Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 4]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3- Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 4 – Үнэ (нэгдүгээр хэсэг)

 Проулкс галлерэй дотор. Сүр жавхаат, тансаг хөгжим эгшиглэж, ирсэн зочид бүр нэг сийлбэрээс нөгөө сийлбэрийг сайтар ажнам.

Галлерэй дотроо үндсэн танхим, мэргэжлийн танхим, мастеруудын танхим гэж хуваагддаг.

Үндсэн танхимд машид их талбай байх ба дийлэнхи олон сийлбэрүүдийг энд байрлуулдаг. Зүүн хойд буланд гурван төрлийн урлагын бүтээл өөрийн гэсэн онцгой эрчимийг өөрөөсөө цацруулна. Энэхүү сийлбэрүүдийг сайтар ажсан хүн бүр энэхүү эрчимийг мэдрэх боломжтой.

Энэ гурван сийлбэр арван мянган урлагын бүтээлүүдийн ердөө нэгээхэн хэсэг. Яг л далайд шидсэн тэвнэ лугаа адил. Энэ сийлбэрүүдийг олж харна гэдэг тун хэцүү.

“Энэ сийлбэрүүд бүгдээрээ амьгүй бие юм. Хэлбэртэй ч өөрийн гэсэн сүнсгүй”

180 настай Зуно гүнтэн их танхимаар алхаж байлаа. Тэрбээр нэгээс нөгөө сийлбэрүүдийг ажинам. Зуно гүнтэнд өөр сонирхол гэж үгүй. Түүний ганц сонирхдог зүйл сийлбэр байлаа. Өдөр бүр тэрбээр өглөө Проулксшгаллерэйд ирдэг.

Харамсалтай нь Зуно гүнтэний анхаарлыг татах цөөхөн сийлбэрүүд энд байв.

“ Эрхэм гүнтэн, таны сонирхолыг татах сийлбэр харагдана уу?” Үзэсгэлэнтэй үйлчлэгч түүний хажууд хэлнэм. Проулкс галлерэйд Зуно гүнтэн өдөр бүр ирдэг учраас Проулкс галлерэйн үйлчлэгч бүр түүнийг сайн танина.

Зуно гүнтэн толгойгоо сэгсрээд хөхрөн инээв. “ Арай л олоогүй байна.”

Зуно гүн зориудаар хөхрөн инээгээд. “ Чи ойлгохгүй ээ. Энэ их танхимд тоо томшгүй олон сийлбэрүүд байна. Энэ дунд зарим сайн бүтээл байх ч юм билүү. Шавран дундах алтыг олох ч бас гайхалтай мэдрэмж шүү.”

“Өө?” Үйлчлэгч Зуно гүнтэн уруу гайхшран харнам.

Зуна гүн дахин тайлбарласангүй. Тэрбээр үргэлжлүүлэн нэгээс нөгөө сийлбэрүүдийг харж байв. Гэхдээ тэр Линлэйн урласан сийлбэрт ирвэл түүний нүд сэргэв. Зууны туршид сийлбэрүүдийг харсан тэрбээр гурван сийлбэрийг харвал онцгой гэдгийг шууд мэдлээ.

“Сэрүүн, байгалаараа, бардам бас хээнцэр…”

Зуно гүн магтахаас өөр яалтай.

“мэдрэхүй” гэдэг үг мөн “сайн” гэдэг үгээр урлагын бүтээлийг дүгнэдэг. Энэхүү сийлбэрүүдэд онцгой мэдрэмж шингэсэн байв. Хялам хийвэл энэ гурван сийлбэрт бардам, хээнцэр эрчим шингэсэн байв. Энэхүү онцгой эрчим Зуно гүнг зогсоолоо.

“ Алив нааш ир . Тэгээд би үнээ өлгөе. Энэ гурван сийлбэрт. Тус бүрт нь зуун алтан зоос өгөхөд бэлэн байна.” Зуно гүн эмэгтэй үйлчлэгчид хэллээ.

Эмэгтэй үйлчлэгч даруй тэмдэглэлийн номоо гарган ирэв. Сийлбэр бүрийн бүртгэлийн дугаарыг тэмдэглэж аваад тэус бүрт нь зуун алтан зоос гэж тэмдэглэв.

Эмэгтэй үйлчлэгч ажлаа хийж байх хооронд Зуно гүн гурван сийлбэрийг дахин сайтар нягтлан харна.

“Байж байгаарай.” Зуногийн хөх нүд гэнэт сэргэн “Хурдны луу” сийлбэрийг харав. Яаж энэ Хурдны луугийн хойд хайрс нь хөлтэйгээ адилхан хээ, зураастай байдаг билээ. Энэ яг л цувуулан угсраад сийлсэн мэт харагдаж байна. Яг ярих бол хайрсийг эрвээхэй цүүцээр, харин хөлийг нь шулуун цүүцээр сийлсэн байх учиртай. Гэхдээ яаж ч харсан сийлбэрчин энэ хоёрын заагыг 100 хувь уусган гаргасан байна.”

Зуно гүнтэн сийлбэрүүдийг зууны туршид судласан.

Үнэндсээ тэрбээр баян язгууртан байгаагүй. Гэхдээ гярхай хараагаарай олон сийлбэрийг хямд үнээр цуглуулан өндөр үнээр зарсан. Ингэж Зуно гүнтэн Фэнлай хотын баян язгууртан болсон.

“Энэ хүн арай ганц багаж ашиглан сийлсэн юм биш биз дээ? Боломжгүй юм. Эрвээхэй цүүцгүй яаж ийм төгс хэлбэр, зураас гаргадаг байна. Бас өөгүй хайрсыг ингэж гаргах боломжгүй шүү дээ.” Зуно гүнтэн үргэлжүүлэн хөмсгөө атируулан, машид анхаарлаа төвлөрүүлэн. Тэрбээр хэзээ ийм гайхалтай зүйлийг өмнө харж байгаагүй.

“Эрхэм гүн гуйа” Бодолдоо автаж байгаа гүнтэнг харсан эмэгтэй үйлчлэгч түүнийг аяархан дууднам.

Зуно гүнтэнгийн нүд дальджиж. Өөртөө тэрбээр хэлнэ. “ Би Проулкс галлерэйн их танхимд ийм сайн урлагын бүтээл олох ч гэж. Бусад хүмүүст үүнийг мэдэгдэж болохгүй. Би зуун алтан зоос үнэ хаях юм бол бусад хүмүүс анзаарах болно.  Тэр үед энэ бүтүээлийн үнэ машид өснө дөө.”

Зуно гүнтэн даруй шийдвэрээ гаргав.

Тэрбээр сийлбэрүүдийг хэдэн өдөр орхиж, сүүлийн хоёр өдөр буцаж ирээд үнэ хаях болно.

“Миний саяын үнийг цуцлаад өгөөч.” Зуно гүнтэн даруй үйлчлэгч эмэгтэйд хэллээ.

“Цуцлах аа?” Эмэгтэй үйлчлэгч сандарч эхлэнэ. Энгийн дүрмийн үед үнэ хаясан л бол буцаж цуцалж болохгүй. Гэхдээ Зуно гүнтэн машид хөгшин, Проулкс галлерэйн байнгийн үйлчлүүлэгч. Тиймээс үйлчлэгч даруй үнийн гурван наамалыг арилгав.

“Эрхэм гүнтэн, та яагаад үнээ цуцласныг асууж болохсон болов уу?” Эмэгтэй үйлчлүүлэгч асуув.

Зуно гүнтэн нууцлагаар инээмсэглэв. “Асуух хэрэг юу байхав. Өө нээрээ тийм. Чамаас асуух юм байна. Энэ сийлбэр хэдэн өдөр энд байна бэ?”

Эмэгтэй үйлчлэгч журнал хөтлөлтөө гаргаж ирэн инээмсэглээд “ Энэ гурван сийлбэр зургадугаар сарын 30 хүртэл үзүүлэнд байна. Тэд их танхимд ердөө өчигдөр ирсэн.”

Зуно гүнтэн толгой дохив.

“За, би дахиж нэг тойроод хараадахья. Чи хийх ажилтай бол явж байж болно.” Зуно гүнтэн инээмсэглэв.

Гэхдээ дотроо тэрбээр машид баярлав. Түүнийхээр энэ гурван сийлбэрүүд гурван мянган алтан зоос хүрнэ. Мэргэжлийн сийлбэрчин сийлсэн сийлбэр мянган алтан зоосны үнэтэй. Бас эдгээр сийлбэрүүд өөрийн гэсэн онцгой шинж хэлбэртэй. Үүнийг л харахад үнэ нь хоёр дахин өсөх болно.

……

Зуно гүнтэн өдөр бүр галлерэйд очсон хэвээр. Өөрийнх нь тооцоолсноор Проулкс галлерэй маш олон сийлбэрүүдтэй учраас хэн ч энэ гурван сийлбэрийг олж хараагүй. Гэхдээ хүн харсан ч гэсэн тэд зөвхөн энэ сийлбэрүүдийг гоё харагдаж байгааг мэдсэн ч үнэндээ ямар үнэ цэнэтэйг мэдээгүй.

Зургадугаар сарын 10.

Зуно гүнтэн дахин Проулкс галлерэйд ирлээ. Их танхимаар гэмгүй хэсүүчилж яваад гурван сийлбэрийн хажууд ирээд муухай харан зогслоо. Сийлбэр бүрийн хажууд үнийн тайз хадсан байв.

Гурван чулуун сийлбэрүүд дээр тус бүрт нь гурван зуун алтан зоос үнэ хаясан байна.

Үнийг харсан Зуно гүнтэн дотроо санаашран. “Тэнэгүүд! Энэ сийлбэрүүдийн жинхэнэ үнэ цэнийг олж харсанч гэсэн шуудхан яагаад ийм өндөр үнэ хаясан юм бэ? Одоо энэ улам олон хүний анхаарлыг татах болно шүү дээ.” Зуно гүнтэн уур хиландээ автсан ч өөр яалтай билээ?  Түүнд өөр хүний үнийг авах эрх мэдэл байхгүй.

Түүний айж байсан бүхэн биеллэлээ оллоо.

Зургадугаар сарын 12. Зуно гүнтэн дахин гурван сийлбэр дээр ирлээ. Одоо үнэ дахин өссөн байв.

“Таван алтан зоос оо?” Зуно гүнтэнгийн нүд томрон, тайзууд уруу ширтнэм. “ Тэгэхээр энэ сийлбэрүүдийн үнэ цэнийг олж харж чадах чамгүй олон хүн байна аа?”


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s