Чөтгөр бурхдын домгууд [47]- Жилийн шалгалт

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Сүнс Тэтгэх Эм болон Сүнс Төвлөрүүлэх Эмийн томьёоны мэдээллийг зарлахад, Алхимийн Холбоо даяар үймээн дэгдлээ.

Гү Янь аль хэдийн тэдгээр таван томьёо зөв гэдгийг баталгаажуулсан. Сүнс Тэтгэх Эм болон Сүнсний Төвлөрүүлэх Эмний үр нөлөө Сүнс Нэгтгэх Эмнээс гарцаагүй илүү байсан!

Тэдгээр хоёр бэлдмэлийн томьёонууд Ариун Эзэнт Гүрний Эрин үеээс хойш удаан хугацаагаар алдагдсан. Гэхдээ одоо, тэд дахин бий боллоо!

Өмнө нь, Захирал Ян тэдгээр хогийн ургамалуудаас их хэмжээний худалдан авалт хийхэд, хэдэн ахлагчид ихэд дургүй байсан. Гэсэн хэдий ч, тэд тэдгээр ургамалуудыг юунд зориулж байгааг мэдэхэд, тэд нэн даруй амаа хамхицгаасан. Энэ тохуурхал уу? Захирал Ян-ын худалдан авсан тэдгээр ургамалуудын долоо нь Сүнс Тэтгэх Эм болон Сүнс Төвлөрүүлэх Эмний түүхий эд болсон. Дөнгөж тэдгээр хоёр бэлдмэл дангаараа л Алхимийн Холбоог их хэмжээний мөнгө олоход туслах боломжтой.

Үүний зэрэгцээ, тэд сониучирхаж байв. Тэдгээр бүх ургамалуудын, зөвхөн долоог нь л тэдгээр хоёр бэлдмэлүүдэд хэрэглэсэн, харин үлдсэнийг нь, тэнд юунд хэрэглэнэ гэж? Ерөнхийлөгч Гү Янь-д зарлаагүй өөр томьёонууд байгаа гэж үү?

Алхимийн Холбоо бүхэлдээ үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Алхимийн Дунд Дадлагажигчид болон тэрнээс дээших бараг л бүх алхимичид тэдгээр хоёр бэлдмэлийг боловсруулахаар завгүй ажиллаж байлаа.

Алхимийн Холбооны дундах үймээн удалгүй Яруу Алдрын Хот даяар тархлаа.

Сүнс Нэгтгэх Эмнээс хэдэн арав зуу дахин илүү, удаан хугацаагаар алдагдсан Сүнс Тэтгэх Эм болон Сүнс Төвлөрүүлэх Эмнүүд эргэн ирсэн мэдээ, Яруу Алдрын Хотыг цочролд оруулав.

Учир нь Сүнс Нэгтгэх Эмийн үр нөлөө хэтэрхий сул бас хэтэрхий үнэтэй, олон хүн тэдгээрийг худалдан авахыг хүсдэггүй. Гэсэн хэдий ч, Сүнс Тэтгэх Эм болон Сүнс Төвлөрүүлэх эм нь үүнтэй адилгүй. Түүхий эдийн үнэ нь Сүнс Нэгтгэх Эмнийхээс илүү хямдханаар олдсон, гэхдээ үр нөлөө нь илүү сайн. Алхимийн Холбоо аль хэдийн тэдгээр хоёр эмний үнийг зарласан. Тэдгээр хоёр эмийг үйлдвэрлэж болох их хэмжээнийх учраас,  Сүнс Тэтгэх Эмний тогтмол үнэ нь  Сүнс Нэгтгэх эмнийхээс хоёр дахин их. Сүнс Төвлөрүүлэх Эмний хувьд, тогтмол үнэ нь Сүнс Нэгтгэх Эмний үнийг хорь нугалсантай тэнцүү. Гэсэн хэдий ч, үр нөлөө арав дахин, зуу дахин илүү. Алхимийн Холбооны энэ арга хэмжээ Яруу Алдрын хотод их хэмжээний үймээн үүсэхэд нөлөөлсөн.

Хүн бүр эдгээр хоёр эмний борлуулалтыг тэсэн ядан хүлээж байлаа.

Энэ асуудлын тал дээр Гү Янь-ий бодол бол, бүр эдгээр хоёр эмийн үнийг өсгөж болох ч, хэрвээ үнэ нь хэтэрхий өндөр бол, энэ нь томоохон хэмжээний дэмжлэгт тохиромжгүй байх байсан. Тэднийг бага үнээр сурталчилсанаар, Алхимийн Холбоо их хэмжээний мөнгийг олох боломжтой үүний зэрэгцээ, энэ нь мөн чөтгөрийн араатнуудын дайралтыг зогсоох Яруу Алдрын хотынхний хүчийг сайжруулах болно. Мөн түүнчлэн, Алхимийн Холбооны хүчийг ч нэмэгдүүлнэ.

Сүнс Тэтгэх Эм болон Сүнс Төвлөрүүлэх эмийг гаргах үед, анхандаа уналтанд орж байсан Алхимийн Холбоо нэн даруй олны анхааралд оров. Хүн бүр тэдгээр хоёр бэлдмэлийн төлөө тулалдана. Тэдний үнэ нь Хар Зах дээр тэнгэрт хадна гэж таамаглаж байна!

Удалгүй, Хотын Даргын Харш  тэдгээр хоёр бэлдмэлийн үйлдвэрлэлтэнд нухацтай анхаарал хандуулахаар нууц захиалга өглөө. Яруу Алдрын Хотод үзүүлэх тэдний үр нөлөө дэндүү их, бүр Хотын дарга ч тэдэнд маш их ач холбогдол өглөө.

Алхимийн Холбооны гишүүн бүр Сүнс Тэтгэх Эмийг болон Сүнс Төвлөрүүлэх Эмийг боловсруулахын тулд илүү цагаар ажилна. Тэдний ажлын ачаалал энгийнээс бага зэрэг илүү байсан ч, тэдний урамшуулал хэд хэдэн эсвэл хэдэн арав дахин илүү байлаа. Тэдний дунд, аль хэдийн хэн нь ч Сүнс Нэгтгэх Эм шиг хогийн эм боловсруулахыг хүссэнгүй. Тэд бүгд Сүнс Тэтгэх Эм болон Сүнс Төвлөрүүлэх Эмийг боловсруулахад анхаарлаа хандуулах аж.

Сүнс Тэтгэх болон Сүнс Төвлөрүүлэх Эмнүүдийн зарим Алхимийн Холбооноос гарав. Зарим Чөтгөрийн Сүнстэнгүүд тэднийг аваад туршиж үзжээ. Эмнүүдийн үр дүн нь маш сайн. Удаан хугацаанд өөрсдийн бясалгалаа хөгжүүлж чадаагүй олон Чөтгөрийн Сүнстэнгүүд, тэдгээр хоёр эмийг ууснаар гэнэт огцом ихсэв. Үүний учир Яруу Алдрын хотынхоны сэтгэл бүр илүү хөдөлж, горьдлогоор дүүрнэ. Олон зиндааны гэр бүлүүд бэлдмэлүүдийн их хэмжээний худалдан авалт хийж, тэднийг залуу үеийнхнийгээ гонсойлгоход хэрэгэлэхэээр бэлтгэнэ.. Эдгээр хоёр эм ирээдүйд хэдэн зуугаад бүр эсвэл хэдэн мянгаад Чөтгөрийн Сүнстэнийг ирээдүйд бий болгох боломжтой байж болох юм!

Харанхуйн Нийгэмлэгийн зарим хүмүүс их хэмжээгээр Сүнс Тэтгэх болон Сүнс Төвлөрүүлх Эмнүүдээс худалдан авалт хийж байгаа гэсэн нь Хотын Даргыг яаралтай захирамж гаргахад хүргэв. Харанхуйн Нийгэмлэгийнхэнд бэлдмэлүүдийг зарсан нэгэн хүнд шийтгэл хүлээх болно!

Тэдгээр хоёр бэлдмэл аль хэдийн Яруу Алдрын Хотынхны анхаарлыг Алхимийн Холбооруу төвлөрүүлсэн. Яг энэ үед, Ерөнхийлөгч Гү Янь гэнэт мэдэгдэл гаргалаа. Тэд мөн өөр гурван бэлдмэлийг боловсруулна. Тэдний нэг нь Сүнс Төвлөрүүлэх Эмнээс арав дахин илүү нөлөөтэй Сүнс Уян Хатан болгох Эм. Үүний нөлөө нь Хар Алтан эсвэл бүр Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн Сүнстэнд ч нөлөөлж болох юм. Нөгөө нэг нь биеийг бэхжүүлж, бие мах бодийг ихээр сайжруулах боломжтой Улаан Бие Сайжруулах Эм. Хамгийн гол нь, тэд үхлийн аюултай гэмтэл авахад амийг нь аварч чадах Есөн Хувиргалтын Эм.

Энэ үед, Яруу Алдрын хот мэдээнд бараг л тэсрэв. Домгийн зэрэглэлийн Е Мо болон Хотын Дарга шөнийн цагаар Алхимийн Холбоонд зочлон Гү Янь-тай уулзан, их хэмжээний эм худалдан авахад их хэмжээний мөнгө зарлагдсан хэмээн албан мэдээний шөнөөр хэлэв.

Бүр Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн Сүнстэн Эзэн Е Мо болон Хотын Дарга тэдгээр гурван бэлдмэлд анхаарлаа хандуулж байсан учир хүн бүр тэдгээр гурван эмийг хүлээх боллоо.

Удалгүй Сүнс Тэтгэх Эм болон Сүнс Төвлөрүүлэх эмнүүдийг Алхимийн Холбооны дэлгүүрт зарж эхлэв. Дүр зураг төсөөллөөс илүү амьд байлаа. Тэдгээр бүх том гэр бүлүүдээс гадна тэнд олон жижиг гэр бүлүүд байв. Бүгд эмнүүдийг аьахаар хуйларна. Алхимийн Холбоо нэг өдрийн дотор 600.000.000 чөтгөрийн зоосны ашиг оллоо.Ердөө нэг өдөрт л гэхэд Не Ли-д 200.000.000 чөтгөрийн зоос авч чадлаа. Ян Синь Не Ли-д мөнгө өгөхөөр өөрийн биеээр Гэгээн Оддын Сургуульруу явав.

Их хэмжээний тоо Алхимийн Холбоон дах ахмадуудыг гүн цочирдолд оруулав. Үүний улмаас Гү Янь-ий Алхимийн Холбоон дах байр суурь илүү тогтворжлоо. Урьд нь, ахмад Хү Шуо өөр хоёр ахмадтай Гү Янь-ийг Ерөнхийлөгчийн байр суурьнаас хөөхөөр нууцаар хуйвалдсан. Гэхдээ одоо, Хү Шуо үг дуугүй болж, бүр Хү Шуо-ын талд байсан хоёр ахмад ч Гү Янь-ий талд орох болов.

Алхимийн Холбооны хөрөнгө гайхалтай хэмжээнд хүртэл өслөө.  Тэд Яруу Алдрын хот даяар мэдээ тараав. Тэд Алхимийн Холбоонд нэгдэх олон олон шавь нарыг элсүүлж авна. Бүх төлбөр зохицуулагдсан ба тэд Алхимийн Дунд Шатны Дадлагажигч болох үед эм боловсруулснаар мөнгө олж болно. Алхимийн Холбооны анхаарал татах байдал хэтэрхий их байсан ба мэдээг сонсоод Гэгээн Оддын Сургуульд элсэж чадаагүй хэн бүхэн Алхимийн Холбоонд нэгдэв.

Нэг сар удахгүй дуусна.

Бүх зүйл тайван байв. Хааяа тэнд Харанхуйн Нийгэмлэгийн хүмүүс ирж байсан ч тэд ямар ч асуудал үүсгэсэнгүй. Эзэн Е Мо болон Хотын дарга хамгаалж байхад, хэрэв Домгийн зэрэглэлийн араатнууд дайрахгүй л бол Яруу Алдрын хот уул шиг тогтвориой байх боломжтой.

Гэгэн Оддын сургууль дотор Не Ли, Ду Зө, Лү Пиао болон гурвал бэлтгэлдээ төвлөрч байлаа. Хамгийн хүчирхэг бясалгалын техникээр дадлагажина. Тэдний орон зайн бөгжин дотор Сүнсний Уян Хатан болгох эмнүүд болон Улаан бие сайжруулах Эмнүүд хязгааргүй хэмжээгээр байлаа. Орой бүр, тэд Нил Ягаан Манан Өвстэй ванн-д орж байсан учир Не Ли болон бүлгийнхний бясалгал хэмжээ хязгааргүй өснө.

Гэсэн хэдий ч, сургуулиас гадуур хэн нэгэн үргэлж Не Ли-г орлохыг хичээж байлаа. Гэхдээ, Не Ли болон бүлгийнхэн бүгд Гэгээн Оддын Сургууль дотор үлдэж, тэдгээр хүмүүст тэдний хойноос хөөх ямар ч боломж үлдээсэнгүй.

Жилийн шалгалт дөхсөөр л байна.

Шалгалт Гэгээн Оддын Сургуулийн сурагч бүрийн ирээдүй, хувь заяанд нөлөөлнө. Учир нь шалгалтын үр дүнгээс хамаарт зарим сурагчидыг цоо шинэ ангид оруулна. Сурагчидын хоорондын зай аажмаар нэмэгдэнэ.

Шалгалтын дараа, Гэгээн Оддын Сургуулийн сурагч бүр гэрлүүгээ буцаж болно. Гэхдээ тэд шалгалтын хариуны талаарх эцэг эхийнхээ асуулттай нүүр тулгарах болно.

Гэгээн Оддын Сургуулийн сурагч бүр шалгалтанаас гайхамшигтай үр дүн авахаар бүгд завгүй бэлтгэнэ.

Тулаанчидын Бэлтгэл Анги Не Ли болон Багш Шэнь Сю 2ын хоорондох бооцоон дээр гол анхаарлаа хандуулна.

Не Ли болон бүлгийнхэн удаан хугацаагаар ангид царайгаа харуулаагүй. Хэн ч тэднийг хэрхэн 2сарын хугацаанд 1 одтой Хүрэл Түлаанч болохыг мэдэхгүй. Хүн бүр энэ нь боломжгүй гэж бодно.

“Ахлагч Шэнь Юэ, Не Ли болон тэдний бүлгийнхэн өдөр бүр номын санд нуугдаж байна. Тэд бүр одоо царайгаа ч харуулж зүрхлэхгүй байна! Тэд магадгүй 1 одтой Хүрэл зэрэглэлд хүрч чадахгүй байх. Зүгээр л тэднийг сургуулиас халагдахийг л харцгаая!” Шэнь Юэ-ийн туслахуудын нэг нь хөхрөв. “Ахлагч Шэнь Юэ хэдэн Сүнс Төвлөрүүлэх Эм ууснаас хойш, ахлагч 2 одтой хүрэл зэрэглэлд ойртсон байх шүү!”

‘Не Ли үнэхээр өөрийгөө харуулахгүй юм гэж үү? Тэр үнэхээр 1 одтой Хүрэл зэрэглэлд хүрч чадахгүй гэж үү?’ Шэнь Юэ хэрхэн харуилахаа мэдсэнгүй. ‘Не Ли бол 3 одтой Хүрэл зэрэглэлийн Чү Юань-ийг амархан ялсан нэгэн. Энэ нь зүгээр л Не Ли өөрийн сүнсний хүчээ бусдаас илүү удирддаг болохоор гэж үү? Энэ ямар ч утгагүй юм!’

Гэсэн хэдий ч, Шэнь Юэ Не Ли-г 1 одтой Хүрэл зэрэглэлд хараахан хүрээгүй гэдэгт баттай итгэж байлаа.

Не Ли-г гарч ирсэнээс хойш, Е Зы Юнь түүнд бүр анхаарал хандуулахаа ч больсон учраас тэр Не Ли-г яс махандаа хүртэл үзэн ядаж байгаа. Тэр үргэлж Не Ли-д гай болохыг хүсэж байгаа ч түүнд тийм зүйл хийх боломж олдохгүй байх аж. Тиймээс, тэр жилийн шалгалтийг хүлээнэ. Хэрэв Не Ли сургуулиас гарвал, тэр Не Ли-г амархан явуулахгүй, тэр Не Ли-г зовлонд унагах болно!

Не Ли аль хэдийн Ариун Гэр бүлийн хилэгнэлд өртсөн. Ариун Гэр бүл аль хэдийн өөрсдийн чадах чинээгээрээ Тэнгэрийн Тэмдэг Гэр бүлийг дарамдалж байгаа. Бүр хэрэв Не Ли сургуулиас гарахгүй байсан ч, тэр гэр бүлийн нохойгоо алдах болно. Шэнь Юэ аль хэдийн Не Ли-н өрөвдөлтэй үр дүнг төсөөлж байлаа!

‘Хэн чамайг миний бүр миний ахын дургүйг хүргэ гэж асуусан юм?!’ Шэнь Юэ сэмхэн дотроо бодно. Не Ли түүний гэр бүлийн эсрэг төрсөн юм гэж үү? Түүний эмэгтэйг бүр түүний ахын эмэгтэйг ч булаасан. Түүний ах Ариун Гэр бүлийн ирээдүйн өв залгамжлагч болно гэдгийг мэдэж байх ёстой!

Гэгээн Оддын Сургуулийн ой болон бүхий л талбай ирэх шалгалтандаа бэлдэж байгаа дадлагажигч хүмүүсээр дүүрнэ. Олон сурагчид урьдчилан Сүнс Тэтгэх Эм болон Сүнс Төвдөрүүлэх Эмнүүдээс авсан.

Тэдгээр эмнүүдийн үр нөлөө илүү илэрхий байлаа. Ангийн сурагчидийн хүч өмнөх ангийнхний түвшинээс илүүд гарсан нь, сургуулийнхний шат ахигчдыг жаргалтай болгоно.

Гоц ухаантны ангийхан таван одтой Мөнгөн зэрэглэлтэй болсон бол гайхширна. Магадгүй хэд нь 5 одтой Мөнгөн зэрэглэлд орох боломжтой байх. Хэрэв нэг нь 16 хүрэхээсээ өмнө 5 одтой Мөнгөн зэрэглэлд хүрч чадвал, тэр мэдээж ирээдүйд Яруу Алдрын Хотын тулгуур багануудын нэг болно. Тэр Яруу Алдрын хотын чухал хянагч болох болно. Ерөнхийдөө, 5 одтой Мөнгөн зэрэглэлд хүрсэнээр, тэр нэгний ирээдүйн амжилт бага байхгүй нь лавтай.

Өмнөх ангийханд, сурагчидын бараг хагас нь төгсөж явсан. Шинэ хүмүүс ирж зайг дүүргэнэ. Хүн бүр хэдэн хүн Сод Ухаантаны Ангид орохоор бэлтгэгдсэнд гайхширна. Энэ нь хүн бүрийг сэтгэл догдлон хүлээхэд хүргэж байлаа.

Гэгээн Оддын Сургуулийн хаа сайгүй баярын маягаар чимэглэгдэж гол мөчид бэлтгэнэ.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.