Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 2]

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 2 – Чулуун сийлбэр (хоёрдугаар хэсэг)

Хуадели зочид буудалд

” Өнөөдөр хэдүүлээ гуравдугаар дүүг мэргэжлийн чулуун сийлбэрчин гэдгийг мэдсэн учраас заавал тэмдэглэх ёстой. Хуадели зочид буудал орцгооё.” Ингэж л тэр дөрөв Хуадели зочид буудалд ирсэн байлаа. Хөл тавьмагц олон хүүхдүүд балмагдан тэднийг ширтнэм.

Дикси, Линлэй!

Эрнст сургуулийн хамгийн шилдэг, хамгийн гайхалтай суутнуудын нэг. Хаана ч явсан бай хамаагүй, олон хүний анхаарлын төвд тэд ордог. Холоос олон сурагчид хоорондоо шивнэлдэцгээнэ.

Дөрвөн ахан дүүс суудал эзэлвэл захиалсан тавгатай зоог ирлээ.

“Скүээак, скүээак” Бэбэ, залхуухан дуг хийж байсан бол одоо жижигхэн толгойгоо Линлэйн дээлнээс цухуйлгав. Түүний зальжин, хоёр чөтгөрийн гэмээр нүд нь ширээн дээрх тахиаг ширтээстэй. Рэйнолдс дариухан тахиаг шүүрж аваад Бэбэд өгөөд .” Бэбэ, алив энд байна.”

“Линлэй эзэн, би идлээ шүү.” Бэбэ даруй Линлэйд оюун бодлоороо хэллээ.

Линлэй хариу хэлж амжаагүй байхад Бэбэ ширээ уруу үсэрч, тахиаг шүүрч аваад амандаа хийн идэж эхлэв. Арваад секундын дотор бүхэл бүтэн шарсан тахиа өөрөөс нь нэг дахин жижигхэн Сүүдрийн хулгананы гэдсэнд орлоо.

” Гуравдугаар дүү, би Бэбэг ямар хурдан идэхийг хараад зүрх маань дэлсэх юмаа.” Иел хөхрөн инээлээ.

Идсэнийхээ дараа Бэбэ Линлэй уруу харна. Бэбэгийн сарвуу тосдсоныг хараад Линлэйн хөмсөг атирахаас өөр яалтай?

” Скүээак, скүэаак.”

Бэбэ албаар хоёр удаа жирхрэн дугарч, нүдээ тал анин, машид таатайгаар суувал түүний бүхэл биенээс хар өнгийн туяа гарч, томорсоор нүд ирмэхийн зур алга болов. Гэхдээ одоо тосдсон Бэбэгийн хоёр гар одоо цэв цэвэрхэн.

Жижигхэн нүүрээ үрээд, Бэбэ Линлэйг дахин хараад нэг удаа жирхрийн дуугарч оюун бодлоороо. ” Линлэй эзэн, одоо цэвэрхэн болсон уу?”

Линлэй хөхрөн инээнэм.

“Шүүүү.” Нэг хөл дээрээ тэнцвэрээ аван үсрээд, Бэбэ дахин Линлэйн хувцасанд шургаад орлоо.

Ингээд дөрвөн найз хоорондоо ярилцан иднэ.

“Нээрээ, гуравдугаар дүү, чи хэрэв Проулкс галлерэйд өөрийн сийлбэрүүдээ тавьмаар байвал хэдэн юмыг мэдэх хэрэгтэй.” Иел Линлэйд сануулна.

“Өө, юу тэр билээ?” Линлэй сониучирхав.

Линлэй Проулкс галлерэй хэрхэн шинэ сийлбэр авдаг талаар ямар ч ойлголтгүй байлаа.

Иел инээмсэглээд. ” Дийлэнхи сийлбэрүүдийн зүүн доод буланд сийлбэрчин өөрийн таних тэмдэг, эсвэл гарын үсгээ тэмдэглэн үлдээдэг. Өөрийн чинь бүтээл гэдгийг ингэж баталгаажуулах ёстой. Мэдээж энэ бол хамгийн эхний зүйл. Удаагаар сийлбэрийг Проулкс галлерэйд хүргэх хүртэл сийлбэр хайрцганд лацлагдаад түгжээтэй байх ёстой. Проулкс галлерэйн агуулахад сийлбэр очвол, шалгагч хүн сийлбэрийн хайрцгийг бат лацтай, бүрэн бүтэн эсэхийг шалгана. Дараачаар сийлбэрийн хайрцганд байгаа өөрийн чинь мэдээллийг тэмдэглэж авна.. Тэгээд ихэвчлэн гурван өдрийн дараачаар л чиний сийлбэр Проулкс галлерэйн үзэсгэлэнд тавигдана даа.”

Линлэй толгой дохино.

Өөрийн нэрээ сийлбэртээ тавина гэдэг бусад хүмүүс өөрийн чинь бүтээлийг хулгайлахаас сэргийлнэ.

Линлэй яагаад заавал лацдан, хайрцаглах ёстойг мэдэж байлаа. “Зарим сийлбэрүүд маш нарийн сийлээстэй байдаг. Тээвэрлэх явцад сийлбэр гэмтэх аюултай. Мөн бүтэн лацдан, дунд нь маш олон хувцас жийргэвч хийж өгвөл илүү аюулгүй.”

“Үнэ болон үнэ хаялт нь яаж яавагдах бэ? Проулкс галлерэй үүнийгээ хэрхэн хийдэг бэ?” Линлэй асууна.

Проулкс галлерэйд чулуун сийлбэрээ явуулж байгаа гол зорилго нь мөнгө олж, гэр бүлийн санхүүг дээшлүүлэх явдал.

Иел догдлонгуйгаар ” Сийлбэрүүдийг ердийн танхимд барйлуулна. Боломжтой хүмүүс хүссэн үнээ хэлэх боломжтой. Нэг сарын дараа хамгийн өндөр үнэ санал болгосон хүн чулуун сийлбэрийг авна. Ерөнхийдөө Проулкс галлерэй нийт үнийн дүнгийн нэг хувийг авдаг. Хамгийн ихдээ арван алтан зоосны хязгаартай. Хэрэв чиний чулуун сийлбэр мянган алтан зоосноос их үнэтэй байвал арван алтан зоос авсан хэвээр байна.”

Линлэй одоо ойлгов.

“Гуравдугаар дүү бүү санаагаа чилээ. Би Фэнлай хотод зарим хүмүүст бүх зүйлийг бэлэн болгохыг даатгачихья. Чиний сэтгэлд хүрнэ гэдэгт итгэж байна.” Иел Линлэй уруу инээмсэглэн хэлнэ. “Хэрэв гуравдугаар дүү Проулкс галлерэйд сийлбэрээ явуулаад зарвал би ч гэсэн их нэр нүүр хожно.”

Жорж ч гэсэн Линлэйг магтан санаашрахаас өөр яалтай. ” Гуравдугаар дүү чи одоо тавдугаар ангийн сурагч. Ирээдүйд мастер сийлбэрчин болох нь гарцаагүй. Чиний ирээдүй зах хязгааргүй уужим байна. Биднээс сайн амьдрах нь гарцаагүй шүү.”

“Мастер сийлбэрчин? Надад цаасан малгай битгий өмсгөө.” Линлэй өөрийгөө ёжлов.

Дөрвөн ахан дүүс зоогоо барингаа ярилцсан хэвээр.

“Эрнст сургуульд амьдрах үнэхээр таатай юмаа.” Иел гэнэтхэн гүнзгий амьсгаа гаргав. Дарстай хундагаа доошоо тавиад. ” Би багадаа гэртээ амьдардаг байхдаа маш чанга хатуу гэрийн дүрэмд захирагддаг байснаа санаж байна.”

Рэйнолдс ч гэсэн уруулаа хазаад. ” Бид бүгд Эрнст сургуулийн сурагчид. Лому өвөөгийн хэлснээр дэлхий яг одоо маш үймээнтэй байгаа. Гадна ертөнцөд маш олон аллага, дайн самуун гарна. Ийм учраас энд маш ая тухтай байгаа юм. Ирээдүйд бид жинхэнэ ертөнцөд хөл гишгэвэл амьдрал ямар хэрцгий харгис болохыг ойлгоно биз.”

” Яг үнэн.”

Линлэй толгой дохин санаашрав. ” Би тавдугаар ангийн сурагч. Миний олон ангийн хүүхдүүд жинхэнэ ертөнцөөр аль хэдийн аялахаар гарсан. Тэдний ярьж буйгаар олон хүмүүс гадна тулаанд орж үхэж үрэгдэж, тахир дутуу болж эсвэл шархаддаг. Жинхэнэ үхэл амьдралын тулаанд орохгүй бол өсч дэвжих үнэхээр хэцүү.”

” Бид зүгээр л язгууртан айлын тэжээврүүд. Бидний амьдрал амархан байж болно. Гэхдээ жинхэнэ амьдрал дээрхтэй өөрсдийгөө яаж харьцуулах уу?” Жорж мөн санаашрана. ” Би амьдрал үхлийн зааг дээр очиж туулж байсан өндөр зэрэглэлийн сурагчидтай ойртмоор байна. Тэдний цус буцалгам амьдрал машид гайхшрам байдаг юм.”

Жорж, Линлэй, Иел, Рэйнолдс бүгд одоо арван тавтай. Тэдний зүрхэнд гаднах ертөнц үнэхээр доглом сайхан байгаа.

Гэхдээ Иел хэтэрхий сул дорой. Хэрэв гадна гарч амьдрал үхлийн зааг утсан дээр алхах тулаанд орвол үхэх нь бараг гарцаагүй.

“Линлэй чи одоо тавдугаар ангийн сурагч тэ?” Рэйнолдс гэнэтхэн хэлнэ.

Иел мөн Жорж ч гэсэн Линлэй уруу нүдээ гялтгануулан харав

Линлэй гүнзгий амьсгаа аваад толгой дохив. ” Тиймээ, би одоо тавдугаар зэрэглэлийн шидтэн. Одоо өндөр зэрэглэлийн шидтэнд тооцогдоно. Зургадугаар сард би хоёр сарын турш Шидэт араатны уулсын хөндийд очоод үзэх бодолтой байна. Тэгээд наймдугаар сард буцаж ирнэ.” Линлэй аль эртнээс явахаар төлөвлөсөн.

” Шидэт араатнуудын уулсын хөндий?”

Иел, Жорж, Рэйнолдс бүгд амаа таглав.

Шидэт араатнуудын уулсын хөндий нь Юлан тивийн хамгийн том уул нуруу. Эрнст сургуулиас холгүйхэн зуухан километрт байдаг. Олон өндөр зэрэглэлийн сурагчид тэнд хоёрдахь эсвэл гуравдах сургуулалтын даалгавраараа явдаг. Нэгдүгээр даалгавараараа очих газруудаар сурагчид ихэвчлэн илүү хялбар газрыг сонгоно.

Жишээлбэл жингийн цувааны бие хамгаалагч болох эрсдэл багатай ажил ч юмуу.

“Линлэй чи Шидэт араантуудын уулсын хөндийд анхны сургуулилтийн даалгавраа хийх гэж байгаа юмуу?” Рэйнолдс асуухаас өөр яахав. Жорж Иел хоёр ч гэсэн санаа чилнэ.

“Тайвшир даа. Би өөртөө бүрэн итгэж байна.”

Линлэй өөртөө ихэд итгэлтэй байлаа. Тавдугаар зэрэглэлийн шидтэн, дөрөвдүгээр зэрэглэлийн дайчин, салхин шидийн ачаар өөрийнхөө хурдаа нэмж чадна. Бас Суперсоник шидийн тусламжтайгаар Линлэй зургадугаар зэрэглэлийн дайчны хурдтай адилхан болж чадна.

Түүнээс чухал нь өндөр зэрэглэлийн салхин шид “Хөвөх техник” Линлэй энэ шидийг шившвэл тэрбээр агаарт хөөрөх болно.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 2]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.