Чөтгөр бурхдын домгууд [36]-Тоогоор мэргэлэх

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Е Зы Юньтай хамт гүйж харанхуйн гүнд энгийн Аварга Цэнхэр Сармагчингуудаас зугтаана. Хэрвээ тэд үргэлжлүүлэн урагшилбал, энэ нь тэдэнд аюул тулгарахад хялбар байх болно.

“Энэ газар амарцгаая!” Не Ли Е Зы Юнь-руу хараад хэлэв.

Шөнө харанхуй байсан хэдий ч, Е Зы Юнь-аас энгийн охиноос хол давсан эр зориг гарч байлаа. Түүний тунгалаг нүднүүд шигүү ойн гүнрүү ширтэн, сүүдэр түүний нудэнд тусна.

“Энэ юу вэ?” Е Зы Юнь асуун, эргэлзэв.

“Барилга шиг санагдаж байна.” Не Ли бага зэрэг хөмсөгөө атиралдуулан хэллээ. Энэ нь элэгдэж хуучирсан барилга байх учиртай.

“Явж харцгаая”Е Зы Юнь тэр зүг урагш алхаж байхдаа санал болголоо. Түүний зөвхөн Не Ли-тэй байгаа нь, түүнийг бага зэрэг бухимдуулж байв. Эцэст нь тэр анхны удаагаа шөнөөр эрэгтэй хүүхэдтэй үлдлээ. Тэр Не Ли-г түүнд ямар нэг зүйл хийхгүй гэж итгэж байгаа ч , түүний зүрх хүчтэй цохилсоор байлаа. Тиймээс тэр тэдний зүгийг өөр тийш чиглүүлэхээр хичээлээ. Не Ли Е Зы Юнь-ны ардаас тэр зүгийг дагав.

“Энэ газар хөшөө байна!” Не Ли хэллээ. Тэр бол аль хэдийн нурсан хөшөө байлаа.

Харанхуйн эринээс өмнөх тодорхой бус иргэншилийн ул мөр байна.

“Энэ юу гэсэн үгнүүд вэ?” Е Зы Юнь Не Ли-рүү хараад асуув.

Тэнд хөшөөн дор чулуун самбар байлаа. Не Ли нүүрэн дээрх тоосыг нь унагаагаад сарны гэрлийн тусламжтйгаар, тэр тэдгээр үгнүүдийг таних боломжтой боллоо.

“Энэ бол Ариун Эзэн гүрний хэл байна.” тэр тайлбарлав. “Ингэж хэлж байна: Тэдгээр намайг дагагсад шагнагдах болно. Тэдгээр намайг эсэргүүцэгсэд амь эрсдэх болно. Ямар том үгүүд вэ!”

Тэдгээр үгнүүдийн ард магадгүй зарим дарангуйлагч байгаа байх. Дарангуйлагчидийн хүч болон байр суурь маш өндөр. Гэхдээ бүр тэгээд, тэгээд юу гэж? Тэр болон түүний эзэнт гүрэн чөтгөрийн араатний үед эрхэшээгдсэн. Дараа нь хүчирхэг хүн хумхын тоос болон дуусч эвдэрсэн хөшөө л ард нь үлджээ.

“Не Ли, чи яаж Ариун Эзэнт гүрний хэлийг сурсан юм бэ?” Еэ Зиюун энэ зүйлийн талаар дүүрэн хачирхал төрөн асуув.Тэнд зөвхөн Ариун Эзэнт гүрний багахан мэдэх хэсэг л байлаа.

“Яаж би энийг сурсан гэж?” Не Ли инээмсэглэлээ. Тэр Тэнгэрлиг Тивийн эринд хэл болон бясалгалын техникүүдийн сурсанаа хэлж чадахгүй, тийм биз?

“Чи хүсэхгүй байгаагаас хойш, үүнийг март даа!” Е Зы Юнь хэлээд урвайв.

Не Ли мөрөө хавчив. Энэ нь түүний хэлхийг хүсээгүй зүйл биш, энэ зөвхөн хэрвээ тэр түүнд хэлвэл, Е Зы Юнь үүнийг ойлгох боломжгүй байсан зүйл.

Е Зы Юнь хөшөөг тойров. Дөнгөж тэр балгасыг шалгахад бэлдэж байхад, тэр гэнэт орилов.

Не Ли Е Зы Юнь-ны зогсож байсан газар хурдацтай живсэнийг ойлголоо. Түүний царай хувиран, тэр нэн даруй Е Зы Юнь-ны зүг гүйв. Гэсэн хэдий ч, газарт бүр илүү хавцал үүсэн доошилж буйг мэдрэв. Хүчтэй соролт тэдний аль алинг нь доош татав. Доор нь ёроолгүй ангал байгаа мэт санагдлаа.

‘Яагаад Эртий Орхид хотод үүн шиг газар байдаг билээ?’ Не Ли Е Зы Юнь-ыг чангаар тэвэрч байхдаа чимээгүйхэн өөрөөсөө асуусан ба өөрийн сэлмээ гаргаж, тэдний хажуудах хадан ханаруу хатгалаа.

Түүнийг чулуун хананд сэлэм зоохыг оролдоход, *тас няс* энэ цуурав. Тэр чулуун хана хэтэрхий хатуу байлаа.

‘Энэ ямар хогын газар вэ?’

Тэр доошоо ёроолд нь юу байгааг харах ба тэр доор бүрэн харанхуй, юу ч харах боломжгүй гэдгийг ойлгов.

Энэ үед, тэдний доошлох хурд түр зуур буурсан байгаагас хойш, Е Зы Юнь хэсэг боломжийг ашиглав. Тэр хурдхан орон зайн бөгжнөөсөө олс аван хадны товойсон хэсэгрүү олсоор дэгээдэв. *Пэнг* тэд хоёул оосорноос зүүгдэн уналтаа зогсоож чаджээ.

‘Мөсөн Цаст Аалзны Чөтгөрийн торго. Ийм хатуу байгаад нь гайхах ч юм алга!’ Ниэ Ли бодоод амсхийв. Тэд доороос сорох хүч гарч байгааг мэдэрсээр байсан ч , тэд зогсоож чадсан.

“Не Ли, бид ямар газар байна?” Е Зы Юнь сандрангуй асуув. Не Ли болон тэр хоёул агаарт зүүгдэнэ. Гэсэн хэдий ч, хад маш гөлгөр байсаны улмаас,  хадаар авирах боломжгүй байсан ба тэд доор юу байгааг харж чадахгүй байв.

“Би огтхон ч мэдэхгүй байна!” Не Ли гашуунаар хариулан, инээмсэглэлээ. Тэр өмнөх амьдралдаа Е Зы Юнь-аас Эртний Орхид хотод ийм газар байсан тухай сонсож байсан үгүйгээ мэдэхгүй байлаа. Тэд Эртний Орхид хот дах нууцлагдмал газарлуу санамсаргүйгээр хагаран орсон.

Саяхан болж өнгөрсөн зүйлсийг ахин санахад, Не Ли гэнэт ойлгов. Түүний саяхан уншсан үгнүүд, тэд магадгүй энэ газарлуу нэвтрэх “түлхүүр” байх ёстой!

“Бид зөвхөн доошоо бууж л чадна!” тэд ийм гулгамтай хаднуудруу авирч буцаж явж чадахгүйгээс хойш Не Ли хэлэв.

Не Ли толгойгоо өргөлөө. Сарны гэрэл дор, тэр Е Зы Юнь-ны сэргэлэн нүдийг, бага зэрэг далий сормуус болон өөгүй болор тунгалаг арьсийг тодорхой харж байлаа. Энэ байдал үгээр дүрслэхийн аргагүй сэтгэл татам байлаа. Түүний ягаахан уруул дээр  уруулын будаг нимгэн түрхсэн мэт. Энэ үед, тэд хоёул хоорондоо маш ойрхон наалдсан байв. Не Ли Е Зы Юнь-ны цээжний урдах хос зөөлөн зүйлсийг бүдэгхэн мэдрхэн ба түүнээс эмэгтэй хүний үнэр үнэртэж байлаа.

Е Зы Юнь ч мөн тэдний дотно байдлыг мэдрээд түүний хацар гэнэт улайв.

“Хөдлөх хэрэггүй, би эхлээд доош бууна!” Е Зы Юнь яаран хэлэв.

Е Зы Юнь цухалдсан хашир харцыг харсан, Ниэ Ли өнгөрсөн амьдралынхаа тухай бодохгүй байж чадсангүй. Тэр болон Е Зы Юнь-ыг дөнгөж хамт байхад түүний сэтгэлийн гүнээс түүнийг гэсэн хайр татам байдалтай байсан.

Тэр Е Зы Юнь-ны бэлхүүснээс шуудхан шүүрч аваад, инээмсэглэн хэлэв, “Надаас сайн барь, бид хамтдаа доошлох болно!”

‘Не Ли арай хэтэрхий байна!’ Е Зы Юнь Не Ли-ийн баруун гар түүний доороос өргөж байхад бодлоо. Тэр ууртай байсан хэдий ч, хэрэв тэр мултарвал тэдний аль аль нь унах хамгийн их магадлалтай.

‘Не Ли бол үл бүтэх этгээд, хогийн амьтан!’ Е Зы Юнь дотроо зүхнэ. Тэр арчаагүй сул дорой гэдгээ байгаагаа мэднэ.

Е Зы Юнь-ны ууртай царайг харсан, Не Ли үл мэдэг инэмсэглэв. Түүний гаран дах зөөлхөн мэдрэмжийн улмаас түүний сэтгэл тэвдэж тэр үүнийг багахан чимхэхгүй байж чадсангүй. Е Зы Юнь-ны гуя маш гоёмсог, хэдэн жилийн дараа бүр илүү болохгүй гэж үү?

“Не Ли, хэрвээ чи дахин надад ичгүүргүйгээр хүрвэл, би чамайг алах болно шүү. Сүүлд нь, бид хамтдаа унах болно!” тэр мэдэгдэн, хөмсөгөө атиралдуулан Не Ли-рүү харлаа. Тэр ч байтугай Е Зы Юнь-ны язгууртан байдал ч үүнийг зогсоож чадсангүй.

“Мэдлээ мэдлээ, би чамд дахиж хүрэхгүй!” Не Ли хөхрөв. Тэр өмнөх амьдарлаа дурсан саналаа. Е Зы Юнь уурлахад , тэр яг одоогынхтойгоо адилхөн зан ааштай болдог байсан. Тэр аажмаар олсыг явуулж, тэд хоёул удаанаар доошиллоо.

10 орчим минутын дараа, Не Ли эцэст нь газарт хөлөө хүргэлээ. Сэтгэл дундуур байдлыг мэдэрсэн ч, тэр Е Зы Юнь-ыг явуулахаас өөр сонголтгүй болов.

Шүдээ хавирна, Е Зы Юнь юу ч хэлэлгүй эргэн тойрноо судалж эхлэв. Түүнийг жоохон байсанаас хойш, тэр хэзээ ч бусдад ийм боломж өгч байгаагүй. Мөн хамгийн үзэн ядмаар зүйл нь Не Ли юу ч болоогүй мэт дүр эсгэн эргэн тойрныг харж байгаад байв.  Тэр үүний тухай бодоход илүү бүр илүү уурлаж Ниэ Ли-ийн хөлөн дээр хайр найргүй гишгэв.

“Оуч!!” Не Ли ориллоо, түүнийг хөлөө барин эргэн тойронд үсэрч байх зуур томоохон хүйтэн агаар залгив.

Не Ли-ийн сүржигнэсэн байдлыг харсан , Е Зы Юнь инээдээ барьж дийлсэнгүй.

“Хэрвээ чи дахин үнэнч байж зүрхэлэхгүй бол, болгоомжтой бай. Би чамайг уучлахгүй шүү!”

Е Зы Юнь-ны хөхрөнн инээж буй байдал нь түүнийг илүү бүр илүү үзэсгэлэнтэй сэтгэл татам болгож байсан учраас Не Ли дүүнгэтэв.

Не Ли-ийн хачин харцыг мэдэрсэн, Е Зы Юнь нэн даруй харцаа өөрчлөв. Түүний хацар бага зэрэг халууныг мэдэрнэ, яагаад гэдгийг нь мэдэхгүй ч түүний зүрхний цохилт хурдасч эхлэв.

“Хурдлаарай гарах замаа хайя, үгүй бол бид гарах боломжгүй болно!” Е Зы Юнь яаравчлан хэлэв.

“Мэдлээ!” Не Ли орон зайн бөгжнөөсөө бамбар гаргаж үүнийг асааж байхдаа хариулав. Гэрэл ашигласан, тэр эргэн тойрноо шалгав. Тэд газар доорх нүхэнд унасан нь харагдана. Зүгээр л гүн төөрдөг байшин шиг, тэнд тэдний орж болох 5аас 6н хонгил байлаа, гэхдээ тэд тэдгээр хонгилууд тэднийг хаана хүргэхийг мэдэхгүй.

‘Би энэ төөрдөг байшингийн дотоод бүтэц хэр том гэдгийг төсөөлж чадахгүй нь,’ Не Ли бодлоо.

Тэр өөрийн хажууд чулуун ханан дээрээс бичвэрийн мөрүүдийг олов.

“Эзэн хаан Конг Минг-ийн амралтын газар,” Не Ли бувтнасан ба гэнэт гайхширав. “Энэ бол Ариун Эзэнт Гүрний Кун Мин-ийн бунхан байна!”

“Эзэн хаан Конг Минг?” Е Зы Юнь маш ихээр сонирхон асуулаа.

“Зөв өө” Не Ли үл мэдэг толгойгоо дохин үргэлжлүүлэв. “Тэр бол Ариун Эзэнт гүрний түүхэн дэх хамгийн нууцлаг эзэн хаан. Ариун Эзэнт гүрний эзэн хааны хувьд, тэр үнэхээр өөрийн гарчигандаа хаяганы хэлбэрийн хувьд, маш хачин зүйл ашигладаг. Онцгойлон өөрийн дүрмэндээ Ариун Эзэнт гүрний эзэн хааны сэнтийг өөрийн хүүдээ өвлүүлэхээр тусгасан. Энэ нь түүнийг аль хэдийн дээдийн дээд зэрэглэлийн бясалгалд хүрч мөнхөрсөнийг илтгэж байна. Бүр түүний үр хүүхдүүд ч түүний булшийг олж чадаагүй. Би хэзээ ч түүнийг энд оршуулсан гэж бодож байсангүй.”

“Энд үнэхээр хэн нэгэн мөнхрөх хэмжээнд бясалгасан гэж үү?” Е Зы Юнь Не Ли-ийн зүг харан асуув.

“Үгүй ээ, энэ бол зүгээр л домог. Бүр хэрвээ нэг нь Домгийн зэрэглэлээс дээш бясалгавал, тэд зөвхөн 2оос 3н зуун жилээр амьдарч чадна. Тэд хувь тавилангийн тойргоос зугтааж чадахгүй!” Не Ли хөхрөв.

“Домгийн зэрэглэлээч дээш сүнсний тойрон? Энэ ямар төрлийн сүнсний тойрон юм бэ?” Е Зы Юнь одоо эргэлзээгээр дүүрэн асуув. Түүний оюун ухаанд, Домгийн зэрэглэл бол аль хэдийн хязгаарын хэмжээ.

“Чи үүнийг дараа мэдэх болно оо!” Не Ли инээмсэглэн, өөрийн толгойгоо сэгсрэн үргэлжлүүлэн хэлсэнгүй.

Е Зы Юнь эргэлдлээ. Не Ли Домгийн зэрэглэлээс илүү хүчирхэг оршилийг харсан гэж үү? Гэхдээ Не Ли түүнтэй л адил. Тэр  Яруу Алдрын хотоос хэзээ ч гарж байгаагүй. Тэр үүнийг номноос харсан гэж үү? Тэр эргэлзээтэй байсан хэдий ч, Е Зы Юнь цааш шалгаасангүй.

“Энэ төөрдөг зам байх. Тиймээс, тэнд зангатай холбоотой зүйлс байгаа байх. Бид болгоомжтой байх хрэгтэй. Чи зөвхөн миний алхсан газрын ардаас л алхаарай!” Не Ли Е Зы Юнь-ны зүг хараад хэлэв.

Тэр Не Ли-г үргэлж түүнрүү зааварчилсан өнгөөр ярьж байгаад бухимдсан хэдий ч Не Ли түүнээс нилээд ах хүн шиг сонсогдож байсан тул, тэр дуулгавартайгаар толгойгоо дохин “За!” хэмээн хариулав.

Бүр Не Ли Е Зы Юнь-ыг жаахан байгаа гэдгийг мэдэж байсан ч, түүнд Е Зы Юнь-ыг хамгаалах бодол байсаар байв. Тиймээс, тэр дууны өнгөө түүний өмнөх амьдралтай харьцуулахад гарцаагүй өөр байдлаар хэрэглэсэн.

“Тэнд таваас зургаан хонгил байна, алийг нь бид сонгох хэрэгтэй вэ?” Е Зы Юнь эргэн тойрны гүн хонгилруу харж байх зуураа асуулаа.

“Энэ амархаан, бид хойд зүглүү хөдлөх хэрэгтэй. Эзэн хаан Кун Мин-ийн хувь заяаны улмаас, түүний булш барилгын өмнө зүгрүү харсан байгаа.”

“Яагаад?” Е Зы Юнь гайхширан асууна, “Яагаад Эзэн хаан Кун Мин-ийн булш барилгын өмнө зүгрүү харах ёстой гэж?”

“Учир нь энэ нь Ариун Эзэнт Гүрний Тоогоор Мэргэлэх номонд бичигдсэн. Хувь тавилан бүрт ашигтай болон хор хөнөөлтэй ямар нэг зүйлс байдаг. Энэ мэтчилэн булшны байрлалд ч дурьдсан байгаа. Ариун Эзэнт Гүрний хүмүүс энэ зүйлд итгэдэг!” Не Ли хэлээд, инээмсэглэлээ.

‘ Ариун Эзэнт Гүрний Тоогоор Мэргэлэх ном,’ Е Зы Юнь энэ холбоо үгийг бувнахгүй байж чадсангүй, ‘Не Ли яг хэдэн ном уншсан юм бэ?’

“Тэгээд, аль нь хойд зүг юм? Бид одо газар доор байна. Яаж бид зүгнүүдийг мэднэ гэж?” Е Зы Юнь асуув.

Не Ли гэрэлтэйгээр инээмсэглэн хэлэв, “Энэ нь ялгахад үнэхээр амархан. Гэгээн Өвөг Дээдсийн Уулсын дагуу хойд өмнө зүг байна. Хаднууд дээрх судлуудыг харсанаар, бид зүгийг мэдэх боломжтой болно. Энд!” Не Ли нэг хонгилуудийн нэгнийнх нь зүг эргэв.


Өмнөх хэсэг

Дарагийн хэсэг

Сурталчилгаа

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [36]-Тоогоор мэргэлэх”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.