Чөтгөр бурхдын домгууд [32]-Үлдэгдэл

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Тэр ямар төрлийн мангас юм бэ?!

Хү Янь Лань Руо бол аль хэдийн 2 одтой Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн Сүнстэн. Түүний сүнсний тойрон Цасан Сакура Чөтгөрийн Сүнстэй нэгдсэн. Тэр бол Гэгээн Өвөг Дээдсийн уулын гүнд амьдарч буй туйлан ховор чөтгөрийн сүнс. Энэ нь хүчирхэг сэтгэл татах чадваруудтай. Бүх төрлийн амьтад Цасан Салхины Чөтгөрийн Сүнсэнд ойртохгүй байж чаддаггүй ба үүнд автагддаг. Хуяан дараа нь Цасан Сакура Чөтгөрийн сүнстэй нэгдсэн. Адил зэрэглэлийн дур булаам чөтгөрийн сүнс ямарваа зүйлсийг хийхэд хялбар байсан.

Хэрвээ Хү Янь Лань Руо бага зэрэг алмайруулах зүйл үзүүлсэн бол, тэнд олон эрчүүд түүний хамгаалагч болохыг хүсэх байсан. Түүний сэтгэл татах техник нэг ч удаа алдаж байгаагүй ба тэр хэзээ ч өнөөдөр жинхнээсэ алдана гэж бодоогүй!

Зөвхөн сэтгэл татах техникийг харах ч биш, түүний чөтгөрийн сүнснийг ч мөн Не Ли нэг харалтаар л мэдэж чадлаа. Түүний урд байгаа хөвгүүн бага зэрэг нууцлаг биш гэж үү? Цасан Сакура чөтгөрийн сүнс бол тэр өөрийн өвөөгөөсөө авсан тун ховор чөтгөрийн сүнс. Ихэнх хүмүүс үүнийг өмнө нь сонсож байгаагүй, тэр  ганцаараа л үүний чадвар болон үүслийг нь мэдэж байсан.

Хү Янь Лань Руо-д аянгад цохиулсан юм шиг мэдрэгдлээ. Тэр удаан хугацааны турш хэлэх үггүй үлдлээ.

Гол цэг нь бол , нэг одтой хүрэл зэрэглэлд ч хүрээгүй жаахан хөвгүүн сэтгэл татах техникийн хүлээн авагч байсан явдал!

Тэнд сэтгэл татах техник нөлөөлөхгүй хоёрхон төрлийн л хүн байдаг. Нэг төрөл нь бодол нь бохирдолд гэмтээгүй, жишээ нь 5 настай хүү. Нөгөө төрөл нь сэтгэл татах техникийн талаар маш их мэдлэгтэй супер мэргэжилтэн нэгэн.

Не Ли аль хэдийн 13 хүрсэн тэгэхээр тэр аль хэдийн эр эмийн асуудлын талаар зарим мэдлэгтэй байгаа. Тиймээс, тэр хүүхэд шиг цэвэр ариухан бодолтой байх боломжгүй. Тэгэхээр зөвхөн хоёр дох төрөл нь л байх боломжтой.

Гэхдээ… яаж энэ боломжтой байх юм?

Хү Янь Лань Руо хэзээ ч түүний урд байгаа жаахан хүүгийн бүрхүүл дотор, супер мэргэжилтний сүнс оршино гэж бодсонгүй. Бүр домгийн зэрэглэлийг давсан супер мэргэжилтэн.

Хү Янь Лань Руо-ын цочирдсон царайг харсан, Не Ли инээвхийлэн Хү Янь Лань Руо-ын хажуугаар зөрөн алхалаа.

“Не Ли, Хү Янь Лань Руо үзэсгэлэнтэй биш гэж үү?” Е Зы Юнь Не Ли-рүү харав, тэр өөрийн нүдээ сониучхан хүүхдийн харцаар анивчив.

Ийм төрлийн уруу таталтын дараа, Не Ли жинхнээсээ татгалзсан. Не Ли гайхалтай үгээр хэлшгүй нууцуудтай байх, тийм үү?

Не Ли инээмсэглэн, Е Зы Юнь -ыг хараад хэлэв,” Хү Янь Лань Руо үнэхээр их үзэсгэлэнтэй, гэхдээ түүнийг хэрхэн чамтай харьцуулах билээ?”

Не Ли-ийн саваагүй үгийг сонссон, Е Зы Юнь хөлөө газар дэвслэн хэлэв “Би Хү Янь Лань Руо-той эн дүйцэхгүй. Тэнд олон хүмүүс түүнийг сонирхдог!”

Е Зы Юнь үүнийг тодорхой мэднэ. Бүр Цаст Салхины Гэр бүлийн түүний зарим үеэлүүд ч Хуяан Ланруо-г сонирхдог.

Не Ли Е Зы Юнь-ыг биеийн талаар хэлж байгааг мэднэ. Е Зы Юнь-ны зан ааш болон үзэсгэлэн гоо Хү Янь Лань Руо-г хол давсан. Гэсэн хэдий ч, галбирын тал дээр, тэр Хү Янь Лань Руо-той харьцуулахад арай жаахан. Не Ли инээдээ барьж дийлсэнгүй. Тэр инээж байхдаа Е Зы Юнь-ыг дээрээс доош нь харлаа. Хэдхэн жилийн дотор, Е Зы Юнь-ны галбир Хү Янь Лань Руо-ынхоос дутахааргүй болно мөн зөвхөн Не Ли тэр үед Е Зы Юнь-ыг хэр тачаангуй үзэсгэлэнтэй байхыг мэднэ. Е Зы Юнь Хү Янь Лань Руо шиг өөрийн тачаангуй байдалдаа хөөрөхгүй, гэхдээ Хү Янь Лань Руо-той харьцуулахааргүй эедэг, дэгжин байх болно.

Не Ли-ийн нүдэн дэх хачин гаж байдлыг харсан, Е Зы Юнь сэтгэл хангалуун бусаар ярвайлаа. Не Ли-тэй найзууд болсон нь муу биш, гэсэн хэдий ч , цааш ахих талаар, тэр хэзээ ч үүнийг өмнө нь бодож байгаагүй. Е Зы Юнь сэтгэл дотроо зөвхөн дадлагажих талаар л боддог. Тэр өөрийн өвөө шигээ Домгийн зэрэлэлийн Чөтгөрийн Сүнстэн болохыг хүсдэг.

Не Ли-ийн түүнд өгсөн [Есөн Эргэлдэж буй Мөсөн Галт Шувуун Техник], түүний мөрөөдөлд хүрэхэд нэг алхам ойртуулсан. Тиймээс, тэр дотроо, Не Ли-д маш их талархаж байгаа. Хэрвээ энэ нь түүнтэй яриа өдсөн бусад хөвгүүдийн аль нэг байсан бол, ямар ч ноцтой мэдрэмжгүйгээр, тэр аль хэдийн эргэж хараад яваад өгөх байсан.

Хү Янь Лань Руо толгойгоо эргүүлэн Не Ли-ийн нуруулуу харлаа. Тэр ууртайгаар хэлэв, “Би чам шиг жаахан хүүхдэд дийлэгдсэндээ итгэж чадахгүй нь!

Хү Янь Лань Руо дотроо өчүүхэн зэвүүцэлийг мэдрэнэ. Түүний сэтгэл татам байдал Е Зы Юнь -ыг гүйцэхгүй гэж үү?

Хү Янь Лань Руо эргээд, Не Ли-г зааж бөөгнөрсөн хүмүүс дунд чангаар хэлэв,”Не Ли, Би чамайг нэг өдөр өөрийнхөө боол болгох болно! Би шийдсэн, би энэ хүүхдийн араас хөөцөлдөх болно. Ирээдүйд, тэр хүүхэд миний болох болно. Түүнд хүрэхийг хүссэн хэн ч бай надаас зөвшөөрөл авах хэрэгтэй! Хэрвээ хэн нэгэн түүнийг надаас булаавал, би тэднийг зүгээр орхихгүй!”

Хү Янь Лань Руо-ын түрэмгий мэдэгдэлийн сонссон, хүн бүр цочирдож орхив.

Хү Янь Лань Руо үнэхээр Не Ли-ийн ардаас хөөцөлдөхийг хүслээ гэж үү? Бүгд Не Ли-рүү харна, тэгээд дахин Хуяан Ланруо-г харна.

Хү Янь Лань Руо шиг үзэсгэлэн гоо түүнийг зөвхөн хуруугаа хөдөлгөхөд л ялаа шиг олон эрчүүд түүнийг тойрох болно. Гэсэн Хэдий ч, Хү Янь Лань Руо үүнээс зугтан Не Ли-ийн араас хөөцөлдөхийг хүслээ? Энэ хэтэрхий хачирхалтай юм.

Е Зы Юнь Не Ли-г ‘хараахан инээмсэглэхийг хүсээгүй байх’ байдалтайгаар харлаа, энэ нь Не Лиг хэтэрхий их дурлалын асуудалтай орооцолдсон мэт санагдуулав. Эхлээд, энэ Сяо Нин Арь түүнд өөрийн санаачлагаараа өглөөний цай бэлдэж ирсэн мөн одоо, тэр Хү Янь Лань Руо-г ардаасаа хөөцөлдүүллээ. Тэр үнэгээсээ Не Ли-г үнэхээр ийм сэтгэл татам байгаагаар харж чадахгүй байлаа.

Хү Янь Лань Руо-ын мэдэгдэлийн улмаас хүн бүрийн дунд яриа үүсч энэ нь хүн бүрийн гол ярианы сэдэв болов. Бүр Чэнь Лин Зянь ч гайхширлаа больж чадсангүй.

Бүлэг үргэлжлэн урагш явсаар, хэдэн уулсыг өнгөрөв.

“Не Ли, энэ бол чангаанзны бялуу, чи идэхийг хүсэж байна уу?”

“Не Ли, чи ядарч байна уу? Чи надаар амрах дэр дэвсүүлэхийг хүсэж байна уу?”

Хү Янь Лань Руо сүнс шиг Не Ли-ийн хажууд үе үе үзэгдэнэ, мөн үе үе яаран ирнэ. Хөгжингүй цээж нь үе үе эмэгтэй хүний үнэрийн хамтаар Не Ли-ийн гарыг шүргэн үнэр нь түүний эргэн тойронд хоргодоно. Хэрвээ аль нэг өөр хөвгүүн байсан бол, ийм тачаангуй үзэсгэлэн гоод өдөөгдсөний дараа, тэд мэдээж удирдлагаа алдан аль хэдийн Хуяан Ланруо-г идчих байсан.

Гэсэн хэдий ч, Хү Янь Лань Руо-ын сэтгэл татах аргууд Не Ли-г зөвхөн цухалдуулж байв.

“Би хэлссэн, чи ийм залхмаар байхаа больчих тэхүү. Яв, яв,яв! Цаашаа хол яв!” Не Ли гараа даллан тэвчээрр алдан хэллээ.

Хү Янь Лань Руо-ын нүд улаан болон хувирав. Өмнө нь хэзээ тэр ийм харьцаатай байлаа? Не Ли сохор юм уу? Түүний үзэсгэлэн гоог харахгүй байгаа юм уу? Тэр үүний тухай илүү их бодов, тэр илүү сэтгэл дундуур зэвүүцсэн байдлыг мэдэрлээ. Тэр газарлуу дэвсгэр шидчихээд цааш явлаа.

“Вүүхүү.. эцэст нь, тайван боллоо!” Не Ли хэлэв, яршигтай эмэгтэй эцэст нь яваад өгсөнд сэтгэл нь амрав.

Гэхдээ хэдэн алхамын дараа, Хү Янь Лань Руо толгойгоо эргүүлэн хэлэв, “Не Ли чи юм уухыг хүсэж байна уу? Надад маш сайн чанарын чангаанзны дарс байна.”

Хү Янь Лань Руо-ын үгийг сонссон, Не Ли золтой л муужраад уначихсангүй.

‘Энэ эмэгтэйд ямар буруу зүйл тохиолдов?’ Не Ли өөрөөсөө асуув,  ‘Яагаад би түүнийг холдуулж чадахгүй байгаа юм бэ?’

“Чи ийм тэнэг байхгүй байж чадахгүй нь үү? Чи залхахгүй байна уу?” Не Ли хэлэд, нүдээ эргэлдүүлэв.

Хү Янь Лань Руо нүдээ анивчаад ичингүйрэн хэлэв,”Би чамд дурласанаа ойлгож байна. Чи одоо надад дургүй байгаа ч, энэ зүгээрээ. Хэн над шиг үзэсгэлэн гоод дургүй байна гэж? Би чамайг одоо сохор юм шиг дүр эсгэж байгааг мэднэ. Гэсэн хэдий ч, удахгүй, чи намайг хэр үзэсгэлэнтэй өхөөрдөм гэдгийг ойлгох болно!”

“Хэрвээ би чамд татагдвал сохорсон гэсэн үг!” Не Ли марган хурдхан цааш явав.

‘Энэ эмэгтэй ердөө л итгэмээргүй юм!’

Мэдээжийн хэрэг, Не Ли өөрийгөө жинхнээсээ Хуяан Ланруо-д дурлана гэж бодохгүй байгаа. Тэр магадгүй түүнээр тоглож хөгжилдөхийг оролдсон байх. Тэр хэр хугацааны дараа Хү Янь Лань Руо өөрийг нь сонирхохоо больж орхиж явахыг тооцоолов.

Не Ли Е Зы Юнь -ны зүг гүйлээ. Түүний өмнөх эсвэл одоогийн амьдрал байх нь ялгаагүй, Е Зы Юнь бол түүний хамгийн их хайртай нэгэн. Е Зы Юнь-ны дэргэдэх хэдэн охидууд Не Ли-рүү инээмсэглэн харна мөн тэд чимээгүйхэн шивнэлдэцгээв.

“Энэ Хү Янь Лань Руо-г ардаасаа гүйлгэж байгаа нэгэн үү?”

“Тэр хөөрхөн царайлаг харагдаж байна.”

“Хү Янь Лань Руо-той хангалттай зохицно!”

Тэдний яриаг сонссон, Не Ли хөлрөхөө больж чадсангүй.

Е Зы Юнь толгойгоо өргөөд, бачимдсан Не Ли-г харан, намуухнаар хэллээ, “Чи Хү Янь Лань Руо-той хамт байхгүй юм уу?”

“Е Зы Юнь, чи намайг Хү Янь Лань Руо-той хийх юу ч байхгүйг мэднэ!” Не Ли гашуунаар инээмсэглэв. ‘Хү Янь Лань Руо ** энэ залхмаар амьтан, хэрвээ Е Зы Юнь ямар нэг зүйл буруу ойлговол, би сэтгэлээр унах болно. ‘

“Энэ надтай юу хийх байсан гэж?” Е Зы Юнь мөрөө хавчин толгойгоо эргүүлээд яваад өгөв. Амныхаа буланг өргөөд тохуурхсан инээмсэглэл тодрууллаа. Түүнд Не Ли-ийн царайнд сэтгэл гутрал тодорч байгааг харах маш сонирхолтой байлаа.

Не Ли амаа нээв гэхдээ юу ч хэлэхийг оролдсонгүй. Е Зы Юнь-ны булбарай нурууг харахад, түүний сэтгэл сэтгэл гутралыг мэдэрлээ. Хэзээ тэр өмнөх амьдрал шигээ байх юм бэ, энэ үзэсгэлэнтэй охиныг өөрийн гартаа тэврээд л? Ирээдүйн зам ч хол байна даа!

Тэр эхлээд өөрийн хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэдэн жилийн дараа, Яруу Алдрын хот чөтгөрийн араатнуудын аюулд өртөнө. Бүр Е Зы Юнь-ны өвөө байсан ч, домгийн зэргэлийн Чөтгөрийн сүнснтэн нэгэн ч мөн тулаанд үхэх болно. Тиймээс, Не Ли үүний өмнө Домгийн зэрэглэлд хүрэх хэрэгтэй. Түүний хувьд, энэ агуу асуудалд цаг хэтэрхий бага байна.

Тэр өөрийн хүчээ өсгөх бүх боломжит аргийг хэрэглэх ёстой, үүнд Эртний Орхид хотын аялал ч багтана! Тэр сүнсний гэрлийг авах ёстой!

Дараагийн хэдэн өдрийн хувьд, Не Ли Чү Юань-аас авсан сүнсний хүчээ үргэлжлүүлэн сайжрууллаа. Гэсэн хэдий ч , Хү Янь Лань Руо, энэ эмэгтэй үнэхээр ядаргаатай. Не Ли-г дадлагажиж байхад, тэр Не Ли-н хажууд хамгаалж зогсон алхам ч холддоггүй.  Учраас , Не Ли зөвхөн түүнийг үл тоохыг сонголоо.

Уулсын дундуур 2 өдрийн турш алхсан ба гүн хавцалыг дайран өнгөрөв. Холын цэвэрхэн хөндий, эцэст нь тэдний хараанд үзэгдлээ.

Энэ бол эртний хотын үлдэгдэлийн хэсэг. 100милл радиус газрыг бүрхсэн. Үүний ихэнх нь өтгөн шигүү моддоор бүрхэгдсэн, зөвхөн зарим цоохортсон хананууд л үлджээ. Чөтгөрийн араатны архираан балгасан дундаас сонстоно. Алтан зэрэглэлээс дээших чөтгөрийн араатан аль хэдийн энэ газрыг орхисон. Балгасанд үлдсэн нь Хүрэл болон Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн Араатнууд.

Харанхуй үеийн олдворуууд тэр үеийн хүн төрөлхтөний алдар цуу түүхийг бүдэгхэн өгүүлнэ.

Эдгээр эвдэрсэн хананууд мөн эргэн тойронд таран хэвтэж буй яснуудыг харсан, хүн бүр хоосрол гунигийг мэдрэхээ больж чадсангүй. Хэрвээ Яруу Алдрын хот чөтгөрийн мангасуудаар устгагдвал,  энэ балгастай адил болох болно. Зөвхөн хаа сайгүй яснууд болон балгаснууд үлдэнэ.

Харанхуйн Эриний үеийн чөтгөрийн мангаснуудын газар авалт бүх хүмүүний эзэнт гүрнийг устгасан. Зөвхөн хэдэн азтай амьд үлдэгсэд чөтгөрийн араатантай тэмцсээр байсан. Гэсэн хэдий ч, ихэнх мэдлэг болон соёл иргэншилийг гамшигт алдсан. Жишээ нь, Яруу алрын хотын ихэнх бясалгалын техникүүд, тулааны урлагууд мөн бичээсний хээнүүд бүгд бүрэн бус. Тиймээс, хэрвээ тэдгээр эртний балгасыг судлавал зарим зүйл Харанхуйн Эринд үлдсэн байх маш их боломжтой!

Не Ли-ийн хүсээд байгаа сүнсний гэрэл. Энэ бол Харанхуйн Эриний Домгийн Зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэнээс үлдсэн хүчирхэг эд зүйл!


1милл=1.609344км


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

1 comments on “Чөтгөр бурхдын домгууд [32]-Үлдэгдэл”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s