Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 1]

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 3 – Шидэт араатнуудын уулсын хөндий

Хэсэг 1 – Чулуун сийлбэр

Хаврын урин дулаан наран 1987 өрөөний ахан дүүсийн өрөөнд тусна. Ахан дүүс хойд талбайд амарч байлаа.

Иел, Жорж, Реэйнолдс бүгд хоорондоо ярилцана. Одоо Иел Жорж хоёр хоёул арван зургаатай. Харин Рэйнолдс арван дөрөвтэй. Тэд гурав хурдан өсчээ, Рэйнолдс хамгийн намхан нь ч 1,6 метр өндөртэй. Тэдний хамгийн өндөр нь 1,9 метр өндөртэй Иел байлаа.

“Жорж бид хоёрын өмнө дүр үзүүлэхээ боль. Дөрөвдүгээр дүү хүртэл зандан байхаа болисон. Гуравдугаар дүү та хоёр яагаад дүр үзүүлээд байгаа юм бэ? Ингэвэл яаж байна? Сарын сүүлээр та хоёрыг Фэнлай хотын “Усан хаш диваажин” оруулья. Би зардлыг нь л даачихья. Та хоёрт гоё байна гэдэгт батлан даалт өгч, тэр охин нь ч онгон байна гэж батлая. Тохирох уу?” Хоёр жижигхэн чулуун жин барьсан Иел цээжин дасгал хийж байхдаа хөхрөн инээнэ.

Энэ хоёр чулуу 20-30 паунд жинтэй. Мэдээж Линлэйн хувьд энэ маш хөнгөхөн.

Жорж хөхрөн инээгээд. ” Иел босс-оо биднийг хүчлэхээ болиоч. Та хоёр Усан хаш диваажин ороод гуравдугаар дүү бид хоёр юм уувал илүү санагдахгүй байна уу?”

Рэйнолдс хажуунаас шурган орж ирэн. ” Жорж, чи эр хүн биш юм даа.”

Жорж Линлэй хоёрт аргаа баран инээхээс өөр яалтай?

Гэнэтхэн хөлийн чимээ гаднаас сонсогдов. Иел хоёр чулуугаа тавин эдлэнгийн гарах хаалганы зүг хараад ” Гуравдугаар дүү гэдэгт мөрийцье. Алив ээ явж юм идье…” Үгээ хэлж дуусаагүй байтал Иел алмайрав.

Тэрбээр зуугаад паундийн жинтэй гурван фийт өндөр том чулуу авч явж байгааг харлаа.

Гэхдээ Линлэй энэ чулууг маш амарханаар авч явж байв. Иел Жорж, болоод Рэйнолдсийн эрүү мултрахаа шахам томоор ангайна. “Энэ бул чулуу хөндий юмуу хаашаа юм?” Ярьж байхдаа Иел гараа сунган чулууг шалгахаар авдана.

“Хррррх”

Иел бүх хүчээ гарган, нүүрээ хөх улаан болгосон хэдий ч үлэмж бул чулууг газраас өргөх ямар ч хүч тэнхээгүй байв.

“Иел боссоо, та хүчээ битгий гарздаа. Та хөдөлгөх боломж байхгүй.” Линлэй хөхрөв.

Иелийн биеийн хүч нэгдүгээр зэрэглэлийн дайчныхаас ч сул. Яаж энэ бул чулууг өргөж дийлэх билээ?

Рэйнолдс бул чулууг эргэж нэг ажаад. Хэд гайхширсан өнгөөр амьсгаа гаргав. Линлэй уруу сониучирхсан харцаар харсанаа. “Хөөе, Линлэй чи яагаад ийм том бул чулуу энд авчраа бэ? Өө, бид мэдлээ!” Рэйнолдсийн нүд сэргэв. ” Би хүчирхэг дайчид хүнд үлэмж бул чулуу өргөн хүндийн сургуулилалт хийдэг гэж сонссон.  Чи хүндийн өргөлтөөр хичээллэх гэж байгаа юмуу? Линлэй?”

“Ийм том чулуу намайг махан нухаш болгох байх даа.” Жорж бул чулууг ширтэн хэдэн гайхширсан амьсгаа гаргаад мөн л эргэлзсэн байдалтайгаар Линлэй уруу хараад. “Гуравдугаар дүү. Яагаад ийм том бул чулуу манай байшинд авчраа бэ?”

Линлэй гурван ахан дүүс уруугаа харж инээмсэглээд хоёр үг хэлэв. ” Чулуу сийлбэр.”

Делин Кевоте хэлснээр тэрбээр одооноос эхлэн энгийн танхимд байрлуулж болох чанартай сийлбэр хийж чадна. Гэхдээ хэсэг тус бүрийг сийлэхийн тулд ихэд цаг шаардлагатай. Нэг өдрийн хугацаанд сийлбэр хийж амьждаггүй. Өнгөрсөнд алдаа хийх вий гэж айх айдасгүйгээр тэр сийлбэр хийдэг байсан. Гэтэл одоо нөхцөл өөрчлөгдсөн.

” Чулуун сийлбэр?”

Рэйнолдс, Жорж, мөн Иел бүгдээр цочсон харцаар Линлэй руу харнам.

“Юу, энэ үнэхээр тэгж гайхмаар хэрэг гэж үү дээ?” Линлэй гурван ахан дүүс ураагаа эргүүлэн харна.

Рэйнолдс хурдхан хэлэв. ” Энэ гайхмаар хэрэг биш. Бүр машид гайхмаар хэрэг байна! Бид дөрөв хамт зургаан жил амьдарч байна. Гэхдээ чамайг өмнө нь хэзээ ч чулуу сийлж байгааг хараагүй. Чи өнөөдрөөс эхлэх бодолтой байгаа юмуу?”

Линлэй хөхрөөд ” Хэн намайг өмнө сургуулиагүй гэж хэлж банйа? Би битүү ууланд таван жил чулуун сийлбэрээр хичээллэж байна шүү дээ. Гэхдээ энэ удаа би хэсгээ дуусгаад Проулкс галлерэйд үзүүлэнд тавиад, мөнгөөр зарах бодолтой байгаа.”

ОБрийн эзэнт гүрэнд сурж буй дүү Вартон, гэрийн үйлчлэгч Хирид хангалттай хэмжээний мөнгө өгөхийн тулд Баруч овог бараг байдаг бүх хөрөнгөө шавхсан.

Гэсэн ч Хогг машид баяртай байгаа.

Гэр бүл нь дампуурсан ч яадаг юм? Түүний том хүү Линлэй Эрнст сургуулийн сурагч, төгсөхөөрөө тэрбээр хүчит шидтэн болно. Харин дүү нь Луугийн цуст дайчин болох боломжтой.

Хогг Баруч овгийн сэргэн мандалтыг аль хэдийн харж эхэлсэн.

“Проулкс галлерэй.” Үүнийг сонсоод Иел болон нөгөө хоёр нь Линлэй уруу цочирдон харна.

Линлэй 1987 байрны бахархал байсан. Арван таван настайч аль хэдийн Эрнст сургуулийн тавдугаар зэрэглэлийн шидтэн, Дикситэй хамт “Хоёр гайхалтай суутнууд” гэсэн алдартай. Иел болон бусад ахан дүүс Линлэйг суутан гэж боддог ч…

Чулуун сийлбэр нь маш нарийн урлагын хэлбэр.

Олон хүмүүс хэдэн арван жил сургуулилсан ч энгийн сийлбэрчинд тооцогддог.  Энэ өнө эртний урлагын хэлбэр бөгөөд үүнийг эзэмших нь яалаа гэж амархан байх билээ? Линлэй өөрийн урлагын бүтээлүүдээ яаж Проулкс галлерэйд тавина гэж бодох билээ?

“Гуравдугаар дүү битгий их найдаарай.” Жорж зөвлөх маягаар элэглэнэ.

“Линлэй, би санаа зовж байна.. чиний сийлбэрийг хэн нэгэн авах болвуу?” Рэйнолдс хөмсгөө атируулна. Үл итгэх байдал түүний царайнаас харагдана.

Иел чангаар инээгээд. ” Та нар яагаад ингэж аашлаад байна? Гуравдугаар дүү алив үзэсгэлэнд оролцоорой. Чамайг үзэсгэлэнд оролцмогч би арван мянган алтан зоосоор худалдан аваад нэрийг чинь түгээх болно.”

” Би үнэнээ хэлж байна.” Линлэй шулуун цүүц хувцаснаасаа гаргаж ирлээ.

” Шулуун цүүц?” Рэйнолдс гайхан хэлэв. ” Линлэй чи жаахан бэлдэж дээ. Гэхдээ өнгөрсөнд би ч бас чулуун сийлбэрээр хичээллэж байсан. Тэгээд бас олон төрлийн багаж хэрэгтэй шүү дээ. Шулуун цүүц, эрвээхүй цүүц, гурвалжин цүүц, мөн хөрөө гэх мэт багажууд хэрэгтэй. Яагаад ганц хэрэгсэл бэлдсэн юм бэ?

Жорж, Рэйнолдс, Иел бүгд урлагын талаар бага ойлголттой.

Линлэй тийм ч их юм хэлсэнгүй.

Гартаа шулуун цүүцээ бариад Линлэй оюуны амар амгалан байдалд шилжин орлоо. Түүний сүнс бул чулуугаар урсан өнгөрөх газрын эрчимийг мэдрэн, түүн дотрох судлуудыг хүртэл сулхан мэдэрч байлаа. Инээмсэглэсэн Линлэй даруй цүүцээ ашиглана.

Жирэлзэх цүүц нарны гэрлийг ойлгон, хажуугийн Рэйнолдсийн нүдэнд туслаа. Гэхдээ тэд бүгдээр үргэлжлүүлэн бул чулууг нухацтай ажиглана.

“Шүүүү!”

Цүүцийн сүүдэр хаана тусна тэндээс үлэмж хэсгийн чулуу, шороо унана.

“Энэ яаж боломжтой гэж?” Иел балмагдав. ” Ийм их хэсгийг унагаахын тулд хөрөө хэрэгтэй. Гэхдээ тэр зөвхөн шулуун цүүцээр унагаачихлаа. Ямар гайхалтай бугуйн хүч бэ?” Түүний хажууд Рэйнолдс Жорж хоёул чимээгүй зогсоно.

Бугуйн хүч.

Линлэй шиг тайван тогтуунаар төгс таслаж авахын тулд зөвхөн бугалгын хүч хангалтгүй.

Линлэй нууран дахь ус шиг дөлгөөхөн байв. Зүүн гаран дахь цүүц хутга нь бул чулуун бүх хэсгээр сийлж, их хэмжээний чулуу доош бороо мэт унасаар. Байгалийн гэмээр унаган Линлэйн сийлээсийг хараад баймаар.

“Гуравдугаар дүү.. тэр.”

Иел, Жорж, Рэйнолдс бие биерүүгээ харц солилцов. Энэ үед тэдний зүрхэнд Линлэй үнэхээр мэрэгжлийн чулуун сийлбэрчин болсон мэт санагдана.

Амар амгалан. Байгалийн. Дөлгөөхөн.

Линлэй чулуун сийлэх мэдрэмжинд маш дуртай байлаа. Одоогийн байдлаар хаана ямар хүч өгөх шаардлагатай талаар бодох шаардлгаггүй болсон. Гаран дахь бугалга нь ямар хүч хэрэгтэйг өөрөө аяндаа тааруулдаг болжээ. Энэ бол зүгээр далд ухамсраас гарах нөлөө.

“Шулуун цүүц урсгал” харьцуулвал.

Өөр ямарч сийлбэрийн сургуулийг харьцуулашгүй. Ийм бага хичээл зүтгэлээр чулуун сийлбэрийг тэд сийлдэггүй. Олон төрлийн багажаас ямар хэрэгсэл авах талаар бодлогыг сийлбэрийн бүх хэсэг бодуулна. Энэ дангаар маш төвөгтэй.

Ийм чөлөөтэй нөхцөлд Линлэйн чулуун сийлэх ажил түүний сүнсний эрчимыг машид хурдацтай өсөгөнө. Яг л борооны дараах өвстэй адил. Энэ хурдан өсөлт Линлэйг гол ортол гайхшруулсан.

Линлэйн одоо баруун гар зогсоно.

Унах тоос тортог одоо унахаа болив. Сийлбэрийн чиг баримжаа бул чулуунаас харагдана.

“Та нар яагаад тэнд алмайраад зогсоно бэ? Бүгд балмагдсан байна. ” Линлэй хөхрөн инээн Иел болон бусад уруу харна. ” Би зүгээр энгийн чиг баримжааг нь гаргалаа. Одоо зөндөө хичээл зүтгэл дараа нь гаргана. Алив үдийн цайгаа ууцгаая.”

Иел, Жорж, Рэйнолдс гурав дахин харц шидэлцэнэ.

Линлэйн тэдэнд сая харуулснаар бол тэд бүгд нэг зүйл бодно.

“Гоц ухаантан.” Иел бишрэнгүй хэллээ.

“Мэргэжилтнүүдийн дундах суутан.” Жорж нэмлээ.

Чулуун сийлбэрчид дунд таваас зургаан жилд Линлэйн хэмжээнд хүрэх сийлбэрчин магад зуунд ганц гарч ирнэ.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 3, Хэсэг 1]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.