Чөтгөр бурхдын домгууд [46]-Не Ли бол мастер?

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Одоогийн байдлаар, Гү Янь болон бүлгийнхний  боловсруулж чадах сүнс сайжруулах эмийг Сүнс Нэгтгэх Эм гэж нэрлэдэг ба үр нөлөө нь маш хязгаарлагдмал. Не Ли-ийн дөнгөж саяхан нэрлэсэн тэдгээр гурван сүнс сайжруулах эмнүүд нь аль хэдийн удаан хугацаагаар алдагдсан. Тэдний үр нөлөө нь Сүнс Нэгтгэх Эмнээс 10 эсвэл бүр хэдэн зуу дахин илүү аж.

Ариун Эзэнт Гүрний Эриний үед, Сүнс Нэгтгэх Эм нь доод түвшиний бэлдмэлүүдийн нэг байсан. Сүнс Тэтгэх Эм бол дунд түвшиний бэлдмэл, үр нөлөө нь Сүнс Нэгтгэх Эмнээс 10 дахин илүү. Сүнс Төвлөрүүлэх Эм нь дээд түвшиний бэлдмэл, үр нөлөө нь наад зах нь Сүнс Нэгтгэх эмнээс 100 дахин илүү. Сүнс Уян Хатан болгох Эмний хувьд, хамгийн үх үнэлгээтэй эм. Наад зах нь Сүнс Нэгтгэх Эмнээс 1000 дахин илүү үр нөлөөтэй. Бүр Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн Сүнстэн ч үүнээс үр нөлөөг авах болно.

Улаан Бие Сайжруулах Эм ч мөн маш чухал ач холбогдолтой бэлдмэл юм. Энэ нь бие дэх Тулааны авьяасыг ихээхэн нэмэгдүүлж, биеийг сайжруулдаг. Ариун Эзэнт Гүрний Эриний үед олон Тулаанчид Улаан Бие Сайжруулах Эмний үр нөлөөний ачаар  Домгийн зэрэглэлд хүрэх боломжтой болсон. Тэгтэл одоо Домгийн зэрэглэлийн Тулаанчид битгий хэл, Хар Алтан зэрэглэлийн Тулаанчид ч Яруу Алдрын Хотод ховорхон харагддаг.

Есөн Хувиргалтын Эмний хувьд, энэ нь бүр ч илүү домгийн бэлдмэл. Нэг нь Есөн Хувиргалтын Эмтэй байхад, тэр үхлийн аюултай гэмтэл амсахдаа, тэр Есөн Хувиргалтын Эмийг хэрэглэж болох ба түүний шарх нэн даруй аажмаар эдгэж эхэлнэ. Тиймээс энэ бол амьдрал аврагч бэлдмэл!

Жил бүр, тоо томшгүй олон Тулаанчид болон Чөтгөрийн Сүнстэнүүд чөтгөрийн араатнуудтай үхэл амьдралыг шийдвэрлэх тулаан хийдэг. Есөн Хувиргалтын Эмтэйгээр, тэд маш олон хүний амь насыг аварч чадна!

“Чиний хүндэт мастерт үнэхээр тэдгээр таван бэлдмэлийн томьёо байгаа гэж үү?” Гү Янь-ий хоолой чичирнэ. Тэр тэдгээр таван бэлдмэлийн томьёоны чухал хэрэгцээ Яруу Алдрын хотод ихээхэн ач холбогдол үзүүлнэ гэдгийг тодорхой мэдэж байлаа.

“Мэдээж, Миний багш бүхий л Тэнгэрлэг Тивээр нь аяласан. Түүний мэдлэг өргөн уудам. Тэр хэдхэн жилийн өмнө Яруу Алдрын Хотод ирсэн, гэсэн хэдий ч, тэр өөрийгөө харуулахыг хүсээгүй. Тиймээс, тэр намайг өөрийнхөө төлөөлөгчөөр илгээсэн. Таван бэлдмэлийн, Сүнс Тэтгэх Эмийг Алхимийн Дунд Дадлагажигч боловсруулж болно. Сүнс Төвлөрүүлэх Эмийг Ахлах Алхимийн Дадлагажигч боловсруулж болно. Улаан Бие Сайжруулах Эм болон Сүнсний Уян Хатан болгох эмний хувьд зөвхөн Алхимийн Анхан Шатны Мастер үүнийг боловсруулж чадна. Гол нь, Есөн Хувиргалтын Эмийг зөвхөн Алхимийн Ахлах Мастер л боловсруулж чадна!” гэж Не Ли хэлэв.

“Чиний хүндэт мастер бүхий л Тэнгэрлэг тивээр аялаж Яруу Алдрын хотод хэдхэн жилийн өмнө ирсээн?” Гү Янь хөшиж орхив. Тэр Яруу Алдрын хотод ийм хүний тухай өмнө нь сонсож байгаагүйд гайхах юм алга. Хэрвээ ийм төрлийн хүн Яруу Алдрын хотод үргэлжлүүлэн үлдсэн бол, энэ нь маш азтай хэрэг байх байлаа!

“Миний багш анхнаасаа Алхимийн Нийгэмлэгт таван бэлдмэлийн томьёог хандивлахыг хүссэн, гэсэн хэдий ч…” Не Ли түр чимээгүй болов.

“Гэсэн хэдий ч юу гэж?” Гү Янь бага зэрэг санаа зовон, өөрийн мэдэлгүй гараа хавсрав. Тэр тэдгээр таван бэлдмэлийн нөлөө бүхий л Яруу Алдрын хотод хэр сайнаар нөлөөлөхийг тодорхой мэдэж байлаа.

Яруу Алдрын хотын өнөөгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа. Чөтгөрийн араатнууд Гэгээн Өвөг Дээдсийн уулс даяар байгаа, ялангуяа гурван хүчирхэг Домгийн зэрэглэлийг Цаст Салхины араатанууд. Бүр Эзэн Е Мо ч түүнтэй тулалдаж чадахгүй. Азаар, тэдгээр гурван чөтгөрийн араатан одоогоор өвөлжөөндөө  ичиж байгаа, гэхдээ хэрэв тэд сэрвэл, Яруу Алдрын Хот хүнд нөхцөл байдалд орох болно.

Яруу Алдрын хотын түүхэнд, Яруу Алдрын хот бараг л устгагдах дөхсөн хэд хэдэн удаа бий мөн Эзэн Е Мо ч цаг хугацаа өнгөрөх тусам хөгширч байна. Эзэн Е Мо-г төрсөнөөс хойш тэнд ямар ч шинэ Домгийн Зэрэглэлийн Чөтгөрийн Сүнстэн гарч ирэээгүй.

“Миний багш өөрийн алхимийн судалгаагаа үргэлжлүүлэхийг хүсдэг гэхдээ түүнд их хэмжээний хөрөнгө шаардагддаг. Түүнд маш их чөтгөрийн зоос хэрэгтэй, тиймээс, тэдгээр таван бэлдмэлийн томьёог Алхимийн Холбоонд үнэгүй өгч чадахгүй. Үүнээс хойш, тэдгээр таван бэлдмэлийг Алхимийн Холбоо хийж, үүнийг худалдсан мөнгөний, 30%-ийг миний багш хүсэж байгаа. Би ерөнхийлөгч Гү Янь-д ямар нэг эсргүүцэл байгаа үгүйг мэдэхийг хүсэж байна? Бүр хэрэв миний багш 30%-ийг авсан ч, Алхимийн Холбоо ашгийн гучаас илүү хувийг авах боломжтой.” гэж Не Ли хэллээ. Алхимийн ашиг маш их байна. Жаран хувийн ашигийг бага гэж үзээд , зарим нь бүр 90 гаруй хувийн ашиг авах боломжтой.

“Мэдээж, мэдээж!” Гү Янь яаравчлан хариулав, “Алхимийн Холбоо чиний хүндэт мастерт ашгийн 50%ийг санал болгоход ч бэлэн байна!”

Тэдгээр таван бэлдмэлийн томьёо удаан хугацаанд алдагдсан. Хэрэв тэд боловсруулаад дуудлага худалдаагаар зарсан бол, тэдгээрийн аль нэгийг тэнгэрт хадсан үнээр зарж болох байсан. Ашиг нь мэдээж маш ихээр цочирдуулам, тиймээс, бүр ашгийн 50%ийг авсаны дараа ч, тэд үүнээс их мөнгө олох боломжтой байх болно.

Хэрэв тэд үнэхээр Сүнсний Уян Хатан болгох эм,  Улаан Бие Сайжруулах Эм болон Есөн Хувиргалтын Эмнүүдийг боловсруулах боломжтой бол, бүр Домгийн зэрэглэлийн Эзэн Е Мо ч үүнээс авахаар хайх болно. Үндсэн гэр бүлүүд болон Язгууртан гэр бүлүүдийг дурьдахгүй! Тэдгээр супер гэр бүлүүдийн хөрөнгө бол энгийн гэр бүлийнхэний төсөөлж чадахаар зүйл биш!

Не Ли үл ялиг инээмсэглэн хэллээ, “Миний багш зөвхөн 30%-ийг л хүсэж байгаа. Хэрэв Ерөнхийлөгч Гү Янь хүсэж байвал, Ерөнхийлөгч Гү Янь тэдгээр алхимийн замд нэгдэхийг хүсдэг энгийн иргэдэд тусалж болох юм.”

Не Ли-ийн үгийг сонссон, Гү Янь-ы царай бага зэрэг мэгдсэн байдалтай болов. Гэхдээ тэр даруй түүнд бишрэл төрж, “Чиний Ариун шударга байдал бол маш их хүндэлмээр юм, санаа зовох хэрэггүй. Чи үүнийг надад даатгаж болно. Тэдний алхимийн судалгааг санхүүжүүлэхэд, Алхимийн Холбоо хүчтэй нөлөөлөх болно!”

Гү Янь тэднийг уналтаас аварч, Яруу Алдрын хот дах тэдний нөлөөг сэргээхийг хүсэж байгаа. Гэсэн хэдий ч, тэр хүмүүс болон санхүүгийн их үүсвэр хангалтгүй байгаад бухимдсан. Хэрэв тэр Не Ли-ээс таван бэлдмэлийн томьёо олж авч чадвал, тэд ирээдүйд гайхалтай ашиг олох үед, тэд тэдгээр зүйлсийг хийх хангалттай хүчтэй болох болно.

“Худалдах журмын хувьд, чиний хүндэт багш хэн нэгнийг хяналт тавиулахаар илгээж болно. Хэрэв тэнд түүний сэтгэлд нийцэхгүй ямар нэг зүйл гарвал, бид нэн даруй байдлыг залруулах болно!” гэж Гү Янь хэлэв. Алхимийн Холбоонд ийм томоохон бизнесийг үлдээсэнээо, түүнд санаа зовох нь мэдээжийн асуудал.

“Бүгдийг Ерөнхийлөгч Гү Янь болон Захирал Ян-ын гарт үлдээх болно. Миний багш та хоёрт итгэдэг. Мөн түүнчлэн, би та хоёрыг алсын бодолтой байна гэдэгт итгэж байна.”Не Ли үл мэдэг хөхрөв.

“Мэдээж хэрэг!” Гү Янь түргэн толгой дохив. Энэ тохуурхал уу? Алхимийн Их Мастер ийм бизнесийг тэдэнд өглөө гэж үү? Мэдээж тэд бүхнээ өгөх болно! Цаашилбал, Алхимийн Их Мастер-ийн гарт мэдээж бүр илүү бэлдмэлийн томьёонууд байгаа!

“Мэдлээ, энд таван бэлдмэлийн томьёо байна, аваад харна уу,” Не Ли хэлээд, Гү Янь-д томьёонуудыг дамжуулав.

Томьёонуудыг харсан, Гү Янь хэсэг зуур гацлаа. Тэр хэзээ ч бэлдмэлийг хийхэд ийм энгийн нийтлэг ургамалуудыг хэрэглэнэ гэж гэж бодсонгүй! Үнэ нь үнэхээр гайхмаар бага! Гү Янь хэсэг зуур хийсвэрлэн төсөөлж үүний талаар бодлоо. Яг л Нил Ягаан Манан Өвс шиг, Не Ли тэдэнд заавар илгээхээс өмнө, хэн тийм хямдхан Нил Ягаан Өвсийг тийм их үр нөлөөтэй байна гэж бодлоо доо?

Тэдгээр ургамалуудлуу харлаа, Гү Янь Алхимийн Холбоо аль болох богино хугацаанд тэдгээр ургамалаас чадах хэмжээгээр цуглуулах хэрэгтэй гэдгийг хамгийн эхэнд ойлголоо. Гэсэн хэдий ч, Алхимийн Холбоо нэгдмэл биш. Ахлагчид ихэвчлэн эрх мэдлийн төлөө тэмцэлддэг. Гэсэн хэдий ч,  Сүнсний Уян Хатан болгох эм, Улаан Бие Сайжруулах Эм болон Есөн Хувиргалтын Эмнүүд Гү Янь-ий удирдлага дор байхад, тэр Алхимийн Холбоог илүү нэгдмэл зохион байгуулалттай болгох боломжтой болно.

Хэсэг хугацааны дараа, Ян Шин Ахлах Алхимийн Мастерийн номнууд, тэмдэг болон нөмрөгийг авчирав.

“Өнөөдрөөс хойш, хэрэв чамд ямар нэг асуудал тулгарвал, чи Захирал Ян-ыг хайж болно. Тэр мэдээж чиний хүсэлтэд хамгийн сайнаараа туслах болно,” Гү Яан хэлэв. Тэдгээр томьёонуудтайгаар, тэр нэг хэсэгтээ эмнүүдийг боловсруулахад  төвлөрөх хэрэгтэй.

“Мэдлээ,” Не Ли үл ялиг толгойгоо дохив.

“Энэ нөмрөг чамд хэтэрхий том юм байна. Шинэ нөмрөг бэлэн болохыг хүлээ, би үүнийг чамд биечлэн илгээх болно. Би, чамайг хаана амьдардагыг мэдэж болох уу? Цаашид чамтай хэрхэн холбогдох вэ?” Ян Синь Не Ли-рүү хараад асуув.

“Би Гэгээн Оддын Сургуулийн Тулаанчдын Бэлтгэл ангид байдаг. Чи намайг цаашдаа тэндээс олж болно,” Не Ли хэсэг зуур бодоод хэллээ.

Не Ли-ийн үгийг сонссон, Ян Синь-ий ам ангайв. Хэн Не Ли-г Тулаанчидын Бэлтгэл ангийн сурагч гэж бодох билээ? Не Ли-ийн аймшигтай мэдлэгийн тухай бодоход, Ян Синь уйлах эсвэл инээхээ мэдсэнгүй. Не Ли Тулаанчидын Бэлтгэл Ангид үлдэх нь бага зэрэг буруу мэт санагдлаа.

“Бага дүү Не Ли, хэрэв чи Гэгээн Оддын Сургуулийн Гоц ухаантнуудын ангид орохыг хүсвэл, би сургуулийн захиралтай ярихаар биечлэн явж болно!” гэж Ян Синь хэлэв. Алхимийн Холбооны захирлын хувьд, түүний Яруу Алдрын хот дах байр суурь арай л өндөр хэвээр байгаа. Гэгээн Оддын Сургууль жил бүр Алхимийн Холбооруу зарим сурагчидыг илгээдэг.

“Тийм зүйл хэрэггүй ээ,” Не Ли хэлээд, сулхан инээмсэглэлээ. Түүнд өөрийн гэсэн төлөвлөгөө бий. Сургуульд заадаг зүйлс аль хэдийн түүнийг анхаарлыг татахаа больсон. Түүний Гэгээн Оддын Сургуульд үлдэх ганц шалгаан нь Е Зы Юнь ба үүнээс гадна  Гэгээн Оддын Сургуулийн үнэт эрдэнэсүүд.

Не Ли-ийн үгийг сонссон, Ян Синь түүний юу хийхийг хичээж байгааг ойлголоо. Не Ли өөрийгөө олон нийтээс нуух гэж Тулаанчидын Бэлтгэл ангид үлдсэн , түүнд мэдээж үүнийг хийх ямар нэг шалтгаан байх ёстой.

“Өөр зүйл байхгүйгээс хойш, би эхлээд явлаа. Хэрэв ямар нэг зүйл гарч ирвэл, би Алхимийн Холбоонд дахин ирэх болно,” Не Ли Гү Янь болон Ян Синь-д хандан хэллээ.

“Асуудалгүй ээ, Захирал Ян Ноён Не Ли-г гаргаж өг!” гэж Гү Яан хэллээ.

“Мэдлээ,” Ян Синь толгой дохилоо.

Ян Синь-ийн дагалтаар, Не Ли Алхимийн Холбооны гаднахыг зүглэлээ. Не Ли-ийн үүдэнд алга болохыг харсаны дараа, тэр өөрийн гар дах эмнүүдийн томьёо болон Не Ли-ийн хананд бичсэн шийдлүүдийг харлаа. Гү Яан зүүдлээгүй гэдэгтээ итгэлтэй болж, удаан хугацаагаар түүний сэтгэл тайван байх боломжгүй боллоо.

Не Ли-г явсаны дараа, Алхимийн Холбоо даяараа бужигнаж эхлэв.

Алхимийн Анхан Мастерууд тэдний ханан дээр бичсэн асуудлуудыг хэн нэгэн шийдвэрлэсэнийг ажиглажээ. Тэд бүгд шалгахаар буцсан ба үр дүн нь тэднийг маш ихээр цочирдолд оруулав. Шийдлүүд тэдний төсөөлснөөс ч илүү байлаа.

Хүн бүр цочирдсон. Тэдгээр хэцүү үеүүдэд ийм зүйл байж болно гэж үү, Ерөнхийлөгч Гү Янь Их Мастерын зэрэглэлд хүрээ юу? Нэг нь л ийм их асуултуудын хариултыг мэдэх боломжгүй, бү Ерөнхийлөгч Гү Янь ч гэсэн. Гэхдээ тэд гэнэт яаж энэ бүгдэд хариулах билээ?

Тэд бүгд өөрдсийн таамаглалаа шалгахаар Ерөнхийлөгч Гү Янь-ийг олохыг хүсэж байлаа, гэхдээ тэд урамыг хугалсан нь, Ерөнхийлөгч Гү Янь гэнэт эм боловсруулж эхлэн, ямар ч зочидыг хүлээж авахаа больсон байв. Бүр Захирал Ян, Алхимийн Холбооны ерөнхий хэргийг хариуцдаг нэгэн, гэнэт хачин үйлдэл гаргах болов. Тэр Алхимийн Холбооны ихээхэн хэмжээний санхүүжилтийг төрөл бүрийн ургамлыг олж авахад зарцуулж эхлэв. Тэдгээр ургамалуудийн зарим нь боловсруулахад ямар ч хэрэгцээгүй, тиймээс, тэд Захирал Ян-ыг яагаад тэднийг авхуулахаар хүмүүсийг илгээж байгааг ойлгосонгүй.

Алхимийн Холбооны их хэмжээний хэрэгцээгүй ургамалын худалдан авалт нь Яруу Алдрын хотын оршин суугчидыг дахин баярлуулав. Өдөр бүр, олон хүн тэдгээр ургамалуудыг хайхаар зэрлэг байгальруу явдаг болов, худалдан авах үнэ нь бага байсан ч, тэд одоо ч үүнээс ямар нэг зүйл авч чадсан.

Төрөл бүрийн ургамалууд Алхимийн Холбоонд ихээр цугларлаа. Алхимийн Холбоон дах Дунд шатны Дадлагажигчаас дээших бүх алхимичид цугларлаа…


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s