Чөтгөр бурхдын домгууд [34]-Сүнслэг чанарын чөтгөрийн араатан

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Нил Ягаан Манан Өвсөнд олон хэрэглээ байдаг. Тэдний нэг нь бичний төрлийн чөтгөрийн араатныг чиглэсэн хүчтэй хор. Энгийн Мөнгөн зэрэглэлийн сармагчин чөтгөрийн араатан энэ хорыг тэсвэрлэх боломжгүй. Дэлхийд, нэг нь бусдыгаа дийлдэг.

‘Не Ли  Аварга Цэнхэр Сармагчинг хөнөөхөд зөвхөн нэг л сум ашиглалаа?’

Бүгд нэг нэгэнрүүгээ харна, тэд сэтгэлийн гүндээ хүртэл бүрэн гайхширлаа.

Зөвхөн Хуяан Ланруо болон Е Зы Юнь л Не Ли-г хордуулагч бодисны төрлийн зүйл суманд түрхсэнийг мэднэ. Гэхдээ бүр  Аварга Цэнхэр Сармагчинг ийм амархан харваж чадсан нь гайхалтай зүйл байлаа.

Не Ли-г нум сумаар  Аварга Цэнхэр Сармагчинг хөнөөснийг хараад, Чэнь Лин Зянь бөөгнөрсөн хүмүүсрүү хашгирлаа, “Бүгд өөрсдийн нум сумаа гаргацгаа!”

Чэнь Лин Зянь-ны залуус өөрсдийн хулгавч нумнуудаа гаргаж, тэднийг Аварга Цэнхэр Сармагчинг устгахад хэрэглэх болно гэдгээ мэдэж байлаа.

Шэнь Юэ ч мөн хулгавч нумаа авав. Өөрийн гарт байх хэврэгхэн хулгавч нумаа хараад, тэр дотроо гомдолыг мэдэрлээ. Түүний нүдээр үзсэнд тулгуурлахад, Не Ли түүнээс бүх талаараа илүү юм? Не Ли-г гарч ирсэнээс хойш, тэр Е Зы Юнь-ыг түүний хүрэх газраас илүү бүр илүү цаашилаад байгааг мэдэрсэн. Мөн одоо, Е Зы Юнь түүний байгааг бүрэн үл тоож байгаа. Өөрөөр хэлбэл, тэр Не Ли-г шинэ гэрэлд харсан. Энэ түүний дотор атаархалыг үүсгэнэ.

Аварга Цэнхэр Сармагчинг ердөө л харваад ална , энэ нь хэр хэцүү байх бол?

Шэнь Юэ хулгавч нумныг сумаар цэнэглэн аажмаар хананы захруу гэтлээ. Тэр боломжийн зайнаас Аварга Цэнхэр Сармагчинруу хулгавч нумаа чиглүүлэв. Түүний байдал нилээд нухацтай төвлөрсөн байлаа. Тэр өөрийн харааны урд байрлах Аварга Цэнхэр Сармагчинруу чиглүүллээ. Энэ үед, бүгд амьсагалаа түгжив. Тэдний нүд хананы зах дээр байгаа Шэнь Юэ-руу төвлөрнө.

“Аварга Цэнхэр Сармагчин шиг том байтайгаар, үүнийг оноход хэр хэцүү байна гэж?” Шэнь Юэ зарлаад, нумаа татлаа. Зүгээр л сумаа галлахад, түүний гар бага зэрэг чичирж, бадайрлаа.

*соу* Хүйтэн гэрэл тэнгэрт нэвтэрлээ. *Банг* хэсэг хугацааны дараа, нум Аварга Цэнхэр Сармагчингаас 5аас 6н метрийн зайд модны эх биед зоогдлоо.

Энэ үед, Шэнь Юэ-ийн царай бага зэрэг татганаж тэнд болсон дүр зургаас ичлээ.

Үүнийг харсан, хүн бүрийн байдал хачин болов. Тэд чангаар өөрсдийн инээдээ дарахыг хичээнэ. Хэрвээ тэд инээсэн дуу гаргавал, Шэнь Юэ бүр мөсөн өөрийн нүүрээ хаях байсан. Бүгд Шэнь Юэ-г Не Ли-тэй өрсөлдөхийг хүсэж байгааг мэднэ. Гэхдээ… өрсөлдөөн бол сайн.. гэхдээ энэ инээдтэй биш байна гэж үү?

Шэнь Юэ бараг л галзуурав. Тэр байгаа онох боломжтойг тодорхой мэдэрсэн, гэхдээ яагаад түүнийг сумаа галлахад нумнууд сарчихав аа?

Эргэн тойрны хүмүүсээ өөрсдийн инээдээ албаар дарж байхыг харсан, Шэнь Юэ маш ихээр ичив. Тэр мөн Е Зы Юнь-ыг нүдэндээ инээмсэглэж байхыг бүдэгхэн харлаа, энэ бол нэг төрлийн басамжлал!

‘Хог гэж! Би үүнийг онож чадаагүйдээ итгэхгүй нь’ тэр бодно.

Шэнь Юэ нэн даруй 2 дах сумаа аваад нумаа цэнэглэлээ. Яаравчлан нумаа цэнэглэсний дараа, тэр нэн даруй Аварга Цэнхэр Сармагчин-руу хол нумаа чиглүүлэв.

*Соу!*

Сум хүйтэн гэрлээр агаарыг зүснэ. Гэсэн хэдий ч, хэсэг хугацааны дараа, сум хүчээ алдан газар уналаа. Шэнь Юэ сумаа зөв цэнэглээгүй нь яагаад нум хэсэг зайнд ниссэний дараа унасан шалтгаан байлаа.

Энэ үед, бүх хүмүүс чангаар инээхээ хорьж дийлсэнгүй. Шэнь Юэ зүгээр л чадваргүй байна. Тэр Не Ли Аварга Цэнхэр Сармагчинг нумаар хөнөөсөнийг хуулбарлахыг хичээсэн, түүний үр дүн Не Ли-ийнхэс эсрэг байлаа. Шэнь Юэ энд хөгжилдөх зорилготой байгаа юмуу?

Чэнь Лин Зянь хүчээр инээдээ дараад Шэн Юуэ-ийн зүг алхав. Тэр түүний мөрийг хөнгөхөн цохиод хэлэв, “Шэнь Юэ дүү, үүнийг март даа. Чи энэ зүйлээр тоглож чадахгүй юм байна.”

Шэнь Юэ-ийн царайн нил ягаан болов. Бөөгнөрсөн хүмүүсийн инээд түүний чихийг дүжрүүллээ. Түүний Не Ли-г үзэн ядах байдал нь улам ихсэв. Энэ Не Ли-н алдааны улмаас л энэ бүх хүмүүсийн өмнө тэр өөрийгөө эвгүй байдалд орууллаа!

Хэрвээ Не Ли энэ үед Шэнь Юэ-ийн бодлыг мэдвэл, тэр маш гэмгүй байдлыг мэдрэх болно. Учир нь тэр юу ч хийгээгүй.

Шэнь Юэ одоо хулгавч нумаа барьна, үүнийг хадгалах эсвэл үгүйгээ мэдэхгүй байлаа. Гэсэн хэдий ч тэр ичсэндээ газар өрөмдөж байгаа мэт мэдрэхээ больж чадсангүй.

Түүний өмнөх амьдралд, Шэнь Юэ Не Ли-г доромжилсондоо ихээр бахархаж байсан. Үүний тухай бодоход, Ниэ Ли амны булан аажмаар дээшилж хамраа дугаргалаа. Тэр намуухнаар хэлэв, “Учир зүгээр л тэнд миний хийж чадах зүйл байсан, үүний утга нь чи хийж чадна гэсэн үг биш, түүнчлэн үүнийг хий!”

Шэнь Юэ Не Ли-ийн үгийг сонссоны дараа түүний доторх уур дэлбэрж, тэр Не Ли үрүү толгойгоо эргүүлэн хашгирлаа, “Энэ бүхэн чиний алдаа, би чамайг алах болно!”

Шэнь Юэ-ийн царайн дах судаснууд харагдахаар болов. Тэр гаран дах нумаа өргөөд Не Ли-рүү онилов.  Тэр галзуурахын ирмэг дээр байлаа. Ариун Гэр бүлийн үндсэн удмын хувьд, Шэнь Юэ дотроо маш ихээр бардамнадаг. Тиймээс, тэр Не Ли-ийн өдөөн хатгалт дор ухаанаа алдав.

*па* Чэнь Лин Зянь Шэнь Юэ-ийн гарнаас нумыг алгадан унагаагаад хашгирлаа, “Хангалттай!”

Шэнь Юэ толгойгоо өргөн Чэн Линжиан-ны хүйтэн царайг харлаа. Үүнийг харахад, Шэнь Юэ-ийн сүнс буурлаа. Яг одоо, хүн бүр Не Ли-ийн талд зогсож байв. Тэр цааш эргээд гомдолтойгоор яваад өгөв. Яриа өрнөн, Шэнь Юэ-ийн нурууг харлаа.

“Шэнь Юэ-г хэзээ ч ийм төрлийн хүн гэж бодсонгүй.”

“Энэ язгууртан хүнд байх зан авир биш байсан.”

Не Ли өөрийн өмнөх амьдралын Ариун Гэр бүлийг зугтаасан болон Шэнь Юэ-ийн хийсэн бүхнийг дурсан санахад түүний харц мөс шиг хүйтэн болоо. Бүр хэрвээ ийм хүн болон гэр бүл нь уствал Не Ли тэдний төлөө өчүүхэн ч харамсахгүй.

Шэнь Юэ-ийн ганцаардмал нурууг харсан, Е Зы Юнь Не Ли-ийн зүг алхан хэлэв,”Не Ли, Шэнь Юэ маш өрөвдөлтэй юм.”

Е Зы Юнь-ны үгийг сонссон, Не Ли хөмсөгөө зангидлаа. Тэр хэзээ ч Е Зы Юнь-ыг Шэнь Юэ-г энэрнэ гэж бодсонгүй. Еэ Зиюун хэтэрхий сайхан сэтгэлтэй юм, түүний өмнөх амьдралд, Е Зы Юнь Шэнь Юэ-ийн асар их гуйлтан дор, Шэнь Юэ-ийн сүй тавилтийг зөвшөөрсөн. Гэхдээ эцэст нь, тэднийг гэрлэхийн өмнөхөн, Шэнь Юэ өөрийн ахан дүүсийн хамтаар Яруу Алдрын хотоос зугтаасан. Тэр тийм төрлийн хүн байсан, түүнийг энэрэх юу энд байна.

Тэр дотроо уур уцаарыг мэдрэв, Не Ли Е Зы Юнь-ыг ширтээд хатуу өнгөөр хэлэв, “Түүнд өрөвдөх зүйл юу байна? Өнөөдрөөс хойш, түүнтэй холбогдож болохгүй шүү! Үгүй бол, намайг харахаар ирсэний хэрэггүй. Түүн шиг шаар шавхруу, бүр хэрвээ тэр үхсэн байсан ч , тэр үүнийг хүртэх ёстой байх болно!”

Хатуу сануулгыг сонссон, Е Зы Юнь урвайв.

‘Чи миний найз хөвгүүн биш. Юун дээр үндэслэн миний бусадтай холбогдох холбоог хязгаарлах гэж байгаа юм?’ тэр дотроо ингэж бодсон хэдий ч, тэр Шэнь Юэ-тэй холбогдохгүй байхаар сонголт хийлээ Үгүй бол, түүнд Не Ли-тэй найзууд байх боломж олдохгүй. Яваандаа, тэр Не Ли-ийн бодолд анхаарлаа хандуулдаг болно. Гэсэн хэдий ч, тэр ямар нэг зүйл ойлгосонгүй.

‘Яагаад Не Ли Шэнь Юэ-г ийм их үзэн яддаг юм бэ? Тэдний хооронд аймшигт өс хонзонгийн төрлийн зүйл байгаа гэж үү?’

Не Ли санаа алдав. Түүний сэтгэл хэтэрхий эрт өдөөн хатгалттай байна. Иймээс, түүний өнгө бага зэрэг чанга байсан.  Гэсэн хэдий ч, Е Зы Юнь-д бага зэрэг анхааруулсан нь сайн хэрэг.

Чэн Линжиан-ны залуус хулгавч нумаар Аварга Цэнхэр Сармагчингуудыг онилж эхлэв, гэсэн хэдий ч, тэд өөрсдийн сумаа тэдэнд юу ч хйиж чадахгүй гэдгийг ойлголоо. Тэдгээр Аварга Цэнхэр Сармагчингууд аварга биетэй нь үнэн, гэсэн хэдий ч тэдний хөдөлгөөн маш шаламгай байна. Тэд хэдэн сум илгээсэнийхээ дараа, тэдгээр сармагчингууд үүнээс нэн даруй бултаж чадах, учраас тэдний сумнууд алдаад байгааг ойлгов.

Тэд, одоо л, Не Ли-ийн нум сум харвах чадварыг хэр гэдгийг ойлгов.

Не Ли-ийн өөр нэг авьяас чадварыг олсоны дараа, Хү Янь Лань Руо-ийн харц Не Ли-г харах болгонд дурлалаар дүүрэв. Тэр хааяа Не Ли-ийн хажууд уруу татсан маяг гаргах болно. Тэр өөрийн гайхамшигтай бэлхүүс, өөрийн өндөрлөг цэгүүд мөн гүн зураасыг харуулна.

Не Ли энэ эмэгтэйн талаар хэлэх ч үггүй болов. Тэр ямар ч үед халуу шатаж байна. Тэр бусадтай нүүр тулгарах үед, тэр хайхрамжгүй царай гаргана. Гэсэн хэдий ч Не Ли-тэй нүүр тулах үед, тэр түүнийг онцгойлон сонирхож буй мэт санагдлаа.

“Не Ли дүү, бид чамд асуудал удлаа!” Чэнь Лин Зянь санаа алдав. Бүлэг дунд, зөвхөн Не Ли л тэдгээр Аварга Цэнхэр Сармагчингуудыг хороох боломжтой байна.

“Мхм!” Не Ли үл мэдэг толгойгоо дохин хариулав.

Не Ли Аварга Цэнхэр Сармагчингуудыг замаас зайлуулав. Түүний цэц хараа нь хэзээ ч байгаа алдахааргүй үнэхээр нарийн. Түүний сур харвах чадвар түүний өмнөх амьдралд маш өндөрт хүрсэн. Түүний бясалгал зөвхөн 1 одтой хүрэл зэрэглэлтэй байгаа ч, энгийн мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн араатныг устгахад хангалттайгаас ч илүү байлаа.

Хүн бүр Не Ли-ийн сур харвах чадварт зүгээр л гайхширав. Мөнгөн зэрэглэлийн мэргэжилтэн Не Ли-ийн сур харвах чадварыг хэцүү асуудал биш гэж хэлнэ. Гэсэн хэдий ч, тэдгээр Аварга Цэнхэр Сармагчингуудыг хэр их онохыг хичээх нь хамаагүй, сум нь тэдний нурууг дагах ба тэдний араас хөөж байгаа мэт санагдлаа.

Санамсаргүйгээр, Не Ли аль хэдийн бүлгийн гол гишүүн болсон байв.

Не Ли болон бүлгийнхн дөнгөж өөрсдийн зорьсон газартаа аажмаар ойр ирэхэд, Аварга Цэнхэр Сармагчингуудын тоо хэмжээ гэнэт өсөв. Тэдний хэмжээ 20 гаруй байсан ба бүгд Не Ли болон бүлгийхэнрүү харна.

“Роар!”

Чанга архираан дугарлаа. Бүх газар хүчтэй чичирж эхлэв. Тэдний чихний хэнгэрэг чанга архирааны дуунд устаж байгаа мэт, бүгд нэг нэгэнрүүгээ харна.

“Энэ бол Сүнслэг чанарын чөтгөрийн араатан!” Не Ли айдаст автан хэллээ.

Энгийн чөтгөрийн араатнууд бол хүнтэй адил байдаг. Тэд Хүрэл, Мөнгө, Алт, Хар Алт, Домгийн зэрэглэлд хуваагддаг. Гэсэн хэдий ч, тэдгээр зэрэглэлүүдийн дунд, Энгийн, Сүнслэг болон Хааны чөтгөрийн араатнууд байдаг. Аварга Цэнхэр Сармагчинаар жишээ авцгаач. Энгийн нэгийх нь бодолд сүнсний хэлбэр байх боломжгүй. Гэсэн хэдий ч, Сүнслэг чанартай Аварга Цэнхэр Сармагчины бодолд аль хэдийн сүнс хэлбэржсэн байдаг. Энэ нь түүнчлэн, энгийн 10 настай хүний оюун ухаантай. Иймийнх нь хүч нь Энгийн чанарын Аварга Цэнхэр Сармагчиныхаас хамаагүй илүү. Хааны зэрэглэлийн хувьд бол, бодол дах сүнс нь шингэн төлөвт байх ба физик биеээ хүний дүрсээр солих чадвартай. Үүний хүч нь түүнчлэн маш аймшигтай.

“Үүний хүч хэр юм?” Чэнь Лин Зянь-ны царай хувирсан ба аймшигт дууны өнгөөр асуув.

“5 одтой хүрэл зэрэглэл, бараг л Алтан зэрэглэл!” Не Ли хариулав. Не Ли Аварга Цэнхэр Сармагчингийн архирааны хүчээр тодорхойллоо.

Не Ли-ийн хөмсөг атирладав. Адил зэрэглэлийн чөтгөрийн араатан ихэвчлэн хүмүүсээс бага зэрэг хүчирхэг байдаг, ялангуяа Аварга Цэнхэр Сармагчин шиг чөтгөрийн араатнууд. Тэд зохицуулахад маш хэцүү ба эдгээр Аварга Цэнхэр Сармагчины бодит хүч магадгүй Алтэн зэрэглэлийн мэргэжилтэнтэй өрсөлдөх боломжтой!

Не Ли-ийн одоогийн хүчтэйгээр, ийм чөтгөрийн араатантай тулалдах нь маш хэцүү.

Чэнь Лин Зянь-ны багынхний хувьд, хамгийн хүчирхэг нь зөвхөн 3 одтой Мөнгөн зэрэглэлтэй!

5 одтой мөнгөн зэрэглэл… Үүнийг сонссон, Чэнь Лин Зянь ч мөн хөмсөгөө атиралдуулав. Тэр хэзээ ч энд Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчинтай жинхнээсээ таарна гэж бодоогүй, түүнээс гадна тэд бүр 5 одтой Мөнгөн зэрэглэлтэй.Тэр энэ нь тулалдахад маш хэцүү байна гэдгээс айж байлаа. Тэнд түүнчлэн олон Аварга Цэнхэр Сармагчингууд тэднийг хараандаа авсан байв. Хэрвээ тулалдааныг цуцлавал, тэд бүгд устгагдах боломжтой!

Роар!

Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчингууд ханануудын дээгүүр үсрэнэ. Тэдний харц догшин ба Не Ли болон бүлэгрүү ширтэнэ.

“Нааш ир, намайг дага!” Не Ли хашгиран тэдний хажууд байх ойруу ухасхийв.

Хүн бүр Не Ли-г хурдтайгаар дагаж байх зуураа нэг нэгэнрүүгээ харав, ойд нуугдах.

Үүнийг харсан, Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчингууд  ууртайгаар цээжээ дэлдэн хөлөө дэвслэв. Тэдгээр аймшигт архираан дахин нэг сонстов. Энгийн Аварга Цэнхэр Сармагчингуудын бүлэг,  Сүнслэг чанарын Аварга Цэнхэр Сармагчингуудын тушаалыг сонссон мэт, Не Ли-н болон бүлгийнхний зугтсан зүгрүү толгойгоо чиглүүлэв.

Өтгөн ойд нэвтрэхэд Аварга Цэнхэр Сармагчингуудын том биеийн хэмжээ тохиромжгүй.

“Бүрдэлт!” Чэнь Лин Зянь ууртайгаар дугарав. Мөнгөн зэрэглэлийн мэргэжилтнүүдийн бүлэг эргэн тойрны өргөн моддод найдна, тойрог бүрдэлтийн хэлбэрт орж өөрсдийн зэвсэгэ гаргаж ирэв.

Соу Соу Соу!

Аварга Цэнхэр Сармагчингууд давшилна, Не Ли өөрийн сумаа өргөн нисгэлээ.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [34]-Сүнслэг чанарын чөтгөрийн араатан”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.