Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 23]

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 23 – Гайхалтай сюрприз

 

Их хаалганы зэргэлдээ Хиллман зогсож байв. Тэрбээр инээмсэглэн хүрч ирснээ ” Эрнст сургуулийн хамгаалалт үнэхээр чанга юм. Намайг орох хаалганд хүлээлгээд чамайг дуудахаар хамгаалагч явуулдаг байна. Гэхдээ чи ингэхэд гадуур явж байсан юмуу?”

“Иел, та хэд түрүүлээд орж бай даа. Би дараа уулзая.” Линлэй эргэж хараад хэллээ.

Иел, Жорж, Рэйнолдс бүгд Хиллман уруу инээмсэглээд Эрнст сургуульдаа оров.

“Авга Хиллман, Та яагаад энд байгаа юм бэ? Таныг хичээл дуусхаар намайг ирж авна гэж бодсон шүү дээ.” Линлэй гайхшран асууна.

“Алив зайдуухан газар ярья.” Хиллман Линлэйг хажуу тийшээ татлаа, догдолсон баяртай  царайгаар “Линлэй чамд дуулгах маш сайхан мэдээ байна, маш сайхан.”

Линлэйн нүд гэрэлтэв

“Ямар мэдээ?” Линлэй даруй асууна.

Хиллман инээгээд “Линлэй чи жижигхэн Вартоны төрсөн өдрийг санаж байна уу?”

“Мэдээж, Нэгдүгээр сарын гурван. Төрсөн өдөртэй нь холбоотой юм болсон юмуу?” Линлэй асууна.

Хиллман инээгээд “Одоо арван хоёрдугаар сар болсон. Жижигхэн Вартон одоо бараг зургаан нас хүрлээ. Өнгөрсөн шөнө аав чинь Вартоны судсан дахь Луугийн цусыг өвөг дээдсийн танхимд шалгаж үзсэн. Харин хариу нь уу? хахаха.” Хиллман дахин инээлээ.

Линлэйн зүрх хурдтай булиглана.

Түүний судсан дахь Луугийн цусны хэмжээ..

Арай..

Линлэй асуунам ” Жижигхэн Вартоны судсан дахь Луугийн цусны хэмжээ хангалттай байсан юмуу?”

Хиллман хөхрөн инээгээд толгой дохин ” Зөв, аав чинь үнэхээр баттай хэлсэн. Орой шөнө дөл хүртэл баярласандаа надтай дарс уусан. Аав чинь хоёр хүүтэй болсондоо амьдралдаа үнэхээр бахархаж байгаагаа хэлсэн. Нэг нь хүчит шидтэн, нөгөөх нь Луугийн цуст дайчин. хахах…”

“Гайхалтай.”

Линлэйн зүрх баяр хөөрөөр дүүрэн байв.

Таван мянганы түүхтэй домогт Луугийн цуст дайчны овгийн яруу алдарыг сэргээх ачаа өмнө зөвхөн Линлэйн нуруун дээр байв. Харин одоо Вартон Луугийн цус нягтрал шалгах шалгалт өгснөөс хойш энэ хүнд ачаа ганц Линлэйн нуруун дээрээс зүүгдэхгүй.

Хэдхэн арван жилийн хугацааны дараа дүү нь ертөнц даяар дуурсагдах Луугийн цуст дайчин болохнээ.

“Би өнөөдөр чамд энэ гайхалтай мэдээг дуулгах гэж ирсэн. Аав чинь надад хэлэхдээ Вушан тосгоны хамгийн хүчтэй хүмүүс бид хоёр байна гэж хэлсэн. Бид хоёр хоёулаа зургадугаар зэрэглэлийн дайчид шүү дээ. Бидний туршлага дүүд чинь хангалттай биш, бас овгоос чинь үлдсэн сургуулилтийн аргууд чинь тодорхой биш байсан.” Хиллман царай барайна. “Дээрээс чинь ноён Хогг дүүгий чинь Обрийн эзэнт улсын Обрийн академид суралцуулахаар зэхэж байгаа. Цэргийн эзэнт улсад хамгийн сайн цэргийн сургууль байх учир шилдэг багш нартай байх ёстой.”

Линлэй ч хүлээн зөвшөөрнө.

Хүч бярандаа аагсан хүн арга барил туршлагаггүй бол том ухаан муутай сармагчин лугаа адил.

“Хүлээ.” Линлэй бодлогоширон Хиллман уруу харлаа. “Авга Хиллман, тэр Обрийн эзэнт улсын төлбөр маш өндөр. Өөрсдийнхөө сурагчидаа үнэгүй сургадаг ч гадаад сурагчдаас төлбөр авдаг. ” Линлэй Рэйнолдс Эрнст сургуульд төлбөр төлж байгааг мэдэж байгаа.

Хиллман толгой дохин. ” Обрийн эзэнт улсын жилийн төлбөр барагцаагаар таван мянган алтан зоос. Аав чинь Вартонтой хамт Хириг явуулах төлөвлөгөөтэй байгаа. Сургалтын төлбөр нь маш өндөр. Авран жилд тавин мянган алтан зоос.”

Тавин мянган алтан зоос бараг Баруч эдлэнгийн бүх зүйлсийг зараад гарах мөнгө.

“Нээрээ, Авга Хиллман.”

Хиллман гайхшран Линлэй уруу эргэж харвал Линлэй шидэткристал карт халааснаасаа гаргав. Хиллман цочирдов. “Шидэткристал карт уу даа?” Өмнө цэрэг байхдаа шидэткристал карт харж байсан.

“Линлэй чамд яаж шидэткристал кард байгаа юм? Аавд чинь хүртэл байхгүй шүү дээ.” Хиллман Линлэй уруу баярлан харна.

Линлэй Хиллман уруу хараад “Би энэ шидэткристал картыг надтай тулалдаад ялагдсан баян хүүхдээс хожсон. Дөрвөн улсын Алтан банк уруу явцгаая.” Яг одоо Эрнст сургуулийн хамгаалагчид Хиллманы замыг таглахгүй байв. Учир нь тэд өглөө гарсан Линлэйг таних билээ.

Линлэйд мөнгөтэй байх тийм ч хэрэгцээтэй биш. Гэр бүлдээ тус хүргэж байвал л хангалттай.

….

Вушан тосгон, Баруч овгийн эдлэнгийн их танхимд

Хогг бодлогширно.

Луугийн цуст дайчны шаардлагыг хангах цусны агууламжтай хүн гарч ирсэн учраас хамгийн сайнаараа хичээх хэрэгтэй. Өөрсдөө гуйлгачин болсон ч хамаагүй.

” Би унтлагын өрөөний чулуун сийлбэрийг хэнд зардаг юм билээ? Филип хэтэрхий зальтай, гайгүй үнэ хэлэхгүй байх.” Хогг тасралтгүй бодно.

Вартоныг Обрийн академи уруу явуулах сургалтын төлбөр маш өндөр. Хоггийн толгойд одоо эдлэнгийнхаа эд зүйлсийг яаж өндөр үнээр зарах байв.

Гэнэтхэн хөлний чимээ аниргүйг эвдлээ.

Толгойгоо Хогг эргүүлж харвал “Хиллман, чи эргэж ирээ юу. Мөрөндөө юу үүрээ бэ?”

Хиллман шуудайг газар шидвэл газар дээр хүндээр падхийн уналаа. Хэн ч сонссон маш хүнд гэдэг нь мэдэгдэж байв.

“Ноён Хогг. Линлэй үүнийг танд өгөөрэй гэж захисан юм.” Хиллман шуудайг нээн дотор нь байсныг гаргавал. Нэг алтлаг өнгөтэй уутнууд нэг нэгээрээ газар унана. Түүн доторх алтан зоос шажигнах дуу чимээ ч сонсогдоно.

Энэ алтан өнгөтэй уутнууд Дөрвөн эзэнт улсын Алтан банкинд ашиглагддаг. Тус бүр нь зуун алтан зоостай байдаг байна.

“Алтан зооснууд аа? Ийм их алт. Энд арван мянган алтан зоос байх юм байна.” Хогг Хиллман уруу гайхан харлаа. “Хиллман чи Линлэй нааш нь авчир гэж захисан гэлүү?”

Хиллман нухацтай хэлнэ. “Нийтдээ есэн мянга, есөн зуун алтан зоос байгаа. Үүнийг Эрнст сургуульд баян хүүхэдтэй тулалдан Линлэй хожсон. Линлэй арван мянган зоос хожоод шидэткристал картанд хадгалсан ч бүгдийн зарлагадсан байгаа.”

Хиллман Линлэйн Дөрвөн эзэнт улсын Алтан банкинд очихдаа юу гэж хэлснийг сайн санана. “Бүгдийн зарлагад!”

“9900 Линлэйн алтан зоос?”

Алтан өнгөт уутнуудыг хараад Хиллман чимээгээ аядна.


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

1 comments on “Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 23]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s