Чөтгөр бурхдын домгууд [39]-Гүн ухааны үнэт чулуу

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Е Зы Юнь бага зэрэг хөмсөгөө зангидахдаа өвдөлт мэдэрлээ.

Түүний үзэсгэлэнт царай, түүний мөрөн дээгүүр нь сул унжсан үс , бүгд түүнээс гоёмсог байдлыг ялгаруулна.

Бүр тэр хөмсгөө зангидаж байсан ч, түүнээс үгээр дүрслэхийн аргагүй мэдрэмж байсаар байлаа.

Энэ үед, Е Зы Юнь зөвхөн түүний цээжийг ороосон л хувцастай байлаа. Бүр түүний даашинз ч олон уранхаатай, түүний цасан цагаан гуянуудын байдал, уруу таталтыг нэмж байлаа.

Дахин төрсөнийхөө дараа, Не Ли бусдын уруу таталтыг үл тоож байсан. Гэсэн хэдий ч, Е Зы Юнь-ны үзэсгэлэн гоо түүнийг амьсгалахад хэцүү болгож байлаа. Тэр Е Зы Юнь-ийг харах бүрт, тэр өмнөх амьдралдаа түүнтэй хамт байсан үеүдээ дахин санадаг. Тэд богино хугацаанд хамт байсан хэдий ч , тэр хугацаа бол түүний амьдралын хамгийн үнэ цэнэтэй мөчүүд мөн гүн гүнзгий мэдрэмжүүдийг үлдээсэн.

Зөвхөн Не Ли л Е Зы Юнь-ийг хэдэн жилийн дотор хэр сэтгэл татам болохын мэднэ. Цэцэглэж буй бадамлянхуа шиг, үзэсгэлэнтэй мөн дэгжин, тэнгэрийн шидэт дагина бууж ирсэн мэт нэр төртэй бөгөөд ариун.

Энэ үед, Е Зы Юнь-д дурласан хүмүүсийн хэмжээ зүгээр л тоологдошгүй байгаа. Шэнь Юэ-г багтаагаад, тоологдошгүй эрчүүд түүний төлөө галзуурддаг. Шэнь Юэ түүнийг Яруу Алдрын хотоос гаргаж гарцаагүй олон удаагийн аюулаас аврахыг хичээсэн. Тэр Е Зы Юнь-д үл тоогдсон ч , гэхдээ бууж өгөх ямар ч сонголт байхгүй. Эцэст нь, Е Зы Юнь энгийн Не Ли-г сонгосон ба энэ нь Не Ли-ийн амьдралын хамгийн гайхамшигтай үе байсан!

Түүний өвчнийг эмчилсэний дараа, тэр бага зэрэг дургүй байсан ч, Не Ли Е Зы Юнь-ны хувцас удаан өмсөж чадахааргүй болсон болохоор өөрийнхөө хувцасны хэсгээр хучсан.

Тэр Е Зы Юнь-ийг түүнийг хүлээн зөвшөөрч өнгөрсөнтэй адил түүнтэй хамт байхыг тэвчээртэй хүлээж байгаа.

Не Ли хөлөө завилан Е Зы Юнь-ны хажууд суув. Түр Зуурын Чөтгөрийн Номны үлдэгдэл хуудсан дээрх нууцлаг хүчийг мэдэрж, түүний сүснсний тойрон дох сүнсний хүч нь сэрж эхлэв.

Хэрвээ боломж гарвал, тэр мэдээж Түр Зуурын Чөтгөрийн Номыг олж авахаар элсэн ордонруу явна!

Цагаан гэрлийг шингээсэний дараа, Не Ли сүнсний хүчээ бага зэрэг өссөнийг мэдрэв. Энэ үед, Не Ли-ийн сүнсний хүч аль хэдийн 150 болсон байлаа. Не Ли холын гэрэл дотох энерги илүү хүч агуулж байсаныг тодорхой мэдэрч байсан. Гэсэн хэдий ч, тэдгээр нь түүний сүнсний тойрон дох гүнзгий нуугдсан , тэр үүнийг хэзээ өөрийн энергийн хүч болгохоо мэдэхгүй.

Не Ли аажмаар бясалгалын байрлалд оров. Сүнсний хүч Не Лиг тойрон урсаж буй бодис шиг байлаа.

Не Ли-г дөнгөж бэлтгэлдээ автаж байхад, Е Зы Юнь сэрэв.

Өөрийн биедээ хүрэхэд, тэр ямар ч хувцасгүй байгаагаа ойлгов. Нэн даруй, түүний царай цонхийлоо.

‘Не Ли муу хог, тэр арай хэтэрхий байна!’

Тэр юупкэ өмссөн байгаагаа мэдэрж л, бага зэрэг тайвширав. Гэсэн хэдий ч, тэр дотроо дургүйцсэн ичсэн сэтгэлээр дүүрэн байлаа. Багаас нь хойш, түүний биеийг  ямар ч эрэгтэй харж байгаагүй бас Не Ли түүнийг ухаангүй байхад түүний хувцасыг тайлсан байна!

Түүний байдал төвөгтэй байв. Учир нь тэр Не Ли-г түүний гэмтэлүүдийг эмчилэхийн тулд хувцасыг нь тайлсаныг мэдэж байгаа. Гэсэн хэдий ч, Е Зы Юнь үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Не Ли үүнийг зорилготой хийсэн байх ёстой, мөн түүнийг ухаангүй байхад Не Ли түүнд юу хийсэнийг тэр мэдэхгүй шүү дээ!

Эцэст нь, тэр Не Ли-г тийм ч ихээр ойлгоддоггүй. Тиймээс, тэр дотроо Не Ли-ээс болгоомжилсоор байв.

Не Ли Е Зы Юнь-ны хажууд сууж байгаа нэгэн удаанаар нүдээ нээн, гэрэлтэйгээр инээмсэглээд, “Чи сэрээ юу?”

Не Ли-ийн харцийг харсан, Е Зы Юнь гэнэт ямар ч хувцасгүй байгаагаа саналаа. Не Ли-ийн хувцаснаас чангаар атгаад, тэр санаа зовсон байдалтайгаар хэллээ, “Цаашаа хар! Би хувцасаа өмсөх хэрэгтэй байна!”

Не Ли толгойгоо эргүүлээд, инээмсэглэн, “Би үүнийг өмнө нь хараагүй мэт байя.”

Не Ли-ийн үгийн сонссон, Е Зы Юнь час улаан болов. Тэр ч байтуйгай Не Ли түүний эмэгтэй дүр төрхийг дорд үзлээ. Тэр Не Ли-г ийм хайнга үг хэлсэн учраас дотроо ичиж бас дургүйцэж байв. Эртээр, Не Ли түүний цээжин дээрх эрвээхэйн мэнгийн дурьдахад, тэр Не Ли-г түүнийг усанд орж байхад нууцаар харсан гэж сэжиглэсэн.

Яаравчлан, Е Зы Юнь хувцасаа өмсөн намуухан дуугаар хэллээ, “Боллоо”

Не Ли эргэн тойрныг харан, нүд нь гэрэлтэнэ. Е Зы Юнь одоо түүний залуу насыг улам ил гаргах нил ягаан даашинз өмссөн байна. Е Зы Юнь-д бүх зүйл сайхан харагдах юм.

Еэ Зиюун Не Ли-г харан сэтгэлээр унав.Не  Ли-ийн ичгүүргүй байдал түүнд арчаагүй байдлыг мэдрүүлнэ.

“Не Ли, чи намайг сонирхдог уу?” Е Зы Юнь толгойгоо гудайлган, хэсэг зуур бодоод толгойгоо өргөн Ниэ Ли-ээс асуув.

“Тийм ээ!” Не Ли гэрэлтэйгээр инээмсэглэн, илэн далангүй хүлээн зөвшөөрөв.

Тэр аль хэдийн дотроо үүнийг мэдсэн хэдий ч, Не Ли-г сонссоны дараа, Е Зы Юнь-ны сэтгэл бага зэрэг сандрав. Гүнзгий амьсгаа аваад, Не Ли-д ширүүнээр хэлэв, “Не Ли, бид жаахан байна. Ирээдүйд юу болохыг хэн мэдлээ, магадгүй хэдэн жилийн дараа, чи хэн нэгнийг сонирхоно. Бид суралцахаа эхэнд тавих хэрэгтэй. Зөвхөн хүнд бэлгэлээр л бид цаашдын бясалгалын замруу явж чадна. Чи эхлээд Алтан зэрэглэлээр бэлтгэх хэрэгтэй. Хэрэв тэгээд, чи намайг сонирхсон хэвээр байвал, би чиний найз охин болохыг зөвшөөрье.”

Е Зы Юнь-ны царай час  улайж, түүний зүрхний цохилт тайлбарлахын аргагүйгээр хурдассав.

Е Зы Юнь-ны ичсэн байгааг харж бас түүний үгийг сонссон, Не Ли-д инээдтэй санагдав. Ниэ Ли Е Зы Юнь-ийг доогтой байдлаар харна, тэр хүүхэд хуураад байна уу? Не Ли нүдээ анивчин, сэтгэл догдолсон дүр үзүүлж хэллээ, “Үнэхээр үү?! Сайн хэрэг! Бэлтгэл хэтэрхий амархан. Хэрвээ сайн хичээвэл, би дараа жил Алтан зэрэглэлд хүрч чадна! Энэ үед, чи үгнээсээ буцаж болохгүй шүү!” Хэлсэнийхээ дараа, Ниэ Ли дотроо нууцаар инээв.

“Дараа жил?” Е Зы Юнь тулгамдлаа. Дараа жил хэтэрхий хурдан байна бас Не Ли дараа жил Алтан зэрэглэлд хүрч чадна гэж үү? Түүний санаа зовлоо. “Миний санаа гэвэл, бид үүний тухай удаан бодох хэрэгтэй!”

Не Ли-н царай гэнэт өөрчилөгдөн хэллээ, “Хатагтай Е Зы Юнь үгнээсээ буцаж байна уу?”  Не Ли мөрөө хавчин, хэллээ, “Би эдгээр үгнүүд чиний үндсэн гэр бүлд эдгээр үгнүүд юу ч биш гэдгийг мэднэ. Үүнийг март даа, энэ чухал биш.”

Тэр Не Ли-г сэтгэл дундуур ч үл тоомсорлосон байдлыг харлаа. Е Зы Юнь уруулаа хазан ,шүдээ зуун хэллээ, “Амлалт үргэлж хадгалагдана! Хэрвээ чи Алтан зэрэглэлд хүрч чадвал, энэ амлалт үр дүнгээ өгөх болно.”

Е Зы Юнь-ны нухацтай царайг харсан, Не Ли-ийн уруулын булан бага зэрэг дээшлэв. Тэр Е Зы Юнь-ийг амласандаа хүрж үгнээсээ буцдаггүйг мэднэ. Гэсэн хэдий ч, энэ байдал, арай хэтэрхий их биш гэж үү? Хэрвээ тэр анхаарвал солиотой хэрэг болно. Е Зы Юнь талаар түүний ойлголт дээр тулгуурлавал, нэг л өдөр, тэр энэ үзэсгэлэнт охины сэтгэлийг эзэмдэх болно.

‘Би жинхнээсээ Не Ли-ийн найз охин болно гэж үү? Найз охин юу хийх хэрэгтэй байдаг юм бол?’ Е Зы Юнь бага зэрэг сатаарав. Тэр Не Ли-ийн талаар тавгүй сэтгэгдэлтэй байгаа хэдий ч, энэ зөвхөн найзуудын сайн харьцаа. Гэсэн хэдий ч, хэрвээ тэд хосууд болвол….. Е Зы Юнь-ны толгой гэнэт эргэв.

Е Зы Юнь-ны сэтгэлд зөвхөн бясалгал байдаг ба Не Ли-ийн гадаад төрх түүний сэтгэлийн тайван байдлыг бүрэн алдагдуулав.

“Энэ юу вэ?” Е Зы Юнь хүзүүнээсээ зүүлттэй цэнхэр үнэт чулууг харлаа. Үнэт чулууны өнгө гэрэлтэй. Дотор нь мананцар хөдөлж байгаа нь мэдрэгдэнэ. Тэр үнэт чулуун доторх асар их эрчим хүчийг мэдэрж байлаа.

“Гүн ухааны үнэт чулуу. Энэ бол миний чамд өгч байгаа бэлэг. Үүнийг зүүснээр чиний бэлтгэлийн хурд гурав дахин өсөх ба сүнсний хүч чинь тэтгэгдэх болно. Бүр түр зуур алхахад ч энэ чиний сүнсний хүчийг нэмэгдүүлнэ,” Не Ли гэрэлтэйгээр инээмссэглэлээ. Түүний тусламжтайгаар, бүр хэрвээ тэр шаргуу хөдөлмөрлөхгүй байхад ч, Алтан зэрэглэлд хүрэх юу ч биш. Бүр ч илүү зэрэглэлд хүрэх нь боломжгүй зүйл биш.

“Би ийм үнэтэй зүйл авч чадахгүй ээ!” Е Зы Юнь яаран хэлэээд, хүзүүнээсээ үнэт чулууг авав.

Не Ли түүний гарнаас барьж аваад хэллээ, “Би аль хэдийн энэнээс илүү зүйлтэй болсон. Чи энийг авч болно.”

Тэр хурдхан түүний гарыг сэгсрэв, түүний хацарт бага эрэг халуун мэдрэглэн хэсэг хугацаанд чимээгүй болсоныхоо дараа хэллээ, “Тэгвэл би үүнийг чамд хадгалж байя. Чи үүнийг хүссэн үедээ авч болно.”

“Ойлголоо!” Не Ли инээмсэглээд, бослоо. “Эхлээд гарах гарцыг хайхаар явцгаая!”

Е Зы Юнь-ийг босох гэхэд, тэр Не Ли-г түүнрүү гараа сунган инээмсэглэж байхыг харлаа. Тэр хэсэг зуур эргэлзсэнээ Не Ли-ийн алган дээр өөрийн хаш цагаан гараа тавьлаа.

Не Ли бага зэрэг хүч гарган түүнийг татаад босгов. Түүний урд байгаа энэ үзэсгэлэнт охин түүнийг тийм ч их үл тоохгүй байгаад түүний сэтгэл маш их жаргалтай байв.

Танхим дотор байсан бүх зүйл хураагдсан. Е Зы Юнь-тай хамт, тэд хоёул гүн хонгил доторх гарах гарцыг хайлаа. Энэ барилга яг л төөрдөг байшин шиг.

Дараалсан 2 өдрийн дараа, Не Ли болон Е Зы Юнь гарцыг хайн газар доорх төөрдөг байшинд гайхширан байлаа.

Гэсэн хэдий ч, цаг өнгөрөхөд, Не Ли зүг баримжаалах мэдрэмжээ ашиглан, төөрдөг хонгилийн газрын зургийг зурж эхлэв.

Одоогоор, Эртний Орхид Хотын чулуун цайзан дунд.

Чэнь Лин Зянь, Хү Янь Лань Руоо болон бусад нь чулуун цайзад цугларчээ.

“29 хүн!” Чэнь Лин Зянь бага зэрэг сэтгэлээр унан хэлэв. Тэдний аялал энэ судлагдах ёстой хэдий ч, тэд юу ч гүй байсан ба тэд аль хэдийн найман хүнээ алдсан байв. Хэрвээ алдагдсан хүн өөр хэн нэгэн байсан бол, түүнд энэ нь зүгээр байх байсан. Гэсэн хэдий ч, тэд Е Зы Юнь-ыг хаанаас ч олж чадахгүй байх нь түүнийг сэтгэл гутралд оруулж байв.

Е Зы Юнь бол Хотын Даргын охин, Домгийн зэрэглэлийн Е Мо-ийн ач охин. Хэрвээ юу ч болоогүй бол, тэр зэмлэл хүртэхгүй.

Хү Янь Лань Руо шигүү ойн гүнрүү ширтэн, Не Ли-ийн сүүдрийг ч болов харахыг хичээж байлаа.

“Үүнийг март даа. Богино амьдралтай залуу магадгүй аль хэдийн үхсэн байх,” Чү Юань Хү Янь Лань Руо-ын зүг алхан үл тоомсорлосон өнгөөр хэлэв.

“Амаа тат!” Хү Янь Лань Руо ууртайгаар хэлнэ. Тэр Не Ли шиг чадвартай нэгэнд ямар нэг зүйл тохиолдсон гэж бодохгүй байлаа.

“Энэ бол үнэн! Түүний цогцосыг магадгүй Сүнслээг зэрэглэлийн Цэнхэр Сармагчин аль хэдийн идсэн байх!” Чү Юань хөхрөнө. Түүний сүнсний хүч Не Ли-д сорогдсоныг бодоход, түүний сэтгэл Ниэ Ли-г үхсэнд үгээр дүрслэхийн аргагүй баяртай байв.

“Яваад өг!” Хү Янь Лань Руо ууртайгаар хэлнэ. “Хэвээ чи явахгүй байсаар байвал, намайг эелдэг бус байсанд буруутгах хэрэггүй шүү!”

Чү Юань амаа нээн ямар нэг зүйл хэлэхийг хүссэн ч, Хү Янь Лань Руо-ын царайг харсаныхаа дараа. Тэр гэрэлтэйгээр инээмсэглэн, мөрөө хавчин цааш явлаа.

Чэнь Лин Зянь хөмсөгөө зангидна. Тэр Е Зы Юнь-ийг Не Ли-тэй явуулах хэрэггүй байсан юм. Хэрвээ түүнийг хэдэн Мөнгөн зэрэглэлийн шинжээчидээр хамгаалуулсан бол Е Зы Юнь алдагдахгүй байсан юм.

“2хүн тэднийг хүлээхээр энд үлд. Бусад нь цэргийн армийн газарлуу намайг дагаад явцгаа!” Чэнь Лин Зянь хашгирлаа. Түүний эрчүүл энд хүлээх ямар ч хэрэггүй гэдгийг тодорхой ойлголоо. Тэд эхлээд армийн газарт очин Е Зы Юнь болон Не Ли-г хайна. Е Зы Юнь-ийг аюулгүй байгаа гэж найдаж байна.

“Би энд үлдэн тэднийг хүлээлээ!” Хү Янь Лань Руо хэсэг зуур бодоод хэлэв. Түүний харц гунигаар дүүрэн байлаа. Тэр Не Ли-ийг ирэхийг хүлээгүй л бол, тэр өөр хаашаа ч явахгүй.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.