Чөтгөр бурхдын домгууд [48]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Чөтгөр бурхдын домгууд

Хэсэг [48] – Тэнгэрийн ариун хил

Сургуулийн тулааны талбарт туг хаа сайгүй давалгаалан намирч, бөмбөрийн дуу тэнгэрт хадна.

Энэ жилийн шалгалт албан ёсоор эхлэллээ. Жилийн шалгалт бүх сурагчдын хувьд их чухал арга хэмжээ.

Тулааны ангийн мөн Чөтгөрийн сүнстнүүдийн ангийн сурагчид бүгд тулааны талбарт цуглажээ. Не Ли хүртэл сүүлийн хоёр сар огт харагдаагүй ч тулааны талбарт ирсэн байв. Тэрбээр бусад сурагчидтай хамт зогсном.

Не Ли ирсэнийг хараад Е Зы Юнь Сяо Нин Арь хоёр ирлээ.

Бусад ангийн хүүхдүүд бай, Не Лигийн ангийн хөвгүүд бай хоёр үзэсгэлэнтэй эмэгтэй Не Ли-ийн хажууд зогсохыг хараад тэдэнд атаархах атаа төрнө.

Не Ли лут эр юмаа. Бүгдийг өмчлөөд авах юм.

Не Ли Е Зы Юнь болоод Сяо Нин Арь уруу харав. Хоёр охидууд өнгөрснөө бодвол улам үзэсгэлэнтэй болсон. Тэдний гайхам сайхан үзэсгэлэн гоог шидэт дагинастай л зүйрлэм. [Салхин аянгат Далавчит Луу] [Ес эргэх Мөсөн шувуу] техникууд бол машид хүчтэй хөгжүүлэх аргууд. Тэд биеийн доторх бохирдлыг хөөн гаргаж, хоёр эмэгтэйг шидэт дагина мэт аура, эрчимтэй болгосон.

Саяхнаас Сяо Нин Арь, Е Зы Юнь-ны сүнсний хөгжил машид хурдацтай өсч дэвжин, бусад үеийнхнээ хол ардаа орхисон байв.

Е Зы Юнь мөн Сяо Нин Арь хоёул Ниэ Ли-д ихэд талархаж байв. Түүний туслалцаа үгүйгээр тэд сүнсний хөгжлөө өдий түвшинд аваачих боломжгүй.

Е Зы Юнь нэг зүйлийг ухаарсан бололтой. Не Ли-тэй хэсэгхэн ярилцсанаа тэрээр яваад өгөв.

“Не Ли, Тэнгэрийн хээ овгийн худалдаа наймаа саяхнаас Ариун гэр бүлийн дарамтанд байгаа гэж гэрийнхэнээсээ сонслоо.” Сяо Нин Арь Ниэ Лигийн хажууд ирээд шивнэв.

“Худалдаа наймааг нь дарамталсан?” Не Ли асуув.

“Тийм.” Сяо Нин Арь толгой дохив. Ариун гэр бүл хүчирхэг ч гэсэн тэд зөвхөн бусад гэр бүлийг дарамталж л чадна. Учир нь Алдрын хот дотоод зөрчилдөөнийн хориглодог. Хэрэв Ариун гэр бүл Тэнгэрийн хээ овгийг хүйс тэмтрэх юм бол Домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн Ие Мо ноён ,Хотын захирагч хоёр Ариун гэр бүлийг орхихгүй.

“Тэгвэл зүгээр дээ.” Не Ли аяархан хэлэв. Тэдгээр эмийг худалдаанд гарсанаас хойш Не Лигийн орлого өдрийг саяаар тоологдохгүй болсон. Түүний өдрийн орлого Тэнгэрийн хээ гэр бүлийн хэдэн жилийн орлоготой тэнцэнэ. Гэр бүл нь худалдаа арилжаа дээрээ дарамтлуулна гэдэг тийм ч чухал биш. Шалгалт дуусаад гэртээ харивал тэрбээр Тэнгэрийн хээ гэр бүлд өөрчлөлтийг авчрах болно.

Ариун гэр бүл юу хийхээс тэрбээр санаа зовохгүй байгаа хэдий ч Харанхуйн бүлгэм Ариун гэр бүлтэй хуйвалдахаас тэрбээр сэрэмжлэх хэрэгтэй. Харанхуйн бүлгэмийнхэн Алдрын хотын хууль дүрмэнд захирагддаггүй. Аз болж Алдрын хот маш сайн хяналтанд байгаа. Түүнчлэн Харунхуйн бүлгэм Алдрын хотод юу ч хийж чадахгүй.

Завгүй хоорондоо ярилцаж байх хооронд хэдэн хүн хажуугаар зөрнө. Энэ Шэнь Фэй, Шэнь Юэ мөн хэдэн хүмүүс байв. Сяо Нин Арь-тай хэрхэн ярилцаж байгаа Не Ли-г хараад Шэнь Фэй-ийн нүд улангасав. Удалгүй гэхдээ түүний улангассан нүд арилав.

Шэнь Фэй хажуугаар зөрөхийг хараад Сяо Нин Арь царай цайн, сүнс мэт цагаан болов. Тэрбээр уруулаа хазаад, мөн хажуугаар нь зөрж алхлаа. Тэрбээр Шэнь Фэй-ээс айгаагүй. Учир нь эцсээ хүртэл Ариун гэр бүлтэй тэмцэхээр шийдсэн. Гэхдээ Не Ли-д төвөг удахаас эмээх сэтгэл түүнд мөн төрнө.

Сяо Нин Арь-ийн баргар царайг анзаарсан Не Ли Сяо Нин Арь гарнаас атгаад “Нин, чи хаачих нь вэ?”

“Не Ли, хурдхан намайг тавиач. Эс бөгөөс чамд би гай болно.” Сяо Нин Арь шивнэв.

Не Ли мөрөө хавчаад, үл хувирсан байдалтай. ” Би анхны удаа Ариун гэр бүлийн зэвүүцлийг хүргэсэн биш дээ. Айгаад байх юу байна?”

Нимгэн торгон хувцсаар тусгаарлагдсан ч гэсэн Не Ли Сяо Нин Арь-ийн уян зөөлхөн, толигор арьсыг мэдэрч байв.

Сяо Нин Арь-ийн хацар улайв. Түүний уян зөөлхөн тэрхүү дүр төрх хажуугын хөвгүүдийн зүрхийг эзлэнэ. Сяо Нин Арь дотроо машид дулаахан, сайхан чихэрлэг мэдрэмжийг мэдрэнэ. Түүний төлөө Не Ли Ариун гэр бүлийн эсрэг тэмцэхэд бэлэн байна шүү дээ.

“Гараа тавь!” Сяо Нин Арь-ийн ичсэн царайг хараад Шэнь Фэй атаархан Не Ли уруу гараа сунгахаас өөр яахав.

Не Ли болон Сяо Нин Арь дотно харагдах энэ дүр Шэнь Фэй-ийн олны өмнөх нэр нүүрийг уландаа гишгэсэн хэрэг. Бараг бүх хүмүүс Сяо Нин Арь-ийг Шэнь Фэй-ийн сүйт бүсгүй гэдгийг мэднэ. Ниэ Ли-гийн энэхүү үйлдэл Шэнь Фэй-д ногоон малгай өмсгөсөн хэрэг юм.

Шэнь Фэй-ийн гар ойртож байгааг мэдээд Не Ли хажуу тийшээ хөдлөөд, баруун гараа татав. Шэнь Фэн-ийн гарнаас Сяо Нин Арь-ийг гарандаа тэврэн цуг бултлаа. Тэрбээр гараа түлхээд Шэнь Фэй-г түлхэв.

Шэнь Фэй яаж Не Лиг бултсаныг мэдээгүй. Удалгүй гар довтловол тэр хэдэн алхам хойш ухарна. Нүдээ бүлтийлгээд Не Ли уруу Шэнь Фэй харна. Не Ли-г дутуу үнэлснээ тэрбээр одоо ойлгов. Шэнь Фэй аль хэдийн 3 одтой мөнгөн зэрэглэлийнх, гэтэл Не Ли дайралтаас нь бултаад зогсолгүй хариу довтоллоо шүү дээ.

Харж байсан хүмүүсийн нүд сэргэнэ. Шэнь Фэй Гэгээн Орчид сургуулийн гоц ангийн хүүхэд. Тэрбээр Не Ли-д ялагдлаа гэжүү. Энэ үнэхээр гайхмаар хэрэг. Бүгдээр Не Ли-г ямар түвшинд байгаа бол гэж гайхацгаана.

“Чи Не Ли юу?” Шэнь Фэй-ийн нүд хурцлагдав. Хүйтнээр Не Ли уруу тэрбээр харж байлаа.

“Тиймээ би байна, чи харин хэн бэ?” Не Ли бардам зангаар асуувал түүний гар Сяо Нин Арь-ийн бүсэлхийгээр байв. Не Ли хэргээр ийм байрлалыг авсан. Шэнь Фэй-ийн үзэн ядах сэдлийг тэрбээр өөртөө авах гэсэн зорилготой юм. Ингэж байж Шэн Фэй-г үнэндээ өөрөө Сяо Нин Арь-ийн араас гүйж байгаа мэт ойлгуулж чадна.

Не Ли-тэй дотно хэдий ч гэсэн олны өмнө бүсэлхийгээрээ тэврүүлвэл Сяо Нин Арь-ийн царай цас улаан болов.

Харж зогсож буй хүмүүст бишрэх сэдэл төрлөө. Не Ли үнэхээр лут юмаа. Хүний сүйт бүсгүйг олны өмнө тэвэрсэн ч хэн гэдгийг нь мэдэхгүй. Бүгд Не Ли Сяо Нин Арь-ийн бүсэлхийгээр тэвэрвэл, Сяо Нин Арь эсэргүүцэхгүй байхыг анзаарав. Тэр хоёрын харьцаа энгийн биш бололтой.

Не Ли-ийн үгийг сонсоод Шэнь Фэй бараг л уурандаа тэсэрчихсэнгүй. Түүний хоёр нүд томоос том болж, хүзүүн дахь судас нь лугшина. Зэвүүцлээр дүүрэн Не Ли уруу хараад ” Санаж яв, Намайг Шэнь Фэй гэдэг. Нингийн сүйт залуу.”

” Нингийн сүйт залуу? Хэн? Нин чи сүйт залуутай юмуу?” Не Ли Сяо Нин Арь уруу харж асуув.

Хариулах боломж олголгүй тэрбээр Шэнь Фэй уруу хараад ” Хараа, үнэн биш байгаа биз дээ. Чи хэн бэ? Үхрийн эвэр дээр сарнай ургуулах гээ юу? Зүүднээсээ сэр! Чи яаж Нин-тэй гэрлэж чадах юм бэ?”

Сяо Нин Арь балмагдав. Түүнэд хариулах ч боломж байсангүй.

Эргэн тойрны хүмүүс ч гэсэн алмайрав. Не Ли их хүчирхэг юм. Тэрбээр Дагина Нин үг хэлэх боломж өгсөнгүй шүү дээ!

” Миний сүйт залуу биш. Би хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй!” Сяо Нин Арь Шэнь Фэй уруу харан ой гутсан байдалтай хэллээ. Тэрбээр Шэн Фэй-г ямар хүн гэдгийг сайн мэднэ. Урьд өмнө тэр хоёр энгийн сурагчдийн амийг бүрэлгээд өмнөөсөө хүнд хэргийг үүрүүлэн ялаас мултарч байсан. Өнгөрсөнд Сяо Нин Арь Ариун гэр бүлийн дарамтнаас болж хэлж чаддаггүй байсан ч одоо тэрбээр дахин Ариун гэр бүлийн өмнө хүлцэнгүй байхгүй байхаар зориглов.

Сяо Нин Арь-ийн үгийг сонсоод Шэнь Фэй-ийн нүдэнд хүйт дагав. Хүйтнээр инээгээд ” Сяо Нин Арь, чи өөрөө хэлснэ шүү. Хожим битгий харамсаарай! Далавчит луугийн гэр бүл шиг жижигхэн гэр бүл Ариун гэр бүлийн өмнө яаж зогсох юм? Тэнгэрийн өөдөөс зогсохтой адилхан шүү.”

Шэнь Фэй-ийн үгийг сонсоод Сяо Нин Арь-ийн царай барайв. Тэрбээр одоогийн Давалчит луугийн гэр бүлийн хүчээр Ариун гэр бүлийн эсрэг тэрсэлнэ гэдэг туйлын боломжгүйг мэднэ. Дараачаар Далавчит луугийн гэр бүл Ариун гэр бүлийн шахалт дарамтнаас болж хүнд хохирол амсна гэдгийг тэрээр мэднэ. Гэсэн хэдий ч Сяо Нин Арь, Шэнь Фэй-тэй хамт байж чадахгүйгээ мэдэж байлаа. Түүнтэй хамт байх хором мөч бүртээ ой гутна.

Сяо Нин Арь, Шэнь Фэй хоёрын яриаг сонсоод эргэн тойрны хүмүүс ойлгов. Шэнь Фэй Ариун гэр бүлийн хүчээр далайлган Сяо Нин Арь-ийг өөртэйгээ гэрлүүлэхийг хүчилсэн байна. Шэнь Фэйд тэрбээр огтхон ч дуртай биш!

” Арга ядсан!”

” Ариун гэр бүлийнхэн ийм новшнууд юм биз дээ!”

“Сяо Нин Арь Шэнь Фэй-г сүйт залуугаа гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ийм учиртай байж!

Эргэн тойрны хүмүүс хоорондоо ярилцаж эхлэв. Энэ мөчид Не Ли-г хүмүүс дургүйцэж биш харин биширсэн харцаар харна. Хэн Не Ли шиг олны өмнө Ариун гэр бүлийн эсрэг тэрсэлж чадах бэ? Бас хэн түүн шиг Нин дагиныг хүнд нөхцлөөс аврах бэ?

Эргэн тойрны хүмүүсийн яриаг сонсоод урвагар Шэнь Фэй-ийн царай улам барайв. Түүний хүйтэн хөндий нүд эргэн тойрны хүмүсийг гүйлгэн харвал хүмүүс айснаасаа дахиж ярьсангүй

“Хэрэв асуудал байвал над дээр ганцаараа ир. Эмэгтэй хүнийг дээрхлэдэг ямар гээчийн эр хүн бэ чи. Чи ямар дүрмээр тогломоор байна. Би, Не Ли чамтай хэзээ ч тоглоход  бэлэн шүү!” Не Ли бардамналтайя Шэнь Фэй-г харан зарлав. Шэнь Фэй шиг хүн Не Лигийн хувьд дээшээ оргилд гарах шатны бишгүүр болох тавилантай.

” Энэ Не Ли-тэй ямар ч холбоогүй шүү. Бүгд миний санаа!” Сяо Нин Арь-ийн нүд Шэнь Фэй уруу ширтэн хэллээ. “Шэнь Фэй, би үхсэн ч чамтай гэрлэхгүй!”

Сяо Нин Арь өөрийгөө гутааж байснаас үхлийг илүүд үздэг хүн. Гаднаа сул дорой харагдаж байгаа юм шиг хэдий ч үнэндээ тэрбээр зоригтой хүчтэй нэгэн. Эс бөгөөс өмнөх амьдралдаа хуримынхаа өмнө нь яаж Хар Чөтгөрийн ой уруу гүйх билээ?

Өмнөх амьдралынх нь гунигт төгсгөлийгдахин болохыг Не Ли хүлээн зөвшөөрөхгүй. Сяо Нин Арь-ийн шархыг эдгээснөөс өдий хүртэл тэр хоёр бие биедээ дотно болсон. Не Ли энэ үзэсгэлэнтэй, хүчитэй, эелдэг охины тухай олон сайхан сэтгэгдэлтэй явдаг. Сяо Нин Арь-ийг өөрийнхөө дүү шигээ хардаг.

” Хмм, энэ шийдвэрийг чи гаргахгүй!” Шэнь Фэй хүйтнээр инээв.

“Шэнь Фэй, би Тэнгэрийн ариун хил орно. Хэрэв би Тэнгэрийн ариун хилийн сорилыг давах аваас Ариун гэр бүл байсан ч намайг яаж ч чадахгүй!” Сяо Нин Арь бардамнан зарлав.

“Ха Ха Ха, Сяо Нин Арь, өөрийгөө ихэд санаа юу? Чи Тэнгэрийн ариун хилийн сорилыг давна гэж бодсон уу? Зуу зуун жилийн турш зөвхөн гурван хүн Тэнгэрийн ариун хилийн сорилыг давсан” Шэнь Фэй өдсөн аястай хэлэв.

Тэнгэрийн ариун хил бол Гэгээн Орчид сургуулийн нууц ертөнц. Зөвхөн гарцаагүй суутнууд л Тэнгэрийн ариун хилд орж болдог. Сорилыг давсан л бол тэд Алдрын хотын хамгийн тод явьастан болно. Гэгээнтэн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн ноён Е Мо-ийн ч шавь болох боломжтой.

Тэнгэрийн ариун хилд орохын тулд арван тав хүрээгүй байх хэрэгтэй. Энэ шаардлагыг Сяо Нин Арь хангаж байна. Гэхдээ үнэхээр Сяо Нин Арь өөрийгөө тийм авьяастай гэж бодсон уу?

Яруу алдрын хотын түүхэнд зөвхөн гурван хүн Тэнгэрийн ариун хилийн сорилыг давсан. Түүний нэг бол Гэгээнтэн зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн ноён Е Мо, нөгөө хоёр нь тулаанд нас барсан. Гэнсэн хэдий ч тэр хоёр аль хэдийн Хар алтан чөтгөрийн сүнстэнгүүдийн оргилд хүрч Гэгээнтэн зэрэглэлээс хуруу дутуу байсан.

Тэнгэрийн ариун хил бол машид дагшин газар.

Хэрэв Тэнгэрийн ариун хилийн сорилыг давж чаддаг юм бол Ариун гэр бүл байсан ч Далавчит Луу гэр бүлийг яаж ч чадахгүй.


Ногоон малгай өмсгөх гэдэг нь эхнэр эсвэл нөхөртөө хууртагдсан хүнийг хэлдэг.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Сурталчилгаа

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [48]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.