Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 3]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 3 – Усан хаш диваажинд өнгөрүүлсэн шөнө

Цаг хугацаа өнгөрч, нүд ирмэхийн зуур Тавдугаар сарын сүүл боллоо.

Сүүлийн хоёр сарын турш Линлэй чөлөөт цагаараа бясалгалын байдалд орон, үлдсэн цагтаа чулуу сийлэх эсвэл ном уншдаг байлаа. Эрснт сургуулийн номын санд асар олон ном байдаг ба тухайн номсыг уншиж Линлэй өөрийн мэдлэгийн хүрээгээ тэлдэг байв.

Тавдугаар сарын 29 өглөө.

Линлэй, Иел, Жорж, Рэйнолдс дөрөв Проулкс галлерэйн урд зогсож байв. Тэдний хажууд гурван модон сүйх тэрэг, дотроо гурван хайрцагнууд байх ажээ. Өнгөрсөн хоёр сарын турш Линлэй есөн сийлбэр сийлсэн ч, энэ анх удаагаа гэллерэйд авчирсан сийлбэрүүд нь билээ. Линлэй хэрхэн Проулкс галлерэй ажилладагыг мэдэх гэсэндээ гурван сийлбэр л авчирсан байна.

“Энэ гурван хайрцгийг зөө.” Иел тушаав

Иелийн гэр бүлийн зарим зарц нар хайрцгуудыг зөөж байв.

“Гуравдугаар дүү, над дээр ир.” Иел энэ гудамжийг сайн мэдэх учир тэрбээр шулуухан Проулкс галлерэй уруу чиглэнэ. Проулкс галлерэй маш их зай эзлэдэг ба төв хашааны хаалга нь үлэмж том, түүнээс хэдэн зуун метрийн цаана төв хаалга нь харагдана. Энэ хаалганы хажууд дунд иргэм насны дайчны хувцас өмссөн хүн зогсоно.

Дунд насны хүн Иелийг харвал нүд нь сэргээд яаравчлан ирж. Инээмсэглээд хүндэтгэл үзүүлэн, “Залуу эзэн, Иел тавтай морилно уу.”

Иел инээмсэглээд толгой дохин. “ Чи намайг яагаад энд ирсэнийг мэднэ. Миний сайн найз Линлэй энэ гурван сийлбэрийг сийлсэн. Танай зарц нар чинь хаана байна? Алив бушуухан орууладах.”

“Хүлээгээрэй.” Дунд иргэм насны залуу инээмсэглээд толгой дохив.

Удалгүй хонгилоос хэдэн зөөгч нар гарч ирэв, дунд иргэм насны залуу Иел болон Линлэй уруу инээмсэглэв. “Залуу эзэн Линлэй Проулкс галлерэйн дүрмийн дагуу та таних тэмдэгээ үлдээх ёстой. Та Эрнст сургуулийн үнэмлэхээ үзүүлэхэд л хангалттай.”

Эрнст сургуулийн сурагчийн үнэмлэх хангалттайгаар барах уу таних тэмдэг.

Линлэй сурагчийн үнэмлэхээ гаргаж ирэв.

Линлэйгээс сурагчийн үнэмлэхийг аваад дунд иргэм насны залуу гүйлгэж харж байснаа нүд нь гэнэтхэн сэргээд, Цочирдон, Линлэйг харлаа. “Тавдугаар анги аа?” Линлэйн аль ангид сурдаг нь сурагчын үнэмлэх дээр нь илт харагдаж байв. Ийм залуудаа тавдугаар зэрэглэлийн шидтэн болсон нь үнэхээрийн гайхмаар хэрэг.

Иел бахархалтайгаар “Миний дүү Эрнст сургуулийн хоёр суутнуудын нэг нь. Өнгөрсөн жил арван дөрвөн настайдаа тэрээр тавдугаар зэрэглэлийн шидтэн болсон.”

Эрнст сургуулийн хоёр суутнуудын нэг ий?

Дунд иргэм насны залуугийн зүрхэнд өөрийнх нь урд зогсож байгаа залуу ямар өндөрлөгт хүрч болох сайхан ирээдүйтэйг мэдэж байлаа. Улам илүү хүндэтгэлтэй, ёсорхуугаар тэрбээр харьцаж эхэлнэм. Линлэйн биеийн мэдээллүүдийг цуглуулсаны дараа гурван хайрцаганд тэмдэглэгээ хийв.

“Залуу эзэн Линлэй, бүх зүйлийг зохицуулчихлаа. Одоо залуу эзэн та нэг сарын дараа ирээд зарагдсан үнэ хөлсөө авах л  үлдлээ.” Дунд иргэм насны залуу инээмсэглэв.

“ Сарын дараа? Би энд сарын дараа ирэхгүй. Гурван сарын дараа болгож хойшлуулж болох уу?” Линлэй асуув. Тэрбээр Шидэт араатнуудын уулсын хөндийд нэг юмуу хоёр долоо хоногын дараа явна. Тэндээ Линлэй хоёр сар болохоор төлөвлөсөн.

“Яарах хэрэггүй дээ. Сийлбэрүүдийг тань хүн авсан тохиолдолд та мөнгөө хэзээ ч ирж авч болно” Дунд иргэм насны залуу толгой дохино.

Иел хөмсгөө атираалун. “Хмм? Юу болоод байна? Өнгөрсөнд сийлбэр авахдаа хамгийн түрүүнд хайрцган дотор юу байгааг шалгадаг. Одоо яагаад шалгахгүй байна?”

Дунд насны залуу хэлэв. “Бид аль хэдийн гэмтсэн сийлбэрийг зарим ёс жудаггүй этгээд өгөхөөс сэргийлж шалгадаг юм. Хэрэв сийлбэр аль хэдийн гэмтсэн байгаад бид гэмтлийг харахгүй бол галлерэйг хүмүүс гэмтээсэн байна гэж гүтгэж магадгүй. Нэгэнт энэ сийлбэрүүдийг залуу эзэн Линлэй болон та авчирсан болхоор надад санаа зовох зүйл алга. Залуу эзэн шиг хүн иймэрхүү үйлдэл гаргахгүй гэдэгт би бүрэн итгэж байна.”

Дунд иргэм насны залуу юу хийж байгаагаа яг мэдэж байв.

Иел ямар угсаа сурвалжтай хүн билээ?

Проулкс галлерэйгаас мөнгө авах ий? Галлерэйгаас авах мөнгө нь магадгүй түүний халаасны мөнгөний хаана нь ч хүрэхгүй байх. Харин энэ сийлбэрийн урлаач нь Эрнст сургуулийн тавдугаар зэрэгэлэлийн шидтэн, Хоёр суутны нэг Линлэй. Ийм хүн өөрийгөө яаж гутамшигтай байдалд оруулах зүйл хийх билээ?

…..

Өдөр өнгөрч орой болов. Зүүн Фэнлай хотын гол гудамж, Франгнант өргөн чөлөө. Усан хаш диваажингийн гурван давхарт Линлэй болон гурван ахан дүүстэйгээ өөрсдийн өрөөнд тухална.

Фэнлай хотын шөнө машид хөл хөдөлгөөнтэй.

Усан хаш диваажинд орой болхоор илүү олон хүн бужигнана. Эмэгтэйчүүдийн ялдам инээд хаа сайгүй сонсогдоно. Энэ ялдам инээдний хажуугаар хүчирхэг, баатарлаг залуусийн инээд ханиад ч сонсогдоно. Хувийн өрөөнд дөрвөн ахан дүүс дарс уунгаа хоорондоо ярилцана. Тэдний хажуу бүрт нэг үзэсгэлэнтэй эмэгтэй сууж байлаа.

“Хоёрдугаар ах, гуравдугаар ах. Би явж орондоо орлоо. Дөрөвдүгээр ах ч гэсэн явах гэж байна. Харин та хоёр..” Иелийн гар ногоон үстэй эмэгтэйн мөрний дээр байсан ба Иелээс дарсны үнэр ханхалж байлаа.

“Одоо болноо. Иел боссоо, Тохиролцохоо больё, за.” Линлэй Иелийн үгийг таслав.

Иел Рэйнолдс хоёр бие бие уруугаа хараад дараагаар Линлэй Жорж хоёр уруу гайхширсан харцаар харна. Ингээд Иел Рэйнолдс хоёр хамтрагчуудынхаа бүсэлхий эсвэл мөрнөөс тэврэн хувийн өрөөг орхилоо. Хоёр жилийн турш Линлэй ахан дүүстэйгээ энд ирдэг байв.

Үнэндээ Иел Рэйнолдс хоёр зугаацахаар явж, Линлэй Жорж хоёр үлдэж охидуудтай ярьж үлддэг байв.

“Залуу эзэн Линлэй, таныг би хоёр жилийн өмнөөс мэднэ, гэтэл та…”  Ногоон үстэй эмэгтэй гуниглан хэлэв.

Линлэйн толгой одоо өвдөхөөс өөр яалтай.

“Аила, чи ядарч байвал чи буцаад амарч болно шүү. Цаг дуусвал чамайг авах ёстой хүрэл зоосноосоо нэгийг ч дутаалгүй авна гэдгийг амлая.” Линлэй хүйтэн хөндийи хэлэх нь Аила нэртэй охиныг дахин үг хэлэх зориггүй болгов. Усан хаш диваажинд зөвхөн ууж байгаа хүнийг харах нь тун товор.

Цагаан гэрэл Хуйларч буй луу бөгжөөс гарч ирэн, Делин Кевоте болж хувирав.

Делин Кевотийн үрчлээтэй царай инээмсэглэл тодруулж, Линлэй уруу харав. “Хөөе Линлэй, эмэгтэй хүний өмнө яаж ийм хөндий царайтай байж чадаж байна. Алас, гайхалтай Гэгээнтэн зэрэгэлэлийн хүчит шидтэн би одоо биегүй сүнс болсон. Би эмэгтэй хүнд хүрч чадахгүй, би хүрэхийг хүссэн ч. Тэгсэн чи моньд чинь ингэж аашилна гэнээ?”

“Делин өвөө” Линлэй хөмсгөө атируулан Делин Кевоте бодлоороо хэллээ.

Делин Кевоте уруулаа жимийлгэн. “Чи эмэгтэй хүнийг хэзээ ч мэдэх болоогүй байна. Хэрэв мэддэг байсан бол чи ингэж аашлахгүй дээ.”

Линлэй толгойгоо өргөн цонхны цаадахыг харав. Тэрбээр дахин хөгшин шалиг Делин Кевотийг тоосонгүй. Гадаанаас орох хүйтэн агаар Линлэйг тайвширахад туслана.

“Шидэт араатнуудын уулсын хөндий. Тэнд ямар байдаг бол?

Хоёр долоо хоногын дараа Линлэй аялалд гарна. Эрнст сургууль Линлэй Шидэт араатнуудын уулсын хөндийн тухай олон түүх домгуудыг сонссон. Тэрбээр Делин Кевотоос ч гэсэн олон зүйлсийг сонссон. Гэхдээ Линлэй өөрөө биеэрээ хэзээ ч очиж үзээгүй. Линлэй зөвхөн оюун санаандаа тэнд ямар байдаг бол гэж ургуулан төсөөлөн бодож л чадна.

“Долоо хоногын дараа, явья даа.”

Гадаах зах хязгааргүй шөнийн тэнгэрийг хараад Линлэй зориг шулуудав.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s