Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 24]

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 24 – Шулуун цүүцийн сургууль

Олон хоногын дараа Эрснт сургууль

Өглөө болж байв. Линлэй өглөө цайлж, хойно байдаг уул уруу сургуулилалт хийхээр явна.

Сургуулийн зам дээр алхаж байхад түүний мөрөн дээр жижигхэн Сүүдрийн хулгана сууж эргэн тойрноо ажиж байв. Эрнст сургуульд олон хүмүүс шидэт араатантай байдаг. Хэн ч Линлэйг тоохгүй байх тэр үед

“Тэр чинь манай нэгдүгээр ангийн шилдэг сурагч Линлэй байна.” тодорхой дуу холгүйхэн сонсогдоно.

Линлэй өөрийн эрхгүй тэр зүгт харвал хоёр хөөрхөн охин өөрийг нь ширтэн яринам. Линлэй тэдэн уруу харвал тэд хоорондоо шивнэлдэцгээнэ.

“Би ч олны танил болжээ.” Линлэй өөрийгөө магтав.

Өнгөрсөн хэдэн өдөр хүмүүс дийлэнхидээ өөрийнх нь талаар ярина. Тэрээр Рэйндийг ялсан учраас бүгд түүнийг нэгдүгээр ангийн сурагчдын дундах хамгийн шилдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон.

“Өө, энэ чинь?” Линлэй туранхай жижигхэн хүн харлаа

Богино алтан үст, Рэйнолдс шиг туранхай, хүйтэн эрчим өөрөөсөө цацруулах хүн зам дээр алхана.

“Дикси?” Линлэйн хүүхэн хараа агшив

Дикси есөн настай. Үнэндээ Линлэйгээс нэг сараар дүү. Гэхдээ есөн настай хүүхэд аль хэдийн гуравдугаар зэрэглэлд хүрсэн байв. Өндөр зэрэглэлд хүрэх тусам хэцүү байх авч есөн настай гуравдугаар зэрэглэлийн шидтэн бол гайхалтай хэрэг.

“Энэ Дикси байна. Би өчигдөр жилийн шидтэний шалгалтанд аль хэдийн дөрөвдүгээр зэрэглэлийн зиндааны гүйцэтгэл гаргасныг сонссон.” Арван долоо, арван наймтай охидууд хажуунаас ярина.

Дийлэнхи гуравдугаар ангийн сурагчид арван зургаагаас дээш настай байдаг. Гэхдээ Дикси бол гарцаагүй онцгой тохиолдол.

“Дөрөвдүгээр зэрэгэлэлийн шидтэн!”

Линлэйн зүрх чичирхийлэх мэт. Тэд хоёул есөн настай. Тэр ч бүү хэл Дикси өөрөөс нь нэг сараар дүү. Гэхдээ аль хэдийн дөрөвдүгээр зэрэгэлэлд хүрсэн, Харин Линлэй дөнгөж хоёрдугаар зэрэгэлэлийнх.

Мөс шиг хүйтэн Дикси Линлэйн хажуугаар зөрөөд өнгөрөв

Гарцаагүй суу билигт Дикси. Түүнтэй эн тэнцэх нэгэн үгүй.

Цагаан гэрэл Хуйларч буй луу бөгжөөс гаран Делин Кевоте гарч ирнэ. Линлэй уруу инээмсэглэн. “Линлэй үнэндээ та хоёрт том ялгаа байхгүй. Дикси сургуульд ороход үеийнхнаасаа 68 дахин сүнсний эрчимтэй байсан. Энэ сургуулиллахаасаа өмнө гуравдугаар зэрэгэлэлд аль хэдийн хүрснийг илтгэж байна. Тийм учраас нэгдүгээр ангидаа гуравдугаар зэрэглэлийн шидийн хангалттай хүчийг нөөшлөөд одоо хоёр жилийн дараа дөрөвдүгээр зэрэглэлд хүрэх нь аргаггүй. ”

Линлэй үүнийг зүрхэндээ ойлгож байв.

Энэ хүн үнэндээ байгалаас заяасан хэтэрхий их авьастай. Маш их сүнсний эрчимтэй төрсөн, бас гайхалтай элементийн хандлагатай.  Тийм ч учраас хурдан шидийн хүчийг нөөшлөх нь аргаггүй.

” Түүний сургуулиллах хурд одоо хурдан байгаа ч одооноос гурав юмуу дөрвөн жилийн дараа дөрөвдүгээр зэрэглэлийн шидтэнгээс тавдугаар зэрэглэлийн шидтэн болно гэж бодож байна. Тавдугаар зэрэглэлээс зургадугаар зэрэглэл хүртэл бас дөрвөөс таван жил зарцуулах шаардлагатай.”

“Яг одоо чи хоёрдугаар зэрэглэлийн шидтэн. Тэр харин дөрөвдүгээр зэрэглэлийнх. Би арван жилд түүнийг чи гүйцнэ гэдэгт итгэж байна.” Делин Кевоте итгэлтэйгээр хэллээ.

Гэхдээ Линлэй итгэж өгөхгүй бав.

“Делин өвөө, төрөлхийн авьяас хэн илүү байна тэр хүн илүү хурдан өсч дэвжинэ. Надаас илүү авьяастай бас хоёр зэрэглэлээр илүүрхсэн атал би яаж түүнийг арвахан жилийн хугацаанд гүйцэх билээ?” Линлэй тэнэг биш. Эрснт сургуульд сурахдаа тэрбээр зэрэг ахихыг ямар хэцүүг мэддэг болсон.

Өнгөрсөн хугацаанд, Делин Кевоте Линлэйг арван жилийн дотор зургадугаар зэрэглэлийн шидтэн болгоно гэж ам гарсан. Гэхдээ Линлэй энэ тухай үргэлж итгэхгүй явж ирсэн. Эцсийн эцэст түүний одоогийн өсч хөгжиж буй хурд хангалтгүй байв.

Энэ үгийг хэлж байхад тэрбээр Эрнст сургуулийн уултай хиллэдэг хаалгыг зөрөн өнгөрч байв. Уулсын ой модод дундуур өнгөрч байхав Делин Кевоте гэнэтхэн. “Линлэй уулын хөндийн хажууд очоодох оо.”

“Уулын хөндийн хажууд аа?” Линлэй гайхширна.

“Олон юм битгий асуу. Очихоор чинь би тайлбарлая.” Делин Кевоте хөхрөн инээв.

Арын уулын дийвэнхи хэсэгт зэрлэг, олон төрлийн том модод ургасан байв. Гэхдээ хэсэг хугацааны дараа Линлэй Делин Кевотын таалалд нийцсэн газарирлээ. Энэ нь зуун метр өндөрт байх уулын орой байв. Орой дээр нь зогсоод Линлэй

“Делин өвөө, та намайг яагаад энд дагуулаад ирэв?” Линлэй гайхшран асуув.

Хөхрөн инээх Делин Кевоте хэлнэ “Линлэй, чи намайг арван жилд чамайг зургадугаар зэрэглэлийн шидтэн болгоно гэсэнд итгэхгүй байна уу? Хаха.. Линлэй хүчит Гэгээнтэн зэрэглэлийн шидтэний хувьд надад сүнсний эрчим хөгжүүлэх аргатай.”

“Сүнсний эрчим хөгжүүлэх арга ий? Бясалгалын байдалд шилжихэд хангалттай бус уу?” Линлэй Делин Кевоте уруу гайхшран харав.

Делин Кевоте тайвнаар инээмсэглээд “Линлэй би бясалгалын арга сайн үр дүнтэйг мэднэ л дээ. Гэхдээ бясалгасны дараа машид ядардаг.”

“Мэдээж би их ядрана. Би үргэлж бясалгаж байхдаа тасралтгүй сүнсний эрчимээ ашиглаж байгаа шүү дээ. Дараа нь нөхөөд л авчихдаг. Хэрэв ядрахгүй бол сонин байхгүй юу.” Линлэй хөмсгөө атируулна.

Делин Кевоте бардамнан “Миний арга бол өөр, ямар ч сүнсний эрчим зарцуулахгүй. Дээрээс нь энэ нэг төрлийн зугаа гэх юмуу даа.”

“Зугаа.” Линлэй алмайрна.

“Зөв энэ бол нэг төрлийн зугаа. Чулуун сийлбэр!” Бардам харц Делин Кевоте тодроно.

“Чулуун сийлбэр ээ?” Линлэй гайхан хэлэв. “Проулкс галлерэйн сийлбэрүүд шиг үү?”

Делин Кевоте ” Тиймээ. Тэд сийлэхдээ их хүч зарж, өөрсдийгөө ядраадаг. Гэхдээ миний сийлбэр ялгаатай. Эхэндээ бэлтгэл хийхэд хэцүү ч эцэст сүүлд маш сайн үр дүнтэй.”

“Үнэнгээсээ юу?” Линлэй итгэж өгөхгүй байв.

Делин Кевоте ширтэн “Линлэй чи итгэхгүй байна уу? Хүчит Гэгээнтэн зэрэглэлийн шидтэнд үү? Өнгөрсөн үед миний сийлбэрийг сая алтан зоосоор авах гэж оролддог байсан. Гэхдээ Гэгээнтэн зэрэглэлийн шидтэн би яаж бусдад бахархлаа өгөх билээ?

“Та тийм сайн юмуу? Би таныг өмнө яагаад сонсож байгаагүй юм бэ? Делин өвөө?” Линлэй сэжиглэн асуув.

Делин Кевоте ичимхийрэн “Юу л даа, би бүх бүтээлүүдээ нууц зооринд хийгээд нуусан. Таван мянган жилийн дараа хаана байдгийн ч мэдэхээ байж.” Таван мянган жил гэдэг далайг газар, газрыг далай болгоход хангалттай хугацаа. Бүхэл Пуант эзэнт гүрэн мөхсөн учир хэн тэр зоорийг хаана байгааг мэдэх билээ?

“Өө тэгэхээр таныг хэн ч мэдэхгүй гэжүү?” Линлэй ёжлож эхлэв.

“Надад итгэхгүй байна уу?” Делин Кевоте ширтэнэ. “Эрт цагт Проулкс жаал байхдаа над дээр ирээд өөрийн сийлбэрүүдээ харуулахыг сөгдөн гуйж байсан. Дараа нь миний сийлбэрийг харчихаад оюуны тэсрэлтэнд орж их мастер сийлбэрчин болгосон. Тэгж ярьвал тэр миний шавь юм шүү.”

Линлэй хөшиж орхив

“Проулкс?” Линлэй одоо үнэхээр балмагднам.

“Мэдээж Проулксийг төгс төгөлдөр гэж хүмүүс хэлдэг ч минийх бүхэлдээ өөр түвшинд хүрсэн. Би өөрийн сийлэх арга барилаа Шулуун цүүцийн арга гэдэг. Шулуун цүүцийн арга нь бусад сийлэх аргуудаас өөр. Тэс хөндлөн ялгаатай. Эхэндээ их ядрах ч сүүлдээ жинхэн үр өгөөжийг нь мэдрэнэ дээ.” Итгэл дүүрэн харц Делин Кевотед тодроном.

Линлэй уруу хараад. Инээмсэглэл Делин Кевоте тодруулаад. “Мэдээж өнгөрсөнд би ганцаар энэ аргыг эзэмшсэн. Тэгэхээр чи хоёрдох хүн нь болох нь.”

Линлэйн бодолд Делин Кевотед бүрэн дүүрэн итгэдэг учраас сийлбэрийг сурахаар болов.

Тэр ч бүү хэл.

Хэрэв Делин Кевотийн үг үнэн бол хүчээ нэмэгдүүлэнгээ мастер сийлбэрчин болж дүүгийнхээ төлбөрт хувь нэмэр оруулж болох нь байна.

“Түүхэнд бичигдэхдээ хэдэн арван мянган жилийн өмнө Түүхийг бичиж үлдээхээс ч өмнө чулуун сийлбэр үүссэн түүхтэй.” Делин Кевоте хэлнэм. “Зуун мянган жилийн турш, сая жилийн турш бидний өвөг дээдэс дурсамжуудаа сийлж үлдээдэг байсан. Энэ бол түүхэн дэх хамгийн эртний түүхээ үлдээх арга.”

Линлэй ч толгой дохив.

Чулуун сийлбэрээс хөгшин соёл гэж үгүй.

“Цаг хугацааны турш сийлбэр нь маш хэцүү байсан. Цогц эрчимтэй сийлбэр хийнэ гэдэг бүр хэцүү. Илүү шаргуу аливаа зүйлийг хийнэ, төдий чинээ үнэ цэнэтэй болдог.” Делин Кевоте сэтгэл хөдлөм санаашрав.

Дотроо Линлэй хүлээн зөвшөөрнө.

Нэг л зургын зураас татвал энэ маш амархан. Харин чи зураг зурахыг хүсвэл энэ тун ч хэцүү. Түүнтэй адилаар чулууг сийлэх нь тун хэцүү.

“Чулуун үзэмж, чанар, хээ, өнгө зөвхөн гадна хэсгээс бус бүхэл нөөц бололцоо үнэн хэлбэрийг нь харах хэрэгтэй. Цүүцийг бид хэрэггүй илүүц хэсгийг авахад ашигладаг. Энэ доторх байгалийн үзэсгэлэнг бий болгоно. ЭНэ чинь л чулуун сийлбэр шүү дээ.”

” Чулуун сийлбэр бол орон зай үзэмжийг хянадаг урлаг. Чулуу сийлж байхдаа гадна болон дотор талаас нь сийлж, хэлбэр дүрсийг алгуурхан үүсгэх хэрэгтэй. Удаахнаар илүү хэсгийг авч, илүү тод бөгөөд томруун болгоно. Энэ урлагын бүтээл маань үзэсгэлэнтэйгээр хувьсаж хөгжихийг мэдрүүлнэ.”

….

Эхэлснийхээ дараа Делин Кевоте тасралтгүй ярьнам.

Линлэй энэ урлагыг Делин Кевоте ямар гүн ойлгосныг мэдэрч байв.

” Дийлэнхи сийлбэрчид олон хэрэгсэл ашигладаг. Шулуун цүүц, мушгиа цүүц, гурвалжин цүүц алх хөрөө гэх  мэт. Гэхдээ үүнийг ашигладаг гол шалгаан бол чулуу маш хатуу байдаг. Тиймээс эрвээхэй цүүцээр хэлбэр гаргаж, шулуун цүүцээр анхлан зүсч, гурвалжин цүүцээр..”

Түүнийг сонсох үед Линлэй чулуун сийлбэрийн тухай бага багаар ойлгоно.

Делин Кевоте гэнэт инээгээд “Гэхдээ миний сийлбэрийн арга бусдаас өөр. Учир нь би ганц шулуун цүүц ашигладаг. Иймээс л Шулуун цүүцийн арга гэж нэрлэсэн юм.”

“Яаж энэ болох юм бэ?” Зөвхөн шулуун цүүцээр?” Линлэй гэнэт маргана.”Та дөнгөж сая олон багаж хэрэгтэй болдог гэсэн. Жишээ нь загасны хайрсыг яаж шулуун цүүцээр урлах юм бэ? ЭНэ боломжгүй биш гэжүү?”

” Буруу. Бусдууд чадахгүй юмаа гэхэд газрын шидтэнгүүд чадна.”

Делин Кевоте итгэлтэйгээр “Газрын шидтэнгүүд чулуун бүтцийг мэдэрч чаддаг. Бугалгын хангалттай хүч байх аваас шулуун цүүцийг ашиглаж болно. Гэхдээ шулуун цүүцийн аргаар амархан хичээллэнэ гэж саналтгүй. Өнөөдөр чиний даалгавар бол хангалттай хурц шулуун цүүц авах шүү. Өнөөдрөөс эхлэн чамд би өдөр бүр гурван цаг чулуун сийлбэрийн тухай заана.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

1 comments on “Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 24]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s