Чөтгөр бурхдын домгууд [27]-Надад даатга!

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Ойн гүнд 10 метрийн радиус талбайд,  олон төрлийн салаа мөчирүүд газраар нил тарсан байлаа. Шээсний үнэр агаарт тогтсон байх ба тэнд мөн салаа мөчирүүд дээр саарал өнгийн үснүүд байв.

Тэдгээр үсний урт 2инч.

Тэдгээр үснүүдийг харахад, Не Ли шууд л Үнэгэн Баавгайн чөтгөрийн араатных гэдгийг танив!

“Энэ хэн бэ?” Гэнэтхэн, түгшсэн дуу гарав.

Не Ли дуу гарсан зүгрүү харлаа, мөн модны ард хүний дүрс үзэгдэв. Нөгөө талыг хараад, Не Ли бага зэрэг гайхширав үнэндээ энэ нь Чэнь Лин Зянь байлаа. Хэсэг хугацааны дараа, хэдэн хүмүүс Чэнь Лин Зянь-ий ард үзэгдэв, тэдний хоёр нь Чэнь Лин Зянь-ий туслахууд, харин нөгөө нь үнэндээ Шэнь Юэ байв.

“Чи яаж энд ирээв?” Чэнь Лин Зянь Не Ли-ийн зүг хараад асуув.

“Намайг дадлагажиж байхад, би агаарт тархсан хачин үнэр үнэртсэн юм тэгээд тэрий дагаж энд ирлээ!” Не Ли Чэнь Лин Зянь болон Шэнь Юэ 2ын хооронд харцаа шилжүүлж байхдаа хэлэв. Чэнь Лин Зянь болон Шэнь Юэ хоорондоо зөвхөн танилууд ба нэг бүлэг биш, өөрөөр Чэнь Лин Зянь өмнөх амьдралдаа Ариун гэр бүлийн тийм их гишүүнийг алахгүй байх байсан.

Шэнь Юэ Не Ли-г хүйтнээр харав, түүний хүйтэн харц нь харанхуйгаар дүүрнэ.

Хачин үнэр? Яагаад тэд өмнө нь энийг үнэртэййгүй билээ?

“Миний 2 туслах газар хайж байгаад, тэд энэ газрыг олсон тэгээд би Шэнь Юэ-тэй цуг харахаар ирсэн!” Чэнь Лин Зянь хэлэв. Одоогийн түүний болон Шэнь Юэ-ийн хоорондох холбоо маш сайн байгаа. Тэд хоёул үндсэн гэр бүлийн гол удам, тэгэхээр тэд хоёул гаднах тодорхой хэмжээний харилцаагаа хадгалсан хэвээр байгаа.

Шэнь Юэ хүйтнээр хэлнэ,”Шөнө дунд ганцаархнаа энд, магадгүй чи битүү санаа агуулсан байж болох юм.”  Шэнь Юэ Ниэ Ли-ийн алдаан дээр дөрөөлөхөө хүлээж тэссэнгүй.

Не Ли няцаахад арай л залхуу. Хэрвээ Чэнь Лин Зянь энд итгэж байгаа бол, шалгаасан төрлийн үгнүүдэд ямар ч нотолоо буцаах хэрэггүй.

Чэн Линжиан Шэн Юуэ-рүү хараад, тэгээд Не Ли-г дахин харав. Тэр Шэнь Юэ болон Ниэ Ли-ийн хоорондох зөрчилдөөний талаар сонссон. Хэн нэгэн бяцхан байр суурьтайгаар Ариун Гэр бүлийг үнэнгээсээ сөрж зүрхэлж, Не Ли өөртөө тийм итгэлтэй юм уу эсвэл тийм мунхаг байна уу?

“Энэ чөтгөрийн араатны үүр аль хэдийн удаан хугацаагаар орхигдсон.” Шэнь Юуэ тэр газрыг тойруулан харав. Не Ли энд ирсэний дараа, тэр удаан үлдэхээс хэтэрхий залхуурч байна. Эртний Орхид Хотын Балгасруу явах аялал эхэлсэнээс хойш, түүнд Не Ли-г зохицуулах олон боломж байгаа. Не Ли-тэй хэт их дэмий зүйл ярихад тохиромжтой цаг биш.

“Энэ чөтгөрийн араатны үүр үнэхээр удаан хугацаагаар орхигдсон байна!” Чэнь Лин Зянь тойрон тархсан мөчирүүдийг харж байх зуураа толгой дохив. Гэнэтхэн, тэр анхаарал татахар ямар нэг зүйл мэдрэв. Тэр Не Ли-ийн зүг эргэн асуув “Чи үүнийг яаж хараав?” Не Ли-ийн мэдлэг үнэхээр уудам юм.

“Модны эх биеийн энэ талд, тэнд зарим үсний үлэгдэл байна. Түүнчлэн хэрхэн үсийг овоолсон байгаагаас нь харвал, миний дүгнэлтээр, энэ нь Үнэгэн Баавгай гэж нэрлэдэг чөтгөрийн араатанд хамаарах ёстой. Үнэгэн Баавгайн хэмжээ тийм ч том биш, нас бие гүйцсэн Үнэгэн Баавгай нэгээс хоёр метрийн өндөртэй маш хүчирхэг биетэй. Энэ үүр ийм том байна, тэгэхээр тэнд нэг удаад Үнэгэн Баавгайн бүлгэм амьдарч чадна.” Не Ли дүгнэлт хйив.

Не Ли-ийн үгийг сонссон, Чэнь Лин Зянь болон түүний ард байсан 2 туслахууд нь Не Ли-г мэгдэн харлаа. Ийм бага мэдээлэлтэйгээр, Не Ли ямар төрлийн чөтгөрийн араатан нэг удаад энд амьдарч байсанд дүгнэлт хийх боломжтой байна. Энэ нь зүгээр л аймаар. Эцэст нь Эртний Өвөг Дээдсийн Уулс, тэнд 10,000 эсвэл 100,000 араатны төрөл зүйл байдаг.

Чэнь Лин Зянь-ий бодлоор, Не Ли-ийн гаргасан дүгнэлт зөв юм шиг санагдлаа.

“Ийм бага мэдээлэлтэйгээр чи үүнийг нэг удаагийн Үнэгэн Баавгайн үүр байна гэдгийг олж тогтоолоо. Энэ хэтэрхий дураараа чалчиж буй хэрэг биш гэж үү!?” Шэнь Юэ нэг талаас нь няцаав. Хэрэв Не Ли-ийн үгнүүд л бол тэр үүний эсрэг байх болно.

“Үргэлжлүүлэн ярь.” Чэнь Лин Зянь Шэнь Юэ-ээс санаа зовсон шинжгүй Не Ли-рүү хараад асуув.

Шэнь Юэ тааламжгүй байдалтай амаа нээсэн гэхдээ тэр юу ч хэлж чадсангүй. Тэр болон Чэнь Лин Зянь хоёул үндсэн гэр бүлийн үндсэн удам ч гэлээ, тэнд Ариун гэр бүлд түүний үеийн 7н үндсэн удас бий мөн тэр анхаарал татахаар чухал нэгэн биш. Хэрвээ тэр Е Зы Юнь-тай гэрлэх боломжтой бол, зөвхөн тэгэж л түүний Ариун Гэр бүл дэх байр суурь өсөж, дараагийн гэрийн мастерт нэр дэвших нэгэн болно. Чэнь Лин Зянь түүнтэй адил биш, төрсөнөөсөө хойш, Чэнь Лин Зянь аль хэдийн гэр бүлийнхээ дараагийн гэрийн мастер болохоор шийдэгдсэн ба түний чадвар ер бусын. Тиймээс ч, Шэнь Юэ өөрсдийнхөө холбоог нурааж зүрхлэхгүй.

Не Ли Шэнь Юэ-г үл үзэгдэгч шиг санаад яриагаа үргэлжлүүлэв, “Ерөнхийдөө, нас бие гүйцсэн Үнэгэн Баавгай бол мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн араатан. Үнэгэн Баавгайн амьдралын зуршил дээр тулгуурлавал, жил бүрийн 3/5 хугацаанд Үнэгэн баавгай өөрсдийн агуйдаа ичдэг, Гэгээн Өвөг Дээдсийн уулын хамгийн хүйтэн үеээр. Зөвхөн зуны эхэн үед л тэд агуйгаасаа гарж ойд ан хийдэг.”

“Энэ жилийн тэр үе нь биш гэж үү?” Чэнь Лин Зянь мэл гайхширан асуув.

“Зөв өө” Не Ли толгой дохив, “Энэ газрын агаарт шээсний үнэр тогтсон байна, хэрвээ энэ нь түрүү жилийнх бол, удаан хугацааны бороо салхины дараа, үнэр аль аль хэдийн арилчих байсан. Үнэгэн Баавгайнууд өөрсдийн газраа сайн мэдрэхээр, тэднийг шээсээрээ тэмдэглэдэг. Би тэднийг удахгүй гарч ирнэ гэж таамаглаж байна!”

Не Ли анхааралтайгаар бодох ба зөвхөн анхааралтай ажиглах замаар тэр ийм их мэдээлэлийг олж авах боломжтой болдог, учир Чэнь Лин Зянь түүнийг биширдэг. Тэр Не Ли-г өөр өнгөөр харав. Не Ли бол зүгээр л Чөтгөрийн Араатны нэвтэрхий толь!

“Тэгээд бид юу хийх хэрэгтэй вэ?” Чэнь Лин Зянь асуув, тэр Не Ли-ийн бодлыг сонирхох болов.

“Бил энэ газрыг нэн даруй орхих хэрэгтэй, шөнөөр явцгаая. Үнэгэн Баавгайн үнэрлэх мэдэрхүй маш мэдрэмтгий, хэрвээ Үнэгэн Баавгай хэн нэгэн тэдний газарыг эзэлсэнийг мэдвэл, би тэднийг бидний эсрэг дайн хийнэ гэж айж байна. Бид энэ Үнэгэн Баавгайн бүлгийг алах хангалттай хүчтэй ч, биднээс ч мөн зайлшгүй гарз гарах болно. Бидний зорилго бол Эртний Орхид Хотын Балгас!” Не Ли өмнөх амьдарлдаа, Е Зы Юнь тэдний Эртний Орхид Хотын Балгасруу аялах аялалд, тэд Үнэгэн Баавгайнуудын дайралтад өртөж хэдэн хүнээ алдсанаа дурьдан хэлж байсаныг дурсан саналаа. Энэ газрыг аюултай байсан гэдгийг энэ нь Не Ли-д бүр ч илүү нотолж өгж байгаа юм.

Чэнь Лин Зянь түүний бодлийг хором зуур ажаад хэллээ, “Ойлголоо, бид өнөө шөнөдөө эндхийг орхино!”

“Чэн Залуу Мастер, түүний утгагүй үгийг бүү сонс. Энэ газар хоосон байгаагаас хойш, тэнд ямар Үнэгэн Баавгай гарч ирэхгүй. Шөнө дунд аялах нь бүр илүү аюултай. Бид аялахаасаа өмнө үүр цайхыг хүлээх хэрэгтэй!” Шэнь Юэ нэн даруй няцаав.

[ОТ: Энэ нь Шэнь Юэ Чэнь Лин Зянь-д харьяалагддаг гэсэн үг биш, зүгээр л бага зэрэг хүндэтгэлтэйгээр дуудаж байгаа хэрэг]

Не Ли гараа дэлгэв. Үлдэх эсвэл үгүй нь Чэн Линжиан-ы шийдвэр. Ямар байсан, энэ нь түүнд аюул учруулахгүй.

“Явцгаая!” Чэнь Лин Зянь хатуу шийдлээ. Ямар ч асуултгүйгээр, тэр Не Ли-ийн шийдвэрт илүү итгэхийг сонголоо.

Чэнь Лин Зянь бол ухаалаг эр, тэр хэнд итгэж хэнд итгэхгүйгээ мэддэг.

Буудалласан газарлуу буцаад, Чэнь Лин Зянь өмнө нь тайван нойрсож байсан бүгдийг нь цуглуулав.

“Чэнь Залуу Мастер, юу болоов?”

“Тийм ээ, яагаад биднийг харанхуйд аялуулахаар болов?”

Бүгд дуусашгүй эргэлзээтэй байлаа.

“Юунд ч санаа зовох хэрэггүй, зүгээр л миний тушаалыг сонс!” Чэнь Лин Зянь чангаар хэллээ. Бусдын ятгалагыг харгалзахгүйгээр, тэр бүлэгээ ойн гарцруу явахаар удирдлаа.

Не Ли Е Зы Юнь-тай хамт байсан ба Е Зы Юнь бага зэрэг эргэлзсэн байсан хэдий ч тэр юу ч асуусангүй.

Дөнгөж ойгоос гарсаны дараа, тэд ойгоос газар хөдлөлтийн чичиргээн баавгайнуудын архиралтыг мэдрэв. Тэр даруй л, бүгд юу болсоныг ойлгов.

“Чэнь Залуу Мастер ухаалаг юм!”

“Азаар Чэнь Залуу Мастер биднийг авж гарлаа, өөрөөр, бид гарцаагүй Үнэгэн Баавгайтай тулалдах хэрэг гарах байсан байна!”

Хүн бүр Чэнь Лин Зянь-ийг сайшаав. Гэсэн хэдий ч, Чэнь Лин Зянь энэ бүхэн Не Ли-ийн гавьяа байсаныг мэднэ. Тэд тэдгээр Үнэгэн Баавгайнуудыг ялж чадах байсан ч, тэд зайлшгүй хохирол амсах байсан!

Энэ үед Чэнь Лин Зянь-ий сэтгэл, тэр аль хэдийн Не Ли бүрэн биширч байв. Тэр бага байхаасаа хойш, тэр үргэлж үеийнхэн дундаа маш сайн ахлагч байсан. Гэсэн хэдий ч, эхний удаад, тэр түүний мэдлэг Ниэ Ли-ийнхээс хол дутуу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Не Ли-ийн нас түүнээс хэдэн жилээр бага гэдгийг санах ёстой!

Яг энэ мөчид Шэнь Юэ сэтгэлээр уналтыг мэдэрлээ. Тэр  хэзээ ч Не Ли-г жинхээсээ голыг нь онож хэлэн Үнэгэн Баавгайнуудыг үнэнгээсээ үзэгдэнэ гэж бодоогүй. Не Ли-тэй хэдэн удаа сөргөлдсөний дараа, тэр Не Ли-ээс доогуур байсан. Энэ нь түүний сэтгэлд илүү бүр илүү гомдолыг бий болгож байв.

Аз болоход, Үндсэн Хэргийн Ахлагч түүнд гурван мөнгөн зэрэглэлийн шинжээчидийг түүний ардаас дагуулахаар өгсөн. Шэнь Юэ-ийн харц хүйтэн байлаа. Нэг удаа л Не Ли-г бүлгээс тусгаарлахад, тэр Не Лиг алах боломж олох болно!

Не Ли бүлгийнхний ард Е Зы Юнь-тай тайвнаар алхана. Тэр арагшаа харж түүний аманд дооглолтын ул мөр илрэв, тэр тэнд бүлгийнхний ард дагаж байгаа хүмүүсийг мэдсэн. Шэнь Юэ-ийн тоомжиргүй харцыг харсан, Не Ли тэдгээр ард байгаа хэдэн дагагчидийг Ариун Гэр бүлээс ирсэн гэж таамаглаж байлаа.

Тэд магадгүй Не Ли-г тэдний гарт орох боломжийг хайж байгаа!

Е Зы Юнь болон бусад нь дагачидийг анзаараагүй; гэсэн хэдий ч,  тэд Не Ли-ийн гярхай мэдрэмжнээс бултаж чадахгүй. Хэрвээ тэр хэдэн мөнгөн зэрэглэлийнхнээр дагуулж байсан ба үүнийг ажиглах чадахгүй байвал, тэгээд тэр шал дэмий амьдарсан байх болно.

“Нэг, Хоёр, Гурав… Гурван мөнгөн зэрэглэлийнх!” Не Ли тайваар алхана.

Үүр аажмаар цайв. Чэнь Лин Зянь удаанаар Не Ли-рүү алхлаа, Ниэ Ли-г хараад хэлэв,”Не Ли дүү хүү алсыг харсанд баяралалаа, өөрөөр бид яалтачгүй тэдгээр Үнэгэн Баавгайн дайралтад өртөх байсан. Бид тэднээр устгуулахгүй хэдий ч, бид хохирол амсах байсан. Би, Чэнь Лин Зянь чамд нэг өртэй боллоо.” Хэрвээ эхний өдрөө л шархадвал, тэгээд багын сэтгэл санааны байдалд асар ихээр нөлөөлөх байсан.

Чэнь Лин Зянь-ий үгийг сонссон, Е Зы Юнь Не Ли-г мэл гайхширан харав. Тэр хэзээ ч Не Ли-г Үнэгэн Баавгайнуудыг анзаарсан нэгэн байсан гэж бодоогүй.

“Чэнь Залуу Мастер үнэхээр сайхан сэтгэлтэй юм.” Не Ли ихэмсэг байдалгүй тайвнаар хэллээ.

Чэнь Лин Зянь бага зэрэг толгой дохив. Ниэ Ли-тэй холбоотой болсоноос хойш, тэр Не Ли-г  маш чадварлаг гэдгийг ойлгосон. Ниэ Ли-н магтаалд тайван байгааг харсан, тэр Не Ли-г бүр илүү бишрэв.

Не Ли дуугаа намсган хэлэв, “Чэнь Залуу Мастер, бид дагагчидтай болсон байна.”

Не Ли-ийн үгийг сонссон, Чэнь Лин Зянь гайхширав. Тэр толгойгоо эргүүлэн арагш ойруу харав.

“Битгий хар, тэнд гурван мөнгөн зэрэглэлийн хүмүүс байгаа. Би тэднийг хэн илгээсэнийг мэдэхгүй” Не Ли нэн даруй хэлэв.

Чэнь Лин Зянь өөрийн харцаа хурдан эргүүлж, тайван дүр үзүүлэн, хэлэв,”Тэдний шалтгаан юу юм?” Чэнь Лин Зянь хөмсөгөө атиралдуулав, тэр Яруу Алдрын хотод хэнийг ч гомдоогүй!

“Тэд магадгүй Харанхуйн Холбооноос ирсэн байх!” Не Ли хэлэв. Тэдгээр гурвыг Ариун Гэр Бүлээс ирсэн гэж тодорхойлж болох хэдий ч, Не Ли тэдгэр гурван мөнгөн зэрэглэлийн хүмүүсийг Харанхуйн Холбооноос ирсэн гэлээ.

Не Ли-ийн үгийг сонссоны дараагар, Чэнь Лин Зянь-ий нүд хүйтнээр гэрэлтэв. Харанхуйн Холбоо бол Яруу Алдрын хотод зартай нууцлаг гэмт хэрэгтнүүдийн үүсгэсэн байгууллага. Харанхуй Холбоо ерөнхийдөө гэгээн цагаан өдрөөр үзэгдэж зүрхэлдэггүй тэгэхээр тэд бүх төрлийн муу зүйлсийг хийдэг ба тэд бол Яруу Алдрын Хотын гэр бүлүүдийн нийтлэг дайсан!

“Чи үүнийг надад үлдээж болно!” Чэнь Лин Зянь Не Ли-ийн мөрөн дээр цохиод урагш алхав.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s