Чөтгөр бурхдын домгууд [44]-Шалгалтаа давсан нь

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Тэнгэрийн Тэмдэг Гэр бүл. Алхимийн 2 Мастерууд тэр гэр бүлийн талаарх сэтгэгдлээ саналаа. Тэнгэрийн Тэмдэг Гэр бүл бол Язгууртан гэр бүлүүд дундаа маш жижиг гэр бүл. Алдартай биш ба хүч нь ч мөн сайн биш. Тэд хоёул гэрэлтэйгэр инээмсэглэв. Хэрэв Не Ли Нэр төртэй эсвэл Үндсэн гэр бүлээс ирсэн бол, бүр хэрэв тэд Не Ли-д бага зэрэг элэгсэг байдал үзүүлсэн байсан ч тэр үүнийг сэтгэлдээ авч үлдэхгүй байсан. Гэхдээ Не Ли жижиг гэр бүлээс гаралтайгаас хойш, энэ нь харьцахад илүү амар байх болно.

Алхимийн 2 Мастерууд хэсэг зуур Не Ли-тэй ярилцаад, түүнийг зөвхөн алхимийн онолдоо чадварлаг бус, бас бодит сайжруулалтын үйл явцдаа ч сайн гэдгийг ойлголоо.

Аймшигтай!

Тэд алхимиар хэдэн арван жил явсан, бас дөнгөж 40-50 насандаа Алхимийн Мастерийн зэрэглэлд хүрсэн. Не Ли-ийн насны тухай дахин бодоход, тэд ичихээ больж чадсангүй. Энэ нь зүгээр л урам хугармаар! Не Ли дөнгөж хэдтэй билээ? Гэсэн хэдий ч тэр аль хэдийн тэднээс доош орохооргүй мэдлэгтэй.

 Мэдлэгийг насаар тодорхойлохгүй!

Тэд Не Ли-д бага зэрэг нүүр өгөх цаг боллоо.

Хоёр Алхимийн Мастерууд  Не Ли-ийн цаасыг цуглуулан, захиралдаа тэднийг биечлэн танилцуулахаар бэлтгэлээ. Тэд ийм гоц ухаалаг нэгнийг юу гэж өөрсдийн гараасаа зугтаалгах билээ?

“Не Ли, чи энд хэсэг хүлээж бай. Бид захиралруу явж харуулчихаад ирье. Чамайг Алхимийн Нийгэмлэгт өөр шалгалтгүйгээр оруулах арга байна уу үзье.” Хоёр Алхимийн Мастерууд хэлээд инээв.

“Би хүндэт мастеруудад төвөг удчихлаа,” Не Ли илүү даруухнаар хэлээд бага зэрэг бөхийв.

Не Ли-ийн үйлдэлийг харсан, Алхимийн хоёр Мастерууд бичвэрүүдийг барьж байхдаа сэтгэл нь хөдлөн яаран одлоо.

Дараагын хаалган дах өрөө.

Чү Нин одоогоор шалгалтаа хамгийн сайнаарааа хийхийг хичээж байлаа. Нэг цаг аль хэдийн өнгөрч, тэр зөвхөн 3 хуудсыг л дуусгасан.Түүний хувьд энэ нь аль хэдийн Алхимийн Мастерийн 3 дах удаагийн шалгалт. Өмнөх 2 удаад, түүний шалгалтын ядаж 60% ч нь зөв байгаагүй бөгөөд тэр 3н цаасыг дуусгаагүй байсан. Тэр сайн мэдэхгүй байж өөрийгөө дахин шалгалтанд туршихаар ирж байгаагаа сайн мэдэж байсан.

Ирэхээсээ өмнө, тэр өөртөө нууцханаар дотроо энэ удаагийн шалгалтыг заавал давахаар тангаргаласан!

Гэсэн хэдий ч, шалгалт өмнөх удаагынхаас бүр ч хүнд байна.

Чү Нин эцэс төгсгөлгүй гомдолыг мэдэрч байна. Ирэхээсээ өмнө, тэр олон хариултуудыг орон зайн бөгжрүүгээ хийсэн. Гэсэн хэдий ч, 2 Алхимийн Мастер түүнийг харж байхад, түүнд хуурах боломж олдохгүй. Нэг цаг аль хэдийн өнгөрсөн ба түүний хэдэн цааснууд зөвхөн хэдхэн асуултуудтай л байна.

Чү Нин-ийн хариултуудыг харсан, хоёр Алхимийн Мастерууд толгойгоо сэгсэрэхээ больж чадсангүй. Түүний хариултууд тэдний хувьд хамгийн сайндаа л 60% нь зөвд тооцогдсон ба Алхимийн Мастер болоход, наад зах нь түүний хариултуудын 90% нь зөв байх хэрэгтэй.

Хоёр цаг өнгөрч, гадаах хонх дугарлаа.

Чү Нин шалгалтандаа гарцаагүй унасан гэдгээ мэдэж байгаа гэхэд илүүдэхгүй. Тэр унасан бичвэрүүдээ аваад босоод алхлаа. Ийм бүтэлгүйтэлтэйгээр, тэр өөр нэг жил Алхимийн шалгалтыг дахин өгөхөөр хүлээх хэрэгтэй болно.

Коридорт, ар араасаа шалгалт өгсөн хүмүүс гарч ирнэ. Зөвхөн 30 хавьцаа гэмээр насны эр л жаргалтайгаар гарч ирсэн ба бусад нь эхний шалгалт маш хүнд байсанд уруу царайлчихсан байв.

Алхимийн Холбоо Ахлагчидын Танхим

“Захирал аа, энэ бичвэрийг аваад хардаа!”

Хү Янь Мин 20 хуудас цаас Гү Янь-руу сарвайлаа.

Бүхий л Алхимийн Холбоо дунд, тэнд зөвхөн 2 Алхимийн Ахлах Мастерууд байдаг ба тэдний нэг нь бол Гү Янь. Яг энэ үед, тэр бол Алхимийн Холбооны захирал. Түүний үс цагаан бас аль хэдийн 60 гарсан.

Энэ нь зөвхөн шалгалтуудын цаасны багц байсан хэдий ч хоёр Алхимийн Ахлах Мастерууд түүнд харуулахыг яаравчлан хүслээ. Гү Янь хувьд одоогоор сайжруулах бэлдмэл нь тасалдсан байсан учраас түүний сэтгэл санаа таагүй байв.

“Захирал аа, эд нар бол нэг сурагчийн цааснууд. Гуйж байна, үүнийг хараач!” Хү Янь Мин хэлээд, сэтгэл догдлон харлаа. Тэд Удирдагч Гү Янь-ий сэтгэл санаа тавгүй байгааг харсан хэдий ч, тэд урагш яван, цааснуудыг түүнд өглөө.

Гү Янь цааснуудыг харж байхдаа хүйтнэр хамраа дугарган хэллээ, “Энэ сурагч маш сайн хийсэн байна. Бүх хариултууд зөв. Тэдний зарим нь бүр гайхалтай хариултууд байна. Түүнийг хоёр дах шалгалтруу аваач!” Гү Янь бага зэрэг тайвширлаа. Эцэст нь, тэнд цөөхөн хүн л бүх асуултуудад зөвөөр хариулж чаддаг.

Хү Янь Мин болон Мү Ян нэг нэгэнрүүгээ харан инээмсэглэв. Хү Янь Мин очоод хэллээ,”Би түүнийг Алхимийн Холбоонд шууд элсүүлэхийг Захиралааас хүсэж байна!”

“Шалгалтыг даваад шууд элсүүлнээ?” Гү Янь-ий хөмсөг татганан, толгойгоо сэгсэрээд хэллээ, “Энэ бол боломжгүй. Алхимийн Анхдагч Мастер болоход олон алхимийн онолууд мэдэхээс гадна, бодит сайжруулалтын аргуудыг сайн мэддэг байх хэрэгтэй. Бүр хэрэв тэр эхний үеээ давсан байсан ч, хэрэв тэр ямар ч бодит сайжрууллалтын аргаггүй бол, энэ Алхимийн Анхдагч Мастер болоход боломжгүй!”

“Захирал аа, хэрвээ үүнийг дөнгөж 13 настай хүүхэд хийсэн бол яах уу? Бүр хэрэв тэр ямар ч алхимийн туршлагагүй бол, түүнийг сургаж болно! Хэрэь бид гоц ухаантаныг алдвал, бид мэдээж үүнд харамсах болно!” Мү Ян хажуугаас нь хэлэв.

Мү Ян-ын үгийг сонссон, Гү Янь-ий намуухан хоолой ч мөн гайхширч, “Чи юу хэлэв? Тэр зөвхөн 13 настай хүүхэд ээ?”

“Тийм ээ, Захирал аа!” Мү Ян болон Хү Янь Мин зэрэг хэлэн , толгой дохицгоов.

“Та нар намайг залилахаар хуйвалдсан юм уу? 13настай хүүхэд яаж тийм олон алхимийн номнуудыг цээжилж, Анхдагч Алхимийн Мастер-ын шалгалтын цаасыг бүрэн хийх билээ?” Гү Янь-ий хурц, хүйтэн нүд Мү Ян болон Хү Янь Мин үрүү ширтлээ.

“Бид яахан Удирдагчийг хуурч зүрхлэх билээ?”

“Түүнийг аваад ир. Нэмж хэлэхэд, Дарга Яанг ч мөн нэн даруй авч ир. Энэ асуудлыг хэнд ч хэл болохгүй, бүр бусад ахлагчид ч, ойлгосон уу?” Гү Янь хэлээд, Мү Ян болон Хү Янь Мин-г харлаа. Хэрэв тэнд ийм ухаалаг нэгэн байгаа бол, тэр мэдээж түүнийг өөрийн үнэнч гишүүдийн нэг болгохоор сургах болно.

“Мэдлээ!” Хү Янь Мин болон Мү Ян-ын зүрх хурдан хурдан цохилж, тэдний царайнд сэтгэл догдлол тодорсон байлаа.

Алхимийн Холбоонд, тэнд Гү Янь багтаагаад зургаан ахлагч байдаг. Ахлагч бүр өөрсдийн сонирхолтой. Гү Янь-ий нууцыг хадгаласанаар, өнөөдрөөс хойш, тэд нэг ахлагчийн туслах болж байна гэсэн үг.

Хү Янь Мин яаравчлн Не Ли-г авч ирэхээр явж байх зуур, Мү Ян Дарга Ян-ыг хайхаар явлаа.

Коридорт.

Чү Нин хүрч ирээд бага зэрэг гунигтайгаар харлаа. Не Ли-г гадаа удаан хугацаанд байхыг харсан, түүний хөмсөг нэн даруй таталдав.

Түүний хажуудах хэдэн хүмүүс одоогоор Не Ли-ээр тохуурхаж байлаа.

“Бага дүү, чи хэдэн асуултаа дуусгасан бэ?” Нэг эр хэлээд, чангаар хөхрөв. Тэр бол зөвхөн шалгалтаа давсан нэгэн.

Не Ли мөрөө хавчин хэллээ, ” Тэдгээр асуултууд асуудалгүй бүгд амархан байсан шд.”

Не Ли-ийн хэлэхийг сонссон, хүн бүр нэг нэгэнрүүгээ харав.

Не Ли-ийн үг асуултуудыг хийхийн тулд хүч гарган хичээж байгаа Чү Нин-г шууд хатгав. Тэр таахалзан хэлэв “Пээдгэр хог! Хэрэв чи бүр асуултын 10%-иа зөв хийсэн бол, би нэн даруй ил гарж бүхий л Яруу Алдрын Хотыг гурван удаа тойрон гүйнэ!”

“Тэгэхээр чи одоо гүйж эхэлж болно,” Не Ли хэлээд, гэрэлтэйгээр инээлээ.

Не Ли-ийн үгийг сонссон хүн бүр түүний ярианаас өөртөө бүрэн итгэлтэй байдал гарч байгаад гайхширна. Тэд мөн Не Ли-г шалгалтаа хэр сайн хийснийг гайхширна.

Энэ үед, Хү Янь Мин яаравчлан гүйн ирэв.

Цагаан нөмрөгтэй Алхимийн Анхдагч Мастер Хү Янь Мин-ийг харсан, хүн бүр нэн даруй хүндэтгэлтэйгээр зогсов.

“Не Ли, ч эхний шалгалтаа давсан! Намайг дага!” Хү Янь Мин тэдгээр хажуул байгаа хүмүүсийг бүрэн тоолгүйгээр хэллээ.

“Ойлголоо,” Не Ли бага зэрэг толгой дохив.

“Эхний шалгалтаа давсаан?”

Хү Янь Мин-н үгийг сонссон, хүн бүр мэл гайхширлаа. Ялангуяа Чү Нин, аянганд цохиулсан мэт гацлаа.

‘Энэ яаж боломжтой байх юм?’ Не Ли бол дөнгөж 13тай хог!’

‘Тэд үүнийг буруу аваагүй гэж үү?’

‘Би зүүдэлж байна уу?’

13тай өсвөр насны хүүхэд үнэхээр эхний үеийн шалгалтаа давчихлаа. Энэ бол зүгээр л тоо томшгүй олон зуун жилд анх удаа болж байгаа явдал. Хү Янь Мин-г Не Ли-г биечлэн авчирахыг хүссэнд гайхах юмгүй.

Хүн бүр Не Ли-д тохуурхалын үгс хэлж байснаа санаад, тэдний хацар нэн даруй улайв. Арван гурван настай хүүхэд үнэхээр шалгалтаа давчлаа. Тэдний хувьд, 13-14 эсвэл бүр түүнээс хөгшин байсан ч тэд эхний шалгалтаа давж чадаагүй.

Чү Нин үгнүүдэд цочирдсон байлаа. Тэр хэзээ ч Не Ли-г үнэхээр анхныхаа шалгалтыг давчихна гэж төсөөлөөгүй.

‘Тэр хуурсан байх ёстой! Тийм ээ, тэр мэдээж хэрэг!’ Чү Нин алхаж байхдаа чимээгүйхэн буруутгасан ба итгэж чадсангүй. Юу байх нь хамаагүй, тэр шалгалтанд тэнцээгүй. Тэгэхээр, тэр авга ахдааа зайлшгүй зодуулах болно.

“Хөөе, Чү Нин явчихаа юу?”

“Тэр нүцгэлэн Яруу Алдрын хотыг гурав тойрно гэж өмнө нь хэлээгүй билүү?”

Хүн бүрийн нүдэн дээр, Чү Нин цөхрөнгүйгээр гүйж байв. Тэр Яруу Алдрын хотыг нүцгэн гурав тойрсоноор, цаашид яаж толгойгоо өргөх боломжтой болох билээ? Хүн бүр хол байх Не Ли-г харна. Тэр бооцоо эсвэл хэлсэн зүйлээ анхаарсангүй, тэр бүр Чү Нин-д ч санаа зовсонгүй.

Не Ли болон Чү Нин бүхэлдээ хоёр өөр газраас ирсэн. Не Ли-н амжилтуудыг Чү Нин холоос харах хувьтай ажээ.

Алхимийн Анхдагч Мастер Хү Янь Мин Не Ли-г таатайгаар харж байхыг харсан, бөөгнөрсөгдийн харц гайхширахгүй байж чадсангүй.

Алхимийн Холбоо, Зөвлөлийн танхим.

“Не Ли, энд хүлээж бай. Удирдагч болон Дарга Ян удахгүй энд ирнэ,” Хү Янь Мин хэлж, түүний нүд түүний урд байгаа гоц ухаантаныг сонирхон харж байлаа. Не Ли-ийн аура Хү Янь Мин-д түүний урд 13 настай хүүхэд байгаа мэд санагдуулахгүй , харин түүнтэй адил зэрэглэлийн алхимич байгаа мэт санагдуулж байлаа.

“Ойлголоо,” Не Ли хэлэн, бага зэрэг толгой дохив. Энэ Зөвлөлтийн танхим бол нэлээд том. Төвд нь, тэнд ширээ тойроод хэдэн сандалууд байдаг ба хананууд нь цаасаар бүрхэгдсэн.

“Эд нар юу вэ?” Не Ли асуугаад, Хү Янь Мин-г харлаа.

“Энэ бол Алхимийн Мастерууд өөрсдийн санал бодлоо солилцдог газар. Алхимийн Мастерууд өөрсдийн сайжруулалтанд асуудал тулгарахдаа асуудлаа энд бичдэг ба бусад Алхимийн Мастеруудаас асуултыг хайдаг. Хааяа, Удирдагч болон бусад ахлагчид тэдгээр Алхимийн Мастеруудад тэдний асуултад хариулахад тусладаг. Хэрэв чи хариултыг мэдэж байвал, би тэдгээр цаасан дээр бичиж болно мөн хэн нэгэн үүнйг шалгах болно.” Хү Янь Мин хэллээ, “Энэ аргаар дамжуулан, Алхимийн Мастерууд тус бүрийн алхимийн чадвараа өсгөж чадна.”

“Өхх,” Не Ли хэлээд толгой дохив. Тэр үргэлжлүүлэн ханануудаар хэсэв. Тэр Удирдагч Гү Янь бусдын анхаарлыг татахад чадвараа хангалттай харуулах хэрэгтэй. Эс бөгөөс, Алхимийн Холбоонд сурахад хангалтгүй байх болно. Не Ли Алхимийн Холбооны хүчийг зээлэхийг хүсэж байгаа юм.

‘Энэ нь Не Ли Алхимийн Мэдлэгийг сонирхож байгаа мэт санагдлаа,’ Хү Янь Мин бодон , Не Ли-г дагаж байх зуураа инээмсэглэв. Тэр Не Ли-г угаасаа ханан дээрх асуултуудыг шийдвэрлэж чадахгүй гэж бодлоо. Тэдгээр асуултууд хэдэн жилийн турш хариултгүй бйасан ба, зарим асуултуудыг бүр Гү Янь шиг Алхимийн Ахлах Мастерууд ч хариулж чадаагүй.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s