Чөтгөр бурхдын домгууд [35]-Аюулыг урхидах

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Не Ли-ийн сур харвалтын нарийвчлал маш өндөр. Аварга Цэнхэр Сармагчингууд түүнд онуулахад сүрдмээр орилно.

Аварга Цэнхэр Сармагчингууд Нил Ягаан Манан Өвсний хорыг эсэргүйцэж чадахгүй. Тэдний гар дах зэвсэгээ өргөсөний дараа, Чэн Линжийн болон түүний Мөнгөн зэрэглэлийн туслахууд Аварга Цэнхэр Сармагчингуудруу шавхуурдалаа.

Пш Пш Пш!

Эргэн тойронд цус үсрэнэ, Чэнь Лин Зянь болон түүний залуусийг улаан цус норгов.

Не Ли эдгээр онцгой Аварга Цэнхэр Сармагчингууд Сүнслэг чанартай Аварга Цэнхэр Сармагчингуудаар туршигдаж байгааг мэднэ. Сүнслэг сармагчин төрлийн чөтгөрийн араатны оюун ухаан нь маш зэвүүн. Цаашилбал, тэдний тулааны хүч маш аймшигтай.

Түүний өмнөх амьдралд, Е Зы Юнь болон бусад нь Эртний Орхид Хотын Балгаснаас ирэхэд, тэд ямар ч сүнслэг чанарын чөтгөрийн араатантай учраагүй байсан. Тиймээс, одоо эдгээр сүнслэг чанарын чөтгөрийн араатантай тэд таарсанд Не Ли бага зэрэг түгшсэн байлаа. Не Ли Чү Юань-аас авсан сүнсний хүчээ ихээр боловсруулав. Хэрвээ тэр 2 одтой хүрэл зэрэглэлд хүрэх боломжтой бол, тэгээд энэ нь илүү аюулгүй болох болно.

“Бид тэднийг армийн талбайн зүг урхидна!” Не Ли өндөр дуугаар хэллээ. Цайзын хамгаалалтын хэмжээ илүү хатуу, тиймээс, тэд үүнийг Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчинтай тулалдахад хэрэглэж чадна.

Роар!

Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчин үсрэн тэдний зүг давшилаа. Тэр өөрийн том гараа өргөөд, Чэнь Лин Зянь-ны залуусын нэгийн зүг бут ниргэлээ.

Бүүм!

Аварга Цэнхэр Сармагчин тэр хүний хэвлийрүү нь алгадлаа. Тэр хүн орилж, цааш нисэн аварга модонд цохигдлоо. Түүнийг унахад түүний цус урслаа.

Тэр хүн 2 одтой Мөнгөн зэрэглэлийнх байсан. Аварга Цэнхэр Сармагчингийн хүч хэтэрхий аймшигтай байна. Зүгээр алгадалтаар л, тэр 2 одтой Мөнгөн зэрэглэлийн мэргэжилтэнг хөнөөлөө. Хэн ч өмнө нь ийм тулаанд оролцож байгаагүй, иймээс, үүнийг харсаны дараа, тэдний царай цонхийв.

Нэгийг алсаны дараа, Аварга Цэнхэр Сармагчин дайралтанд яарсангүй. Аварга Цэнхэр Сармагчин гадна хүлээлээ, яг л бар олзоо отож байгаа мэт, гэнэтийн дайралтийг эхлүүлэх боломжийг эрлээ.

“Хог гэж, энэ хог хэтэрхий хүчтэй юм! Түүнээс гадна, тэр Аварга Цэнхэр Сармагчингийн сүрэгийн толгойлогч байна. Түүний архиралт Аварга Цэнхэр Сармагчингуудын анхаарлыг илүү татаж байна!” Не Ли хөмсөгөө зангидаж байх зуураа хэлээ, “Бид хэтэрхий том асуудалтай туларч, бид тарж явах хэрэгтэй!”

Чэнь Лин Зянь бага зэрэг хөмсөгөө зангидаад, дуугаа намсган хэлэв, “Мэдлээ, бид зургаагаараа багт хуваагдаад армийн талбай дээр уулзая!”

Бүлэг яаравчлан тарж явлаа.

Хү Янь Лань Руо, Е Зы Юнь, 2 өөр шивэгчин болон Е Зы Юнь-тай сайн холбоотой нэг охин Не Ли-г дагалаа.

*Соу Соу Соу*  зургаан  хүмүүстэй бүлэг зургаан өөр зүгт гүйв.

Аварга Цэнхэр Сармагчин ердөө л хүмүүсийг нэг нэгээр нь удаанаар алахыг төлөвлөсөн. Гэсэн хэдий ч, тэднийг зургаан багт хуваагдан, өөр өөр зүгт гүйнэ гэж бодоогүй. Хэсэг зуур зогсоод Не Ли-ийн бүлгийн ардаас хөөв.

Не Ли гашуунаар инээмсэглэнэ, түүний тавьлан яагаад ийм аймшигтай юм. Зургаан бүлгүүдээс, Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчингууд яагаад тэдний ардаас хөөхөөр болов?

“Та нар эхлээд яв, хурдал!” Не Ли хашгирна, өөрийн орон зайн бөгжнөөсөө хэдэн шил Нил Ягаан Манан Өвсний хор гаргаж ирлээ.

Е Зы Юнь алхаагаа зогсоов. Не Ли-ийг ардаас нь Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчинтай нүүр тулж байхийг хараад, түүний зүрх чичирлээ.

Хү Янь Лань Руо-ын нүд улайв, энэ аюултай мөчид, Не Ли тэр өөрийн зугтаах талаар бодохгүй гэхдээ тэднийг ардаа хамгаалахаар шийдсэн. Не Ли-ийн үйлдэл түүний сэтгэлийн гүн хүрэв.

“Хурдал! Битгий цаг нөгцөө! Надад санаа зовох хэрэггүй, би өөрийнхөөрөө хийх болно!” Не Ли үглэв, “Хуваагд бас гүй, эс бөгөөс чи амьд үлдэх боломжгүй болно шүү!”

“Е Зы Юнь болон Хү Янь Лань Руо тэдний нүднээс нулимс бага зэрэг гаран шүдээ хавирлаа. Тэд хэсэг зуур эргэлзсэн, гэхдээ ойруу гүйхээр шийдэв.

Роар!

Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчин гараа даллан Не Ли-ийн зүг алгадав.

Зүгээр л Аварга Цэнхэр Сармагчингийн гар түүний биеийг алгадахад, Не Ли гэнэт газар унан өнхөрөв.

Бүүм!

Аварга Цэнхэр Сармагчингийн аварга гар Не Ли-ийн анхны байрлалыг алгадлаа. Газар хагарах үзэгдэл мөн хад чулуунууд бутлагдан газар дээгүүр нислээ. *пү пү* 2 хагарсан хад Не Ли-ийн гарыг шүргэсэн учраас түүний гарнаас цус урсав.

Аварга Цэнхэр Сармагчин цээжээ дэлдэн газар дэвслэв. Дахиад, энэ нь Не Ли-ийн зүг гараа даллан доош цохив.

Не Ли-ийн хөмсөг бага зэрэг атиралдлаа. Тэр Аварга Цэнхэр Сармагчингуудийн сул тал хаана байгааг мэднэ. Өөрийн биен дэх сүнсний хүчээ боловсруулсан ба Аварга Цэнхэр Сармагчингийн бодол дах сүнсний гүнийг нэн даруй мэдэрч чадлаа.  Аварга Цэнхэр Сармагчингийн сүнсний хүч толгойн хагас бөмбөрцөгийн мембранийг бүрхэж байх шиг байв.

“Хагал!” Не Ли ууртайгаар хэлэв. Түүний бүх сүнсний хүч нэг цэгт цугласан ба Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчинийн бодолруу нэвтрэв.

Бүүм!

Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчины бодол дунд зогсолтгүй доргив. Уг хөдөлгөөнд балмагдав.

Не Ли энэ Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчины өрсөлдөгч байж чадахгүй гэдгээ тодорхой мэднэ, эцэстн нь, тэр дөнгөж 2 одтой Хүрэл зэрэглэлийнх болсон. Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчины махан биеийг бүр сэлмээр ч зүсэн нээж чадахгүй. Тиймээс, тэр зөвхөн сүнсний хүчээ дайралтад хэрэглэж чадна. Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчингийн түр зууран давуу талаа ашиглаад, Не Ли үсрэн ойруу  зугтаав.

Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчин бэлтгэлгүй байсан, тиймээс Не Ли-ийн сүнсний хүч түүний оюун ухаан дотор сүнслүү бөмбөгдөж болсон. Үүний улмаас оюун ухаан нь эмх замбараагүй боллоо. Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчин өөрийн толгойгоо тасралтгүй сэгсэрсэн ба аажмаар жирэлзсэн нүд нь зүгээр болов.

Энэ тодорхой харж чадах үед, Не Ли аль хэдийн зугтсан байв.

Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчин ууртайгаар архирсан ба Не Ли-ийн зүг том алхав. Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчин аянга шиг л байлаа. Түүний замыг хааж байсан бүх моднууд бутлагдан шидэгдэж байв.

Бодох юмгүйгээр гүйнэ, түүний болон Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчины зай улам ойртож байхыг харахад, Не Ли-ийн зүрхэнд санаа зоволт нэмэгдэв. Тэр шигүү ойн талбайд өөрийн хамгийн сайнаараа нуугдлаа. Не Ли-г дөнгөж ойгоос гарахад, бүлэг хүмүүс түүний хараанд үзэгдэв.

Бүлэг хар нөмрөгтэй хүмүүс. Тэдний царай бүрэн халхалагдсан байсан ба, зөвхөн тэдний эрүүний бага зэрэг хэсэг нь л ил байв. Тэдний нуруун дээх хар чөтгөрмйн хээ муу ёрын аймшигтай байлаа.

Тэдний нүд Не Ли дээр туссан ба бага зэрэг цочирдов. Не Ли шиг жаахан хүүхэд энд юу хийж байгаа юм, түүнээс гадна энэ хүүхэд яаж энэ газарт ирж чадав? Тэд  Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчины архираанд татагдан ирсэн ба Чэн Линжиан-ны бүлгийн мөрийг хайж байсан. Гэсэн хэдий ч, тэд хэзээ ч ийшээ Не Ли-рүү ирж байна гэж бодоогүй.

Тэдний хувцаслалтыг харсан, Не Ли-ийн нүд хүйтнээр гэрэлтэв. Тэр мэдээж тэдгээр хар нөмрөгнүүдийг таньлаа. Тэд бол Яруу Алдрын хотын хамгийн жигшим, харанхуйн бүлэг хүмүүс, Харанхуйн Нийгэмлэг!

“Энэ хог язгууртны хүүхэд байх, түүнийг бариад ав!”толгойлогч, Юнь Хуа Дэакон хашгирлаа. Бусад хоёр хар нөмрөгтэй хүмүүс Не Ли-ийн зүг явлаа. Энэ байдлыг харсан, Не Ли битүү хачин инээмсэглэл тодрууллаа

Тачигнаан!

Газар хүчтэйгээр чичрэв. Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчин шигүү ойгоос гарч ирээд, Не Ли-ийн зүг архиран давшилаа.

Не Ли нэн даруй гүйв. Тэр хар нөмрөгтэй хүмүүсийн зүг зугтлаа.

Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчин давшилж буйг харсан, хар нөмрөгтэ эрс нэн даруй бүрдэлтээ зохицуулсан ба Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчины үр нөлөөг тэсвэрлэхээр бэлдлэээ.

Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчин архирлаа. Тэдгээр хүмүүсийг Не Ли-ийн бүлэглэл гэж бодсон ба тэднийг анзаарлаа. Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчин ухасхийн Не Ли-ийн зүг үсрэв. Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчиныг түүнд хүрэхийг харсан, Не Ли яаран нөгөө талруу ухасхийв. Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчины алга Не Ли-ийн нурууг шүргэв. Тэр нуруугаа хүчтэй агаарын зүсэлтэд шатаж буйг мэдэрлээ.

Аз болоход Ниэ Ли-ийн харуй үйлдэл хангалттай хурдан байлаа, тэгэхээр тэр дайралтад өртөөгүй. Эс бөгөөс, Не Ли ноцтой гэмтэл авах байлаа.

Аварга Цэнхэр Сармагчин Не Ли-ийн ард нь унасан хар нөмрөгтэй хүмүүсийн зүг өнхөрлөө.

“Үүнийг хөнөө!” Юун Хуа Дэакон хүйтнээр ориллоо. Хар нөмрөгтэй хүмүүс Аварга Цэнхэр Сармагчины зүг сэлмээ далайв.

Банг банг банг! Ширүүн сөргөлдөөн эхлэв.

Аварга Цэнхэр Сармагчин болон хар нөмрөгтэй хүмүүсийн тулаан эхлэхийг харсан, Не Ли гүнзгий амьсгаа аваад инээмсэглэн, “Би та нарт энэ Аварга Цэнхэр Сармагчинг бэлэглэж байна! Би түрүүлээд явлаа!”

Өөрийн бие дээрх гэмтэлээ үл тоож байх зуураа Не Ли ойруу ухасхийлээ.

Аварга Цэнхэр Сармагчины хүч бол маш хүчирхэг. Тэдгээр Харанхуйн Нийгэмлэгийн хүмүүс ч түүнийг богино хугацаанд хөнөөх боломжгүй байх ба зөвхөн Не Ли тэднээс холдож байхыг харлаа.

Юун Хуа Дэакон-ны царай зэвхийв. Тэр үнэнгээсээ хүүхдэд мэхлэгдчихлээ. Энэ нь зүгээр л тэсвэрлэшгүй байв.

Энэ үед, Не Ли гэнэт бутнаас хүний дүрс харлаа. Хэрвээ энэ нь Еэ Зиюун биш бол, тэгээд хэн гэж?

“Яагаад чи одоо хүртэл энд байга юм?” Не Ли асуугаад хөмсөгөө зангидав. Е Зы Юнь түүний үгийг сонсож зугтаагаагүй байна.

“Би чамайг аюулд ороход санаа зовсон. тэгээд би чамайг хүчтэй болгоход бэлэн байсан юм!”

Тэр Не Ли-ийн бие дэх цусны шархнуудыг харсан ба түүний царай санаа зовсон байртай байв.

Энэ үед, Е Зы Юнь түүнийг гэсэн ямар нэг хайр дурлалын мэдрэмж байхгүйг Не Ли мэднэ. Гэсэн хэдий ч, тэр аюултай тулгарахад, Е Зы Юнь буцаж ирээд орхиж яваагүй байна. Ниэ Ли өмнөх амьдралд болсон зүйлээ эргэн саналаа. Яруу Алдрын хот устахад, тэр том шилжилтийн хүчийг дагасан. Не Ли тэр үед маш сул дорой байсан ба тэр төөрсөн. Е Зы Юнь бол буцаж ирэн түүнийг хамгаалсан нэгэн.

Е Зы Юнь-ны язгууртны зан чанар, тэр үед, Не Ли-д гүн сэтгэдэл төрүүлсэн.

Үүний дараа, тэр хоёрын холбоо бүр илүү ойр болсон. Тэдний хоорондын хүчний ялгаа маш их хэдий ч тэд хоёул нэг нэгэндээ дурласан.

Не Ли-ийн сэтгэлд хүрсэн, гэхдээ хэтэрхий их гэж хэлээгүй.

“Бид түргэн зугтах хэрэгтэй, эс бөгөөс тэдгээр хүмүүс бидийнг барьж авна!”

“Тэдгээр хүмүүс?” Е Зы Юнь хэсэг зуур гацав.

“Энэ бол Харанхуйн Нийгэмлэг, тэд Аварга Цэнхэр Сармагчинг замаас нь таслан зогсоож байгаа!” Не Ли Е Зы Юнь-ны гараас чирэн гүйж байхдаа хэлэв.

Тэд хоёул ойруу гүйлээ. Не Ли түүний гарнаас барьсанаас болж, Е Зы Юны хацар ягаарав. Тэр гараа авахыг хичээсэн ч сул тавих боломжгүй байсан ба зөвхөн Не Ли-г сэтгэл хангалуун байлгаж байв. Е Зы Юнь толгойгоо өргөөд Не Ли-ийн царайг харахад, Не Ли-г санаатай эсвэл санамсаргүйгээр хийж байгааг мэдсэнгүй.  Багаасаа хойш, анх удаа түүний гар эрэгтэй хүний гарт атгуулж байна. Не Ли-ийн алганы халуун түүнд аюулгүй байдлын гүн мэдрэмжийг өгнө.

Тэд үргэлжлүүлэн гүйх ба товлогдсон байршилийг зүгэлэнэ. Тэнгэр харанхуйлж, араатнуудын архираан үе үе ойн гүнээс сонстох нь тэр газрыг бага зэрэг сэтгэл догдлуулам уур амьсгалтай болголоо.

Энэ үед, хол ойн дунд, Хү Янь Лань Руо-ын нулимс урсана. Тэр Не Ли-рүү эргэн хэдэн цагаар хайсан ч тэр түүний ямар ч ул мөрийг олох боломжгүй байлаа. Тэнгэр харанхуйлахад, тэр зөвхөн хүмүүсийн товлосон байрлалийг зүглэхэд хүрлээ.

Эртээр, тэр Не Ли-ийн араас хөөцөлдөхийг хүсэж байгаагаа зарлахад, энэ энгийн байсан учир нь тэр итгэлгүй мөн алдах дургүй байсан. Тэр Не Ли-г уйлж түүнийг гуйсны дараагаар түүнийг хол шиднэ гэж бодож байсан. Не Ли-г түүнийг нуруугаараа хамгаалан өөрийгөө золиослох хүртэл. Тэр тэгээд тэдгээр бодол удаан байхгүйг ойлгосон. Тэр зөвхөн Не Ли-г зүгээр байхыг хүссэн.

Гэсэн хэдий ч, Не Ли зөвхөн түүний төлөө нуруугаараа хамгаалан өөрийгөө золиослоогүй, мөн Е Зы Юнь ч байсан. Гэхдээ Хуяан Ланруо мэдээж сэтгэл дотроо Е Зы Юнь-ыг үл тоож байгаа.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Advertisements

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [35]-Аюулыг урхидах”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s