Чөтгөр бурхдын домгууд [30]-Сүнсний хүчний өрсөлдөөн

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Не Ли-ийн үгийг сонссон, Чэнь Лин Зянь болон эргэн тойрны хүмүүс гашуунаар хөхрөхөө больж чадсангүй.

Чү Юань Не Ли-г өрсөлдөгчөө гэж харсан бол тэр өдийд ийм өрөвдмөөр байдалтай байхгүй байсан. Эцэст нь, Чү Юань хэтэрхий их зантай байсан. Тэр өөрийн гараа нурууныхаа ард барьж мөн Не Ли-д гурван алхамын боломж өгсөн, эцэст нь тэр эхний алхамаар нь л газарт уналаа. Тэр янзтай дүр эсгэсэн ч эцэстээ тэнэг байдлаар дууслаа, энэ нь хэцүү хичээл байлаа.

Не Ли-ын гэмгүй царайлахыг харсан, Е Зы Юнь инээдээ барьж дийлсэнгүй, Не Ли муу залуу юм!

Удаан хугацааны дараа, Чү Юань, эцэст нь босож чадлаа. Түүний царай цонхигор байсан ба нүүрний булчингууд нь хааяахан татгана, түүний өвчин нь хальсаар байгааг харуулна. Хүмүүсийн тойрсон хөхрөлдөөн Чү Юань-ны чихийг цоо нэвтлэнэ. Түүний нүдэнд аллагын гэрэл гялбана.

“Чи үүнийг асуусан, би чамайг ална!&#8221;  Чү Юань гэнэт үсэрч босоод орилов. Тэр Не Ли-рүү ташуу өшиглөлөө. Тулааны урлагыг зөвхөн Мөнгөн зэрэглэлийн Чөтгөрийн сүнстэн болсоныхоо дараа сурч болох боловч, язгууртны гишүүний хувьд, Чү Юань илүү дутмаг тулааны урлагын хэсгүүдээс суралцаж байгаа. Энэ өшиглөлт бол Чү Юань-ны Чү гэр бүлээс гаралтай <<Хар Салхины Эргэлдсэн Өшиглөлт>> .

Салхины эсгэрэх дуу Чү Юань-ны өшиглөлтөөс сонстов.

Не Ли өөрийн биеэ Чү Юань-ны дайралтад өртүүлэхгүй. Не Ли бага зэрэг хажуу тийш бөхийсөн, учраас Чү Юань-ны хөлний өшиглөлт түүний хацрыг өнгөрөөд явчихав. Дараа нь, тэр Чү Юань-ны эрүүлүү өндөр өшиглөлт хийв.

Не Ли-ийн хүч Чү Юань-ийхтай харьцуулашгүй хэдий ч, түүний тулааны техникийн гүйцэтгэлтийн хөдөлгөөн болон түүний  тулааны ойлголт нь Чү Юань-ыхаас илүү нарийн. Түүний дайралтууд бүгд бүр яг Чү Юань-ны сул цэгрүү чиглэндэнэ.

Тэр дүр зургыг харсан, Чэнь Лин Зянь-ны хөмсөг атиралдав. Не Ли, энэ хог үнэхээр мангас юм гээч! Тэр дөнгөж 13 настай мөн аль хэдийн бичээсний хээн өргөн уудам мэдлэгтэй, мөн түүний тулааны урлагын талаарх мэдлэг ч маш агуу юм. Не Ли-ийн хөдөлгөөнүүд амархан санагдаж магадгүй ч, тэд туйлын хурц. Хэрвээ тэр Чү Юань-ны байранд зогсож байсан бол, тэр бүр зөв цагт нь хариу үйлдэл хийж чадахгүй гэдгээс айна. Тэр Не Ли-г хүрэл зэрэглэлд хүрч чөтгөрийн сүнсний нэгтгэлээ хийсний дараа хэр хүчирхэг болохыг төсөөлж чадсангүй.

Чү Юань гэнэт өөрийн нүдэнийхээ өмнө зорилгоо алдсанаа мэдэрлээ. Тэр дотроо маш ихээр гайхширав. Дараагийн удаа, тэр эрүүндээ хурц өвдөлт мэдэрсэн ба түүний бие бүхэлдээ 5аас6 метр хойш шидэгдэж мөн хатуу газардав.

Бүгд үхлийн аниргүй байв. Хэрвээ газар зүү унасан бол сонсогдхоор тийм нам гүм боллоо.

“Юу болов?&#8221; хэн нэгэн асууж, нам гүм байдлыг эвдлээ.

Өмнө нь , Не Ли Чү Юань-ыг газар унагаахад, бүгд Чү Юань-ийг Не Ли-ийн гэнэтийн дайралтанд амжилттай болсонд түүнийг өрсөлдөгчөө маш ихээр дутуу үнэлсэнийг мэдэрсэн.  Гэсэн хэдий ч, хүн бүрийн тооцоолсоны эсрэгээр, тэр Чү Юань-ны дайралттай нүүр тулахад, Не Ли зөвхөн нэг хөдөлгөөн л ашиглан түүнийг дахин газарт унагаасан.

Хэрвээ энэ нь эхний удаа байсан бол үүнийг аз гэж тайлбарлаж болох байсан. Гэсэн хэдий ч, хоёр дараалсан удаа, үүнийг яаж амархан аз гэж тайлбарлаж болно гэж?

Бүгд ямар нэг зүйлийг харна, боловсроогүй залуу үеийнхэн үл тайлбарлагдах шоконд орсон байна. Хүчтэй аура Не Ли-ийн ихэмсэг байдлаас ялгарна. Энэ нь 13тай өсвөр насны нэгнээс гарах зүйл биш шиг мэдрэгдлээ.

Хуяан Ланруо Не Ли-ийн ардаас харна, түүний нүд сүр жавхлангаар дүүрнэ.

“Энэ нь тэр эгч магадгүй чамайг дутуу үнэлсэн байх шиг санагдлаа,&#8221; Хуяан Ланруо хэлэв, үл мэдэг өөрийн дур булаам уруулаа нээж хаана, энэ нь тайлбарлахын аргагүй тачаангуй харагдана.

Тэнд Не Ли-н бие дээрх маш их нууцыг илрүүлэхийг хүлээлээ.

Е Зы Юнь ч мөн энэ үйл явдалд цочирдов, гэхдээ тэр нэн даруй амсхийлээ. Не Ли-ын түүнтэй хуваалцсан [Есөн Эргэлдэж Буй Мөсөн Галт Шувуун Техник] түүний өмнө нь харж байсан бясалгалын техникүүдээс хавьгүй хүчтэй байсан. Тиймээс, Не Ли ч мөн хүчирхэг техникээр дадлагажидаг байх. Иймээс, тэр зэрэглэл үсрэх боломжтой. Түүнд, энэ өрсөлдөөн нь тийм ч хэцүү зүйл биш.

Чү Юань-ны хол үлээгдэхийг харсан, Шэнь Юэ нударгаа хатуу зангидав, хумснууд нь бараг л түүний махруу шигдлээ. Не Ли түүний төсөөлснөөс ч хэцүү хүн бололтой!

Хоёр удаа дараалан газар шидэгсэний дараа, Чү Юань маш их доромжлолыг мэдрэв. Тэр бол гурван одтой хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн Сүнстэн, зөвхөн түүний бие л нэг одтой хүрэл зэрэглэлд хүрэх ба Не Ли бүр нэг одтой хүрэл зэрэглэлд ч хүрээгүй!

Тэр Не Ли-ийн хүчийг хүчирхэг биш гэдгийг тодорхой мэдэж байлаа, энэ түүнтэй харьцуулахад хамаагүй сул!

Гэсэн хэдий ч, тэр ялагдсан. Түүний ялагдалт инээдтэй бас ичгүүртэй байсан!

Чү Юань Не Ли-г ширтэв. Түүний нүдний өнгө улаан болон хувиралаа. Түүний сүнсний тойрон ширүүнээр ажиллаж эхлэсэн учир түүий сүнсний хүч өсөж түүний биеэс гарав.

Чөтгөрийн сүнсний нэгтэгэсэн хүчгүйгээр, сүнсний хүчээрээ довтлов ямар ч олигтой арга зам байхгүй, тиймээс үүнийг зөвхөн сүнсний тойронгоо өрсөлдөгчрүүгээ бөмбөгдөхөд л хэрэглэж болно.

Чү Юань-ны сүнсний хүч аль хэдийн 376, 4 одтой хүрэл зэрэглэлээс тийм ч хол биш. Хэрвээ тэр бүх сүнсний хүчээ өрсөлдөгчрүүгээ бөмбөгдөхөд төвлөрүүлвэл, энэ нь түүний өрсөлдөгчийн сүнсний тойроноос хальж дэлбэрэх боломжтой. Хэрэв улаан сүнсний тойрон хальж дэлбэрвэл, үүний утга нь, түүний үлдсэн амьдрал, тэд чөтгөрийн сүнстэн болох боломжгүй болно гэсэн үг! Сүнсний тойронгүйгээр, үнэхээр сүнсний хүчээрээ дадлагажих боломжгүй!

Яруу Алдрын хот байнга чөтгөрийн араатнуудын аюул занал дор байдагын улмаас, бүх Чөтгөрийн Сүнстэнгүүд маш нэгдмэл. Тэд ерөнхийдөө нэгнийгээ алдаггүй, ба энэ нь өрсөлдөөн байсан ч. Тэд тийм хэрцгий байдаггүй!

Гэсэн хэдий ч, Чү Юань энэ үед, ухаан мэдрэлээ алдсан байлаа!

“Үх!&#8221; Чү Юань зарлав, түүний нүдэнд харгис гэрэл гялбаж, хэрцгий инээмсэглэл тодруулна. Түүний сүнсний хүч асар том давалгаа шиг байв. Энэ нь Не Ли-ийн сүнсний тойронлуу бөмбөгдөж эхлэв.

“Чү Юань! Зогс!&#8221; Хү Янь Лань Руо орилж байхдаа чичрэв. Чү Юань Не Ли-д хэрцгий зан гаргаж байлаа. Нэг удаад Не Ли-ийн сүнсний тойрон дэлбэрэхэд, Не Ли хэрэггүй амьтан болох болно!

Еэ Зиюун-ны царай ч мөн цонхийв. Тэр Не Ли-г зодуулах хэрэгтэй гэж хэлсэн хэдий ч энэ ноцтой үед тэр Не Ли-д санаа зовсоор байлаа. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн найзуудын хувьд анхаарал тавьж байгаа хэрэг.

Чү Юань сүнсний тойрны хүчтэйгээр, тэр Не Ли-г амархан буталж чадна!

Чэнь Лин Зянь Не Ли-рүү тайвнаар харав. Не Ли-ийн дараагийн үйлдэл юу байх бол? Эцэст нь, энэ бол Не Ли Чү Юань-ийг өрсөлдөөнд дуудсан хэрэг, тиймээс тэр нөөц төлөвлөгөөтэй байх хэрэгтэй, зөв үү?

Тойрсон хүмүүсНе Ли-г ойртон үзэж байх зуураа дуу алдав.

Өссөн сүнсний хүч түүний зүглэхийг мэдэрэхэд, Не Ли-ийн нүд хүйтнээр гэрэлтэв. Өмнө нь тэр хүчтэйгийн эсрэг сулаар хожиж байхад, тэр нэг цэгийн сүнсний төвлөрөлтийн аргыг Шэнь Юэ-ийн сүнсний хүчийг ялахад хэрэглэсэн гэхдээ зөвхөн энэ нь түүнээс 2 дахин л илүү байсан. Гэсэн хэдий ч, Чү Юань-тай нүүр тулгарах үед, тэрний сүнсний хүч түүнийхээс 4 дахин илүү байна, ижил аргыг удаан хэрэглэж чадахгүй.

Гурван одтой хүрэл зэрэглэлийн чөтгөрийн сүнстэний хувьд, түүний сүнсний хүчний удирлага Шэнь Юэ-ийнхтэй харьцуулашгүй.

“Чи миний сүнсний тойронийг дэлбэлэхийг хүссэнээс хойш, алив ээ хий л дээ!&#8221; Не Ли хүйтнээр амьсгаадна, боломж ба аюул үргэлж хамт зэрэгцэн оршиж байдаг.

Не Ли-н сүнсний хүч эсэргүүцэлгүй ухрахыг мэдэрсэн, Чү Юань дотроо ёжлоно, ‘Би чамд ямар арга байгааг харья, үх!’

Чү Юань-ны сүнсний хүч Не Ли-ийн сүнсний тойронлуу ямар ч саадгүй дотлогдов.

Исгэрээ!Не Ли амьсгалав. Энэ хуйларсан сүнсний хүч түүний сүнсний тойрон дунд догширно, түүний сүнсний тойронг хальж дэлбэрүүлэхийг хүснэ.

Не Ли өөрийн өмнөх амьдралаасаа үлдсэн тоо томшгүй туршлагатай хэдий ч, тэр дөнгөж л сүнсний хүчээр бэлтгэж эхэлсэн. Тиймээс, түүний сүнсний тойрон маш жижигхэн бөгөөд тийм их сүнсний хүч дотроо төвлөрүүлэн агуулах боломжгүй.Не Ли-ийн сүнсний тойроны гадаргуу дээр хагарал үүсч эхлэв.

Өвдөлтийн улмаас Не Ли-ийн царай цонхийно. Сүнсний тойронгийн бутралтын өвдөлт энгийн хүний тэвчиж чадахаар зүйл биш.

Не Ли чимээгүйхэн [Тэнгэрлиг Бурханы Техник]-ийн тарьнийг тасралтгүй уншсаар байсан ба өөрийн сүнсний хүчний хагарлатаа засварлан сүнсний тойронгийн дэлбэрэлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулна.

Не Ли-н царай цонхийхийг мөн хөлсөн дуслууд Не Ли-н нүүрээр урсахыг харсан, Чү Юань дотроо баясав. Не Ли-ийн сүнсний хүч маш жижигхэн учраас, сүнсний хүч бол Не Ли-ийн сул тал. Тэр улайран сүнсний хүчээ удирдаж мөн давалгаанд Не Ли-н сүнсний тойрныг бөмбөгдөлтөө үргэлжлүүнэ.

‘Үүнийг дэлбэл!’ тэр бодно, галзуурсан сэтгэл догдолыг түүний царай харуулна. Не Ли-ийн сүнсний тойрны тэслрэлтийн болбол, Не Лихэрэггүй нэгэн болно!

Сүнсний хүчний давалгааны дараах давалгаа Не Ли-н сүнсний тойронлуу довтолно. Тэр сүнсний хүчний нөлөөллийн дараа, Не Ли-ийн сүнсний тойрон бага багаар товойж эхлэв. Мөч бүр энэ нь товойно, Не Ли төсөөлөшгүй өвдөлтийг мэдэрнэ. Мөч бүр, энэ нь түүний сүнсний тойрон дэлбэрч байгаа мэт мэдрэгдэнэ, гэхдээ [Тэнгэрлиг Бурханы Техник]-тэйгээр, Не Ли-ийн сүнсний тойрон арай ядан үүнийг тэсвэрлэнэ.

Хагаралт байнга гарч байнга засагдана.

Аймшигт зовлонгийн дараа, Не Ли-ийн сүнсний хүч уур шиг болов. Энэ нь хамтдаа цугларч аажмаар нэмэгдэнэ.

“Юу болов?&#8221; Чү Юань хөмсөгөө зангидав, ямар нэг зүйл буруу болоод байгааг ойлгоно. Мөч бүр түүний сүнсний хүч Не Ли-ийн сүнсний тойронг хальна. Не Ли, ямар нэг байдлаар, үүнийг хүчээр доош буцаах боломжтой болсон. Тэр түүнд ямар ч сонгол байхгүйг ойлгов гэхдээ сүнсний хүчээ бүр илүү удирдаж Не Ли-ийн сүнсний тойронлуу бөмбөгдөнө.

‘Дахиад жоохон илүү,’ тэр бодно ‘Зөвхөн дахиад жоохон л илүү…..’

Гэсэн хэдий ч, Чү Юань аажмаар түүний сүнсний хүч туйлдаа хүрэхэд Не Ли-ийн сүнсний тойрон дэлбэрэхгүйг ухаарлаа.

‘Яаж ийм зүйл болдог байна?’ тэр бодно. ‘Миний бүх сүнсний хүчийг тэсвэрлэсий дараа, Не Ли-н сүнсний тойрон яагаад тэсрэхгүй байна вэ?’

Не Ли сүнсний хүчний халилтын хүчтэй өвдөлтөөс зовсоор байлаа, гэсэн хэдий ч, түүүний нүд аажмаар тунгалаг гэрэлтэй болов. Түүний сүнсний хүч өргөжиж бэхжсэн учраас, хүчтэй өвдөлт нь бага зэрэг намжив.

Сүнсний хүч бол нууцлаг хүч, энэ нь харагддагүй. Гэхдээ хангалттай дадлагажилтаар, тэдэн дунд сүнсний хүч оршин байгааг мэдэрж чадна.

Домогт сүнсний хүч бол бурханы өгсөн бэлэг!

Хүчирхэг сүнсний хүчтэйгээр, хүний биеийн хязгаарыг эвдэх боломжтой мөн дээдийн хүчрүү чиглэсэн замруу алхана.

Бүгдийнх нь биед, тэнд бодлын гүнд сүнсний тойрон байдаг. Сүнсний хүчний дадлагажилттайгаар, сүнсний тойрон аажмаар томоос том болдог.

Сүнсний хүчний хэмжээ сүнсний тойронгийн хүчин чадлаас хэтрэхэд, сүнсний тойрон амархан дэлбэрдэг.

Гэхдээ энэ бол аз. Чү Юань Не Ли-ийн сүнсний тойронийг дэлбэлж чадаагүйгээс гадна, Не Ли-ийн сүнсний тойронг өргөжихөд туслалаа. Их хэмжээний сүнсний хүч авсаныхаа дараа, Не Ли-ийн сүнсний тойрон 30%-иар өссөн.

“Чи ирэхээр шийдсэнээс хойш, зугтах хэрэггүй!&#8221; Не Ли гэрэл шиг тунхаглан, өөрийн сүнсний тойрноо тусгаарлаж байхдаа нүдээ гялалзууллаа.

“Сайн биш!&#8221; Чү Юань дуу алдаж, сүнсний тойронгийн урагдалтыг мэдрэв. Түүнийг сүнсний хүчээ буцаан улайран түлхэж байхад түүний царай цонхийв.

Энэ залуу ямар төрлийн мангас вэ! Ерөнхийдөө, зөвхөн мөнгөн зэрэглэл, алтан зэрэглэл эсвэр бүр түүнээс дээших ур чадвар л түүний сүнсний тойронг тусгаарлаж болно. Энэ үед, тэд чөтгөрийн сүнснийг агуулах боломжгүй болно. Гэхдээ Не Ли бүр нэг одтой хүрэл зэрэглэлд ч хүрээгүй. Тэр сүнсний тойронгын тусгаарлалтыг хэрхэн аль хэдийн мэдсэн байх билээ?

Не Ли-ын нэг удаагийн сүнсний тойронгийн туслгаарлалт, Чү Юань-ны сүнсний хүч Не Ли-н сүнсний тойронгийн урьхинд орж гарах боломжгүй болно. Энэ үед, Не Ли удаанаар Чү Юань-ны сүнсний хүчийг шингээж үүнийг өөрийн болгох боломжтой болно.

Арай ядан бусдын эд хөрөнгөөр дадлагажин олсон сүнсний хүч, энэ нь Чү Юань түүнийг алдахаас айж байгаад гайхах зүйлгүй.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.