нар одоо Линлэйн тухай ярьж, өөрийн гэсэн Проулкс галерэйн хувийн үзүүлэнтэйг магтан уулга алдацгаав.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s