Чөтгөр бурхдын домгууд [33]- Сур харвах чадвар

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Не Ли болон бүлэгийнхнийг ирэхээс өмнө, гэр бүл бүр аль  хэдийн хэсэг хүмүүсийг эртний балгасыг судлуулахаар илгээсэн. Их нээлт олоогүй нь харамсалтай. Иймээс, тэнд үүний дараа тийм ч их хүн судлахаар ирээгүй. Чэнь Лин Зянь энэ газрыг судлахаар шийдсэн учраас Эртний Орхид Хотын балгасын газрын зургыг гартаа барьна.

“Эцэст нь, бид Эртний Орхид Хоты Балгасан дээр ирлээ! Одоо, бидэнд бидний авч чадах 2 чиглэл байна. Энэ газрын зурагт!” Чэнь Лин Зянь хэлээд, газрын зураг гаргаж дэлгэн газрын зураг дээрх зурааснуудыг заав.

Хүн бүр газрын зургыг тойрон аль замыг сонгох талаар хэлэлцэж эхлэв.

“Эхний зам нь баруун хаалгыг чиглэсэн байна. Ханануудын  дагуу алхаад, бид гол хотод хурдан хүрч чадна. Гэсэн хэдий ч, бид энэ замаас юу олж чадах билээ? Бид мэдээж хот дох хүссэн байшинруугаа ороод зарим амьтны сэгийг авч чадна!” Чэнь Лин Зянь-ны туслахуудын нэг хэлэв.

“Би түүнтэй санал нэг байна!”

“Тийм ээ, бид байшингийн эргэн тойрныг судлах хэрэгтэй!” Бүгд тоть шиг давтав.

Чэн Линжиан хэсэг зуур чимээгүй боллоо. Тэр толгойгоо өргөөд, Не Ли-ийн зүг харан асуув “Чи юу гэж бодож байна?”

Хүн бүр бага зэрэг гайхширав. Тэд хэзээ ч Чэнь Лин Зянь-ийг Не Ли-ийн санааг асууна гэж бодоогүй.

Е Зы Юнь ч мөн Не Ли-г гэрэлтсэн нүдээр харлаа. Хү Янь Лань Руо мөн Не Ли-ээс нүдээ салгах боломжгүй байв.

Одоо, бүгд Не Ли-н бодолд анхаарлаа төвлөрүүлэв.

Не Ли гараа дэлгэн хэлэв, “Хэрвээ та нар энд зөвхөн байшингуудыг судлахаар ирсэн бол энэ нь маш том алдаа болно! Тэдгээр өмнө нь ирсэн хүмүүс аль хэдийн энгийн иргэдийн байшингуудыг судалчихсан. Бүр хэрвээ бид тэднийг дахин судлавал, бид ямар ч олз олохгүй. Хотод ерөнхийдөө, хэн хамгийн баян нь байдаг вэ? Энгийн иргэд үү? Мэдээж хэрэг үгүй. Хотын баялагын 90% нь том гэр бүлүүдийн гарт байдаг.”

“Тэнд энэ газарт 100милл-ийн радиус байна. Тэнд олон энгийн ардын байшингууд мөн олон газрууд устгагдсан байгаа. Бид хэрхэн том гэр бүлүүдийн байршилийг олох билээ?” Шэнь Юэ нэг талаас хариулав. Не Ли-ийн үг л бол тэр мушгих ёстой.

“Үргэлжлүүлэн ярь” Чэнь Лин Зянь Не Ли-г сонирхсон нүдээр харж байхдаа хэлэв. Харваас, тэр Не Ли-ийн дүгнэлттэй санал нийлж байв.

“Том гэр бүлүүдийн байршилийг олох амархан. Газрын зурагт аль барилгууд хамгийн сийрэг байна? Тэр бол байршил нь! Ерөнхийдөө, том гэр бүлүүд өөрсдийн гэсэн цэцэрлэгтэй байдаг.” Не Ли үргэжлүүлэв.

Хүн бүрийн харц Не Ли-г хэлсэний дараахан газрын зураг дээр тусав.

“Энд!” Хү Янь Лань Руо хөөртэй гайширан хэлэв.

“Зөв. Энэ тэр газар байх ёстой. барилгуудын ихэнх нь маш том байна!”

Чэнь Лин Зянь хөмсөгөө атиралдуулан хэлэв,”Тэр газар аль хэдийн судлагдсан. Зарим сайн зүйлс олдсон ч, энэ нь тийм ч их байгаагүй. Зарим хүмүүс бүр тэр газар гурван тохой доош ухсан ч ямар ч танхимтай холбоотой газар олоогүй!”

“Би хэлсэн, чиний юу бодож байгаа нь, бусад ч бас бодоогүй гэж үү? Чи Яруу Алдрын хот дох бүх том гэр бүлүүдийг цагаан хоолтнууд гэж бодоо юу?” Шэнь Юэ хамраа дугаргав.

Не Ли хөмсгөө атиралдуулан, Шэнь Юэ-г ширтээд хэллээ, “Намайг ярьж байхад, чи амаа хамхиж чадахгүй нь үү? Чи ухаантайгаас хойш, яагаад үүнийг гартаа авч болохгүй гэж?”

Зөвхөн Шэнь Юэ л яриаг мушгиж байлаа, Чэн Линжиан Шэнь Юэ-н ширтэн хамраа дугаргаад “Амаа хамхи!”

Шэнь Юэ амаа нээсэн ч, буцаад хааж, бухимдалтыг мэдрэв. Тэр Ариун Гэр бүлийн үндсэн удам хэдий ч . Түүний байр суур Чэн Линжиан-ынхтай эн дүйцэхгүй. Бүр хэрвээ тэр арван дотортой байсан ч, тэр Чэн Линжиан-ыг үгүйсгэж зүрхлэхгүй.

“Тэр газрын хувьд бол энгийн аль хэдийн хайгдсан. Үргэлжлэн газрын зураглуу харцгаая. Тэр том гэр бүлийн байшин хотын төв тэнхлэгт байрлаж байна. Үүний учир, тэр газар хамгийн найдвартай түүнчлэн хамгийн их хамгаалагдсан.” Не Ли байшингийн ар дах талбайруу заагаад,”Энэ газар Хотын Даргын Харшийн байршил байр ёстой!”

Чэнь Лин Зянь толгой дохив. Одоог хүртэл, Не Ли-ийн дүгнэлт зөв байна. Гэсэн хэдий ч, бүр Хотын Даргын Харш аль хэдийн тэдгээр хамгийн эхэнд ирсэн хүмүүсээр судлагдсан, газар доорхыг багтаагаад, гэхдээ хэн ч нээлт хийгээгүй.

“Газрын зургийг үргэлжлүүлэн харцгаая. Хотын Даргын Харшаас хэдэн 100 милл, тэнд гурван газар байна. Чи энэ ямар гурван газар гэдгийг мэдэх үү?” Не Ли Чэнь Лин Зянь-аас асуув.

“Эдгээр гурван газар дунд, тэдний нэг нь Хотын Даргийн цэргүүд бэлтгэл хийдэг, армийн газар. Нөгөө нэг нь томоохон чулуун цайзын барилга. Энэ нь дотроо хоосон бөгөөд хар гантигаар хийгдсэн. Бүр цүүц ч үүнийг гэмтээж чадахгүй. Сүүлийн нэгийн хувьд, энэ юуных гэдгийг мэдэхгүй. Энэ чулуун цайзын баруун гар талд моднууд болон хогийн ургамалтай ой байна.” Чэн Линжиан хариулав. Энд ирэхэсээ өмнө, тэр аль хэдийн Эртний Орхид Хотын Балгасны талбайг цээжилсэн.

Чэнь Лин Зянь-ны үгийг сонссон, Не Ли инээмсэглээд хэлэв “Миний таамаглалаас хол биш юм!”

Чэнь Лин Зянь-ны нүдэн оч тодрон хэлэв, “Ямар учраас эдгээр гурван газрыг ихээр сэжиглээд байгаа юм?  Тэр Чулуун цайз уу? Гэхдээ… энэ аль хэдийн судлагдсан!”

“Энэ Чулуун цайз аюулаас хоргодох газар байх учиртай. Аюул ирэхэд, тэд энэ чулуун цайз дотор нуугддаг байсан байх. Тиймээс, тэнд эрдэнэс нуусан нууц өрөө байх учиртай. Чулуун цайзын ойролцоо хэсэгт газарт чөтгөрийн араатнуудаас хамгаалахад хэрэглэдэг нууцлаг урхитай хэсэг байгаа. Хэрвээ тэд ойр хавьд нь судласан бол, тэд бүр нас барсан байсан ч тэд мэдэхгүй байсан. Цаашилбал, би хамгийн сэжиг бүхий газрыг армийн энэ газраас олно!” Не Ли хэлээд, сулхан инээмсэглэлээ.

“Яагаад армийн газар дээр хамгийн сэжигтэй газар байна гэж?”

Армийн газар бол шавартай газрын хэсэг, бэлтгэлийн талбайтай. Яагаад энэ нь тийм сэжигтэй байна гэж?

“Хамгийн нүдэнд өртөхгүй газар хамгийн аюулгүй газар байх болно! Мөн түүнчлэн, Хотын Дарга армийн газрыг хотын төв тэнхлэг байрлуулсан ба зөвхөн үүгээр л, энэ нь зүгээргүй гэдгийг харуулж байна. Цэргийн армийн газар доор ямар нэг чухал зүйл нуугдаж байх ёстой!” Не Ли газрын зурагруу заагаад хэлэв, “Бид энэ газрыг судлах болно!”

“Мэдлээ! Тэгэхээр, энэ нь ингээд шийдэгдлээ!” Чэнь Лин Зянь газрын зургийг шүүрэн авсан ба инээвхийлэв. Чиглэл шийдэгдсэнээс хойш, тэд цаг хэмнэж тойруу багатай замуудыг сонгоно.

Чэнь Лин Зянь-ны туслахууд Не Ли-г харж байхад нүдэнд нь бишрэлийн ул мөр тодорлоо.  Энэ үед, хэн ч Не Ли доогуур үнэлээгүй ба Не Ли-г эрдэнэсийн хэсгийг эхлээд сонгох нь зохистой гэдгийг мэдэрлээ.

Хү Янь Лань Руо толгойгоо өргөв. Түүний нүд сүр жавхлангар дүүрнэ. Не Ли-ийн хувиршгүй бодлын улмаас тэр түүнийг хүндэлтэйгээр биширч байлаа. Тэр Не Ли-г зүгээргүй гэдгийг бага зэрэг мэдэрлээ. Өөрөөр, нэг одтой хүрэл зэрэглэл хэрхэн түүний сэтгэл татах техникийг эвдэх билээ?

‘Миний сонгсон эр, төрөлхийн энгийн биш!’ Хү Янь Лань Руо бахархалтайгаар бодлоо. Не Ли түүнийг бүрэн үл тоож байгаа хэдий ч , тэр баттай түүнийг хараандаа авсан.

Хэрвээ Не Ли Хү Янь Лань Руо-ын одоогийн бодлыг мэдвэл, тэр гарцаагүй мэлмэрүүлэн уйлах болно. Яагаад тэр ямар ч шалтгаангүйгээр анхаарлын төвд орчихов оо?  Хуяан Ланруо-г түүнд наалдамхай чихэр шиг наалдсаны дараа, тэр түүнийг холдуулах боломжгүй болсон гэдгээсээ айж байгаа.

Е Зы Юнь уруулаа цорвойлгон хөхрөв. Тэр сэтгэл татам байдал нь Не Ли-г балмагдуулж орхив, энэ нь түүнд танил дотно мэдрэмж байлаа.

Не Ли-н царайн дах анхаарал татагдсан байгаа харцыг харсан, Хү Янь Лань Руо дэлбэртлээ уурлав! Түүн шиг тачаангуй сэтгэл татам үзэсгэлэн гоо Не Ли-н урд зогсож байхад, Не Ли сохор юм шиг санагдлаа. Түүний харц зөвхөн Е Зы Юнь уруу л ширтэнэ.

‘Энэ зүгээр л маш хэрцгий байна!’ Хү Янь Лань Руо бодлоо, ‘Не Ли, Би чамайг үзэн яадаж байна!’

Не Ли Хү Янь Лань Руо-ын бодолоос санаа зовохгүй. Тэр өөрийн үүргэвчнээсэ сумнууд гаргаж ирлээ, тэгээд Нил Ягаан Манан Өвсний нөлөөт бодисноос авж үүнийг суман дээр түрхэв.

“Не Ли, чи юу хийж байгаа юм бэ?” Хү Янь Лань Руо Е Зы Юнь Не Ли-г сонирхон харж байхад хэлэв.

Не Ли мөрөө хавчин хэллээ, “Юу ч бишээ.”

“За, явцгаая!” Чэнь Лин Зянь орилов. Бүлэг удаанаар Эртний Орхид хотын зүг, ханануудын захаар алхана мөн харьцангуй хурдан аюулгүй замаар ахин явлаа. Хэрвээ тэд анхны маршрутын дагуу хөдөлсөн бол тэд цогцолбор газарт маш олон аюултай чөтгөрийн араатан нуугдаж байгаа гэдгээс айж байсан юм.

Эртний Орхид Хотын Балгасны гүнээс чөтгөрийн араатны архираан дуулдалаа. Чөтгөрийн араатнаас гадна, тэнд бүлэг хүмүүс байлаа. Тэд ч мөн Яруу Алдрын хотоос ирсэн. Тэд энд Эртний Орхид Хотыг судлахаар ирсэн.

Чэнь Лин Зянь, Не Ли болон бүлэг Эртний Орхид Хотын гүнрүү хөдлөнө, бүлэг хүмүүс Эртний Орхид Хотын хаалган дээр харагдлаа.

Бүлэг хүмүүс хар хүрэм өмссөн байх ба нийтдээ 15 хүн байв.

“Чи эдгээр хүүхдүүдийг язгууртан гэр бүлийнх гэдэгт итгэлтэй байна уу?” Толгойлогч эрэгтэй өөрийн хажуудах хэдэн хүнрүү харцаа шилжүүлэн асуулаа. Түүний бие өндөр, толгой нь тэдгээр хажууд байгаа хүмүүсийнхээс өндөр байв.

“Тийм ээ, Юнь Хуа Дэакон!” Хар нөмрөгтөнгүүдийн нэг нь хариулав.

“Сайн байна!” Юнь Хуа Дэакон-ы царайнд харгис инээмсэглэл тодрон хэлэв, “Хамгийн өндөр зэрэглэлтэй гурван хүүдийг нь олзолж ав. Тэднийг тэдгээр том гэр бүлүүдийн солилцооны золиос болгон хэрэглээд үлдсэнийг нь хөнөө!”

Харанхуйн Нийгэмлэг бол Яруу Алдрын хот дах аймшигт оршил. Тэд байнга язгууртны хүүхдүүдийг хулгайлж аваад тохиолдлоор мөнгөөр солидог. Тэд цус сорогчидын бүлэгтэй адилхан, Яруу Алдрын хотын сүүдэрт амьдардаг. Тэд нийгэмлэг дэх гишүүдийг  бэлтгэлийн нөөцөөр хангах мөнгө цуглуулах бүх төрлийн аргыг ашигладаг. Яруу Алдрын хот дах олон гэр бүлүүд хамтдаа Харанхуйн Нийгэмлэгийг арчиж хаяхаар олон удаа цугласан ч, Харанхуйн Нийгэмлэг гэнэт алга болсон.

Энэ нь Харанхуйн Нийгэмлэгийн төв байрыг Гэгээн Өвөг Дээдсийн уулан дах маш нууцлаг газар байрласан гэж хэлсэн. Тэд маш хүчирхэг сүнсний хүчтэй бүр Эзэн Е Мо ч устгаж чадахааргүй.

“Соу Соу Соу” Хар нөмрөгтэй залуус бүгд Эртний Орхид Хотыг чиглэн хурдтай явлаа.

Эртний Орхид Хотын Балгасан дотор

Бүлэг урагш хөдлөхөд бэрхлээштэй тулгарлаа. Зарим үед, тэнд Аварга Цэнхэр Сармагчингууд гарч ирдэг. Тэдгээр чөтгөрийн араатнууд 2 метрийн өндөртэй. Тэдний бүдүүн гарнууд нь хар баганууд шиг, гэхдээ тэд маш шаламгай ба тэд ерөнхийдөө Мөнгөн зэрэглэлийнх.

Зургаан Аварга Цэнхэр Сармагчингууд балгасны ханануудын дагуу хөөрөн зүүгдэнэ, Не Ли болон бүлгийнхний араас дагалаа.

Тэдгээр Аварга Цэнхэр Сармагчингууд аймшигтай зэвүүн ухаантай. Тэнд 30 гаруй хүн байгааг ойлгоод, тэд урагш давшсангүй. Тэд зөвхөн тэдний ардаас дагаад, өөрсдийн боломжоо хүлээлээ.

“Тэдгээр Аварга Цэнхэр Сармагчингууд үнэхээр ядаргаатай юм!” Чэнь Лин Зянь хөмсөгөө зангидав. Тэдгээр Аварга Цэнхэр Сармагчингууд тэдэнрүү довтлоогүй ч, тэд Аварга Цэнхэр Сармагчингуудад юу ч хийж чадахгүй. Мөн цаг хугацаа өнгөрөх тусам, Аварга Цэнхэр Сармагчингууд улам олон болон цугларч байлаа. Нэг удаад Аварга Цэнхэр Сармагчингуудын тоо өсөхөд л, тэд бүлгээрээ тэдэнрүү дайрах болно.

Энэ үед, *соу* гэсэн дуу сонстов. Хүйтэн гэрэл булангийн сүүдрээс нэвтрэн гарч ирлээ.

Чэнь Лин Зянь болон бүлэг үүнийг тодорхой харав. Энэ бол сум. Сум маш зальтай өнцгөөс модны мөчирийн цоорхойг нэвтлэн нэг Аварга Цэнхэр Сармагчингийн толгойг онов.

Пү!

Сум Аварга Цэнхэр Сармагчинг онолоо. Аварга Цэнхэр Сармагчин чарлан өндөр хананаас унав, газарт хүндээр унасаны улмаас эргэн тойрны газарт тоос бужигнан дэгдлээ. Аварга Цэнхэр Сармагчин газарт амь тэмцэнэ гэхдээ буцаж сэргэхээсээ өнгөрчээ.

Үүнийг харсан, Чэнь Лин Зянь нэн даруй яаравчлан, илдээ суглан доош цохив. *Плоп* Газар дээрх чөтгөрийн араатны цогцос, Аварга Цэнхэр Сармагчины цус үсрэлээ.

Бүлэг гайхширалтайгаар хойш харна мөн зөвхөн Не Ли-г сүүдрээс алхан гарч ирэхийг харлаа.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [33]- Сур харвах чадвар”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s