Чөтгөр бурхдын домгууд [45]-Бэлдмэлийн томьёо

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Не Ли ханануудын хажуугаар алхана. Ханан дээр олон цааснууд байлаа, бүгд сайжруулалтын үед тохиолдсон асуудлууд. Ханануудын хажуу дах ширээн дээр, эвэрэн үзэг хэвтэнэ.

Не Ли ширээн дээрээс эвэрэн үзэгийг авав.

“Хүлээ!” Хү Янь Мин яаравчлан хэлэв, Не Ли юу хийхээр төлөвлөөв?

“Юу болов?” Не Ли будилан, Хү Янь Мин үрүү хараад асуулаа.

“Чи эдгээр асуултанд хариулахаар төлөвлөө юу?” Хү Янь Мин асуулаа.

“Тийм ээ, болохгүй гэж үү?” Не Ли асуугаад нүдээ анивчив.

“Чи болно оо, гэхдээ …” Хү Янь Мин тэдгээр бүх ханан дээрх асуултууд Алхимийн Мастеруудыг өөрсдийн сайжруулах үйл ажиллагааг хийж байхад тохиолдсон гэж хэлэхийг хүсэв. Зүгээр ном уншсанаар тэдэнд хариулах боломжгүй. Нэг нь биечлэн сайжруулж шийдвэрийг хайх хэрэгтэй. Хү Янь Мин Не Ли-г тэдгээр асуултанд хариулж чадна гэж бодсонгүй.

“Би болохоос хойш, тэгээд асуудалгүй байх нь” Не Ли гэрэлтэйгээр инээмсэглээд, эвэрэн үзэгийг аваад бичиж эхлэв.

Не Ли асуултуудыг харсаны дараа хариултуудыг бичин, түүний гар нүд ирмэх зуурт л хөдөлнө.

Не Ли асуудлын шийдлийг хэр хурдан бичиж байхыг харсан, Хү Янь Мин уйлах эсвэл инээхээ мэдсэнгүй. Не Ли сайжруулалтын үйл ажиллагааг хийж байгаагүй ч тэр аль хэдийн хариултыг нь олж чадаж байна. Энэ нь үнэхээр инээдэмтэй юм. Түүний харц нэг асуулт дээр туслаа, энэ бол ургамалын тэнцвэржилтийн тухай асуудал байлаа.

“Цасан Өвс, Мөнхийн Есөн Өвс, Луугын Хорсол Өвсийг хэрхэн харьцааг нь тохируулах вэ? Алхимийн онолын дагуу, эдгээр гурвал ургамалыг хослуулвал мэдээж маш хүчтэй хорны эсрэг ерөндөг гарч ирэх болно. Гэсэн хэдий ч, тэдгээр гурван ургамалын харьцааг хэрхэн зохицуулах вэ? Өнөөдрийг хүртэл, тэнд ямар ч хариулт алга,” Хү Янь Мин бувтнав.

Бас Не Ли-ийн үүнд хариулсан нь: ‘Харьцуулалт нь хамаагүй, энэ нь амжилттай болох боломжгүй. Лууны Хосрол Өвсийг Солани Өвсөөр солих хэрэгтэй. Харьцаа нь 3:1:2 байхад болно.’

Солани Өвс Луун Хорсол Өвстэй маш төстэй, 2улаа хоргүйжүүлэх нөлөөтэй. Гэсэн хэдий ч, Луун Хорсол Өвс хүчтэй, харин Солани Өвс бол илүү хэвийн. Цаашилбал, ургамалын харьцуулалтын хувьд төгс төгөлдөр.

“Гайхалтай!” Хү Янь Мин магтан хашгирав. Тэр аль хэдийн үүний сайжруултыг туршиж, харьцуулалтын үр дүнг шалгахаа хүлээж тэссэнгүй.

Хү Янь Мин үргэлжлүүлэн ханан дээрх цааснуулыг харахад, Не Ли-ийн хариултууд маш гайхалтай байв. Тэр тэдний зөв эсвэл үгүйг мэдэхгүй ч, гэхдээ энэ бол үнэ цэнэтэй туршилт. Тэдгээр асуудлын шийдлийг шалгаж болохгүй хэдий ч, Хү Янь Мин шалгах болно. Жишээ нь. сайжруулах үйл явцын тухай асуулт, Не Ли зөв хариулт өгсөн.

Хү Янь Мин Не Ли-г бишрэлээр дүүрсэн байдлаар өөрөөр харах болов. Учир нь тэнд байсан зарим асуултыг, бүр Удирдагч Гү Яан ч шийдэж чадаагүй.

Не Ли-ийн мэдлэг аль хэдийн Алхимийн Ахлах Мастерийн зэрэглэлийг давсан гэж үү? Алхимийн Домгийн Их Мастерийн зэрэглэлд хүрсэн гэж үү?

Тэр ямар гээч мангас вэ? Не Ли бол дөнгөж 13 настай хүүхэд!

Алхимийн Анхан Мастерийн хувьд, Хү Янь Мин маш бардам байсан. Эцэст нь, Алхимийн Холбоон дах Алхимийн Анхан Мастерийн хэмжээ бүр 100д ч хүрэхгүй. Бас одоо, ийм галзуу мэдлэгтэй өсвөр насны хүүхдийг хараад, Хү Янь Мин хана мөргөж өөрийгөө алах тухай бодож байлаа.

Яг энэ үед, Не Ли аль хэдийн 100н асуултанд хариулсан байлаа. Тэр зуу дахаа хариулж дууссаны дараа үзэгээ доош тавиад амандаа бувтнав, “Тэдгээр асуултууд, эцэст нь бүгд хэцүү биш юм.”

Не Ли-ийн үгийг сонссон, Хү Янь Мин зүгээр л цусаар бөөлжихийг хүсэж байлаа. Тэдгээр асуудлууд тэнд ямар ч шийдвэргүйгээр жил гаран хуримтлагдсан, мөн Не Ли үнэхээр үүнийг хэцүү биш гэж хэллээ?!

Хү Янь Мин Не Ли-ийн гарч ирсэн нь Алхимийн Холбоонд цоо шинэ эрин авч ирж магадгүй юм гэдгийг ойлгосон. Дөнгөж ханан дээрх тэдгээр асуултуудыг дангаар нь, тэд нэг удаа шалгахад л Алхимийн холбоог цоо шинэ зэрэглэлд хүрэхээс ч илүү хангалттай байх болно!

Дөнгөж Не Ли-г тэдгээр асуултанд хариулж дуусахад, ахимаг насны эр цагаан сахал үстэй эр болон тачаангуй өндөр үзэсгэлэн гоотой цуг түүний хажууд зогсож байлаа.

Не Ли-ийн үзэн хурдтайгаар асуудлуудын дагуу явж байхыг харахад, эхлээд, тэдэнд инээдтэй санагдсан. Тэдгээр асуултуудыг ийм насан дээрээ Не Ли шийдвэрлэж чадахгүй. Гэсэн хэдий ч, тэд Не Ли-ийн бичсэнийг харахад, тэд үгээр хэлшгүй шоконд орлоо.

Гү Янь болон Ян Синь хоёул Не Ли-г харан бодно, ‘Тэр ямар гээчийн мангас нь вэ?’

Не Ли үнэхэээр дөнгөж 13настай хүүхэд гэж үү? Не Ли-ийн царай хөгширөөгүй байсан ч, Гү Янь болон Ян Синь хоёул Не Ли-г хэдэн зуугаад жил амьдарсан мангас хэмээн бодож байлаа.

Хэдэн арван жилийн судалгаагүйгээр, Алхимийн Анхдагч Мастер болох нь бүрэн боломжгүй.

Не Ли бол дөнгөж 13тай, гэхдээ түүний мэдлэг болон ойлголт Алхимиар аль хэдийн Анхдагч болон Дунд Шатны Мастерийнхийг давчихсан байна. Тэр магадгүй Алхимийн Ахлах Мастер Гү Янь-аас ч доогуур орохгүй байх!

Гү Янь-ий харц гэнэт Не Ли-г сонирхолтойгоор ширтэх болов. Сүүлийн хэдэн жилүүдэд, Алхимийн Холбоо өнгөрсөнд ийм байгаагүй. Ердөө хэдэн жилийн дотор л, Алхимийн Холбоо аажмаар буурч эхэлсэн. Чөтгөрийн Араатнуудын хэдэн дайралтын улмас Алхимийн холбоо олон хохирол амссан. Олон номнууд алдагдаж, олон бэлдмэлүүдийн үр нөлөө ихээр буурсаны улмаас олон алхимичид явсан. Тэдний олонх нь тулааны зам мөрөө хөөхийг илүүд үзсэн. Маш цөөн хэд нь алхимийн зам мөрөө даган үлдэх хүсэлтэй хэвээр байсан.

Гү Янь үүнийг буруу гэдгийг ойлгосон. Бэлдмэлүүдийн бясалгалд үзүүлэх дэмжлэг маш их. Хэрвээ тэнд хэн ч ирээдүйд бэлдмэлүүдийг сайжруулахгүй бол, тэгээд тулааны замнал ч мөн аажмаар багасна.

Удаан хугацаанд Алхимийн Холбоо ямар ч шинэ үегүй байсан, гэхдээ тэд нэг л өдөр Не Ли шиг мангас тэдэнд нэгдэнэ гэж бодоогүй. Не Ли-н нурууг харсан, Гү Янь гэнэт өнөөдрөөс хойш, Алхимийн Холбоо Не Ли-ийн гараар шинэ өндөрт хүрэхийг ойлгож мэдэрлээ.

Ян Синь-ийн нүд үл итгэх байдлаар дүүрэв. Тэдгээр тачаангуй улаан уруул үл мэдэг нээгдэж хаагдана, түүний бултайсан цээж нь дээшилж доошлоно. Тэр тийм олон арчаагүй Алхимийн Мастеруудын үлдээсэн асуултыг, Не Ли жинхнээсээ шийдвэрлэж байгаад итгэсэнгүй.

Не Ли гэнэт толгойгоо эргүүлэн, Гү Янь болон Ян Синь-г харав.

“Ерөнхийлөгч Гү Янь, Захирал Ян Синь уулзахад таатай байна!” Не Ли мэндэлэхийг урьдатгал болгов.

Гү Янь бага зэрэг гайхширан, гэрэлтэйгээр инээмсэглээд хэлэв, “Жижигхэн залуу минь, чи биднийг мэддэг юм уу?”

Гү Янь Не Ли-рүү харлаа. Тэр сэргэлэн авхаалжтай хэвээр байлаа. Не Ли-г илүү харах тусам, тэр Не Ли-д илүү дуртай болж байлаа. Не Ли бол зүгээр л бурханы хүү!

“Мэдээж би та нарыг мэднэ. Удаан хугацаанд алхимиар сурч байсан нэгэн Ерөнхийлөгч Гү Янь болон Захирал Ян Синь-ий гэх нэрд гарсан хүмүүсийг мэднэ. Би эртээр Захирал Ян Синь үрүү Нил Ягаан Манан өвсний тухай захиа явуулсанаа санаж байна,” Не Ли хэлээд, гэрэлтэйгээр инээмсэглэв.

Түүни өмнөх амьдралд Гү Янь болон Ян Синь Яруу Алдрын хотод маш их хувь нэмэр оруулж байсан. Гү Янь Хотын Даргатай хамт тулаанд амь үрэгдсэн, ба Ян Синь-ийн хувьд, тэр Яруу Алдрын Хотыг хамгаалах гэж байгаад нас барсан. Не Ли өөрийн биеээр түүний цээж Шуурган Цөгөрцөг-нд цоолуулж байхыг харсан. Тэр үзэгдэл тоо томшгүй хүний нулимсийг урсгасан.

“Нил Ягаан Манан Өвсний тухай захиаг чи илгээгээ юу?!” Ян Синь хэлээд, түүний гэрэлтэй нүд үл итгэлэээр дүүрлээ. Нил Ягаан Манан Өвсний тухай захиа түүнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Нил Ягаан Манан Өвсний бүх жаран хэрэглээ өнөөдөр шалгагдсан, тэдний нэг нь ч алдаатай байгаагүй.

Яанг шин бодолхийлэв, ‘Ямар төрлийн хүн ийм төрлийн зүйлийг бичиж чадах вэ? Магадгүй бүр Гү Янь ч ургамалын судалгаагаа ингэж нэмэгдүүлэх боломжгүй байх. Яруу Алдрын хотод Алхимийн Их Мастер нуугдаж байсан гэж үү?’

Тэр захианаас ямар ч сэжүүр олж чадаагүй нь харамсалтай. Ян Синь нэг удаа хүмүүсийг шалгуулахаар явуулсан ч ямар ч үр дүн авч ирэх боломжгүй байсан.

“Тэр захиаг чи бичээ юу?” Гү Янь-ы гарууд бага зэрэг чичрэв. Тэр захиаг өмнө нь харсан, учир нь энэ Алхимийн  Холбоонд асар их нөлөө үзүүлсэн.

“Би биш. Үүнийг бичсэн хүн миний багш байсан. Миний багш намайг Алхимийн Холбооруу Алхимийн Ахлах Мастер болгохоор явуулсан,” Не Ли хэлээд, гэрэлтэйгээр хөхрөв. Өөрийгөө хэтэрхий мангас шиг байхаас урьдчилан сэргийлж, тэр санамаргүйгээр шалтаг оллоо. Заримдаа, энэ нь нууц байсан нь илүү дээр байдаг.

Гү Янь хэсэг зуур гайхширав, гэхдээ үүнийг хачин гэж бодсонгүй. Не Ли-ийн насан дээр ийм амжилттай байхад, мэдээж түүний ард багш байх ёстой. Не Ли ийм насан дээрээ аль хэдийн аймшигтай байна. Түүний ард байгаа мастер наад зах нь Алхимийн Их Мастер байх, зөв үү?

“Хэн чиний багш билээ? Бид түүнийг урьж болохсон болов уу?” Гү Янь даруухнаар хэлэв.

“Миний багш саад болоход дургүй,” Не Ли хэлээд, толгойгоо сэгсрэв.

Ян Синь нүдээ анивчин, Не Ли-г ширтээд, Не Ли-ийн үйлдэлээс ямар нэг зүйл олохыг хүссэн ч, чадсангүй. Тэр дөнгөж 13тай хэдий ч, түүний тайван байдал нь бусдыг түүнээс ямар ч зүйл олж унших боломж өгсөнгүй.

Гү Янь толгойгоо дохиод хэллээ, “Чиний хүндэт мастер өөрийгөө харуулахыг хүсэхгүй байгаагаас хойш, энэ нь зүгээр ээ. Их багш бидэнд гайхалтай сурагч авч ирлээ. Чиний чадвартайгаар, энэ нь Алхимийн Ахлах Мастерийн зэрэгтэй харьцуулахад хангалттайгаас ч илүү байх болно. Би чиний хүндэт мастерийг бидэн дээр айлчилж болох үе ирнэ гэж найдаж байна.”

Зарим мэргэлжилтэнгүүд даяанч байх нь хэвийн үзэгдэл. Тэр мэргэжилтэн ямар төрлийн хүн байх нь хамаагүй. Удаан хугацааны турш тэр Яруу Алдрын хотод байхад, Яруу Алдрын хот их азтай байх болно! Тэр энэ асуудлыг Эзэн Е Мо болон Хотын даргад нэн даруй мэдээллэх хэрэгтэй. Ийм аугаа хүнтэй, хэрэв тэд сайн харилцаатай байвал, энэ нь маш сайн байх болно! Не Ли-ийн хувьд Алхимийн Ахлах Мастерийн зэрэглэлийн жижигхэн шагнал гардуулна, зүгээр л Не Ли тэдгээр бүх асуултанд бүр Гү Янь өөрөөө ч хариулж чадаагүй асуултуудад хэрхэн хариулсан байгааг харахад Не Ли-г цолоор шагнахад аль хэдийн хангалттай. Не Ли-г Алхимийн Ахлах Мастерийн цолоор шагнах нь түүний ард байгаа мэргэжилтэнд сайшаал өгсөнтэй тэнцүү.

“Захирал Ян, түүнд Алхимийн Ахлах Мастерийн номнууд, медал болон нөмрөг авч ир!” Гү Янь шийдэмгий хэллээ.

“Мэдлээ!”

Ян Синь эргээд тэдгээр асуудлын зохицуулахаар явлаа. Түүний сэтгэл гайхширалаар дүүрэн байлаа. Арван гурван настай Алхимийн Ахлах Мастер, энэ бол Алхимийн Холбооны бүхйи л түүхэнд эхний удаагынх!

“Алхимийн Ахлах Мастерийн цолыг олж авахаас гадна, би Ерөнхийлөгч Гү Янь-тай хамтран ажиллахад ч мөн таатай байх болно!” Не Ли гэрэлтэйгээр инээмсэглэн хэлээд, тэр бэлтгэв.

“Хамтран ажиллах? Жижигхэн залуу, өөрийн хүслээ хэлж байна.” Гү Янь-ы сэтгэл тэвдэв. Не Ли-тэй хамтран ажиллах нь магадгүй түүний ард байгаа эрийн санаа байх.

“Би энд таван бэлдмэлийн томьёотой байна. Тэд бол: Сүнс Тэтгэх Эм, Сүнс Төвлөрүүлэх Эм, Улаан Бие Сайжруулах Эм болон Сүнсний Уян Хатан болгох эм болон Есөн Хувиргалтын Эмнүүд байна,” Не Ли тайвнаар дурьдаю. Тэр Гү Янь-г тэдгээр нэрүүдийг сонссоны дараа солиотой болсонд итгэсэнгүй.

“Юу?! Сүнс Тэтгэх Эм, Сүнс Төвлөрүүлэх Эм, Улаан Бие Сайжруулах Эм болон Сүнсний Уян Хатан болгох эм болон Есөн Хувиргалтын Эм?!” Гү Яан дуу алдав. Ихэвчлэн тайван байдаг түүнийг удаан тайван байлгахгүй боллоо.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [45]-Бэлдмэлийн томьёо”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.