Чөтгөр бурхдын домгууд [37]-Эзэн хаан Кун Мин

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дарагийн хэсэг


Е Зы Юнь -ны сэтгэлд, ихээхэн бухимдал төрөв. Хотын Даргын Харшийн жижигхэн гүнж , түүнчлэн Домгийн Зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн Е Мо-гийн ач охин . Тэр олон нууцлаг эртний номнууд харж байсан. Түүний туршлага үеийнхэнтэйгээ харьцуулахад хамаагүй их. Түүний сэтгэлд, тэр өөрөөрөө одоо ч гэсэн бага зэрэг бахархдаг. Гэсэн хэдий ч, өөрийгөө Не Ли шиг мангастай харьцуулахад, тэр зүгээр л хэтэрхий мунхаг байдлыг мэдэрлээ.

Гэхдээ Е Зы Юнь-ны ийм төрлийн бодолтой байгаад гайхах юмгүй. Не Ли-г энгийн хүний нүдээр үнэлэх боломжгүй.

Чулуун хананы хагарал болон шалны хавтангийн байршилийн дагуу, Не Ли хаана занга байгааг амархан ялгав.

“Ийм зэрэглэлийн занга ямар ч бэрхшээл учруулж чадахгүй!” Не Ли урагш явж байхдаа хэллээ. Тэр чулуунаас аваад 5аас 6н метрийн зайд шидсэх ба *па* энэ нь хөх тоосгыг хагалав.

Соу соу соу!

Доу доу доу!

Тэдний урдах хонгилд сумнууд хүчтэй салхи шиг нисэлдлээ. Сумнуудын үзүүр ногооноор гэрэлтэнэ.

‘Энэ бүх сумнууд хортой байна.’ Е Зы Юнь ойлгон, нүүр нь бага зэрэг цонхийв. Тэр хэрвээ тэд урагшаа явсан бол, санамсаргүйгээр зангыг идэвхижүүлж хэр зовох байснаа төсөөлж байлаа. Дээрээс доош нь хүртэл, тэдний биед сумнууд зоогдох байсан.

‘Не Ли зангийг ийм хол зайтай байхад яаж олж мэдсэн юм бэ?’ тэр өөрөөсөө асуув.

“За, бид одоо урагш явж болно!” Не Ли хэлэн, Е Зы Юнь-ыг харж байхдаа гэрэлтэй инээмсэглэл тодруулав.

Занганууд харанхуйд бүхэлдээ нуугдмал байсан хэдий ч, Е Зы Юнь хачин зүйл мэдэрж байлаа. Не Ли-ийн араас дагаж байгаагын хувьд. тэр аюулгүй байх болно. Ямар ч асуудал гарч ирэхгүй.

Не Ли-гийн нурууг харахад, Не Ли бага зэрэг туранхай ч гэсэн түүнийг хамаалж чадахаар хүн шиг санагдана.

Е Зы Юнь толгойгоо гудайлган ямар нэг зүйлийн талаар бодож эхлэв.

‘Магадгүй, Не Ли-тэй хамт байх нь муу биш байх…’

Гэсэн хэдий ч, хэсэг хугацааны дараа, тэр ийм төрлийн бодлыг саринуулан хурдхан толгойгоо сэгсрэв.

‘Би ямар хогоо бодоод байна аа!’ Нин Не Ли-ийн талаар ямар нэг мэдрэмжтэй болсон шиг санагдлаа, бас хэдхэн өдрийн дотор, Хү Янь Лань Руо Не Ли-ийн араас хөөцөлдөхөө зарласан. Хэдэн охид Не Ли-ийн араас гүйж хөөцөлдөж заваарч байсан бол?

Тэр Не Ли-г зөвхөн түүнд хайртайд итгэхгүй байлаа!

Е Зы Юнь бахархалтайгаар толгойгоо өргөв, тэр бусад охид шиг амархан байхгүй.

Тэд хоёул үргэлжлүүлэн хонгилын гүнрүү алхан урагшилна.

Не Ли болон Е Зы Юнь-ны хонгилыг хамтдаа судлаж байхад, гадаа ойд, “Та нар бол хогнуудын бөөгнөрөл! Та нар жинхнээсээ Аварга Цэнхэр Сармагчинг хүнд бэртэлтэй зугтаахыг зөвшөөрлөө!” Юнь Хуа Дэакон өөрийнхөө хүмүүсийн бүтэлгүйтлийг зүхнэ. Сүнслэг зэрэглэлийн чөтгөрийн араатан тэдний сүнснүүд дунд байсан. Бүр хэрвээ зөвхөн Мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн араатан бол энэ нь 100,000 чөтгөрийн зоосоор зарагдаж болох байсан.

Эцэст нь, Аварга Цэнхэр Сармагчиний зугталтаас болж зургаан хүн гэмтлээ.

Тэд Не Ли-д илүү уурлаж байв. Хэрвээ Не Ли Сүнлэг зэрэглэлийн Аварга Цэнхэр Сармагчингийн тэдэнрүү өгөөш болгон үлдээгээгүй бол, тэд ийм золгүй байхгүй байсан.

“Үүнийг март даа, энэ  бол зүгээр л Аварга Цэнхэр Сармагчин. Тэдгээр язгууртан хүүхдүүд мэдээж сармагчингаас илүү үнэ цэнэтэй! Байршилийг нь хай! Хэрвээ та нар тэдний нэгийг ч хулгайлж чадахгүй бол, намайг харахаар дахин ирэх хэрэггүй!” Юнь Хуа Дэакон ууртайгаар орилов. Бүлэг хүмүүс нэн даруй хуваагдан ойг самнаж эхэллээ.

Боломжийн зайнд байх бүдэгхэн гал тэдний анхаарлыг татав.

Галыг шөнөөр чөтгөрийн араатныг зайлуулахад ашигладаг учир тэд ойртдоггүй. Гэсэн хэдий ч, энэ нь харанхуйг үргээн сайн харагдуулж чадна.

“Яагаад та нар намайг хулгайлж байгаа юм? Та нар юун хүмүүс вэ?”

Яаравчлан, хэдэн хар нөмрөгтэй хүмүүс хэн нэгнийг хулгайлан Юнь Хуа Дэаконд авчирав.

Юнь Хуа Дэакон хөхрөнө. Түүний урдах ганган хувцаслан нэгэн, түүний байр суурь мэдээж энгийн байхгүй.

“Цк цк, энэ хү, чи магадгүй Харанхуйн Нийгэмлэг гэж сонсож байсан байх. Би  чам шиг язгууртан хүүхдийг барьж авдаг. Цк цк. Одоо тэгээд, бид чамайг мөнгөөр сольно … эсвэл би чамайг алах хэрэгтэйй юу?”

Тэр баригдсан нэгэн бол Шэнь Юэ байлаа.

Харанхуйн Нийгмлэгийн нэрийг сонссон, Шэнь Юэ-ийн царай цонхийв. Түүний хоолой чичрэн, “Намайг битгй ал, Би бол Ариун гэр бүлийн гишүүн, манай гэр бүл чамд их мөнгө өгч чадна!”

“Ариун гэр бүл?” Юнь Хуа Дэакон бага зэрэг цочирдов. Түүнийг өөртэйгөө ярьж эхлэхэд бага зэргийн сэтгэлээр уналт түүний нүдэнд тодров. “Би бид аллага хийж чадна гэж бодсон гэхдээ энэ дэд зархиралаас болон эргэж болох юм. Ямар азгүй юм бэ!”

Юнь Хуа Дэакон туслахруудлуугаа харан чангаар хэлэв, “Үргэлжлүүлэн хай!”

Шэнь Юэ Харанхуйн Нийгэмлэг түүнд төвөгтэй зүйлс хийнэ гэж бодсон, гэхдээ тэр хэзээ ч тэднийг түүнийг үл тооно гэж хүлээж байгаагүй. Тэд зөвхөн нэг хүнийг түүнийг харуулахаар үлдээлээ. Шэнь Юэ-н сэтгэл тайвширав.Харанхуйн Нийгэмлэг одоо ч Ариун Гэр бүлээс багахан айдаг юм шиг санагдлаа.

Тэр Ариун Гэр бүлийн нэрнээс Харанхуйн Нийгэмлэгийн залуус айдаг юм байна гэж бодов. Түүний байдал, дахин, бахархалаар  солигдов. Тэр өмнө нь бараг л өмдөндөө дусаах гэж байсан хүнээс бүхэлдэээ өөр болов.

Не Ли Е Зы Юнь хоёр урагш ирэв.  Ойролцоогоор таваас зургаан цагын дараа, Не Ли болон Е Зы Юнь холын зайнаас гайхамшигт танхимийг харлаа.

“Тэгэхээр Эртний Орхид Хотын энэ газар доорх газрын дээр баригдсан. Тэгэхээр Эртний Орхид Хотын дээд зэрэглэлийнхэн л мэдээж энэ газрыг мэднэ. Тиймээс, энэ нь тэд өөрсдийн үнэт зүйлсээ бүгдийг нь энд хадгалсан байх ихээхэн боломжтой!” Не Ли хэлэв. Тэдний одоогийн байршилаас дүгнэвэл, тэд цэргийн армийн газрын доор байх ёстой.

Ердөө л Не Ли-ийн таамаглал. Хотын дарга болон дээд зэрэглэлийнхэн мэдээж өөрсдийн эд хөрөнгөө армийн газар доор нуусан.

Танхимруу ороод, тэдний өмнөх харагдах зүйлсийг хараад тэд хоёул гүн шоконд оров. Танхимыг тойрон хаа сайгүй яснууд байв. Тэнд насанд хүрэгсэдийн яснаас авхуулаад хүүхдийн ч яс байв. Тэднийг хамтад нь шигүү овоолсон байв. Энэ нь тэд үхэхийнхээ өмнө хүнд тэмцэлийг хийсэн юм шиг санагдлаа.

“Юу болсон юм бэ? яаж ийм зүйл байх юм бэ?” Е Зы Юнь нүд нь улайж эхлэхэд асуусан ба түүний хацрыг даган нулимс урсаж эхлэв. Тэр олон хүүхдийн цогцос буланд овоорсон байхыг харлаа. Хүүхдүүд амьд байхдаа маш өхөөрдөм байдаг хэдий ч тэд бүгд үхсэн байлаа.

Не Ли санаа алдан хэллээ, “Энэ нь Эртний Орхид Хотын аюулаас хорогдох газар байх. Тэд хөгшчүүл, эмэгтэйчүүл хүүхдүүдийг ийшээ шилжүүлсэн. Тэд, магадгүй тэднийг дайны дараа гаргах байсан. Гэсэн хэдий ч, Эртний Орхид хот устгагдсан, тиймээс, тэдгээр хүмүүс эндээс гарж чадалгүй, өлсгөлөнгөөр үхжээ.”

Е Зы Юнь амаа нээн, хэцүү байдлыг илэрхийлэв.

Не Ли гүнзгий амьсгаа авлаа . Энэ үед, түүний сэтгэл давчдан, тайван байхад хэцүү байлаа. Яруу Алдрын хот ч бас түүний өмнөх амьдралд адил байгаагүй гэж үү? Тулаан эхлэлийн өмнө, тэд олон хүмүүсийг хоргодох газарлуу шилжүүлсэн. Дараа нь, Яруу Алдрын хот устгагдахад, тэд тэдний байршилийг өөрчиллөхийг албадсан. Тэр тэдгээр хөгшчүүл, эмэгтэйчүүл, хүүхдүүдэд юу тохиолдсоныг мэдээгүй, гэхдээ тэд магадгүй хоргодох газар өлсгөлөнгөөр үхсэн байх.

Яруу Алдрын Хотын эмгэнэлт дүр зураг одоо ч гэсэн маш тодорхой байна. Не Ли нударгаа чангаар атгаад, ‘Би дахин адил зүйл болгохгүй!”

“Би бид явах хэрэгтэй гэж бодож байна,” Е Зы Юнь хэлсэн, тэр энд ямар ч байсан удаан байж тэвчихгүй.

“Үгүй ээ, бид явж болохгүй. Бид эндээс бүх эрдэнэсийг авах хэрэгтэй!” Не Ли хувирашгүй байдлаар хэллээ. “Энд байгаа эрдэнэсүүд бидний хүчийг сайжруулах болно. Нэг удаад бидний хүч өсөхөд, зөвхөн тэгэж л бид Яруу Алдрын хотыг хамгаалж чадна. Үгүй бол, Яруу Алдрын хот хоёр дах Эртний Орхид Хот болох болно!”

Не Ли-ийн үгийг сонссон, Е Зы Юнь цочирдов. Түүний толгойд гэрэл гяласхийн бодол орж ирэв, ‘Яруу Алдрбн хот  хоёр дах Эртний Орхид Хот болно? Яруу Алдрын хот сайн хамгаалалтаай байгаа хэдий ч, тэнд одоо ч чөтгөрийн араатнууд эргэн тойрныг байнга отон бүр заримдаа ханыг нураадаг.’ Е Зы Юнь-ны бодол бэхжив. Тэд өөрсдийн хүчээ бүх үнээр өсгөх хэрэгтэй. Зөвхөн тэгэж л Яруу Алдрын хотыг хамгаална. Дээрэмчин байх нь ичмээр хэдий ч, үүнийг Яруу Алдрын хотын тоо томшгүй амь настай яаж харьцуулах билээ?”

Не Ли болонЕ Зы Юнь бүхий л танхимийг судалж эхлэв.

“Тэнд хүрэл хуяг байна!”

“Тэнд хэдэн шил шидэт бэлдмэлүүд байна! Тэд бүгд муудсан байгаа нь харамсалтай!”

“Тэнгэр минь! Энэ сүнсний чулууны хэсэг байна!” Е Зы Юнь дуу алдав, тэр гараа хавсран хэсэг зуур залбирав. Үүний дараа, тэр жаахан охины хүзүүнээс сүнсний чулууг таслан авлаа. Тэр сүнсний чулуу маш чамин бөгөөд мөнгөн гинжтэй холбогдсон байв. Тэр жаахан охины байр суурь түүнийг амьд сэрүүн байхад, мэдээж язргууртан байсан нь тодорхой байлаа.

Гэсэн хэдий ч, тэр аль хэдийн үхсэн. Хэрвээ энэ сүнсний чулууг Алтан зэрэглэлийн мэргэжилтэнд өгвөл, энэ магадгүй Алтан зэрэглэлийн мэргэжилтэний бясалгалыг бүр илүү болгоно.

Не Ли ч мөн их бага зарим олз олж авлаа. Зөвхөн хүрэл хуяг болон зэвсэгнүүдийг  тэр маш ихийг цуглуулсан. Тэнд Мөнгөн зэрэглэлийн чинжаал маш сайн хадгалагдсан байв, огтхон ч гэмтээгүй. Өөр бусад газруудаар,  чөтгөрийн болорууд болон бусад үнэт зүйлс байлаа. Гэсэн хэдий ч, Не Ли хараахан Сүнслэг Гэрлийг олоогүй, тэр үнийг хайсаар л байв.

Не Ли-ийн харц танхимийн голлуу чиглэлээ. Танхимийн голд 3м урт 1м өргөн аварга чулуун чулуун авс байрлана. Авсны гадаргуу нууцлаг хувилгаан тарниар бүрхэгдсэн ажээ. Тэдгээр хувилгаанууд үнэхээр танил байв, гэсэн хэдий ч, тэр үүнийг нээн таних боломжгүй байв.

‘Энэ юун хувилгаанууд вэ?’ тэр өөрөөсөө асуув.

Хаан Эзэн Конг Минг-ийн чулуун авсруу дөхөн очиход, Не Ли нууцлаг хүч түүнрүү хуйларч байгааг мэдрэв. Энэ мэдрэмж, тэр чулуун авсны хажууд зогсож байхад, тэр давалгаат далайн дунд зогож байгаа мэт санагдсан ба хэдий ч хийсч болохоор байв.  Тэдгээр эргэн тойрны үхсэн хүмүүс энэ чулуун авсанд ойртоогүйд гайхах юмгүй.

“Не Ли, энэ чулуун авсны юу нь буруу байна?” Е Зы Юнь асууна.

Еэ Зиюуныг авсруу гурван метр орчим дөхөхөд, түүний царай гэнэт цонхийн, тэр хойш алхав.

“Юу нь буруу байна?” Не Ли асууж, Е Зы Юнь-ны үйлдэлд гайхширав.

“Би үүнд ойртохол, би толгой таллаж өвдөхийг мэдэрж байна!” Е Зы Юнь хариулав.

Еэ Зиюун-ны үгийг сонссон, Не Ли хөмсөгөө атиралдуулав. Энэ хүч маш танил байлаа. Энэ нь үл мэдэгдэх мэргэжилтэн чулуун авсаны төвд хүчирхэг хорио тавьсан мэт. Тиймээс, Е Зы Юнь үүнд ойртох боломжгүй байна. Гэсэн хэдий ч, яагаад түүнийг чулуун хавтанд ойртох үед, түүнд юу ч тохиолдохгүй байгаа юм бэ?

Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдэд нөлөөлдөг эрчүүдэд нөлөөлдөггүй гэж үү? Эсвэл энэ нь Не Ли-д үйлчилэхгүй байна уу?

Не Ли дотроо таамаглав. Тэр Е Зы Юнь-руу толгойгоо эргүүлэн хэллээ, “Бусад газрыг судалхаар яв, надад үүнийг үлдээ!”

“За,” Е Зы Юнь толгойгоо дохиод өөр газарлуу алхав.

Не Ли чулуун авсыг шалгав. Чулуун авс дээрээ нууцлаг бичээсний хээн бүх төрлөөр бүрэн битүүмжилэгдсэн байв. Бүр Не Ли-ийн мэдлэг гүн ч, тэр өмнө хэзээ ч ийм бичээсний хээг харж байгаагүй байлаа.

‘Энэ Эзэн Хаан Кун Мин-ийн чулуун авс уу? Яагаад дээрээ Ариун Эзэнт гүрний үеэс гаралгүй хувилгааныг хийсэн байгаа юм?’


Эхний хэсэг

Дараагийн хэсэгДараагийн хэсэг

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s