Чөтгөр бурхдын домгууд [40]-Сүүдрийн чөтгөрийн сүнслэг дэнлүү

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Чэнь Лин Зянь болон бүлэг армийн газар дээр ирэв. Энэ бол армийн тэгш талбай, ихэнх мэдэгдэхүйц эвгүй байдлаар хийгдсэн байна.

“3 фит доош ух!”

Чэнь Лин Зянь-ий залуус багажаа аван ухаж эхлэв.

Газар доорх ордон

“Не Ли, гарц хаана байна?” Е Зы Юнь асууна. Тэд 2 өдрийн турш хайж байна, гэхдээ хаана гарц байгааг хараахан олоогүй.

“Энд гарц алга,” Не Ли толгойгоо сэгсрэв, “Хэрвээ тэнд гарц байвал, тэдгээр хүмүүс гол танхимд хорогдож үхэхгүй байсан.”

“Гарцгүй?” Е Зы Юнь хэсэг зуур гацсан ба гунигтайгаар асуув, “Тэгээд, бид гарах боломжгүй гэсэн үг үү?”

“Албагүй, Тэдгээр хүмүүс гаднаас танхимруу ирсэн, үүний утга нь хүмүүс гарцыг гаднаас ухаж болно гэсэн үг. Бид зөвхөн Чэнь Лин Зянь-ийг гарцыг ухан бидэнд туслана гэдэгт найдах хэрэгтэй. Хэрвээ миний зөв бол, гарц цэргийн армийн талбайд байгаа, “Не Ли гэрэлтэйгээр инээмсэглэн хэллээ, “Тэд мэдээж тэр газрыг олох болно!”

“Чи түүнийг тэр газрыг олно гэдэгт яаж ийм итгэлтэй байгаа юм бэ?” Е Зы Юнь буцаагаад асуув. Не Ли өөрийн ойлголт дох бүх зүйлсийн талаар бодоход , маш итгэлтэй байдлыг мэдэрлээ. Тэр бүр гажуудан Е Зы Юнь-ыг өөрт нь дурлаж гэж бодлоо. Хэр бүх зүйл түүний тооцоолсоноор болбол, тэгээд тэр бүхнийг чадагч бурхан болохгүй гэж үү?

Е Зы Юнь-ыг дөнгөж ярьж дуусахад, чулуун хана гэнэт чичрэв.

“Энэ эхэлж байна!” Не Ли гэрэлтэйгээр инээмсэглэв. Тэр чичиргээний эх үүсвэрээс гарцын үндсэн байршилийг тодорхойлон, эргээд Е Зы Юнь-д хэлэв, “Явцгаая!”

Хэлсэнийхээ дараа, Не Ли алхаж эхлэв.

Е Зы Юнь амаа нээгээд, хэрхэн үнэлэхээ мэдэхгүй байлаа. Не Ли бол зүгээр л мангас! Тэр яаж бүхнийг мэддэг юм? Нэг өдөр тэр үнэхээр түүний найз охин болно гэж үү? Е Зы Юнь одооныхоо мэдрэмжийг хэлж чадахгүй байлаа. Түүний хацар халуу шатсан ба тэр чимээгүйхэн толгойгоо гудайлгав.

Донг донг донг!

Чэнь Лин Зянь болон бүлгийнхний газар ухах явц томоохон газрыг хамарч байна!

“Тэгэхээр тэнд гарц байна!” Не Ли Е Зы Юнь хоёр зэрэг хэллээ. Тэд хоёул дуу гарч буй зүгрүү яваад чулуун хананы урд эцэст нь зогсов. Тэр ханыг хэсэг зуур шалгав, чулуун хана хаалган доор нуугдаж байх ёстой. Өмнө нь, тэднийг үүгээр өнгөрөхөд, тэд юу ч ойлгоогүй.

Не Ли гараа чулуун ханан дээр байрлуулж удаанаар дотогш түлхэв.

Нир нир нир!

Чулуун хана аажмаар эргэв. Аварга чулуун танхим Не Ли болон Е Зы Юнь-ий өмнө үзэгдэв.

Чулуун танхим дунд, дээш шат холбогдсон байлаа. Гэсэн хэдий ч гарц хэсэг аварга чулуунуудаар хаагдсан байсан ба үүний ардаас нижгинэх дууны тэсрэлт гарж байв. Тэнд хэн нэгэн гарцыг нээн эвдэхийг оролдож байлаа.

Чулуун танхим дунд байсан зүйл Не Ли болон Е Зы Юнь-ийг шоконд ороход хүргэв.

Энэ газар бүх төрийн хүрэл мөнгөн хуяг дуулгаар дүүрэн байлаа. Тэнд бүр их хэмжээний хуйлаас бичгүүд, чөтгөрийн болорууд, арьс эвэрний төрлийн зүйлс байлаа. Энэ түүнчлэн үнэт металуудаар дүүрэн , Ариун Эзэнт гүрний мөнгөн тэмдэгт болох алтан зоосууд овоологдсон байв.

Тэнд Ариун Эзэнт гүрний үнэт эрдэнэсүүд болох олон үл мэдэгдэх үнэт зүйлс байлаа.

Хэрвээ хэн нэгэн тэдгээр үнэт эрдэнэсүүдийг олж, Яруу Алдрын хотруу авж яван үүнийг худалдахаар буцвал, тэдэнд мэдээж аз тохиох болно!

“Зиюун, зарим зүйлсийг ав сонгож авцгаая!” Не Ли Е Зы Юнь уруу хараад хэллээ. Энд маш их хэмжээний үнэт эрдэнэсүүд бйана. Тэдний орон зайн бөгжнүүд энэ бүхнийг бүгдийг нь багтааж чадахгүй. Ба хэрэв тэд эндэх бүх эрдэнэсүүдийг авбал, Чэнь Лин Зянь болон бүлэг үүний талаар зайлшгүй ямар нэг зүйл хэлэх болно.

Не Ли шунахай биш, тэр зөвхөн өөрийн хүссэн зүйлээ аваад үлдсэнийг нь бусдадаа орхино.

Не Ли чулуун тавцанруу ширтлээ. Тавцангийн дээр, дэнлүү гэрэлтэйгээр гялалзаж байсан ба гэрэл нь нууцлаг байдлаар дүүрэн байв.

Тэр дэнлүүг харсаны дараа, Не Ли-ийн царай баяр баясгалангаар дүүрэв. Энэ үнэхээр Сүүдрийн Чөтгөрийн Сүнслэг Дэнлүү байна!

Сүүдрийн Чөтгөр бол маш ховор нууцлаг чөтгөрийн араатан. Энэ нь Цаст Салхины Эзэнт гүрэн аль хэдийн устаж үгүй болоход, зөвхөн долоон Сүүдрийн Чөтгөр чөтгөрийн сүнстэн үлдсэн ба Тэнгэрлэг тивийн сүмд долоон дэнлүү хийж байрлуулсан. Дараа нь, тэдгээр дэнлүүнүүд хулгайч нарт хулгайлагдаж дэлхий даяар тархсан.

Не Ли-ийн Сүүдрийн Чөтгөрийн Сүнслэг Дэнлүү-г авахыг хүсээд байгаа шалтгаан нь тэр үүн дотор байх  Сүүдрийн Чөтгөр Чөтгөрийн Сүнсийг хүсэж байгаа!

Мөнгөн зэрэглэлд хүрсэний дараа, Не Ли нэг чөтгөрийн сүнстэй нэгдэх боломжтой болно.

<<Тэнгэрлиг Бурханы Бясалгалын техник>> Не Ли-г долоон өөр чөтгөрийн сүнстэй нэгдэх боломж олгоно. Тиймээс, эхний сүнсийг, Не Ли энгийн хогийн чөтгөрийн сүнс байлгахыг хүсэхгүй! Гэсэн хэдий ч, хэрэв сүнс хэтэрхий хүчирхэг бол, Не Ли үүнийг нэгтгэх боломжгүй, иймээс Сүүдрийн Чөтгөр Чөтгөрийн Сүнс бол хамгийн тохиромжтой.

Сүүдрийн Чөтгөр Чөтгөрийн Сүнс байлдааны чадварын тусгай хүчгүй ч, энэ нь хамгийн нууцлаг хүч. Энэ олон ер бусын чадваруудтай, тиймээс, үүнтэй нэгдсэний дараа, бүр хэрэв Не Ли бясалгалын оргилд хүрвэл, Сүүдрийн Чөтгөр Чөтгөрийн Сүнс онцгой үүргийг гүйцэтгэх болно.

Сүүдрийн Чөтгөр Чөтгөрийн Сүнстэйгээр, Не Ли зарим онцгой тулааны урлагуудыг сурах боломжтой!

Түүний өмнөх амьдралд, Сүүдрийн Чөтгөрийн Сүнслэг Дэнлүү эцэст нь Шэнь Юэ-ийн гарт орж Шэнь Юэ дуудлагаар худалдсан. Энэ амьдралд, энэ Не Ли-ийн гарт орлоо.

Не Ли дэнлүүг өөрийн орон зайн бөгжиндөө байрлуулан хадгаллаа. Тэр толгойгоо эргүүлэн Е Зы Юнь-ийг хэдэн зүйлс сонгож байгааг харав. Нууцлаг үнэт чулуутай болохоор, тэр бусад үнэт чулуутай холбоотой зүйлсийг сонирхсонгүй. Тэр зөвхөн чөтгөрийн болор болон чөтгөрийн соёог сонголоо.

Е Зы Юнь сайхан харцтай байлаа. Түүний авсан хэдэн чөтгөрийн болорууд  Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатнуудын болор байлаа.  Хар Алтан зэрэглэлийн чөтгөрийн араатан бол маш ховор. Хэрэв тэдгээр чөтгөрийн болруудаар тулааны хуяг дуулга эсвэл зэвсэгүүд хийвэл, тэнд тэд Хар Алтан зэрэглэлийн хуяг дуулга болон зэвсэгүүд болон хувирна.

Соёоны хувь бол, Домгийн Зэрэглэлийн Цаст Салхины Аварга Араатны ясны хэлтэрхий. Бүр энэ нь зөвхөн нэг ясны хэлтэрхий байсан ч, энэ мөн маш ховор бөгөөд сүнсний хүчийг ихээр сайжруулна.

Зарим зүйлсийг сонгож авсаны дараа, *бүүм* аварга чулуун ханана хажуудах аварга бул чулуу унаж хаалга нээгдлээ. Танхимруу нүд гялбам гэрэл тусаж, Чэнь Лин Зянь болон бүлэг бууж ирлээ.

“Та нар энд байна!&#8221; Чэнь Лин Зянь хэлэн, Е Зы Юнь болон Не Ли-г хараад хэсэг гацлаа. Тэр хэзээ ч Е Зы Юнь болон Не Ли-ийг тэднийг ирэхээс өмнө нэвтэрсэн байна гэж бодоогүй.

Е Зы Юнь-ийг харсаны дараа, Чэнь Лин Зянь-ий санаа амрав. Хэрвээ Е Зы Юнь ямар нэг зүйл тохиолдсон бол, бүр хэрвээ тэр үүнээс зарим олз олсон байсан ч, тэр Хотын Даргын болон Эзэн Е Мо-ын ууртай царайтай нүүр тулах байсан. Е Зы Юнь аюулгүй байгаагаас хойш, энэ нь зүгээр.

“Ахлагч аа, бид баян боллоо! Энд ийм олон эрдэнэсүүд байна!&#8221;

Чэнь Лин Зянь-ий туслахууд хашгирцгаав.  Танхимаар дүүрэн эрдэнэс байсан учраас тэд цочирдлоо.

Чү Юань болон бүлэг тэдний урд байгаа дүр зурагийг хараад хөшиж орхилоо. Тэнд байх зүйлс жижиг уул шиг л өндөр овоологдсон байлаа. Тэнд маш их үнэ цэнэтэй олон эд зүйлс байлаа. Тэд 10,000,00 эсвэл бүр 1,000,000,000 аар нь эднийг худалдаж болно.

“Не Ли, тохирлцсоноороо чи эхлээд сонго!&#8221; Чэнь Лин Зянь Не Ли-г харан хэллээ. Тэр бол амалсандаа хүрдэг нэгэн, үүнээс гадны Не Ли болон түүний хооронд нөхөрлөлийн холбоо үүссэн байлаа.

“Би аль хэдийн сонгочихсон, үлдсэн нь та нарых!&#8221; Не Ли гэрэлтэйгээр инээмсэглэн хэллээ. Тэдгээр овоорсон уул шиг эрдэнэс түүний сэтгэлийг огтхон ч татсангүй.

“Би ч мөн хэдэн зүйл авчихсан.&#8221; Е Зы Юнь хэлнэ, “Надад ч бас үлдсэн нь хэрэггүй!&#8221;

Чэнь Лин Зянь үл мэдэг толгой дохиод, өөрийн залуусдаа орон зайн бөгжнүүдээ эрдэнэсээр дүүргэхийг тушаалаа.

Чү Юань Чэнь Лин Зянь-ий зүг алхан, дуугаа намасган хэллээ, “Залуу Мастер Чэнь, та зөвшөөрлөө гэж үү? Тэр хоёр энд удаан байсан, тэд мэдээж хамгийн сайн зүйлсийг нь авсан! Тэд магадгүй хамгийн үнэтэй зүйлсийг нь авсан байх, иймээс л тэд бусад зүйлсийг сонирхохгүй байгаа!&#8221;

“Чи ямар далд санаа агуулаад байгаан?&#8221; Чэнь Лин Зянь хөмсгөө атиралдуулан, Чү Юань-ыг ширтэв.

Чү Юань хүйтнээр хэллээ , “Та тэднийг бидийг явахаас өмнө бүх зүйлсээ гаргаж үзүүлэхээр дууд, тэд магадгүй хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг авсан байх!&#8221;

Чү Юань-ий үгийг сонссон, Чэн Линжиан хамраа дугарган хэлэв, “Тэд энд бидний өмнө ирсэн, энэ газрыг тэд эхлээд орсон. Бүр хэрвээ тэд бүхий л танхимийг хоослосон бол, бид юу ч хэлэхгүй байсан. Тэд бидэнд ийм их зүйлс үлдээсэн нь хүнлэг хэрэг!&#8221;

“Залуу Мастер Чэнь, Би тэдний авсан эрдэнэс бүрийг үнэлж барашгүй эрдэнэс гэдгийг баталж байна! Үүнд харамсах хэрэггүй шүү.&#8221; Чү Юань санаа зовон хэллээ.

“Зүгээр орхи. Би чиний бодосныг бодоогүй гэж бүү бод. Чи Не Ли-тэй зөрчилдсөн тэгээд намайг урдаа барихыг хүслээ. Бүтэхгүй зүйл!&#8221; Чэнь Лин Зянь хөлөө өргөн Чү Юань-ий эрүүрүү өшиглэж, түүнийг нисгэв.

*Пэнг* Чү Юань нүүрээрээ унаж, түүний нэг шүд нь мултран, түүний ам цусаар дүүрлээ.

Чү Юань ууртайгаар толгойгоо өргөн Чэнь Лин Зянь-ийг ширтлээ, гэхдээ удалгүй уур нь дарагдав. Чэнь Лин Зянь бол үндсэн гэр бүлийн гишүүн, Тэнгэрлиг гэр бүлийн үндэсэн удам. Тэр яаж Чэнь Лин Зянь -д уурсаж чадах билээ?

‘Не Ли, энэ бүхэн чиний буруу! Би чамайг тийм ч амар явуулчихгүй шүү!’

Чэн Линжиан эрдэнэсийн өрөөг хоослов. Не Ли Сүүдрийн Чөтгөрийн Сүнслэг Дэнлүүг мөн Е Зы Юнь зарим зүйлс авсан хэдий ч , тэнд олон үнэт зүйлс үлдсэн, тэднийг их хэмжээгээр зарж болно. Тиймээс, Чэнь Лин Зянь-ий ашиг одоо ч сайн байна.

Чэнь Лин Зянь Не Ли-ийн мөрийг зөөлөн цохиод хэлэв, “Дүү хүү, хэрвээ чи намайг энэ армийн талбайруу явахыг зөвлөөгүй бол, би ийм их зүйлсийг олж авах боломжгүй байсан. Би чамд нэг өртэй боллоо. Хэрэв ирээдүйд ямар нэг хэрэг гарвал, намайг хурдхан олоорой!&#8221;

Чэнь Лин Зянь Не Ли-ийн авсан зүйлсийн талаар огтхон ч асуусангүй, гэхдээ зөвхөн түүнд талархлаа. Не Ли-ийн хийсэн зүйлс түүнд сайхан сэтгэгдэл үлдээв. Чэнь Лин Зянь-ийг гурван үндсэн гэр бүлүүдийн үеийнхнийхээ дунд их дагагчтайд гайхад байх зүйлгүй.

“Ойлголоо!&#8221; Не Ли шуудхан хариулав, “Та нар түргэхэн энэ зүйлсийг аваад, бид эндхийг хурдхан орхих хэрэгтэй!&#8221;

“Яагаад?&#8221; Чэнь Лин Зянь сонирхон асуув.

“Би Харанхуйн Нийгэмлэгийн хэсэг хүмүүсээс зугтаасан. Тэд одоо биднийг хайж байгаа!&#8221; Не Ли хэллээ, “Азаар Сүнслэг зэрэглэлийн Аварга Сармагчин тэднийг зогсоосон, эс бөгөөс би зугтаах боломжгүй байх байлаа!&#8221;

Не Ли-ийн үгийг сонссон, Чэнь Лин Зянь бага зэрэг гайхширав. Тэр Харанхуйн Нийгэмлэг ямар төрлийн хүмүүстэйг мэднэ. Хэрвээ тэд Харанхуйн Нийгэмлэгт баригдвал, энэ нь үнэхээр төвөг удах болно.

“Бид Аварга Цэнхэр Сармагчинг бэртэлтэй олсонд гайхах юм алга, тэгэхээр ийм зүйл тохиолдож!&#8221; Чэнь Лин Зянь-ий туслахууд хэлэв.

Азаар Эртний Орхид Хотын газар хангалттай том. Тэдгээр Харанхуйн Нийгэмлэгийн хүмүүс тэдний байршилийг мэдэхгүй байгаа. Тэд магадгүй тэднийг хайж байгаа, тиймээс тэд эндхийг нэн даруй орхих хэрэгтэй.

Чэнь Лин Зянь газар доорх ордонлуу харлаа.

“Тэнд юу ч байхгүй, би аль хэдийн эндхийг судалсан.&#8221; Не Ли хэлэв.

Чэнь Лин Зянь толгой дохиод, бөөгнөрсөн хүмүүсрүүгээ эргэн хашгирлаа, “Явцгаая!&#8221;


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s