Хуйларч буй луу [Ном 2, хэсэг 25]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 25 – Зургаан жил

Линлэй завилан суухийн хажуугаар ус урсан өнгөрнөэ. Түүний гарт алгын чинээ чулуу, шулуун цүүц хутга байлаа.

“За сууриас нь эхлэе. Би энэ жижиг чулуугаар сургуулилтаа эхлүүлнэ…”

Эрнст сургуулийн арын ууланд Линлэй ганцаараа сууна. Делин Кевоте зааварчилгаа дор тэрбээр чулуун сийлбэрийг судална. Энэ урлагын тухай улам ихийг мэдэх бүрт, Линлэй яагаад Шулуун цүүцийн арга барил хүний сүнсний эрчимыг хөгжүүлдгийг танин мэднэ.

Бусад хүмүүс сийлэхэд тэдэнд маш олон төрлийн багажнууд хэрэгтэй болдог.

Ямар багаж хэрэглэх болоо гэж тунгаах нь ихээхэн хэмжээний оюуны энергийг шатаадаг. Энэ үнэндээ их төвөгтэй. Урлагын бүтээл гэдэг нь бүхэл дусал цус болоод хөлс хөдөлмөрийг илэрхийлдэг.

Гэдхээ Шулуун цүүсийн арга өөр байв.

Зөвхөн шулуун цүүц ашигладаг учир ямар багаж хэрэглэх талаар бодох шаардлаггаггүй. Мэдээж ганц багаж ашиглаж байгаа учраас урлагын бүтээл туурвих нь улам хэцүү болж байгаа хэрэг. Жишээлбэл шулуун цүүцээр дугуй хутгаар зүсдэг чулуун хэсгийг урлахын тулд чулууны хэлбэр, бүтцийн тухай төгс ойлголттой байх ёстой. Бас мэдээж их хүч зарцуулагдана.

Томоохон хэсгүүдийг чулуугаар зүсэхийг хүсвэл тухайн хүнд хангалттай хүч хэрэгтэй.

Газрын шитэнгүүдийн онцгой чанар нь тэднийг чулуун эрчимтэй холбодог. Гэхдээ бугалгын хүч ч чухал. Хоёрдугаар зэрэглэлийн шидтэний хувьд Линлэйн бугалгын хүч муугүй байсан ч зөвхөн жижигхэн чулуун хэсгүүдийг урлахад хүрнэ. Хэрэв том чулуун дээр сийлбэр хийе гэвэл түүний бугалгын хүч дутна.

Тэгсэн ч

Одоо Линлэй зөвхөн сууриас нь хичээллэнэм.

………….

Хичээл амравал Линлэй Вушан тосгон уруу буцлаа

Шинэ жилийн дараа жижигхэн Вартон, ах Линлэй хоёр хамтдаа байх хэдэн өдрийн завшаан гарав. Дараа нь Гэрийн үйлчлэгч Хири хамтаар Вартон Обрийн эзэнт улсийг зорисон. Линлэй жижигхэн Варттоныг явахад ерөөхөөс өөр яалтай билээ? Харин зогсоо зайгүй уйлах зургаан настай Вартон арван настай Линлэй ахаасаа ингээд салсан юм.

Цаг хугацаа өнгөрч.

Лилнэй Эрнст сургуулийн олны танил болов. Дийлэнхи цагаа хойд ууланд шаргуу бэлтгэл сургуулилалт хийн өнгөрүүлэдэг байсан.

Өсвөр насны өсөлтийн үедээ ирээд Линлэйн хоолны дуршил нэмэгдэж улам өндөр болно. Түүний биеийн булчин эрчимтэй хөгжиж байв. Чулуун сийлбэрийн урлагт Делин Кевотийн зааварчилгаа дор Линлэй үр өгөөжөө гаргаж ахиж байв.

…………..

Хавар одож, намар айсуй. Цэцэгст дэлбээлж, цэцэгс гандана. Нүд ирмэх зуур гурван жил өнгөрлөө.

Эрнст сургулуийн хойд уулын хүрхрээн тэнд.

“Арр, арр.” Хатуу цаас шиг харагдах усны урсгал, гүн нуур уруу хүчтэйгээр цутгана.

Линлэй хүрхрээн яг хажууд байв. Гучин сантиметр урт шулуун цүүц барин, хүний хэмжээтэй том бул чулууг тасралтгүй зүсч байв.Шулуун цүүц Линлэйн гарт орвол үл үзэгдэгч загварын үзүүлбэр мэт харагднам. Цүүц хүрсэн газар болгонд чулуун нэг хэсэг унаж, чулуу хэв загвараа олно.

Үргэлжлүүлэн өглөөнөөс орой хүртэл явбал хөшөө тод бөгөөд томруун болж хувирна.

Линлэйн харц чулуунд тогтсон байв. Энэ үед бүхэл оюун бодол нь чулуунд нэвчин орж, зүрх сэтгэл нь чулуун доторхтэй адилхан байв. Энэ гайхалтай мэдрэмж Линлэйд цаг хугацаан баримжаа үгүй болгов. Байгалтайгаа нэг болох энэ мэдрэмж Линлэйн сүнсний эрчимыг нөхөн, хөгжүүлнэм.

Гэвч Линлэй үүнийг анзаарсангүй. Шулуун цүүцээ үргэлжлүүлэн барин өөрийн урлагын бүтээлээ дуусганам. Нар жаргах үед Линлэйн гаран дахь цүүц одоо л нэг зогсов.

“Юүхх.!”

Линлэй чулуун дээр үлдсэн чулуун хэсгүүдийг арчин гаргав. Бүхэл хөшөө одоо л нэг хэлбэрээ олсон байв. Хагас метрийн урд хулганатай адилхан харагдах хөшөө Линлэйн урд байна. Хялам хийвэл энэ жинхэнэ хулгана уу гэмээр харагдана. Энэ жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэг галзуурмаар санагдууллаа.

Эхлэхээс төгсгөл хүртэл нэг ч зогсолтгүй үргэлжлүүлсэн байв.

“Ямар гайхалтай мэдрэмж бэ?” Одоо л Линлэй өөрийнхөө сүнснийхээ эрчимыг хөгжүүлсэнээ анзаарав.

Цагаан дээлтэй Делин Кевоте инээмсэглэн хажуунаас “Линлэй, өнөөдрөөс эхлэн чи дөнгөж чулуун сийлбэрийн суурийг эзэмшсэн байв. Чи одоогоор ямар нэг зүйл мэдэрсэн үү? Гэхдээ чи дөнгөж анхлан суралцагчийн түвшингийн урлагын бүтээлийг хийсэнд тооцогдоно шүү. Одоо Проулкс галлерэйд тавибал энгийн танхимд л орох байх. Тиймээс тэнд чи тавибал намайг доромжилсон хэрэг болно. Одоо устга. ”

“За. Делин өвөө.”

Линлэйн гаран дахь шулуун цүүц олон удаа эргэлдвэл хөшөө арваас олон хэсэгт хуваагдав. Энэ жил Линлэй анх удаа чулуун сийлбэрийг сурсан.

Энэ жил Линлэй ердөө арван гурван настай байв!

Өдөр өдрөөр өнгөрч, жил жил өнгөрөв.

Чулуун сийлбэрийн үндсийг сурсаныхаа дараа Линлэйн сүнсний эрчим гайхалтай хурдан өснөм. Ялангуяа есөн настай хоёрдугаар зэрэглэлд байсан бол арван нэгтэйдээ гуравдугаар зэрэглэл, арван гуратайдаа дөрөвдүгээр зэрэглэлийн шидтэн болов.

Шидтэнгүүд илүү хүчирхэг болхоороо зэрэглэл өсөх хэцүү байдаг ч Линлэйн хувьд дөрвөөс тавдугаар зэрэгэлд гурван жил хамгийн багадаа зарцуулах байсан ч

Үнэндээ…

Юлан тивийн 9996 онд Линлэй арван дөрвөн настайдаа тавдугаар зэрэглэлийн шидтэн болов. Дөрвөөс тавдугаар зэрэглэлийн шидтэн болоход жил хагас л шаардав. Энэ нь түүний гурваас дөрөвдүгээр зэрэглэлийн шидтэн болохоос ч хурдан байлаа.

Энэ бол мэдээж Шулуун цүүцийн аргын ач гавьяа.

…..

Юлан тивийн 9997 он. Энэ Линлэйн Эрнст сургуульд элсэн орсон долдугаар жил ба одоо Линлэй арван таван настай.

Номин цэнхэр өнгийн дээл өмссөн Линлэй Эрнст сургуулийн замаар алхана. Линлэйн мөрөнд жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ байв. Зургаагаас долоон жил өнгөрсөн ч Бэбэ-н бие огтхон ч өөрчлөгдөөгүй ээ.

Өдийд Линлэй 1.8 метр өндөр, маш тогтуун агаар мэт сууршилтай хүн болов. Газар болоод агаарын элементийн эрчим түүний биеийг цаг үргэлж тэтгэдэг. Линлэйн тасралтгүй сургуулилтын үр дүнд тэрбээр Луугийн цуст дайчныхаа залгамж халааг хөгжүүлэн дөрөвдүгээр зэрэгэлийн дайчин болсон байв.

Тэрбээр амарханаар зуугаад паунд жинтэй бул чулууг өргөж, цохилтоороо л бутладаг байв.

Түүний шулуун цүүцийн арга барил Линлэйг арван гуравтайгаас хойш тасралтгүй сүнсээ хөгжүүлэх боломжийг олгосон.

Юлан тивийн 9997 оны эхээр Линлэй тавдугаар ангид орно. Эрнст сургуулийн хамгийн шилдэг суу билигт Дикситэй хамт нэг ангид. Дикси дөрөвдүгээр зэрэглэлээс тавдугаар зэрэглэл хүртэл гурван жил болсон ч одоо ч тавдугаар зэрэглэлээс зургадугаар зэрэглэл хүрээгүй билээ.

Арван таван настай тавдугаар зэрэглэлийн шидтэн !

Линлэй Дикси хоёул байгалаас заяасан мангасууд гэж хэлэхэд ч болно. Дийлэнхи хүмүүсийн зүрхэнд гэхдээ Линлэй илүү аймшигтай мангас. Учир нь дөрөвдүгээр зэрэглэлээс тавдугаар зэрэглэлд ердөө тэрбээр жил хагас зарцуулсан.

Линлэйн гайхалтай хурдан өсөлт бүх хүнийг цочирдуулж байлаа.

одоо Линлэй Дикситэй хамтаар нэг зиндаанд очсоныг бүгд хүлээн зөвшөөрч байв.  Эрнст сургуулийн “Хоёр гайхалтай суутнууд”.

“Хараач энэ чинь Линлэй байна. Хоёр жилийн өмнө тэрбээр дөрөвдүгээр зэрэглэлийн шидтэн болсон. Харин өмнө жил тэрбээр тавдугаар зэрэглэлийн шидтэн болсон. Ямар гайхалтай юм бэ? Би Линлэйг Диксигээс өмнө зургадугаар зэрэглэлийн шидтэн болно гэж бодож байна.”

“Линлэй өдөр бүр арын ууланд бэлтгэлээ хийдэг гэж сонссон. Бас саяхнаас Дикси ч зэлүүд ууланд бэлтгэлээ хийдэг болсон гэж сонссон. Үнэндээ Линлэй бараг Диксид нөлөөлсөн байх шүү.”

“Магадгүй л юм. Линлэйн гайхалтай хурдыг харвал удахгүй тэрбээр Диксиг ардаа орхин Эрнст сургуулийн хамгийн шилдэг нь болж магадгүй байна.

…….

Гудамжинд олон хүмүүс Линлэйг хараад хоорондоо шивэр авир, бувар хийцгээнэ. Эрнст сургуулийн үнэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн суут хүмүүс хаана ч явсан цуурхал араасаа дагуулдаг. Линлэйн хүч улам ихэссэн ч жилийн аварга шалгаруулах тэмцээнээс татгалзсан хэвээр.

“Суутан?” Линлэй даруу загвав.

Тэрээр өөрийгөө хэзээ ч суутан гэж бодож байгаагүй. Түүний хүч чадал өдөр бүрийн хатуу сургуулилалтаас улбаатай. Зургаан жилийн турш эхний өдөр шигээ шаргуу хичээллэсний үр дүн. Түүнээс гадна Делин өвөөгийн зааварчилгаа түүнд амжилтанд хүрэхэд тусласан.

“Гэхдээ миний хүч чадал энэ Бэбэ-ээс ч муу байна.” Линлэй мөрөн дэрэээ байгаа Бэбэ-г харав. “Бэбэ чи ямар зэрэглэлд хүрсэн юм бэ?”

“Скүээак, Скүээак.” Бэбэ Линлэй уруу чархираад, оюун бодлоороо “Би ч гэсэн мэдэхгүй байна. Өмнө нь хэзээ ч шидэт араатантай тулалдаж үзээгүй болхоор. Гэхдээ чи бол миний хувьд юу ч биш нь гарцаагүй.” Бэбэ өөртөө ихэд бардамнав.

Бусад зөрж өнгөрсөн хүмүүсийн биширсэн харцыг үл тоон Линлэй Эрнст сургуулийн арын ууланд хүргэх хаалганд ирлээ. Тэрбээр одоо өөрийнхөө цэргийн гэмээр бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Зургаан жилийн туршид яг л нэг өдөр шиг бэлтгэсэн учир тэрбээр амжилтанд хүрсэн.

Линлэйх урдан ой модон дунд хөвөн, жижигхэн сүүдрийн хулгана Бэбэ-тэй хамт оюун бодлоороо ярилцана. “Боссоо, бид хэзээ Шидэт араатнуудын уулсын хөндий орж хүчээ сорих юм бэ? Та аль хэдийн тавдугаар зэрэглэлд хүрлээ. Өөрийгөө сорьж болно шүү дээ. Би ч гэсэн өөрийг гайхалтай чадваруудаа харуулья.”

“Яарах хэрэггүй ээ.” Линлэйн хариулт маш богино байв.

“Та миний зүрхийг зүсч байна шүү. Би чинь шидэт араатан. Гэхдээ би хэзээ ч Шидэт араатнуудын уулсын хөндий орж байгаагүй. Ямар гаслантай бэ?” Зургаан жилийн дараа Бэбэ-ийн өөрийгөө илэрхийлэх чадвар өндөр хөгжижээ.

“Чимээгүй ээ. Хэрэв гомдоллоод байвал би чамд мах шарахад чинь туслахгүй шүү.” Линлэй энэ үгийг хэлмэгц, Бэбэ чимээгүй олоод өгөв.

Уулсын хөндий ормогц Делин Кевоте гарч ирэн Линлэй уруу машид сэтгэл ханасан байдалтай харна.

“Линлэй.” Делин Кевоте хэллээ.

Линлэй  толгойгоо эргүүлэн Делин өвөө уруу харан оюун бодлоороо “Делин өвөө, ямар нэгэн юм болоо юу?”

Делин Кевоте инээмсэглээд. ” Чиний сүүлчийн урлагын бүтээлийг харвал чиний чулуу сийлэх чадвар гурав дахин нэмэгдсэн байна.”

Линлэйн нүд өөрийн эрхгүй гэрэлтээд ирэв.

Түүний өвөө Делин маш хачин ааштай хүн. Ямар ч урлагын бүтээл нь өөрийнх нь сэтгэлд нийцдэггүй байсан учир тэрбээр бүтээлээ устгахаас өөр аргаггүй. “Хэрэв энэ урлагын бүтээлүүд дэлхийд гарсан бол шулуун цүүцийн арга, болоод нэр төрт Гэгээнтэн зэрэглэлийн шидтэний нүүрийг талхлах байлаа.”

Линлэй өөрийнхөө бүхэл зарж болох байсан сийлбэрүүдээ устгасан.

“Гурав дахин сайжирсан. Делин өвөө та арай..?” Линлэй Делин Кевоте уруу гайхан харлаа.

Делин Кевоте баяртайгаа толгой дохин. “Тиймээ өнөөдрөөс эхлэн чи чулуун сийлбэрээ дуусгаад устгах шаардлгаггүй. Дэлхийд үлдэх боломжтой болсон байна. Хэрэв чи өөрөө хүсвэл Проулкс галлерэйд үлдээн тэднийг зарч манай шулуун цүүцийн сургуулийн нэр төрийг өсгөж болно. Тэр үед чи өөртөө чамгүй мөнгө хураана.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s