Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 5]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 5 – Үнэ (хоёрдугаар хэсэг)

Зуно гүн одоо хүртэл үнэ хаяхаас цааргалав. Үнээ зургадугаар сарын 30-ны өдөр хаяхаар шийджээ. Цаг хугацаа өнгөрөх бүрт гурван сийлбэрийн үнэ аажуу өссөн хэвээр. Мэргэжлийн сийлбэрчны ажил мянган алтан зоосны үнэтэй байдаг учир гурван сийлбэрийн үнэ аажуу өсч байв.

500 алтан зоос, 510 алтан зоос, 515 алтан зоос.

Зургадугаар сарын 29-ны өдөр гэхэд үнэ дөнгөж 625 алтан зоос хүрэв.

Зургадугаар сарын 30.

Зуно гүнтэн энэ өглөө харагдсангүй. Энэ их ховор болох тохиол. Шөнө бүрий болохыг тэрбээр хүлээж байлаа. Мэдээж Проулкс Галлерэй шөнө дунд хүртэл хаадаггүй. Линлэйн гурван сийлбэр галлерэйгаас шөнө дунд үзүүлэнгээс гарна.

“Үнэ өчигдөр 625 алтан зоос байсан. Би үнэ хамгийн сүүлд хаяна.” Зуно гүнтэн инээмсэглэн гурван сийлбэрүүд уруу дөхөв.

” 900 алтан зоос? Ямар тэнэг нь энэ үнийг хаядаг байна?” Хамгийн өндөр үнийн саналыг харсан Зуно гүнтэн уурандаа бачимдав.

Үнэ өчигдөр ердөө 625 алтан зоос байсан. Гэхдээ өдрийн дотор үнэ машид өслөө шүү дээ. Зуно гүнтэн бачимдаж байвч одоо тэрбээр яалтай? Хүлээцтэй байж, удаан хугацаа өнгөрсний дараа дээр байх цагыг нэг харав.

” Аль хэдийн 11 цаг болсон. Цагын дараа энэ газар удахгүй хаана.” Зуно гүнтэн инээмсэглэл тодруулав.

Фэнлай хотод, Зуно гүнтэн дунд зиндааны язгууртанд тооцогдоно. Тэрбээр залуу байхдаа үнэндээ машид ядуу байжээ. Эцэс сүүлд өөрийн сийлбэрт оруулах хөрөнгө оруулалт, цуглуулгаараа тэрбээр баян болсон. Түүний одоогийн хөрөнгө зуун мянган алтан зоос хүрнэ. Хэрэв үүнийг тооцвол машид хангалуун язгууртанд тооцогдоно.

“Зуно гүн, чи бас ирээ юу?” Дунд эргэм насны залуу мэшилзэн алхаж ирэв.

Энэ хүнийг хараад Зуно гүнтэнгийн царай хувирав. Гэхдээ инээмсэглэн тайвнаар ” Демү гүнтэн. Энэ бараг арван нэгэн цаг болсон байна. Энд та юу хийнэ бэ?” Гэхдээ зүрхэндээ Зүуно гүнтэн бүх зүйл дордож байгааг мэдрэв.

Зуно гүнтэн Дэмү гүнтэн хоёул Фэнлай хотын алдартай сийлбэрийн цуглуулагч гэдгээрээ алдартай.

“Би юу? Энэ гурван сийлбэрийн төлөө шүү дээ мэдээж.” Демү гүнтэн сахлаа илбэн, “Зуно гүн, хар л дээ. Энэ гурван сийлбэрийн хээ угалз, өөрсдөөс нь гарах эрчим үнэхээр бишдэм. Энэхүү гайхалтай эрчимийг шингээсэн мэргэжилтэн гайхам хүн байх нь дамжиггүй.”

Зуно гүнгийн зүрх булиглав.

Гарцаагүй…

Демү гүн энэ гурван сийлбэрүүдийн үнэ цэнийг бас олоод харжээ. Арван нэгэн цагт ирэхийг бодвол Зуно гүнтэнтэй адил санаа өвөртөлжээ.

“Хатагтай, нааш хүрээд ирээч.” Демү гүнтэн хажууд байх эмэгтэй үйлчлэгчид эелдэгээр, ёс төртэйгээр хандлаа. Демү гүнтэн Линлэйн гурван сийлбэр уруу зааснаа ” Би сийлбэр тус бүрт мянган алтан зоос төлөхөд бэлэн байна.”

Эмэгтэй үйлчлэгч хүндэтгэлтэйгээр ” Ганцхан хором.”

Тэрбээр журнал дэвтэрээ гаргаж ирэн сийлбэрүүд дээр үнийн тайзуудыг өлгөв.

” Мянган алтан зоос оо?” Зуно гүнтэнгийн царай хувьсхийв.

Демү гүнтэн инээмсэглэн хэлэв ” Зуно, энэ гурван сийлбэр үнэхээр онцгой юмаа. Тиймээ? Өө тийм, энэ орой чи гэртээ амрахгүй, юу чамайг энд авчрав? Энэ гурван сийлбэрийн төлөө бас ирээ юу?”

Зуно гүнтэн хөнгөхөн санаашрав.

“Дэмү гүнтэн энэ гурван сийлбэрийг тийм их сонирхож байгааг анзаарсангүй. Үнэнийг хэлхэд энэ гурван сийлбэрийг би тийм ч их анзаараагүй. Алив нэг хараадахья.” Зуно гүнтэн инээмсэглэв. Тэгээд гурван сийлбэрийг машид шамдангуй судлаж байгаа харагдана.

Өмнө байгаа дүр зургаа хараад Демү гүнтэн дотроо жийрхэв. ” Хөгшин эр, миний өмнө бодлоо нууна гэж санаа юу?”

Голын урсгал, горхиуд шиг хөгжин Проулкс галлерэйн танхимд эгшиглэнэ. Зуно, Демү гүнтэнгүүд хоёул олон төрлийн сийлбэр харсан. Галлерэй урьд шиг намуухан хэвээр.

” Донг, Донг.” Цагын хонх хангиналаа.

Одоо шөнө дунд болов.

” Хатагтай, алив хүрээд ирээч.” Зуно гүнтэн үйлчлэгчид хэллээ.

” Энэ гурван сийлбэрийг би 1010 алтан зоосоор авмаар байна.” Зуно гүнтэн өөрийн үнээ хамгийн сүүлд хаяв.

Үйлчлэгч 1000 алтан зоосийн үнийн тайз гурван сийлбэрүүдэд байгааг харав. Тэрбээр хажуудаа байгаа Зуно гүнтэн уруу дахин дахин харахаас өөр яалтай. Зуно гүнтэн арван алтан зоос нэмсэн нь тун азтай хэрэг.

” Алив түр хүлээгээч.” Үйлчлэгч өөрийн журналаа гаргаж ирэв.

“Зуно гүнтэн үнэндээ аравхан зоосоор үнээ нэмж байгаа юмуу? Би тэгвэл 1100 алтан зоос санал болгоё.”Демү гүнтэнгийн дуу хангинана. Зуно гүнтэн хөмсгөө атируулан Демү гүнтэн уруу ширтэв. Тэрбээр ихэмсэг бардам харцтай байлаа.

Демү гүнтэн Зуног бүхий л цагын турш ажиглаж байлаа. Гэтэл гэнэтхэн Зуно гүнтэн шийдвэрээ гаргаж

“Би 1200-г төлөхөд бэлэн байна.” Зуно гүнтэн намуухнаар хэллээ. Түүний яарсан байдал гэхдээ илт мэдэгдэхүйц байлаа. Хоёр язгууртнуудын хоорондох зөрчилдөөнт тулааныг үзэж буй үйлчлэгч эмэгтэй журналаа баяртайхан аргаггүй инээмсэглэл тодруулан барьж байлаа. Проулкс галлерэйн үйлчлэгчид үйлчлүүлэгчидээ үнэ хаяж дайтахад дуртай.

Демү гүнтэн Зуно гүнтэн уруу “балмагдсан” харцаар харна. “Зуно гүнтэн мэргэжлийн сийлбэрчдийн танхимын сийлбэрүүд мянган алтан зоос байдаг. Чам шиг харамч хүн яагаад энэ сийлбэрт 1200 алтан зоос төлөхөд бэлэн байдаг билээ?”

Харамч?

Хямгач гэсэн нь илүү оновчтой! Зуно гүнтэн хямгачаараа алдартай.

” Зуно гүнтээн, хэрэв та 1200 алтан зоос төлөхөд бэлэн байвал би 1300 алтан зоос төлье.!”

Зуно гүнтэнгийн харц мөс мэт хүйтэн байв. ” Би энэ сийлбэрүүдэд өндөр үнэ төлөх ганц шалтгаан бол энэ сийлбэрүүдийн жинхэнэ үнэ цэнэ 1500 алтан зоос хүрнэ. Хэрэв та Демү гүнтэн илүү өндөр үнэ төлөхийг хүсч байгаа бол энэ сийлбэрүүд таных.” Зуно гүнтэн сүүлчийн саналаа барив.

Үнэнийг хэлэхэд Демү гүнтэн Зуно шиг холыг харсан ухаангүй. Тэрбээр энэ сийлбэрүүдийн цогц, гайхалтай эрчимийг олж харж чадахгүй байв.

Демү гүнтэнгийн нүдэнд энэ сийлбэрүүд ямар ч нууцгүй. Зүгээр мянган алтан зоос хүрэх гурван сийлбэр байлаа. Хэрэв үнээ дахин өсгөвөл түүнд ямар ч утга учир байхгүй.

“Хаха.” Демү гүнтэн инээмсэглэв. ” Зуно гүнтэн үнэ хаяхдаа ийм сэргэсэн байхыг харалгүй удаж. Энэ үйл явдлыг тохиолдуулан, би яаж хүнийг хайртай сийлбэрээс нь салгаж болох билээ? Энэ гурван сийлбэр гурвуул таных Зуно гүнтэн.”

Одоо л үйлчлэгч урагш алхан журналдаа эцсийн үнийг тэмдэглэв.

” Эрхэм ноёдоо, аль хэдийн шөнө дунд болсон байна. Галерэй удахгүй хаана. Зуно гүнтэн маргааш эдгээр сийлбэрүүдийг хүргэж өгөхөөр танайд хүмүүс очино.” Үйлчлэгч инээмсэглэв. Одоо л Зуно гүнтэн инээмсэглэв.

Зуно гүнтэн Демү гүнтэн уруу хялам хийгээд ” Жаалаа, би хэдэн жил чулуун сийлбэр судласан билээ? Чамд ухаан байхгүй хэрнэ надтай өрсөлдөнө гэнэ?”


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.