Чөтгөр бурхдын домгууд [43]-Алхимийн мастер

3 comments

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Гэсэн хэдий ч, Не Ли-н хүсэлтийг, Алхимийн Холбооны хатуу дүрмээс болоод Сяо Лань татгалзаж чадахгүй. Анхан Дадлагажигч болон Анхан Алхимийн Мастер хоёул бүрэн нээлттэй. Хэн ч ямар нэг хязгаарлалтгүйгээр шалгалт өгч болно. Тэд зөвхөн шалгалтандаа 200 чөтгөрийн зоос төлөх хэрэгтэй.

Зарим Ахлах Дадлагажигчид сар бүр шалгалт өгөхөөр ирдэг, Хэрэв тэд бүх шалгалтыг даваад, Анхан Алхимийн Мастер-ын зэрэглэлийг олж авбал тэдний байр суурь болон зэрэглэлд онцгой өөрлөлт гарах болно

Гэсэн хэдий ч, Алхимийн Мастер-ын шалгалтыг дагах амар биш. Ихэвчлэн шалгалтбн эхний үеийг 100 хүн өгөхөд, зөвхөн хэдхэн нь үлддэг. Цаашилбал 2 дах 3 дах үеийн шалгалт илүү хүнд.

“Алхимийн Мастер-ын шалгалтанд ороход чи урьдчилгаа 200 чөтгөрийн зоос төлөх хэрэгтэй бас үүнийг эхлээд шалгалт өгөхийн өмнө төлнө,” Хатагтай Сяо Лань Не Ли-г харан хэллээ.

“Дөнгөж 200 чөтгөрийн зоос уу? За за, зам заа!” Не Ли Сяо Лань-д хэлэв. Тэр Сяо Нин Арь болон бүлэгийнхэнрүүгээ эргэж харлаа.

“Та нар энд үлддээ. Би шалгалтаа дуусгаад, та нарыг хайх болно,” Не Ли хэллээ.

“Ойлголоо, бид чамайг шалгалтаа дууссаны дараа хамтдаа оройн хоолонд орцгооё,” Лү Пиао хөхрөнө. Тэр Не Ли-д итгэж байх шиг санагдлаа.

“Не Ли, амжилт!” Сяо Нин Арь дөлгөөхөнөөр хэлээд цээжнийхээ өмнө гараа хавсрав.

Не Ли болон Лү Пиао-ын яриаг сонссон, Сяо Лань нүдээ эргэлдүүллээ. Энэ бол Алхимийн Мастерийн шалгалт, Дагалдагчийнх биш. Не Ли болон бүлэгийнхэн бага зэрэг инээдтэй байна. Тэд Алхимийн Мастерийн шалгалтыг тийм амар гэж бодоо юу? Не Ли шалгалтанд 200 чөтгөрийн зоос төлж дэмий үрж байна. Гэсэн хэдий ч, Не Ли-ийн мөнгө, түүний асуудал биш. Тэр зөвхөн өөрийн ажлаа зөв хийх шаардлагатай.

“Намайг дага,” Сяо Лань урвайн, өөр ямар нэг зүйл хэлсэнгүй.

Анхан Алхимийн Мастерийн шалгалт цааш хол зайнд сунгагдсан урт хонгилд байрладаг. Хонгил бүр хоёр талд жижиг өрөөнүүд байрладаг. Шалгагдагч бүр цогц алхимийн мэдлэгийн шалгалтыг дуусгахаар тэдгээр өрөөнүүдийн нэгрүү ордог. Шалгалтын дараагын шатанд орохоос өмнө тэдний хариултыг хэдэн Анхан Алхимийн Мастерууд үнэлдэг.

Энэ үед шалгалтанд нийтдээ л зургаан оролцогч байв. Тэдгээр зургаа дунд, гурав нь 30 гарсан ба хоёр нь аль хэдийн толгой дүүрэн цагаан үстэй хүмүүс байв.

Сяо Лань Не Ли-г дотогш авчирахыг харахад, тэр бүгд бага зэрэг цочирдов.

30тай эрчүүдийн нэг Не Ли-г харлаа. Түүний хөмсөг бага зэрэг атиралдан хэллээ, “Чи энд юу хийж байгаа юм?”

Не Ли толгойгоо өргөн түүнрүү хараад огт санаа зоволгүйгээр хэллээ, “Би чамтай л адил. Би энд шалгалт өгөхөөр ирсэн.”

Тэр эрэгтэй Не Ли-ийн хувцасыг харна. Дөнгөж хараад л, тэр Не Ли-г үндсэн гэр бүлд харьяалагддаггүй гэдгийг харч чадна. Тэр дооглонгуй хөхрөн, “Ха ха!  Хүүхэд энд үнэхээр Алхимийн Мастерийн шалгалтийг өгөхөөр ирлээ гэнэ. Хүүхдээ, чи буруу газраа байна. Чи Алхимийн Дагалдагчийн шалгалтийг өгөхөөр явах хэрэгтэй!”

13-14 настай хүүхэд үнэхээр энд алхимийн мастерийн шалгалтыг өгөхөөр ирлээ гэж үү? Энэ нь зүгээр л тэднийг доромжилж байна!

“Та хэн бэ?” Не Ли тоомжиргүйгээр тэр эрлүү харна.

“Би Алхимийн гэр бүлээс ирсэн, Чү Гэр бүлийн гишүүн. Нэр Чү Нин,” Чү Нин бахархалтайгаар хэллээ.

“Алхимийн гэр бүл? Чү гэр бүл ч мөн алхимийн гэр бүлд тооцогддог хэрэг үү?” Не Ли басамжлан хамраа дугаргалаа. Тэр гэнэд Чү Юань-ийг саналаа. 3 одтой Хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн Сүнстэн, тэр түүнтэй Эртний Орхид Хотын Балгасны аялалд явж байхдаа зөрчилдсөн. Тэр ч мөн Чү гэр бүлийнх.

“Манай Чү гэр бүл 3 Ахлах Алхимийн Мастерууд, 6 Дунд Алхимийн Мастерууд болон 20 гаруй Анхан Алхимийн Мастеруудтай, яахаараа бид Алхимийн гэр бүлд харьяалагдахгүй байх билээ?” Чү Нин бахархалтайгаар мэдэгдэв.

“Таны уруулаа бүхий л өдрийн турш өнгөрсөний алдаршуулахад хэрэглэдэг юм уу? Одооны тухайд? Чү Гэр бүлд зөвхөн нэг Анхан Алхимийн Мастер байгаа. Алхимийн гэр бүлд дахийн харьяалагдсаар байж болно гэж үү?” Не Ли үгийг нь мушгиад, хөхрөв.

Чү Нин хэзээ ч Не Ли шиг хүүхэд түүний гэр бүлийг ийм сайн мэддэг байна гэж бодоогүй.

“Хмпх, тэгээд юу гэж? Би, Чү Нин, мэдээж Алхимийн Мастер болно. Чамаас одоо ч ээжийн чинь сүүний үнэр үнэртэж байна, алга бол. Энэ бол Алхимийн Мастеруудын шалгалт, чиний тоглох газар биш!” Чү Нин хамраа дугаргав.

Тэр өмнө нь 2 удаа шалгалт өгсөн хэдий ч, тэр 3дах удаагынхдаа туйлын итгэлтэй байгаа.

Чү Нин-ийн үгийг сонссон, түүний хажуудах хэдэн хүмүүс чимээгүйхэн инээд алдав. Тэдэн шиг хүмүүс алхимид хэдэн арван жилийг зарцуулдаг, гэхдээ дөнгөж Алхимийн Мастерын шалгалтыг өгч эхэлж байна. Хэрвээ Не Ли шиг хог шалгалтыг давбал, тэдэнд маш ичмээр биш гэж үү?

Не Ли мөрөө хавчаад хайнга байдлаар хэллээ, “Дараа нь бид харах болно.”

Тэр хаалгыг түлхэж нээгээд дотор нь оров.

Чү Нин ёжлоно. Тэр энэ жижиг хогийг ямар ч алхимийн бэлтгэл хийлгүй бүр өрөөнд нэвтрэн орсонд итгэхгүй байлаа.

Не Ли-г өрөөнд орсоны дараагаар, тэнд 2 Алхимийн Анхан шатны Мастерууд урд нь сууж байв. Тэд хоёул 50-60 орчим настай. Тэдний хажууд сандал ширээ байв. Ширээн дээр багцалан номнууд болон хонины эврэн бал байлаа.

Не Ли-ийн орж ирэхийг харсан, Алхимийн Анхан шатны Мастеруудын нэг нь хэсэг зуур хөшөөд эргэлзэв.  Тэр асуулаа, “Энэ сурагч, чи буруу газарт байна уу? Энэ бол Алхимийн Мастерын шалгалтын өрөө.”

“Хүндэт 2 Мастерууд аа, би өрөө андуураагүй ээ. Би энд Алхимийн Мастерийн шалгалт өгөхөөр ирсэн,” Не Ли хүндэтгэлтэйгээр хэлэв. Шалгагчидийн хувьд, тэд нь хүндэлгэлтэй хандах нь хамгийн сайн арга.

Алхимийн Мастерууд нэг нэгэнрүүгээ харлаа. Тэдэнд энэ юун хүүхэд болох талаар ямар ч санаа байсангүй. Энэ хүүхэд үнэхээр Алхимийн Мастерийн шалгалтанд өгөхөөр ирсэн. Энэ үед, тэр Алхимийн Мастерын шалгалт хэр хэцүү болохыг мэднэ. Хэрвээ тэрнаад зах нь хэдэн арьан жил алхимиар хичээллээгүй бол, Алхимийн Мастер болох боломжгүй!

“Ойлголоо тэгэхээр, тэнд номон дотор 360-аас илүү хуудас байгаа. Чи номон дотроос хэдийг нь авж болно. Хуудас бүр дээр, алхимийн бүх төрлийн асуулт байгаа. Чи цаасан дээр хариултуудыг бичих шаардлагатай. Чи нийт 20 хуудсыг 2 цагын дотор дуусгах хэрэгтэй. Хэрэв зөвхөн 90% нь  зөв бол чи дараагийн шатанд орж болно.” Алхимийн Мастеруудын нэг нь даалгажээ.

“Хүндэт Мастер аа, надад хэдийг сонгоход туслаач,” Не Ли хэлээд, Алхимийн Мастер-луу харав. Хэрвээ Алхимийн Мастераар цаас сонгуулвал,дараа нь түүнийг хуурах ямар ч боломжгүй болно.

Алхимийн Мастер Не Ли-ийн тунгалаг нүдийг хараад, толгой дохин хэлэв, “Ойлголоо! Тэр номон дундаас санамсаргүйгээр 20 хуудсыг сонгож аваад Не Ли-ийн өмнө тавив, “Чи эдгээрийг хийж болно!”

Не Ли эврэн бал авлаа. Түүний харц тэдгээр цаасан дээрх асуултуудруу шилжинэ. Түүний амны булан дээшлэв. Тэдгээр асуултууд түүнд зүгээр л хэтэрхий амархан байлаа. Энэ нь Алхимийн Мастер Алхимийн Дадлагажигчийн шалгалтыг өгч байгаа юм шиг л байв! Хэрэв тэр асуултуудад хэтэрхий нарийвчлан хариулвал тэдгээр Алхимийн Мастерууд түүний хариултыг ойлгохгүй гэдгээс санаа зовон, албаар хялбаршуулан хариулав. Түүний зарим асуултын хариулт буруу байсан гэсэн хэдий ч, Не Ли зөвхөн үүнийг л бичиж чадна учир нь тэр хараахан Алхимийн Мастерийн зэргийн мэдлэгт хүрээгүй.

Не Ли-ийн үзэг нисэж буй мэт байлаа. Сараачаал сараачаал тэр хэдэн асуултанд хариулж дууслаа.

Тэдгээр 2 Алхимийн Мастерууд эхэндээ Не Ли-г тэдгээр асуултанд хариулах боломжгүй гэж бодсон, гэсэн хэдий ч, тэд хэзээ ч Не Ли-г асуултанд хариулах боломжтой байна гэж бодоогүй! Түүнийг хэдэн асуултанд бүрэн хариулж дууссаны дараа, тэд Не Ли-г зүгээр л санамсаргүйгээр сараачиж тэдний анхаарлыг татаж байна гэж бодлоо.

“Эхний асуулт бол Сүнлэг Гол Өвсний 16 хэрэглээний тухай. Өхх, хариултууд үнэхээр сайн юм. Нэг нь ч алдаагүй байна!”

“Хоёр дах асуулт бол Сүнсний Төвлөрүүлэх Эмийн сайжруулах үйл явц, 26 алхам маш бүрэн гүйцэд юм!”

……

Хоёр Алхимийн Мастерууд нэг нэгэрүүгээ харлаа. Тэдний эхлээд Не Ли-г хуурч байна гэж бодлоо! 13-14тэй өсвөр насны хүүхэд яаж үүний үйл явцыг ийм нарийн ойлгох боломжтой байх билээ? Үнэн бол, зүгээр л маш амархан нэг хуудас байсан хэрэг. Гэсэн хэдий ч , энэ 1000 ургамал 1000 бэлдмэлээс 10-ыг л сонгож авсан. Тэдгээр асуултанд ийм амарханаар хариулахад хэр агуу их мэдлэгтэй байх хэрэгтэй вэ?

Гэхдээ тэдгээр цааснуууд Алхимийн Мастеруудын нэгнээр нь сонгогдсон, бараг Не Ли-д хуурах  ямар ч боломж байхгүй!

13-14 насны хүүхэд, бүр хэрэв тэр хэвлийд байхаасаа уншиж эхэлсэн байсан ч, тийм их ном уншиж дуусгах боломжгүй.

Энгийн нөхцөл байдалд, энгийн хүн ойролцоогоор наад зах нь 15 минутанд нэг цаасыг дуусгадаг. Тогтоосон цагт 10 цаасыг дуусгах боломж нь маш хэцүү. Олон хшн хэдэн хэцүү асуултан дээр гацдаг, гэсэн хэдий ч, Не Ли зүгээр л тэдний хооронд ямар ч завсарлага авсангүй. Тэр 15 минутанд 3цаасанд хариуллаа.

Цаг өнгөрөхын өмнө, аль хэдийн 10 цаасыг хариултуудаар дүүргэсэн байв.

Бүх цаас дууссаны дараа, тэдгээр хоёр Алхимийн Мастер тэднийг шалгалаа. Тэднийг айлгасан зүйл нь, бүх арван хуудас бүр нэг ч алдаагүй . Зарим асуултуудад бүр маш гайхалтай хариулсан байлаа. Тэдгээр нь бүр зарим номны тэмдэглэлээс ч илүү байсан нь, тэднийг гайхшируулав.

Гоц ухаантан!

Гоцын гоц ухаантан!

Хоёр Алхимийн Мастер биширч, тэд сэтгэл догдолсон байлаа. Энэ асуудлын талаар, тэд мэдээж ахмадийн бүлэгт мэдээллэх ёстой. Не Ли-ийн нас бага хэдий ч, гэхдээ тэр аль хэдийн маш аймшигтай мэдлэгтэй. Хэдэн жилийн дараа тэр ямар болох бол?

Не Ли Алхимийн Холбоог цаашид хөгжүүлэх нэгэн ч болж магадгүй! Үүнийг бодоход тэдний сэтгэл аль хэдийн. Энэ үед, Не Ли-ийн цаасыг шалгасан нэгэн ч алдартай болох болно.

“Би энэ залуу мастер хаанаас ирсэнийг мэдэж болох уу?” Хөгшин эрийн нэг нь хэлээд, инээмсэглэн, “Миний нэр бол Хү Янь Мин, тэр бол Мү Ян, хоёул Алхимийн Анхан шатны Мастер.”

“Хүндэт багш нар минь, та нар намайг зөвхөн миний нэрээр дуудаж болно. Би бол Не Ли, Тэнгэрийн Тэмдэг Гэр бүлээс гаралтай,” Не Ли даруухнаар хэллээ. Тэнд өөр нэг нь Хү Янь гэсэн овогтой байсан. Не Ли түүнийг Хү Янь гэр бүлээс ирсэн байх гэж гайхширав.

Не Ли-ийн үгийг сонссон, Хү Янь Мин болон Мү Ян-ын нүд жаргалтайгаар хялайн харлаа. Не Ли-ийн хүндэт багш нар хэмээж байсан нь тэднийг жаргалтай болголоо. Муугүй шүү, муугүй. Ийм залуу хүүхдийн хувьд, тэр ийм агуу чадвартай ч их зантай биш. Хэрэв Не Ли үнэхээр Алхимийн Холбоонд гол албан тушаалтай болвол, хүндэт багш нарын хувьд ч тэдний байр суурь ихээр өсөх болно.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Advertisements

3 comments on “Чөтгөр бурхдын домгууд [43]-Алхимийн мастер”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s