Чөтгөр бурхдын домгууд [29]-Нэг цохилт

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Чү Юань ёжлов, гэсэн хэдий ч, тэр Хү Янь Лань Руо-ын үгийг үгүйсгэсэнгүй. Харин оронд нь, өөрийн дууны өнгө болон аргаа өөрийн байдлаараа ярив.

Энэ нь Хү Янь Лань Руо-ын магтаал эсвэл Чү Юань-ны басамжлал байх нь хамаагүй, Не Ли ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Тэдний үгс түүнд өчүүхэн ч нөлөө үзүүлж чадсангүй. Тэр дахин амилсаныхаа дараа, Чү Юань түүнтэй ярилцах мэдлэг чадваргүйгээс хойш, Не Ли Чү Юань шиг бүдүүлэг хүмүүсд санаа зовох шаардлагагүй.

“Чү Юань, чиний харьцаа юу вэ?” Хү Янь Лань Руо түүнийг барьж аван, хөмсөгөө атиралдуулав.

“Би хөхөрж байна учир нь би энэ хог чамд ямар шөл уулгачихсаныг мэдэхгүй юм бас чи жинхнээсээ түүнийг гоц ухаалаг гэж бодоод байна! Зөвхөн улаан сүнсний тойронтой хэн нэгэн, ирээдүйд тэр ямар амжилт гаргаж чадах юм? Ийм төрлийн хог бидэнтэй холбоотой байхад тохирохгүй.” Чү Юань ёжлов.

Тэр Шэнь Юэ-нийн ахтай холбоотой, Шэнь Фэй муугүй шүү, түүнээс гадна тэр Не Ли-д сайнгүй байгаа.

“Та арай л байна шүү!” Е Зы Юнь хашгиран хөмсөгөө атиралдуулав. Не Ли-д эгдүүцлийг мэдэрлээ. Не Ли бага зэрэг ядаргаатай хэдий ч, тэр Не Ли-г үнэхээр бодит чадвартай гэдэгт итгэдэг. Гэсэн хэдий ч, Не Ли-ийн хэтэрхий бага хувийн үнэлэлттэй, тиймээс, ихэнх хүмүүс Не Ли-ийн чадварыг мэддэггүй.

Не Ли-ийн харц бага зэрэг хүйтэн болон хувирав. Тэр Чү Юань-ыг хараандаа аваагүй, тэр Чү Юуан-д анхаарлаа хандуулахад залхуурсан хэдий ч, үүний утга нь тэр түүний урд алиалагч тойруулан бүжиглүүлэхийг тэвчинэ гэсэн үг биш.

“Чү Юань, чиний чадвар тийм ч сайн санагдахгүй байна. Чи Не Ли-ээс гурван насаар ах, гэсэн хэдий ч чи зөвхөн 3 одтой хүрэл зэрэглэлийнх мөн чи бусдад бүдүүлэг авир гаргасаар л байна.” Хү Янь Лань Руо хөхрөв. Түүний үеийн язгууртнууд нь аль хэдийн мөнгөн зэрэгэлэлд ойртсон бас Чү Юань 3 одтой хүрэл зэрэглэлтэй үлдсээр л байна.

Хү Янь Лань Руо-ын үгийг сонссон, Чү Юань бага зэрэг ичэх байдлыг мэдрэв. Түүний үеийнхэн дунд, түүний чадварыг хамгийн муу гэж авч үзэхгүй ч тэр шаргуу хөдлмөрлөдөггүй. Өдөр бүрийг эмэгтэйчүүлтэй өнгөрөөж, угаасаа тэр дадлага хийх хүсэлгүй учраас л тэр гурван одтой хүрэл зэрэглэлдээ үлдсээр байгаа юм.

“Тэгээд юу гэж, наад зах нь би шар сүнсний тойронтой. Хэрвээ би бага зэрэг хичээвэл, мөнгөн зэрэглэлийг асуудалгүй давна. Түүний хувьд, би түүнийг бүхэл амьдарлынхаа туршид нэг одтой хүрэл зэрэглэлд үлдэнэ гэж бодож байна!” Чү Юань Не Ли-г оролцуулан дооглох зуураа няцаалт хийв.

Не Ли-ийн чимээгүй байдлын улмаас, Чү Юань түүнийг мэдээж айж гэж бодлоо. Не Ли шиг хүмүүс зөвхөн сайн л харагддаг ба бусдыг цэцэг шиг үгсээр хуурдаг. Хэрхэн тэр ямар нэг чадвартай байх билээ?

Улаан сүнсний тойрон бол зүгээр л хог!

Не Ли-ийн хурц нүд Чү Юань-ны зүг ширтэж, тэр тоомжиргүйгээр инээд алдан, “Тэгэхээр, би чамайг энд өрсөлдөөнд дуудаж байна. Ялагдсан нэг нь нохойг дуурайж гурван тойрог мөлхөнө шүү. Тэгвэл яаж байна?”

Не Ли-н үгийг сонссоны дараа, Е Зы Юнь Не Ли-д санаа зовон араас нь татав.

Не Ли-д ямар буруу зүйл тохиолдов? Тэр үнэхээр Чү Юань-тай өрсөлдөхийг хүслээ гэж үү? Не Ли хараахан нэг одтой хүрэл зэрэглэлд ч хүрээгүй мөн Чү Юань аль хэдийн гурван одтой хүрэл зэрэглэлд хүрсэн! Ийм төрлийн ялгаа бол тэнгэр газар шиг. Үүнийг нэвтрэн гарах боломжгүй.

Е Зы Юнь-ны санаа зовсон харцыг харж, Е Зы Юнь түүнийг маш их анхаарч байгаагаас хойш Не Ли сэтгэлдээ дулааныг мэдрэв.

Хү Янь Лань Руо Не Ли-ийн ярианд балмагдсаны дараа, Не Ли бодлогогүй хүн гэж санагдаагүйгээс хойш, түүний нүд томрон Не Ли-г харлаа.

Не Ли-ийн үгийг сонссон, Чү Юань байрандаа хэсэг зуур гацав, тэгээд ухаан мэдрэлгүйгээр хөхрөж,”Би саяхан юу сонсчихов? Чи үнэхээр надтай өрсөлдөхийг хүсээ юу? Хаха, энэ миний сонсож байсан хамгийн инээдтэй хошигнол байна. Тэр  нэг одтой хүрэл зэрэглэлд ч хүрэхгүй байж тэр үнэнээсээ надтай өрсөлдөхийг хүслээ. Ийм эрээ цээргүй!”

“Не Ли, бодлогогүй зан гаргах хэрэггүй!” Е Зы Юнь гуйлаа, Чү Юань-ны элэглэлд уурласаны дараа Не Ли бодлогогүйгээр түүнийг өрсөлдөнд дуудлаа гэж бодов.

“Бүр би өөрийн сүнсний хүчээ ашиглахгүй, зөвхөн биеийнхээ хүчээрээ, би чамайг хулчийтал чинь цохиж чадна!” Чү Юань бардамнан хөхрөв. Түүний биеийн хүч дангаараа аль хэдийн нэг одтой хүрэл зэрэглэлийнх,”Хог минь, хэрвээ чи айж байвал, өөрийн үгээ буцаахад тийм ч оройтоогүй байна шүү!”

Не Ли хуруугаа хөдөлгөн, хурууныхаа мөчнүүдээс хагарах тэсрэлтийн дууг гаргав. Тэр Чү Юань-ийг тоомжиргүй харж, “Хэрвээ чам шиг хог өдөр бүр миний урд салбаганаад байвал, би үргэлж завгүй байх болно! Чи тийм их тоогоогүйгээс хойш, би та нарт хэзээ ч чиний гомдоож чадахгүй хүн байдаг гэдгийг ойлгуулж өгье!” Хэлсэнийхээ дараа, Не Ли харцаа Шэнь Юэ болон түүний бүлгийн зүг шилжүүлэв.

Чү Юань-ны нүүр барайв. Тэр Не Ли-рүү ширүүнээр харж  хэлэв,”Чи л үүнийг асуусан шүү!”

Чэнь Лин Зянь ч мөн санаа зовов. Не Ли маш их мэдлэгэтэй хэдий ч, түүний бясалгал нэг одтой хүрэл зэрэглэлд хараахан хүрээгүй. Хэрхэн тэр Чү Юань-ийг ялна гэж? Чү Юань-ны хэлсэн шиг, бүр тэр сүнсний хүчээ ашиглахгүй байсан ч, тэр Не Ли-г амархан бут цохиж чадна!

Гэхдээ Не Ли бодлогогүй байрын хүн биш. Чэнь Лин Зянь доторх сониуч зангаа зогсоож чадсангүй. Тэр эргэн тойрны үзэгчидийг зай тавиулахаар гараа даллав.

“Үлдсэнээ даатгая, чиний эрийн хувьд, хэрвээ би ийм төрлийн нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй бол, би амиа хорлох хэрэг гарна!” Не Ли өөрийн хажуудах Е Зы Юнь-ны санаа зовсон байдлыг харах зуураа хэлэв.

“Чи…” Е Зы Юнь-ны царай гэнэт улайрав. Тэр хөлөө газар дэвслэв. Не Ли энэ залуу үнэхээр ядаргаатай юм! Тэр зөвхөн түүнд найзын хувьд санаа зовж байгаагаа харуулсан, гэхдээ хэзээ ч Не Ли-г ийм сэргэлэн зан гаргахыг хүлээж байгаагүй учраас тэр дотроо уурлана. Чү Юань-аар Не Ли-г цохиулах хэрэгтэй!

Е Зы Юнь-ны дургүйцсэн царайг харсан, Хү Янь Лань Руо Не Ли-д үл мэдэг инээмсэглэв. Не Ли уйтгартай модны хэсэг биш юм мөн тэр охидын сэтгэлийг яаж өдөөхөө мэддэг юм шиг санагдлаа. Гэхдээ одоохондоо, Не Литүүнрүү хүйтнээр харсаар байна, тэр хангалттай дур булаам биш гэж үү?! Тэр мэдрэмжийн улмаас, өөрийн  үзэсэгэлэнтэйгээр, тэр түүн шиг жаахан хөвгүүдийг амархан өөртөө дурлуулж чадна! Тиймээс, тэр Не Лиг илүү ихэээр сонирхож байлаа.

Эргэн тойрны хүмүүс холдож, Не Ли болон Чү Юань-д зай тавьж өгөв.

Тэр дүр зургыг харсан, Чү Юань-ны харц хүйтнээр гэрэлтэв. Не Ли үнэхээр түүнийг өрсөлдөөнд дуудаж зүрхэллээ, тэр өөрийн үхлээ ирж байна. Тэр Шэнь Фэй-тэй хэдэн удаа ярилцсан. Хэрвээ боломж олдвол, тэр мэдээж Не Ли-г алах болно! Гэсэн хэдий ч, яагаад гэдгийг мэдэхгүй, тэр Не Ли-г өөртэй итгэлтэй байхыг хараад, тэр амаргүй гэдгийг мэдрэв.

Чү Юань ялагдана гэж үү? Энэ зүгээр л боломжгүй зүйл. Энд байгаа хүн бүр Чү Юань-ны сүнсний хүч аль хэдийн 3 одтой хүрэл зэрэглэлийнх гэдгийг мэднэ.

Хэдийгээр Ниэ Ли-н сүнсний хүч нь зөвхөн 88 ба түүний биеийн хүч зөвхөн 50 орчим ч, Не Ли сүнсний хүч болон биеийн хүчний талаар гүнзэгий ойлголттой.

Не Ли өөрийн сүнсний хүчээ биеийн хүчрүүгээ бэхжүүлэх үйлддэл хийв. Түүний бие дээрх булчингууд товойж эхлэв. Не Ли-н бие дээрх булчингууд товойсон нь илэрхий биш ч, тэд тэсрэм хүчийг агуулна.

“Би чамд эхний гурван алхамыг өглөө, чамайг намайг жоохон гэж ялгаварласан гэх вий,” Чү Юань зарлаж, гараа нурууныхаа ард барив. Тэр харцандаа дүүрэн зэвүүцэл тодруулахын хамтаар Не Ли-г бардамналтайгаар харна

“Ойлголоо!” Не Ли гэнэт хурдассаж байхдаа хэллээ. Тэр Чү Юуан-ны зүг цэнэглэгдэж, Чү Юань-ны хэвлийд тохойн цохилт хийхээр бэлтгэлээ.

“Ийм төрлийн хүүхдийн цохилт, чи биднийг айл гэртэж тоглож байна гэж бодоо юу?” Чү Юань ёжлонгуй хөхрөв. Не Ли-ийн тохойг харахад цохилт нь түүний хэвлийрүү чиглэсэн байлаа, тэр гараараа тахийн Не Ли-д тодорхой зай тавьж өгөв.

Чү Юань-ны харалтаар, Не Ли-ийн тохой түүний биед хүрэх боломжгүй байлаа. Гэсэн хэдий ч, энэ үед, Не Ли-ийн уруулын булан бага зэрэг өргөгдөв.

Чү Юань арай л пээдгэр байна!

Не Ли гэнэт хурдасч, түүний тохой нударгаар солигдлоо мөн, агшин зуур Чү Юань-ны хэвлийрүү бөмбөгдлөө. Чү Юань-ны хувьд Язгууртан гэр бүлд төрсөн, түүний алхамууд өнгөцхөн байсан. Чү Юань-д тийм ч их тулааны туршлага байхгүй нь илэрхий. Түүний биеийн хүч нэг одтой хүрэл зэрэглэлд хүрсэн хэдий ч, тэдгээрийг шидэт бэлдмэлүүдээс авсан нь илэрхий. Не Ли зөвхөн бага зэрэг тулааны мэх ашиглах хэрэгтэй мөн тэр Чү Юань-ыг амархан ялж чадна!

Зөвхөн ийм зэрэглэлд, чи зүгээр л үхлээр тоглоогүй биз?

‘Мөн би ч бас олон нөөц арга бэлтгэсэн. Гэхдээ үүнийг чамд ашиглах хэрэггүй юм байна.’

Тэр Чү Юань-ны хэвлийрүү бөмбөгдөж байхад,Не Ли-ийн гаран дах булчингууд хатуурна Не Ли-н нударганаас хэрхэн аймшигт хүч дэлбэрч гарж байгааг харж болно.

Чү Юань-ны царайн дах хэнэггүй байдал гэнэт гацав. Тэр өөрийн гэдсээ сам хорхой шиг барьж, тэр газарт унах зуураа түүний нуруу нуман хэлбэртэй боллоо. Түүний бие бөөлжсөний дуундаа татганахыг түүнээс сонсож болохоор байв. Не Ли-ийн цохилт түүний гэдсийг амархан дотроос нь гаргаад ирэв!

Тэр үйл явдалыг харсан, тойрон буй хүмүүс бүгд гайхширав.

Чү Юань бол гурван одтой хүрэл зэрэглэлийн Чөтгөрийн Сүнстэн. Зөвхөн түүний бие гэхэд л дангаараа нэг одтой хүрэл зэрэглэлийнх, гэхдээ тэр үнэнгээсээ Не Ли-ийн нудраганд цохиулан уналаа?

Чү Юань өрсөлдөгчөө хэтэрэхий дутуу үнэлсэн хэрэг үү? Не Ли-г давуу талаа ашиглах боломж олгосон нь?

“Энэ зөв биш. Зөвхөн биеийн хүчээрээ л, хэрэв бүр Не Ли-ийн нударга Чү Юань-ны хэвлийг оносон байсан ч, тэр Чү Юань-д ийм их хэмжээний хохирол учруулж чадахгүй байх байсан. Тэдний хүчий ялгаа асар их. Энэ тохиолдолд юу болов? Чү Юань үнэхээр ганц цохилтод доош уналаа гэж үү?”

Энэ үед, бүгд ойлгож эхлэв. Не Ли өөрийн хүчээ нуусан байх ёстой. Түүний биеийн хүч аль хэдийн нэг одтой хүрэл зэрэглэлд хүрсэн байх, зөв үү?

Тэдний мэдэхгүй байгаа зүйл нь Не Ли үнэхээр нэг одтой хүрэл зэрэглэлд хүрсэн үгүй нь , гэхдээ түүний хүчний удирдлага бусдын төсөөлж чадахаагүй зүйл байлаа. Тэр өөрийн нударгаа ашиглахад, тэр бүх хүчээ нударгандаа төвлөрүүлсэн. Цаашилбал, тэнд тэр Чү Юань-ны бэлхүүсний сул цэгрүү довтолсон. Чү Юань-ыг өршөөсөн учраа энэ цохилт түүнийг эрэмдэг болгосонгүй.

Хүчний удирдлагын хувьд, Не Ли бол мэдээж мастер! Чү Юань-ны нэг одтой хүрэл зэрэглэлийн биеийг, бүр хэрэв таван одтой хүрэл зэрэглэл эсвэл мөнгөн зэрэглэл ч одоогийн Не Ли-ээс ганц цохилт авбал, тэд ч мөн газарт өнхрөх нь байна!

Хүмүүс гардан барилдаан хэрхэн аль нэгийнх нь хүч дээр суурьсалыг мэдлээ, Не Ли-н харж байгаагаар, бүдүүлэг хүнээс ямар ч ялгаагүй байв.

Еэ Зиюун-ны тунгалаг нүд гүн цочирдолыг харуулна. Не Ли-ийн цохилт Чү Юань-ийг газарт унагаалаа. Нэг л залуу охины бодолын долгион үүсч зөвхөн төсөөлөгдөнө. Тэр үүнийг хэрхэн зохицуулав? Еэ Зиюун одоо тэр үргэлж Не Ли-ий хүчийг дутуу үнэлж байсанаа ойлголоо.

Хү Янь Лань Руо Не Ли-г сонирхож буй байдлаар харна. Тэр Не Ли-ийн харуулсан хүчний улмаас тэр цочирдоно, гэхдээ энэ үед, түүний сонирхолыг Не Ли бүр ч ихээр татав.

“Сонирхолтой,” Чэнь Лин Зянь бувтнан. Не Ли-г маш их сонирхотойгоор харна.

Чү Юань газарт удаан хугацаанд босох боломжгүйгээр нумран хэвтэв. Язгуртны гишүүний хувьд, тэр хэзээ ч ийм муугаар цохиулж байсангүй. Тэр түүний хүчийг Ниэ Ли-ийнхээс хол илүү гэж бодсон ба тэр Не Ли-д гурван үйлдэлийн боломж өгсөндөө өөртөө бүрэн дургүйцэв. Гэсэн хэдий ч, тэр нэг цохилтийн дараа, тэр аль хэдийн босох боломжгүйгээр газарт унана гэж төсөөлж байсангүй.

Түүний гэдэс төсөөлшгүй өвчинд шаналлаа. Хэрвээ тэр үүнийг албаар тэвчээгүй бол, тэр айсандаа аль хэдийн муужрахаар байв.

Энэ үед, Не Ли газарт хэвтэх Чү Юань-г гэмгүйгээр харан хэлэв,”Чи  надад гурван боломж өглөө гэж хэлсэн. Энэ зөвхөн эхнийх байсан. Одоо ч хоёр боломж байна.”

Не Ли-ийн үгнүүдийг сонссон, Чү Юань одоогийн өвчинөө тэвчин босохыг хичээвч, нүд нь харанхуйлав.

Хог гэж,чамд  хүн чанар байна уу? Өмнөх алхам нь аль хэдийн түүний хагас амийг авчихсан мөн Не Ли үнэхээр түүнээс дахин хоёр алхам хүслээ?!


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s