Чөтгөр бурхдын домгууд [38]-Үлдсэн хуудас

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Эхний хэсэг

Дараагийн хэсэг


Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч, чулуун авснаас ирж буй аура Не Ли-д танил санагдлаа.

Энергийн долгионууд бүх зүгт тархав. Энэ мэргэжилтний саринаагүй зарим сүнсний хүч байх ёстой.

Сүнсний хүч бол мөнхийн энергиний төрөл. Бүр 1000 жилийн дараа ч, үүнийг тодорхой обьектэд хавсарган хадгалж болно.

Чулуун авсыг чулуун тавцангын хэсэгүүдээр хийсэн. Энэ нь өмнө нээгдэж байсан ямар ч ул мөргүй байлаа. Магадгүй бүр Эртний Орхид Хотын шинжээчид ч үүнийг онгойлгож чадаагүй байх.

Не Ли түүний биеэн дотор сүнсний тойрон өсөж байгааг мэдэрлээ. Түүний сүнсний тойрны гүндэх лууны архирах дуунууд илүү тодорхой болов. Тэр авсны зүг алхалаа. Чулуун авсан дээр байх нууцлаг хувилгааныг харна, түүний бодолд шинэ санаа гялсхийн орж ирлээ. Не Ли баруун гараа авсны таган дээр байрлуулав.

Гэнэт, гэрлийн багана тэнгэрлуу буудлаа. Чулуун авсны дээрээс гэрэл урсаж эхлэв.

Бүүм!

Хүчирхэг гэрлийн багана Не Ли-ийн биеийг бөмбөгдөв.

“Ургххх!” Не Ли-д  түүний биений бүх яс салж байгаа мэт санагдлаа. Бүр Не Ли, бат бөх хүч чадалтай байсан ч, аймшигт өвчинийг тэсвэрлэж чадсангүй.

Гэрэл 10,000,000 зүүнүүд Не Ли-ийн биерүү хурцааар хатгаж байгаа юм шиг байлаа.

Түүний сүнсний тойрон тэсэрж байгаа мэт мэдрэгдлээ.

Боломжийн зайнаас,Е Зы Юнь хааяа Не Ли-ийн зүгрүү харж байсан. Не Ли-ийн зовлонтой бархилалтийг сонссоны дараагаар, тэр үймэрч эхлэв.

‘Юу болсон бэ? Не Ли-д ямар буруу зүйл болсон юм бэ?’ Е Зы Юнь бодон, яаран Не Ли-ийн зүг гүйв. Гэсэн хэдий ч, тэр Ниэ Ли-д дөнгөж 5аас 6метрийн зайд ойртоход, *пэнг* хүч, холдуулах хүч түүнийг гадагш шидлээ.

Тэр чулуун авсанд ойртож чадахгүй нь!

Гэхдээ Не Ли яаж нэвтрэх боломжтой байгаа юм бэ?

Е Зы Юнь хэсэг цагаан гэрэлд онуулсан ба эцэст нь биедээ хэдэн гэмтэл авч цусаар бүрхэгдэв. Гэсэн хэдий ч, тэр өөрийн бие дээрх өвчиндөө санаа зовсонгүй. Тэр орон зайн бөгжнөөсөө мөнгөн зэрэглэлийн урт сэлэм татаж авсан ба энэ чулуун авсаны хязргаалалтад эвдэгдэв.

Бүүм!

Е Зы Юнь дахин нэг удаа шидэгдлээ. Энэ хүчийг тэр зохьцуулж чадахааргүй байсан ба, дөнгөж цагаан гэрэл тархасны улмаас түүний бие бүхэлдээ гэмтсэн. Энэ цагаан гэрлийн дунд зогсож байгаа Не Ли-д хэр ноцтой байгаа бол? Холдуулах хүчинд 2 удаа цохигдсоны дараагаар, Е Зы Юнь-ны сүнсний тойрон савлав. Түүний дотоод эрхтэн ч мөн ноцтой өвдөлтүүдэд шанална. Түүний зовхи улам бүр хүндэрлээ.

‘Не Ли, чамд юу ч тохиолдох ёсгүй,’ Е Зы Юнь бодолд сүүлийн гэрэл гялбаад, ухаан алдлаа.

Энэ үед, гэрлэн дунд байгаа, Не Ли-ийн биенээс ууршилт ялгарав. Тэр хүчтэй өвдөлтийн улмаас түүний бие хөлсөөр бүрхэгдлээ. Хөлс цагаан гэрэлтэй холбогдоход, энэ нь даруй ууршин, уур болно.

“Цангаж байна!” Не Ли өөрийн биений бүх ус гадагшилсан мэт мэдрэхдээ хашгирав.

Тэр амь тэмцэн байлаа. Тэр хэрвэээ ухамсараа бага зэрэг амраавал, тэр цагаан гэрэлд устгагдана гэдгээ мэднэ.

Бүүм бүүм бүүм!

Не Ли-ийн сүснсий тойрон зогсолтгүй доргин хуваагдлаа. Гэсэн хэдий ч, мөн адил мөчид энэ нь зогсолтгүй эдгээгдэн засварлагдана.

Түүний сүнсний хүч аварга халим шиг хуй салхи  болон хэлбэржсэн ба цагаан гэрлийг тасралтгүй шингээлээ.

Не Ли, сүүлийн багахан ухамсартай үлдэн, өөрийн сүнсний тойроноо хичээнгүйлэн хамгааллаа. Энэ үед, бүр тэр томоохон эргэлзэв. Дөнгөж сая, яг, түүний сүнсний тойронд юу байсан бэ?

‘Солиотой юм хэрэв би анзаарсан бол, энэ эдгээр цагаан гэрлүүдийг шингээж болсоноос хойш, тэгээд шингээ!’

Не Ли өөрийн сүүлийн жаахан энергиэрээ сүнсний тойрноо идэвхжүүлэхэд хэрэглэсэн ба бүх цагаан гэрэл доторлуугаа галзууралтайгаар шингээлээ.

Бүүм бүүм бүүм!

Цагаан гэрэл тасралтгүй Не Ли-ийн сүнсний тойронд нэвтэрнэ, гэсэн хэдий ч, цагаан гэрэл ямар ч долгион үүсгэлгүй оргүй алга боллоо.

Цагаан гэр түүний сүнсний тойронд ямар ч ул мөргүй алга болсон хэдий ч, энэ Не Ли-ийн сүнсний тойроныг бага зэрэг өргөтгөсныг Не Ли мэдэрнэ.

Хүчтэй сүнсний хүчний улмаас түүний булчингууд илүү чанга болж, түүний арьсан дах бохирддол хөлсөөр гадагшиллаа. Не Ли махан биеэндээ зарим өөрчлөлт орсоныг мэдэрлээ.

Роар!

Не Ли чангаар архирав. Түүний одоогийн бясалгалын хүч болон түүний өмнөх амьдралын бясалгалын хүчний ялгаа маш их байсан хэдий ч хүчний сайжиралтын мэдрэмж үнхээр сайн байлаа.

Түүнийг нүдээ нээсний дараа, түүний урдах дүр зураг аажмаар доторхой боллоо.

Не Ли нэн даруй орон зайн бөгжнөөсөө шилтэй уснууд авсан ба тэднийг ууж эхэллээ. Усны дутагдалын улмаас хуурайшсан арьс нь нэн даруй нууцлагаар дахин чийглэг болов. Энэ үед, Не Ли өмнөхтэй харьцуулахад илүү царайлаг боллоо.

Урагш харахад, түүний урдах чулуун авс зогсолтгүй чичрэн авсны таг удаанаар нээгдэв.

Энэ авс өмнө нь нээгдэж байгаагүй санагдсан учраас, Не Ли ялзарсан цогцос харна гэж бодсон, гэсэн хэдий ч, авсан дотор хоосон байсан учраас Не Ли гайхширж орхилоо

.’Яаж энэ боломжтой байх юм?’

Не Ли өөрийгөө буруу харсан гэж бодов, гэсэн хэдий ч тэр авсны дотор үнэхээр хоосон байлаа. Үүн дотор ямар ч цогцос байсангүй, мөн ямар ч цогцос байсан шинжгүй байв. Авсны доод хэсэг ямар ч хог хаягдалгүй гөлгөр байлаа.

Хэрвээ цогцос бүрэн ялзарсан бол, эцэтстээ хэсэг яснууд ард нь үлдэх байсан.

Чулуун авсаны доод хэсэгт 2 зүйл байв.

Нэг нь цаасны үлдэгдэл, нөгөө нь үнэт чулуун зүүлт.

Не Ли энэ цаасны үлдэгдэлийг ямар материалаар хийгдсэнийг мэдэхгүй. Энэ нь царцааны далавч шиг нимэгхэн ба ялимгүй хэсэг нь гэрэлтэж байв. Шигүү хэцүү бичвэр үүн дээр бичигдсэн байлаа.

Хэрвээ хуудасны үлдэгдэлийг бусад нь харсан бол, тэд мэдээж үүнийг юунд хэрэглэхийг мэдэхгүй, Гэсэн хэдий ч, Не Ли худасны үлдэгдэлийг харахад, тэр аянганд цохигдсон мэт болов. Тэр зогсонги байдалтай болов. Түүний өмнөх амьдралд, тэр үүнтэй хэтэрхий  танил байсан.

Энэ бол Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номны үлдэгдэл хуудас!

Тэр үүнийг яаж мартаж чадна гэж?  Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Ном байсан учраас л тэр ийм хүчирхэг болсон. Мөн тэр бүр Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номны орон зайд хэдэн зуун жил байрласан ба түүнээс ихээхэн хэмжээний мэдлэгийг олж авсан. Энэ ном мөн түүнийг дахин төрхөөс өмнө Цэцэн Эзэн хаантай хийсэн тулаанд цэвэр цусаар норсон.

Түүний сүнсний тойрон дах нууцлаг зүйлс ч мөн магадгүй  Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номтой холбоотой.

Гэсэн хэдий ч,  Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Ном өнгөрсөнд бүрэн байгаагүй.

Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номны найман хуудас урагдсан байсан. Не Ли Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номыг бүрэн байхыг харж үзээгүй.

Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номны үгс хэтэрхий нуугдмал учраас, Не Ли хэзээ ч үүнийг ойлгож байгаагүй. Тэр үүн дээрх үгсийг цээжлэх гэж хичээх болгонд, хэдэн цагын дараа, тэр түүний тархинд ямар ч үгсийн үл мөр үлдээгүйг олж мэддэг байсан.

Түүний өмнөх амьдралд, Не Ли үлдсэн найман хуудсыг олохыг хичээсэн. Гэсэн хэдий ч, эцэст нь тэр түүнтэй хамаатай ямар ч сэжүүр олоогүй. Тэр хэзээ ч дахин төрснийхөө дараа, тэр үнэхээр Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номны үлдссэн хуудсыг олно гэж бодоогүй.

Харамсалтай нь,  Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Ном одоо түүний эзэмшилд байхгүй. Тэр өмнөх амьдралтайгаа адил байх хэрэгтэй . Төгсгөлгүй элсэн цөл болон цөлийн ордонруу аялан. Зөвхөн тэгэж л тэр Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номтой болсон.

Не Ли гайхширнэ, ‘Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номны нэг хуудас нэмэгдсэний дараа ямар нэг зүйл өөрчлөгдөх болов уу?’

Не Ли Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номны үлдсэн хуудсыг өөрийн цээжтэйгээ ойртуулав. Түүний сүнсний тойрон Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номны үлдсэн хуудсын мэдрэмжийг мэдэрч сайжирч эхлэв. Энэ түүний өмнөх амьдралынхтай адил байна,  үлдсэн хуудас Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номтой шиг, түүний сүнсний тойроныг тэтгэх нөлөө үзүүллээ.

Не Ли-ийн харц үнэт чулуун зүүлтрүү чиглэв. Түүний царай гайхсан байдлыг илэрхийлнэ.

“Энэ үнэхээр нууцлаг үнэт чулуун хэсэг байна! Энэ бол ховор зүйл!” Не Ли сэтгэл догдлон дуу алдав. Бүр Домгийн зэрэглэлийн Еэ Мо ч магадгүй нууцлаг үнэт чулууг өмнө нь харж байгаагүй байх. Нууцлаг үнэт чулуу бол үнэхээр эртний үнэт эдлэл!

Нууцлаг үнэт чулуу тун ховор ч гэсэн, үүнийг Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номтой харьцуулахад тун энгийн.

‘Энэ  нууцлаг үнэт чулуу Е Зы Юнь-д сайхан бэлэг болох байх!’ Не Ли инээмсэглэн, бодлоо. Тэр Е Зы Юнь-ийг гэсэн маш их сэтгэлтэй, бүр хэрвээ тэр үлдэгдэл хуудсыг Е Зы Юнь-д өгөх бол тэр эргэлзэхгүй өгнө. Гэсэн хэдий ч,  Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Ном бол Е Зы Юнь-д ямар ч хэрэггүй. Гэхдээ үнэт чулуу бол түүний дадлагажилтанд маш нэмэртэй. Үнэт чулуун хүзүүний зүүлттэйгээр, Е Зы Юнь-ны бясалгалын хурд гурав дахин илүү өснө.

Түр Зуурын Чөтгөрийн Сүнстэний Номны үлдэгдэл хуудас яагаад энд байгаад нь Не Ли эргэлзэв. Чулуун авс хоосноос хойш, Эзэн Хаан Конг Минг ч энд байхгүй гэсэн үг. Гэхдээ тэр хаачсан байж болох вэ?

Энэ асуудал олон нууцлаг зүйлсээр дүүрэн байна.

Не Ли тэдгээр хоёр зүйлийг хадгаллаа. Тэр буцаад эргэхэд, тэр Е Зы Юнь-ийг газарт унасан байхыг олж харлаа.

‘Е Зы Юнь-д юу тохиолдоов?’ Не Ли өөрөөсөө асуув. Дотроо гайхширан, даруй Е Зы Юнь уруу ухасхийв.

Е Зы Юнь-ны хажууд очоод Ниэ Ли түүний биен дэх олон түлэнхийг оллоо. Түүний цээж, гар болон гуянд хэд хэдэн гүн шарх байв. Не Ли яаравчран Е Зы Юнь-ны бугуйн дээр гараа байрлуулж өөрийн сүнсний хүчээ Е Зы Юнь-ны биелүү шилжүүллээ. Зөвхөн Е Зы Юнь-ийг сайн байгааг мэдээд, тэр бага зэрэг тайвширан санаа алдав.

Е Зы Юнь маш хүнд гэмтэн ухаан алдсан байхыг хараад, Не Ли хүрэхгүй байж чадсангүй. Энэ нь тэр түүний орилохийг сонсоод түүнийг хамгаалах гэснээс болсон. Тэр чулуун авсанд ойртох боломжгүй байсан ч магадгүй хүчээр нэвтэрхийг хичээсэн гэхдээ холдуулах хүчнээс болж гэмтсэн байх.

Тэдгээр түлэгдсэн тэмдгүүд цагаан гэрлээс болж үлдсэн байх ёстой.

Е Зы Юнь-ий одоогийн байдлыг харсан, Не Ли түүний ттолоо дотроо дүүрэн харамсалтай байв. Тэр Е Зы Юнь-ий хүзүүнд үнэт чулууг зүүв. Гүн цэнхэр гэрэл гүн цэнхэр чулуунаас ялгарч, Е Зы Юнь-ий шархан дээр гэрэлтэн, түлэгдсэн шархыг бага зэрэг дээр болгов.

“Хэт их цус алдалт! Би нэн даруй томоохон шархуудыг эмчлэх хэрэгтэй!” Не Ли чимээгүй болов. Е Зы Юнь-ий үзэсгэлэнт хацрыг харан, хэсэг зуур бодсоны дараа, тэр маш ихээр санаа зовов. Ихэнхдээ, Е Зы Юнь түүнийг буруугаар ойлгож байсан. Энэ нь шархыг эмчилээгүй орхисноос л дээр.

Не Ли доош суун, удаанаар Е Зы Юнь-ий хувцасыг тайлж эхлэв. Е Зы Юнь-ий мөр болон гар Не Ли-ийн өмнө ил боллоо. Е Зы Юнь-ий цээж нил ягаан ороолтоор ороогдсон байсан нь, түүнд дур булаам мэдрэмжийг өгч байлаа.

Е Зы Юнь-ий хоёр өндөрлөгийг түүний өнгөрсөнтэй харьцуулахад, тэд тийм ч баялаг байсангүй , гэсэн хэдий ч, энэ нь өхөөрдөм харагдаж байлаа.

Е Зы Юнь-ий хувцасыг тайлсаны дараа, Не Ли харцаа Е Зы Юнь-ий шархан дээр төвлөрүүлэв. Тэр орон зайн бөгжнөөсөө шилтэй тос гаргаж ирэн удаанаар шархан дээр түрхэв.

Тосыг түрхэсний дараагаар, шархнаас цус алдах нь зогслоо.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

 

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.