Чөтгөр бурхдын домгууд [42]-Мэдлэгийг насаар тодорхойлохгүй

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Шэнь Фэй-ийн үгийг сонссон, Е Хун-ын нүдэнд уур тодорч байх зуур хөмсөг нь бага зэрэг атирлдлаа. Шэнь Фэй хэтэрхий авирай юм! Эдгээр зүйлс арай хэтэрхий байна!

Хэрэв Шэнь Фэй Сяо Нин Арь-д гараа хүргэхийг хүсвэл, Е Хун гарцаагүй түүнийг зогсоох болно!

Е Хун хамраа дугаргаад явав.

Шэнь Фэй Е Хун-ын нурууг харлаа. Нүүрэндээ бүдэгдхэн инээмсэглэл тодруудав.

‘Манай Ариун гэр бүл танай Цаст Салхины гэр бүлээс айна гэж битгий бод. Домгийн зэрэглэлийн Чөтгөрийн Сүнстэнтэй байх нь маш агуу гэж битгий бол. Нэг л өдөр манай Ариун гэр бүл танай Цаст Салхины гэр бүлийн байрыг эзлэх болно!’ тэр чимээгүйхэн үглэв.

Гудамжинд

“Не Ли!” хурц цээл хоолой дуудав.

Не Ли түүнийг дуудсан дуу гарсан зүгт харахад Сяо Нин Арь байв, тэр одоо энгийн гоёмсог даашинз өмссөн байна.

“Сайн уу! Нин, чамайг хэдэн өдөр харсангүй, чи бүр илүү үзэсгэлэнтэй болсон санагдаж байна!” Не Ли гэрэлтэйгээр инээмсэглэн. Гэсэн хэдий ч, Не Ли Хү Янь Лань Руо-ын асуудлын талаар бодоход, тэр бага зэрэг эвгүй байв.

Не Ли-ийн үгийг сонссон, Сяо Нин Арь-ийн нүд баярын уриар гэрэлтэх ба түүний нүүр бага зэрэг улайв. Тэр орон зайн бөгжөө Не Ли-д өгөөд хэллээ, “Нил Ягаан Манан Өвс чи надад худалдуулахаар өгсөн, бүгд худалдагдсан  энэ мөнгө нь.”

Сяо Нин Арь-ийн хэлхийг сонссон, Лү Пиао болон Ду Зө нэг нэгэнрүүгээ харан гайхширлаа. Тэд Не Ли-г Сяо Нин Арь-д ямар төрлийн шидтэй эм уулгачихсаныг гайхлаа. Сяо Нин Арь Не Ли-ийн хэлсэн бүхнийг зүгээр л дуулгавартай хийж байна.

Энэ нь Лү Пиао болон Ду Зө-г хэлэх үггүй болгов. Энэ тэдний мэддэг Сахиусан тэнгэр Нин мөн үү?  Сахиусан тэнгэр Нин бусдад хүйтэн ханддаг нь тэднийг түүнд ойртоход боломжгүй болгодог. Гэсэн хэдий ч, Не Ли-д энэ бүрэн эсэргээрээ байна.

“Баярлалаа!” Не Ли хайхрамжгүй орон зайн бөгжийг авлаа. Тэд хоорондоо эелдэг байх албагүй.

“Сахиусан тэнгэр Нин, чи Хү Янь Лань Руо-той тулалдсан юм уу?” Лү Пиао Сяо Нин Арь-ийг харж байхдаа хов жив болгон асуув.

Сяо Нин Арь толгойгоо өргөөд Не Ли-г харав. Тэр бага зэрэг ичин асуув, “Тийм ч их биш. Би зөвхөн түүнтэй хэдэн удаа л маргасан. Не Ли, чамд тэр эмэгтэй үнэхээр таалагддаг юм уу?”

“Яасан ч үгүй. Тэр эмэгтэй хэтэрхий ядаргаатай. Дараагийн удаа түүнд битгий санаа зов,”Не Ли үгүйсгэн гараа хөдөлгөв.

“Өхх..” Сяо Нин Арь царай нь гэрэлтэн хариуллаа. Түүний сэтгэл амарсан хэдий ч Хү Янь Лань Руо шиг сэтгэл татам нэгэн түүнд сүрдүүлсэн мэдрэмж өгсөн.

“Сүүлийн хэдэн өдрийн бэлтгэл бидний хөлсийг урсгаж орхилоо. Бидний биеэс эвгүй үнэр гарч эхэлж байна. Бид усанд орохоор явахад бэлтгэж байна. Чи бидэнтэй нэгдэхийг хүсэж бйана уу?” Лү Пиао хөхрөн тохуурхав.

“Би… би явахгүй ээ!” Сяо Нин Арь ээрэн, Лү Пиао-руу муухай харлаа.

“Чи Не Ли-тэй хамт байж болно. Бид та хоёрт  саад болохгүй ээ,” Лү Пиао хөхрөв.

Лү Пиао-ын үгийг сонссон Сяо Нин Арь-ийн царай даруй час улаан болов.

“Лү Пиао хийсвэр зүйл ярих хэрэггүй, тэгэхээр түүнд битгий санаа зов!” Не Ли Лү Пиао-ын толгойг алгадаад Сяо Нин Арь-д хэлэв.

“За” Сяо Нин Арь толгой дохив. Түүний ичсэн байдал үгээр дүрслэшгүй сэтгэл татам байлаа.

“Не Ли, чамд ах дүүсийн нууц  түлхүүр гэж алга! Чи намайг үнэхээр хийсвэр зүйл ярих хэрэггүй гэлээ. Ах дүүсийн бичигдээгүй хууль! Би түүнээс болж чамтай туалдахгүй!”

Не Ли болон Лү Пиао-г хэрхэн маргаж байхыг харсан, Сяо Нин Арь бага зэрэг атаархалыг мэдэрлээ. Тэр удаан хугацаанд ямар ч найзгүй байгаа. Түүний бодолд нэг хүн орж ирэв, Е Зы Юнь. Түүнийг жоохон байхад, Е Зы Юнь болон Сяо Нин Арь хоорондоо маш сайн найзууд байсан. Тэдний хоорондох зай томорсоор байгаа нь хаамсалтай.

Цаашилбал, Не Ли-д таалагддаг нэгэн бол Е Зы Юнь!

Сяо Нин Арь нууцханаар өөрийнхөө тухай бодлоо, тэр мэдээж Е Зы Юнь-д ялагдахгүй!

Цаанаас, 10 орчим бүлэг хүмүүс удаанаар наашлав. Толгойлогч залуу нь ойролцоогоор 30 орчим насны, том биетэй. Түүний цайвар шар үс нь нүүрнийх нь талыг бүрхсэн ба нүд нь шонхорыхоос ч хурц.

Тэр эрэгтэй Не Ли-рүү ширтэнэ, түүний харцанд гайхал тодорсон ч, нэн даруй буцаад тайван болов. Тэр Не Ли-ийн зүгрүү алхаж байхдаа хэсэг хүмүүстэй ярьна.

Не Ли-ийн хөмсөг бага зэрэг атиралдав. Тэр эрэгтэйн хүчтэй харц түүнээр олзлогджээ.

Не Ли нууцлагаар дотроо бодлоо, ‘Би энэ залууг өмнө нь харж байл уу?’

Тэр залуу түүний хажуугаар өнгөрөхөд, Не Ли гэнэт түүний аура-ы дохиог барьж авлаа. Тэдгээр бүлэг хүмүүс Эртний Орхид Хотын Балгасанд байсан Харанхуйн Нийгэмлэгийн хүмүүстэй адил байв.

Не Ли тэр түүний хажуугаар өнгөрч байхад тайван хэвээр байлаа. Тэр ямар ч үйлдэл үзүүлсэнгүй. Хэрьээ тэр тэдгээр залуусыг барьхаар ямар нэг хариу үйлдэл үзүүлсэн бол, тэгээд тэд нэн даруй түүнийг чимээгүй болгох байсан.

Цааш явсаныхаа дараа, тэр залуу хойш эргэн Не Ли-г хардаа.

“Ахлагч аа, энэ хог биднийг санахгүй бйана,” түүний хажуунаас нэг туслах н хэлэв.

“Тийм ээ,” Залуу хариулаад бага зэрэг толгой дохилоо. Энэ эрэгтэй бол Юнь Хуа Дэакон.Тэр өөрийн онцгой байр суурьны улмаас, тэр Яруу Алдрбн хотод маш болгоомжтой байх хэрэгтэй болдог.

“Бид түүнийг устгах хэрэгтэй юу?” өөр туслах нь хэлэв.

“Хэрэггүй!” Юнь Хуа Дэакон толгойгоо сэгсэрч байхдаа хэллээ. Хэрвээ тэд Яруу Алдрын хотод хэн нэгнийг хороовол, энэ нь Хотын Даргаар шалгагдаж эхлэвэл зовлонтой байх болно.

2 гудамж өнгөрсөний дараа, тэдгээр хүмүүсийн хараанд байхгүй гэдэгтээ итгэлтэй болоод, Не Ли санаа алдав.

“Нинг, тэдгээр хүмүүс хэн бэ?” Не Ли гэрэлтэйгээр инээмсэглэн асуув.

“Тэдгээр эртээр хажуугаар зөрсөн хүмүүс үү?” Сяо Нин Арь хэсэг зуур бодоод, тэгээд инээд алдав. “Тэдгээр хүмүүс Од Рестораных бас Од Ресторан бол Ариун Гэр бүлийн бизнесүүдийн нэг.”

Сяо Нин Арь Не Ли-г яагаад ийм төрлийн асуулт асуусаныг мэдэхгүй.

Яруу Алдрын хотын эргэн тойронд үнэхээр аюулд байна. Энэ хүмүүс өөрийн чадвараа үзүүлж бас амьдралын даатгал олж авах хэрэгтэй мэт санагдлаа.

“Бид эхлээд Алхимийн Холөооруу явна.” Не Ли хэсэг зуур бодоод хэлэв. Энэ нь түүний бодсоноос Яруу Алдрын хотын байдал илүү нарийн төвөгтэй байгаа санагдлаа. Тэр Харанхуйн Нийгэмлэгийн хэдэн хүмүүс эргэн тойронд нуугдаж байгааг мэдэхгүй, тиймээс маш болгоомжтой байх хэрэгтэй. Не Ли тэдгээр хүмүүс түүний өмнөх амьдралд Яруу Алдрын хотын төлөө тулалдаж байсаныг нарийвчлан дурсан саналаа. Тэд сүүлийн тулаанд баатарлагаар амь үрэгдсэн, түүний итгэж болох нэг зүйл байв.

Не Ли байж болох богино хугацаанд олон нөөц олж авна.

Яруу Алдрын Хот дах Алхимийн Холбоо-ны байр суурь бага зэрэг буурсан байна. Гэсэн хэдий ч, энэ нь одоо ч мангас шиг оршин тогтносоор бйана. Энэ нь зөвхөн гурван том гэр бүлээс бага зэрэг л доогуур.

Не Ли-ийн тархин дотор, алхимийн тухай мэдлэг байгаа. Хэрэв тэднийг зөв зохистой хэрэглэвэл, тэд магадгүй Алхимийн Холбоог бэхжүүлэх боломжтой болно. Зөвхөн Алхимийн Холбоо бэхжсэнээр, Яруу Алдрын хот бэхжих болно. Мөн үүнийг Яруу Алдрын хотод Не Ли-ийн оруулсан хувь нэмэр гэж үзэж болно.

Алхимийн Холбоо өргөн уудам барилгатай. Доторх хашаа л дангаараа том талбайг эзэлдэг. Танхимийн урд хаалгаар өөр өөр өнгийн нөмрөг нөмөрсөн олон алхимичид орж гарна.

Алхимийн Холбоо бага зэрэг буурсан хэдий ч, гайхамшигт байгууламжийн үндсэн дээр хэр гайхамшигтай болсоныг харж болно.

Алхимичидыг дагалдан Дадлагажигч, Мастер болон Их Мастер гэж ангилна. Зэрэглэл бүрээр нь Анхан Дунд Ахлах гэж ангилна. Дадлагажигчид саарал хүрэм өмсөнө, Мастерууд цагаан хүрэм өмсөнө, харин Их Мастерууд мөнгөн хүрэм өмсөнө. Ихэнх нааш цааш гарж байгаа алхимичид дадлагажигчийн түвшинийнх байв. Мастерийн түвшинийнхний хувьд , тэд ховорхрон харагдаж байлаа. Зөвхөн тэдний нэг эсвэл хоёр нь хэвийн харагдана.

Учир нь Алхимийн Холбооны хямралаас болоод, гоц ухаантнууд нь алхимид өөрсдийн цагаа дурамжхан үрж байгаа. Тэд дотоод бясалгалдаа илүү төвлөрөх хэрэгтэй, иймээс, алхимичидийн хэмжээ залуу үеийнхэн дахин гарж ирэх нь илүү бага болж байна.

Алхимийн Холбоонд орсоны дараа, Сяо Нин Арь, Ду Зө, Лү Пиао болон бүлэг эргэн тойрныг харлаа. Тэд Не Ли-г яагаад энд ирсэнийг ойлгохгүй байсаар л байлаа.

Не Ли нарийвчлан Алхимийн Холбоон доторхийг санана, тэнд 6 ахмадийн бүлэг хамгийн их үг дугарах хүчтэй. Тэдгээр ахмадуудын бүлэгийн хамгийн бага нь Дунд Алхимийн Мастер, 2 Ахлах Алхимийн Мастеруудаар дагуулсан. Их Мастерийн зэрэглэлийн хувьд, одоо бол, Алхимийн Холбоонд байхгүй. Зургаан ахмадуудын бүлэгээс гадна, тэнд Алхимийн Холбооны төрөл бүрийн асуудлыг зохицуулдаг захирал байгаа.

Түүний өмнөх амьдралд Яруу Алдрын хотын эцсийн тулаанд, Алхимийн Холбоо  их хувь нэмэр оруулсан. Эцэст нь, бүгд баатарлагаар үхсэн. Хамгийн наад зах нь, Не Ли тэднийг Ариун Гэр бүлийнх биш гэдгийг мэдэж байгаа.

“Чамайг энд байгаад таатай байна, би чамд хэрхэн туслах вэ?” Саарал нөмрөг өмссөн бүсгүй алхаж ирээд асуув. Тэр бол Алхимийн Холбооны Танхимийн хүлээн авагч.

“Би энд Алхимийн шалгалт өгөхөөр ирсэн.” Не Ли өндөр эмэгтэйг харьж байхдаа хэлсэн ба гэрэлтэйгээр инээмсэглэн. “Би таныг яаж хандахыг мэдэж болох уу?”

Сяо Нин Арь, Ду Зө, Лү Пиао болон бүлэг Не Ли-г гайхширан харна. Тэд анх Не Ли-г энд хэн нэгнийг хайхаар ирсэн гэж бодсон. Тэд хэзээ ч Не Ли-г энд Алхимийн Шалгалт өгөхөөр ирсэн гэж бодоогүй. Түүнчлэн Не Ли алхимидаа сайн гэж үү?

Бүх төрлийн мангас шиг үйл явдлууд Не Ли, Ду Зө, Лү Пиао бүлгийн эргэн тойронд тохиолдож, Не Ли-тэй ийм удаан хугацаагаар байсны дараа үүнийг тийм цочирдом зүйл хэмээн хүлээж авахаа больсон байна.

Эмэгтэй Не Ли-г бага зэрэг гайхширан харлаа. Алхимийн Холбоонд ирж алхимич болдог залуусийн тоо маш бага. Тэнд анхлан суралцагч ирсэнээс хойш, аяндаа Алхимийн Холбоо тэднийг найрсагаар угтаж авна.

“Чи намайг Сяо Лань гэж дуудаж болно. Чи энд дадлагажигчийн шалгалт өгөхөөр ирсэн үү, зөв биз? Чи сайн бэлдсэн үү? Алхимийн дадлагажигч 10 гаруй алхимийн суурь номыг сайтар мэдсэн байх хэрэгтэй,” Сяо Лань хэлэн, гэрэлтэйгээр инээмсэглэлээ. Тэдгээр алхимийн суурь номнууд 100.000аас илүү үгтэй бас тоо томшгүй хүмүүс шантардаг. Гэсэн хэдий ч, энэ тусалж чадахгүй. Алхимич болох зэрэгт, хэрвээ тэд алхимийн суурь болон зарчимуудыг мэдэхгүй бол, энэ нь бүр хүний аминд хүрч ч болно.

“Хатагтай Сяо Лань, би Алхимийн Мастер-ын шалгалтыг өгч болох уу?” Не Ли Сяо Лань-руу харан асуулаа.

Не Ли-ийн үгийг сонссон, Сяо Лань хэсэг зуур гацаад хэлэв, “Энэ боломжтой хэдий ч, гэхдээ чи Алхимийн Мастер болоход хэр их дадлага хэрэгтэйг мэдэх үү? Тэдгээр суурь номнуудаас гадна, тэнд 100гаран олон төрлийн ургамалуудын тухай номыг чи сайн мэдсэн байх хэрэгтэй.”

Сяо Лань-ий харц Не Ли-рүү ширтэх ба тэр Не Ли-г хог гэж бодов. Бүр хэрэь Не Ли эхийнхээ хэвлийд байхаас эхлүүлэн уншиж эхэлсэн байсан ч, тэр тэдгээрыг сайн мэдэхыг тооцохгүйгээр бүр уншиж ч амжихгүй. Энгийн Анхан Алхимийн Мастер Дадлагжигчийэ 10 жилийн туршалагаас ч илүү туршлагатай байдаг, иймээс Не Ли өмнө нь алхимийн зууханд хүрэлцэн ирж байгаагүй байх. Бүр хэрэв тэр эхний үеийг давсан ч, хоёр дах үе нь бэлдмэл боловсруулах тухай.Тэр үүнийг давах боломжгүй байх болно.

Не Ли бага зэрэг бодит бус байна. Тэр өөрийн цагаа зөв зохистой суралцахад зарцуулаагүй ба нэг алхамаар тэнгэрлүү явахыг хүсэж байна.

Не Ли нүдээ анивчин, Сяо Лань уруу харан хэллээ, “Мэдлэгийг насаар тодорхойлохгүй, зөв үү? Хатагтай Сяо Лань, зүгээр л намайг Анхан Алхимийн Мастер-ийн шалгалт-ын газарлуу хүргээд өг.”


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Advertisements

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [42]-Мэдлэгийг насаар тодорхойлохгүй”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s