Чөтгөр бурхдын домгууд [26]-Сүнсний бүрдэлт

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Сяо Еи Сяо Нин Арь-ийг хүйтнээр харав. “Үүнийг уучилж болошгүй, зөв биз?” Сяо Еи тэгээд Сяо Юнь Фөн үрүү харцаа шилжүүлэв. Энэ аав охин 2 мэдээж ямар нэг зүйл нууж байна!

Сяо Нин Арь-ийн хөмсөг Сяо Еи-рүү харж байх зуур үл ялиг таталдан хэллээ,”Авга,  та хэтэрхий их ярихгүй байна гэж үү? Би, Сяо Нин Арь тэнгэрийн нэрээр тангараглая миний хэлсэн үг бүр туйлын үнэн!”

Сяо Нин Арь-ийн үгийг сонссоны дараагаар, Сяо Еи дөнгөж л Сяо Нин Арь-ийн байдлыг сайтар ойлгоод түүний үгэнд бага зэрэг итгэв. Сяо Еи үргэлжлүүлэхээсээ өмнө хэсэг чимээгүй боллоо. ” Тэр найз нь Зээ Дүү Нин-ийн найзаас хойш, яагаад зээ дүү Нин яваад тэдгээр Нил Ягаан Манан Өвсийг буцааж авах талаар асууж яагаад болохгүй гэж?”

Сяо Еи-ийн үгийг сонссон, Сяо Нин Арь-ийн царай хувирав. “Авга аа та юу гэх гээв?! Тэр надаас Нил Ягаан Манан Өвсийг худалдаж авахыг л асуусан. Хэрвээ би түүнээс үүнийг буцааж авахыг асуувал,  би өөрийн үгнээсээ буцсан нэгэн болохгүй гэж үү?”

“Энэ асуудал гэр бүлийнхний ашиг сонирхолтой холбоотой!” Сяо Еи үгээр дайрахад түүний царай улайв.

“Сяо Еи, энэ асуудлыг тайван орхи. Хэрэв бүр бид түүнээс үүнийг буцаахыг асуувал, тэр үүийг буцааж өгөх үү?” Сяо Юнь Фөн-ийн нүд Сяо Еи-рүү гялалзан харав. Мэдээжийн хэрэг, тэр Сяо Еи-г Нин-ийг үүн шиг хүчлэхийг зөвшөөрөхгүй.

“Гарцаагүй үгүй, бид өөр арга хайх ёстой!” Сяо Еи бага зэрэг ёжлон үргэлжлүүлэв,” Хэрвээ өөр арга зам байхгүй бол, энэ шаардлагагүй үүний утга нь бид тэднийг буцааж авахыг оролдож болохгүй гэсэн үг!”

Сяо Еи-ийн хэлэхийг сонссон, Сяо Нин Арь-ийн доторх уур огцом өсөв. [Аянгын Далавчит Лууны Техник] түүний дотор удаан дарагдаж тэссэнгүй идэвхижиж эхлэн, түүний сүнсий тойрон тасралтгүй өргөжив. Салхи болон аянганы намуухан дуу сонсогдож, тэнгэрлүү цэнхэр гэрэл тэсрэж, хүчирхэг аура дөрвөн зүгт тархав.

Яг энэ үед, хүчтэй сэтгэл хөдлөлийн нөлөөллийн улмаас Сяо Нин Арь-ийн  сүнсний хүч нэмэгдэж, түүний сүнсний тойронд өөрчлөлт явагдаж байгаа нь мэдрэгдэв.

“Юу болов? Сяо Нин Арь-т юу тохиолдов?” Сяо Юнь Фөн нүдээ томруулан Сяо Нин Арь-ийг гайхширан харлаа. Сяо Нин Арь тун бага хугацааны өмнө нэг одтой хүрэл зэрэглэлд хүрчихлээ.  Тэр яаж ийм хүчирхэг сүснсний хүчтэй байж болох юм? Сяо Нин Арь-ийн биеээс ялгарч буй сүнсний хүчний улмаас түүнд бүр алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэнийх шиг дарамт шахалт мэдрэгдлээ!

Сяо Еи ч мөн Сяо Нин Арь-ийг гайхширан цоо ширтлээ. Ямар бясалгалын техникээр Сяо Нин Арь дадлагажсан юм? Ийм хүчирхэг сүнсний хүч зөвхөн нэг одтой хүрэл зэрэглэлд хүрч буй нэгнээс ялгарахгүй.

Гэрлийн урсгал Сяо Нин Арь-ийн төвөөс бүх дөрвөн зүг найман зовхист халин тархлаа. Тууз шиг сүнсний хүчнүүд Сяо Нин Арь-ийг тойрох нь түүнийг сахиусан тэнгэр гэмээр ариун харагдуулна. Сүнсний хүчээ хураахад, энэ нь аажмаар Сяо Нин Арь-ийн нуруун дээр цугларч хос тунгалаг далавч болон хэлбэржлээ.

“Сүнсний бүрдэлт!” Тэр дүр зургийг харсан, Сяо Еи-г багтаагаад, зургаан ахмадууд бүгд цочирдсон царайтай суудлаасаа босов.

Бүр Сяо Юнь Фөн ч байдалд цочирдсон байлаа. Тэр хэзээ ч өөрийн охиныхоо бясалгалийг ийм хурдтай байна гэж бодоогүй. Үнэхээр сүнсний бүрдэлтийн зэрэглэлд хүрч!

Сүнсний бүрдэлт. Энэ нь сүнсний хүчний эцсийн суллалтийн улмаас байна! Чөтгөрийн сүнстэн сүнсний бүрдэл нь маш ховор мөн энгийнээр бол зөвхөн алтан зэрэглэлийн ухаалаг чөтгөрийн сүнстэн л хийж чадна. Арван алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн бүрийн дунд, магадгүй нэг л сүнсний бүрдэлтийн тойроны хэлбэрт хүрч чадна. Нэг удаа л чөтгөрийн сүнстэн сүнсний хүчний чадварыг олж авахад, түүний сүнсний хүч маш хүчирхэг болох болно. Ирээдүйн ололт амжилтууд наад зах нь хар алтан чөтгөрийн сүнстэн ба тэрнээс дээгүүр, тэнд бүр домгийн зэрэглэлд хүрэх боломж ч байгаа!

Сяо Нин Арь толгойгоо өргөн, Сяо Еи-рүү хүйтнээр харж шийдэмгийгээр хэллээ,”Нил Ягаан Манан Өвсийг надад худалдаж авахыг даалгасан хүн бол миний ачтан. Хэрвээ авга ах та түүний эсрэг тааламжгүй зүйл төлөвлөвөл, тэгээд бүр хэрвээ миний бясалгал авга ах таныхаас сул дорой байсан ч, би авга ахыг зогсоохын тулд өөрийн амиа үл хайхран тулалдсаар байх болно!”

Сяо Нин Арь-ийн царай шийдэмгий байж, түүний хоолой хатуу тогтож унжсан мөс шиг байж, шууд л хүмүүсийн зүрхэнд цохилт өглөө.

Хүрэл зэрэглэл ба аль хэдийн сүнсний бүрдэлтээ хийсэн. Энэ чадвар нь төсөөлөшгүй зэрэгт хүрч чадсаныг харуулж байна. Сяо Нин Арь-ийг зөвхөн 13хан настай байгааг дурьдаагүй; гэсэн хэдий ч, хэдэн жилийн дараа ямар байх бол? Ухаалаг төрлийн бясалгалын хурд бол маш цочирдом. Хэдхэн жилийн дараа тэр мөнгөн зэрэглэл, алтан зэрэглэл эсвэл бүр илүү өндөр зэрэглэлд ч хүрэх боломжтой!

Сяо Еи зайлсхийв. Гэр бүлийн хуулийн дагуу, Сяо Нин Арь сүнсний бүрдэлтын чадвараа харуулсаны хувьд, өнөөдрөөс хойш, түүний гэр бүл дэх байр суурь бүр Сяо Юнь Фөн-ийнхээс ч илүү болох болно!

Далавчит Лууны Гэр бүлийн өвөг дээдсийн сургааль дээр, энэ хэзээ байх нь хамаагүй, гэр бүл дотор дайны ухааны төлөв байдал нь маш өндөр. Хэрвээ тэнд ямар ч цэнхэр эсвэл номин ногоон сүнсний тойрон байхгүй бол гэр бүл ямар ч дэмжсэн оролдлого үзүүлдэггүй ба тэдний гэр бүл дэх албан тушаал маш чухал. Ийм учраас зөвхөн гоц ухаантан л гэр бүлийг оргилийн оргилд хүргэх боломжтой!

Сяо Нин Арь зөвхөн ногоон сүнсний тойронтой байгаа ч, түүний сүнсний бүрдэлт нь ногоон сүнсний тойронд идэвхижих боломжтой, бүр хөх сүнсний тойроноос ч ховор! Учир нь түүхэнд, тэнд олон хөх сүнсний тойронтой чөтгөрийн сүнснтэн байдаг; гэсэн хэдий ч, тэд бүгд тодорхойгүй. Зөвхөн тэдний арав нь алтан зэрэглэлээс дээших зэрэглэлд хүрч чадсан.Огт өөр нэгэн тэдгээр сүнсний бүрдэлтийн биелэлтэд хүрч чадсанаас хойш сүнсний бүрдэлт нь алтан зэрэглэлээс доош байх боломжгүй!

Нэг удаад л гэр бүл залуу үеийн гишүүнээ гоц ухаалаг гэдгийг нотолоход,  гэр бүл бүхэлдээ бүхий л аргаар супер ухаалаг нэгнийхээ замыг засаж өгөх хэрэгтэй!

Ахмадуудын бүлэг нэг нэгэнрүүгээ харж бүр Сяо Юнь Фөн эсэргүүцдэг 2 ахмадууд ч түүнийг эргэлзээгүй хүлээн зөвшөөрлөө.

“Нин бол зөвхөн хүрэл зэрэглэлийнх ба аль хэдийн сүнсний бүрдэлтийн боломжтой байна. Түүний ирээдүйн амжилт ер бусын байх болно!”

“Гэрийн Мастерт баяр хүргэе, Нин-д баяр хүргэе. Бидний Далавчит Лууны Гэр бүлд эцэст нь энэ өдөр ирлээ!”

Бүр Сяо Нин Арь-ийг хэдэн ахмадууд Нил Ягаан Манан Өвсийг буцаан авахыг анхнаасаа хүссэн хэдэн ахмадууд ч нүүрэндээ таатай инээмсэглэл тодруулан түүнийг магтсан үгсийг хэлэхгүй байж чадсангүй! Сяо Нин Арь-ийн харуулсан чадвар үнэхээр цочирдом гайхалтай байлаа. Хэн ч Сяо Нин Арь-ийг ийм хэмжээнд хүртэл дэвшиж чадна гэж төсөөлөөгүй.

Хэдэн ахмадуудын магтаалын үгсийг сонссон, Сяо Юнь Фөн тухтай байдлыг мэдэрч хөхрөв.

“Ариун Гэр бүлтэй тохирсон хуримын гэрээг яах вэ?” Сяо Еи бувтнав. Сяо Юнь Фөн-ийн хувьд зөвхөн ганц охинтой, хэрвээ Сяо Нин Арь Ариун гэр бүлийнхэнтэй гэрлэлвэл, Сяо Еи гэрийн мастерийн байр суурийг эзэмших боломжтой болно. Гэхдээ одооны, энэ тохиолдолыг тэр хүлээж байгаагүй.

“Сяо Еи, бид өөрсдийн гэр бүлээ буцааж авч чадах өөрсдийн ганц залуу үеийн гоц ухаантанаа Ариун гэр бүлд өгөх ёстой юу?” Нэг ахмад хариулав. Хэрвээ Сяо Нин Арь Ариун Гэр бүлд бэрээр орвол, тэгээд тэр Ариун Гэр бүлийнхний гишүүн болох ба Далавчит Лууны Гэр бүлд ямар ч хамааралгүй болох болно. Тиймээс, тэд мэдээж тийм зүйл хийж чадахгүй.

Сяо Еи анхнаасаа хэдэн ахмадуудыг Сяо Юнь Фөн-ийн гэрийн мастерийн байр суурийг булаан авахаар цуглуулсанаас хойш хямралыг мэдэрлээ. Гэхдээ Сяо Нин Арь-ийг өөрийн чадвараа ил гаргасаны дараа, үүний учраас тэдгээр бүх хөгшчүүл Сяо Юнь Фөн дагах болно.

“Сяо Нин Арь-ийн бидэнд авчирсан сайн мэдээг, бид хэрхэн Нил Ягаан Манан Өвстэй харьцуулж болох билээ?” Өөр нэг ахмад инээд алдав.

Сяо Нин Арь Ахмадуудын хандалга гэнэт өөрчлөгдсөнд бага зэрэг гайхширав. Өмнөхөн л бачимдсан сэтгэл хөдлөлтэй байсанд, түүний сүнсний хүч санамсаргүйгээр суллагдсан, учир тэр үнэндээ сүнсний бүрдэлтийн зэрэглэлд хүрсэн. Хэрвээ энэ  нь [Аянгат Далавчит Лууны Техник] байгаагүй бол, Сяо Нин Арь өөрийн сүнсний тойрон дох хүчирхэг чадвараа шууд суллах боломжгүй байх байсан!

Бүр [Аянгат Далавчит Лууны Техник]-ээр дадлагажсан ч, сүнсний бүрдэлтийн боломж маш бага. Сяо Нин Арь-ийг сохорсон биш завшив хэмээн үзэж болно.

Сяо Нин Арь Не Ли-д бүр ч илүү талархав. Хэрвээ тэр байгаагүй бол, Сяо Нин Арь түүний одоогийн байдал үүнтэй адил байх үгүйг мэдэхгүй.

“Ариун гэр бүлийн хувьд, бид одоогоор тэднийг гомдоож болохгүй. Сүй тавилт болоход одооноос 2жилийн хугацаа байна, тэгэхээр бид эхлээд үүнийг чиглүүлэх хэрэгтэй, санаа зовох хэрэггүй!” Сяо Юнь Фөн бахархалтайгаар хөрхөв. Тэр гэрийн мастер хэдий ч, хэдэн ахмадуудын хараан дор байгаа. Нин түүний урмыг хугалаагүйгээс хойш тэр өнөөдөр эцэст нь гүнзгий амьсгаа авч чадах нь.

“Нин, чиний одоогийн сүнний хүч хэр байна?” Сяо Юнь Фөн асуув.

“Сүүлд намайг шалгахад, 105 байсан.” Сяо Нин Арь хариулав. Сүнсний хэлбэржилтийн дараа, түүний сүнсний хүч ихээр өссөн байгаа харагдсан.

“Сүнсний болорыг аваад, үүнийг шалга!” Сяо Юнь Фөн инээвхийлнэ.

Сяо Нин Арь сүнсний болорыг аваад сүнсний хүчээ сүнсний болорлуу шилжүүлэв. Сүнсний болор илүү бүр илүү нүд гялбам тодорч, аянга салхины сонсогдож болохоор намуухан дууг гаргав.

Гэхдээ Сяо Юнь Фөн болон бусад нь зөвхөн сүснсний хүчний бат бэх байдалд анхаарлаа төвлөрүүлэн харлаа.

“Сүнсний хүч 362?!” Сяо Юнь Фөн болон бусад нь аль аль нь гайхширан дуу алдав.

Хэдэн өдрийн өмнө, Сяо Нин Арь-ийн сүнснйи хүч зөвхөн 105 байсан бас хэдхэн өдрийн дотор 365д хүрлээ? Аль хэдийн 3одтой хүрэл зэрэглэл?

“Сүнсний бүрдэлтийн гоц ухаантан байхыг ухаарахад үнэхээр зохисттой!” Ахмадуудын бүлэг бүгд гайхширан маш их баярлана, зөвхөн Сяо Еи л баргар байв.

Сяо Нин Арь ч мөн үр дүндээ гайхширав. Тэр хэзээ ч сүнсний хүчнийхээ дэвшилтийг ийм хурдацтай байна гэж төсөөлөөгүй. Ийм байхад, гэр бүлийн ахмадууд  түүнийг Ариун гэр бүлд бэрээр оруулахад ахин төвлөрөхгүй байх болно. Не Ли-ийн өгсөн бүхний тухай ахин бодов. Не Ли-ийн түүнд хийж өгсөн бүх зүйлсийн тухай буцаан бодоход, тэр сэтгэл доторх аяттайхан мэдрэмжээ мэдрэхээ больж чадсангүй.

Сяо Нин Арь нударгаа чангаар атгалаа Тэр үргэлжлүүлэн мэрийх ёстой! Зөвхөн хангаллтай хүчтэй байснаар тэр Ариун Гэр бүлийн дарамтан дор эрхшээлээс салах болон Шэнь Фэй-тэй гэрлэхийг цуцлах боломжтой болно!

Нам гүмхэн шөнө.

Не Ли одоогоор завьлан суух зуураа дадлагажина. Аажмаар бясалгалын байдалд шилжиж, түүний сүнсний тойрон ч мөн маш тайван байдалд оров.

[Тэнгэрлиг Бурханы Техник] идэвхижин, тэнгэр газрын энергүүд Не Ли-ийн биеийг тойрон нийлэх болов. Түүний сүнсний хүч тасралтгүйгээр өссөөр байв.

Намуухан шивсээ салхи эсгэрнэ, тэр шөнө улам бүр нам тайван амгалан болов.

Не Ли-ийн удирдлага дор, сүнсний хүч түүний биеийг тойрон ниснэ. Биеийн бүх булчингууд нэгэн хэмнэлд чичирж хүчирхэгжин өснө, яг л ятгын чавхадасыг татсаны дараах шиг. [Тэнгэрлиг Бурханы Техник]-н нөлөөний улмаас, сүнсний хүч болон биеийн хүчээ өсгөн хамтад нь дадлагажих боломжтой

Не Ли шөнө дундаас хойш бэлтгэлээ зогоов. Тэр сүнсний хүчээ хангалттай хүчирхэг болтол хийх байсан, өөрөөр шөнө дунд дадлагажих нь сөрөг нөлөөтэй учраас.

Тэр сүнсний болор аваал сүнсний хүчээ шалгаж эхлэв. Түүний сүнсний хүч аль хэдийн 82т хүрчээ. Хэдхэн өдрийн доторх дадлагажилтын үр дүн маш сайн байна.

Алсаас харахад , тэнд хэдэн сүүдэр нааш цааш ярилцана. Тэнд ажиглалтын байрлалд дүүрэн хүмүүс байв.

Гэнэт , хачин үнэр нааш ирж, энэ нь ямар нэг төрлийн чөтгөрийн мангасуудын үнэр шиг мэдрэгдэв. Не Ли-ийн царай сонор аван тэр бослоо.

Хэрвээ буудалласан газар чөтгөрийн араатнуудын дайралтад өртвөл асуудал үүснэ!

Не Ли яаравчлан босоод ойн гүнрүү алхалаа.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

 

Advertisements

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [26]-Сүнсний бүрдэлт”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s