Чөтгөр бурхдын домгууд [25]-Далавчит лууны гэр бүл

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Бүлэг хүсүүс гудамжинд алхана, Е Зы Юнь болон Не Ли тэдний ард алхана.

“Чи хэзээнээс Чэнь Лин Зянь-г мэддэг болсон юм?” Е Зы Юнь асуув. Не Ли-г харж, тэр Не Ли-г мэдэхийг хичээж байх шиг санагдлаа.

“Би түүнийг тийм ч сайн мэдэхгүй, бид зөвхөн нэг удаа л номын санд ярилцсан.” Не Ли мөрөө хавчив.

“Бас тэр үнэнгээсээ чамайг нэгдэхийг зөвшөөрсөн гэж үү?” Е Зы Юнь гайхширсан байв. Чэнь Лин Зянь болон түүнийг багын танилууд гэж авч үзэж болно. Тэд нэгнийнээ багаасаа мэднэ. Тэднийг хоорондоо ойр дотно байсан гэхгүй ч, тэдний харилцаа муугүй л байсан. Чэнь Лин Зянь-ий бардам зан үеийнхнийгээ ховорхон хараандаа авдаг. Мэдээж, Чэнь Лин Зянь залхмаар залуу биш, өөрөөр бол, Е Зы Юнь түүнд санаа зовохгүй байж болно.

Не Ли-ийн бүх нууцуудын талаар бодоход, Е Зы Юнь бүхнийг ойлгов. Тэр Не Ли-г Чэнь Лин Зянь-ийг ятгахад ямар арга хэргэлсэнийг мэдэхгүй хэдий ч Не Ли маш авхаалжтайгаас хойш, түүнд хэцүү зүйл гэж үгүй.

Не Ли болон Е Зы Юнь-ийг хэрхэн зугаатайгаар ярилцан хөхрөлдөн байхыг харахад, энэ бараг л Шэнь Юэ-г галзууртал нь атаархуулж байв.

Түүний харж байгаагаар, Е Зы Юнь зөвхөн түүнтэй л хамт байхдаа инээмсэглэж байна!

Не Ли магадгүй түүний байрыг булаачихлаа!

Не Ли үхэх ёстой! Шэн Юуэ-ийн байдал хэрцгий болж солигдлоо.  Зэлүүд газарлуу явсаны дараа, Не Ли Яруу Алдрын хотруу буцна гэдэгтээ бууж өгөх болно! Гэхдээ энэ асуудлыг бусад хүмүүс мэдэх ёсгүй, ялангуяа Е Зы Юнь. Шэнь Юэ Ниэ Ли-г яаж зохицуулахаа аль хэдийн дотроо бодсон.

Яруу Алдрын хотыг бүлэг хүмүүс орхилоо, Гэгээн Өвөг дээдсийн уулс дах бартаат замаар өгслөө.

Эртний Орхид Хотын Балгасруу аялахад 5аас 6-н хоногыг авна. Энэ нь зэрлэг байгальд амарч байхад тэд Чөтгөрийн Араатны дайралтад өртөх боломжтой байсаар байгаа гэсэн үг.

Гэхдээ Не Ли-д түүний өмнөх амьдралын аюултай зүйлстэй холбогдсон туршлагаас үүдсэн байгалийн нарийн зөн совин байгаа. Одоогийн тэр хараахан хүрэл зэрэглэл хүрээгүй. Хэдий ч энгийн чөтгөрийн араатнууд түүнд хор хүргэх боломжгүй. Тэдний явж байгаа замыг аюулгүй зам гэж дурьдаагүй.

Тэдгээр 37 хүмүүс дунд 6 нь харьцангуй сайн мөнгөн зэрэглэлийнх ба үлдсэн нь ихэвчлэн 3одтой хүрэл зэрэглэлээс дээш.

Бүр Е Зы Юнь 1 одтой хүрэл зэрэглэлд хүрсэн. Тиймээс бүлэг дотор хамгийн сул хүчтэй нь зөвхөн Не Ли болон Шэнь Юэ.

Гэсэн хэдий ч, Е Зы Юнь-ний 1 одтой хүрэл зэрэглэлд хүрсэн гэсэн мэдээг бусдад дэлгээгүй, тэгэхээр бусад нь хараахан үүнийг мэдэхгүй байгаа.

Уулын бартаат замаар 10 цаг алхасны дараа. Шөнө дөхөхөд бүлэг тэгш өргөн талбайд ирэв. Чэн Линжиан эргэн тойрныг ширтэнэ. Тэдгээр өндөр моднуудтай газар сайн нуугдаж болохоор байсан ба тэр хэллээ ” Өнөөдөр, Бид энд буудаллана!”

Шэнь Юэ Е Зы Юнь-ний зүг очоод хэлэв “Зы Юнь, яагаад бид майхнаа хамт барьж болохгүй гэж? Тэгвэл би чамайг хамгаалж чадна.”

“Хэрэггүй ээ!” Е Зы Юнь-ний цасан цагаан царай дургүйцлийн ул мөрийг харуулна. Тэр Шэнь Юэ-тэй хамт амрахыг хүссэнгүй. Сүүлийн явдалаас хойш, Шэнь Юэ-ийн талаарх түүний бодол муугаас хамгийн мууруу буурсан.

Е Зы Юнь хэдэн охидуудтай цуг майхнаа байрлуулахаар талбайг сонголоо. Не Ли Е Зы Юнь-тай хамт майхнаа барих хүсэлтэй байсан ч, тэр Шэнь Юэ шиг тоомжиргүй асууж зүрхлэхгүй. Тиймээс, Не Ли яг модны сүүдэр доорх тусгаарлагдмал газрыг олов.

Шөнө талдаа орсон байхад ойгоос шавьжнуудын тэсрэх дуу сонстов.

Түүний бодолууд хөвөрч, Не Ли өнгөрсөнөө эргэн саналаа. Өөрийн гэр бүлээ хэр байгаад гайхширна. Тэр өөрийн эцэг эх болон хамаатнууд дээрээ удаан хугацаанд буцан очиж зочилоогүй, тэр мэдрэмжээ тэвчсээр байгаа. Гэгээн Оддын Сургууль бол дотуур байртай сургууль, Томоохон Гэр бүл болон Язгууртан гэр бүлийн гишүүдээс бусад нь нууцаар гэрлүүгээ буцвал шийтгүүлнэ. Цаашилбал, түүний гэр бүл түүнийг сургуулиасаа  зугтаж ирсэнийг мэдвэл, тэд ч мөн түүнийг хүндээр шийтгэнэ.

Зөвхөн 2 сарын дараахь шалгалтын дараа л сурагчид нэг сарын хугацаанд эсвэл гэрлүүгээ буцаж тэдэнтэй дахин уулзах нэгдэх боломжтой.

Яруу Алдрын хотын сүйрлээс өмнө, Не Ли-ийн гэр бүл эдийн засгийн бага зэргийн хатуу хүнд нөхцөлд байсан ч , тэд өдөр өдрөөр болгосоор байсан.

Яруу Алдрын хотын сүйрч буй дүр зургийн талаар бодоод, Не Ли нударгаа чангаар атгав. Зөвхөн хэдхэн жилийн дотор, Яруу Алдрын хот Чөтгөрийн Мангаснуудын улангассан дайралтад өртөнө. Тэр энэ зүйлийг тохиолдохоос өмнө мэдээж супер шинжээч болох ёстой, наад зах нь хар алтан зэрэглэл эсвэл бүр домгийн зэрэглэл. Яруу Алдрын хотыг сүйрлээс аврахад түүний хийж чадах зүйл зөвхөн энэ.

Тиймээс, цаг маш давчуу байна мөн тэр өөрийн төлөвлөгөөнийхөө дагуу явахыг хүсэж байлаа; шат шатаар өөрийгөө ахиулна.

Дараагийн зүйл нь түүний хийх хэрэгтэй зүйл нь Сүнслэг Гэрлийг авах! Сүнслэг Гэрэлний учир нь түүний ирээдүйн бэлтгэлд чухал нөлөөтэй.

Не Ли модны сүүдэрт сууж, өөрийн сүнсний тойрноо идэвхижүүлэв. Түүний сүнсний тойрон дотор ямар нг зүйл нуугдаж байгаа мэт санагдах, учир Не Ли үүнийг маш их сониучирхаж байв. Түүний өмнөх амьдралд, тэр өдийг хүртэл дадлагажихдаа ийм төрлийн зүйлийг мэдэрж байгаагүй, гэхдээ одоогийн Не Ли-ийн бясалгалтайгаар, тэр өөрийн сүнсний тойроноо гүнзгий судлах боломжгүй.

Тэр сүнсний тойрон төрөлхийн манантай,жинхэнэ бодит хэлбэргүй. Не Ли-ийн сүснний хүчний бэхжилттэйгээр, сүнсний тойроноос бүдэгхэн цэнхэр гэрэл гэрэлтэж, удаанаар бөөрөнхий хэлбэрт хувирав.

Бясалгалын гүн болон сүнсний хүчний бэхжилттэйгээр, сүнсний тойронгийн хэлбэр [Тэнгэрлиг Бурханы Техник]-ийн хувьд аажмаар өөрийн үүргээ гүйцэтгэн зарим өөрчлөлтийг эхлэнэ.

Үхлийн чимээгүй шөнө.

Одоо, Яруу Алдрын хот дах Далавчит Лууны гэр бүл.

Энэ үед, Сяо Нин Арь чимээгүйхэн цонхоор ширтэн зогсоно. Үд дунд, тэр Не Ли-ээс хэсэг хугацаанд явж байгаа, мөн түүнийг гэртээ сайн амрах түүнчлэн түүнд эмийн жор өгсөн захиа хүлээн авсан. Хоёр удаа Не Ли-ээр иллэг хийлгэж мөн  [Аянгат Далавчит Лууны Техник]-ээр дадлагажсаны дараа, түүний өвдөлт илүү дээр болсон. Тиймээс багахан хугацаанд ямар ч асуудалгүй байх болно.

Дараа нь, Сяо Нин Арь Не Ли-г Чэнь Лин Зянь-ий бүлэг болон Не Ли-тэй хамт явж байгааг мэдсэн. Сяо Нин Арь гомдолийг мэдэрсэн. Яагаад Не Ли түүнийг авж яваагүй юм бэ?

“Хатагтай, Мастер таныг Гол Танхимд ирхийг асуусан!” Шивэгчин яаран гүйн ирж, санаа зовсон өнгөтэй хэлэв.

Сяо Нин Арь хөмсөгөө атиралдуулан, юу болсоныг мэдэхгүй байв. Тэр босон Гол Танхимруу алхалаа.

Далавчит Лууны Гэр бүлийн Гол Танхим.

Далавчит Лууны гэр бүлийн гэрийн мастер, Сяо Юнь Фөн, одоогоор Гол Танхим-ийн урд сууна. Хажуугийн хоёр эгнээгээр нийт зургаан дундаж насны эрчүүд сууна. Тэд бол Сяо Юнь Фөн-ийн үеэлүүд мөн Далавчит Лууны гэр бүлийн ахмадууд.

“Аав аа, та яагаад намайг хайгаав?” Сяо Нин Арь хэлэв, Сяо Юнь Фөн-ий зүг бага зэрэг бөгтийн харцаа зургаан ахмадуудруу шилжүүлэв.

“Бид чамайг дуудсаны учир нь энд чамаас асуух зүйл гарсан юм.” Сяо Юнь Фөн-ий царай бага зэрэг сэтгэл дундуур байв. Сяо Нин Арь энэ нь хэдэн авга ах нараас л болсоныг байх ёстойг мэднэ. Далавчит Лууны Гэр бүлийн гэрийн мастер болсоноос хойш, гурван авга ах нь Сяо Юнь Фөн-тэй сайнгүй байгаа.

Ахмад Сяо Еи хажууд сулхан хөхрөөд,” Зээ дүү Нин, Би хэсэг хугацааны өмнө, чамайг Нил Ягаан Манан өвснөөс маш их хэмжээг олж авахын тулд их хэмжээний мөнгийг төлсөн гэж сонссон. Одоо Нил Ягаан Манан Өвсний үнэ аль хэдийн хэдэн зуу дахин нэмэгдэж тэнгэрт тулсан, би тэдгээр Нил Ягаан Манан Өвсний үнэ хэдэн зуун саяд хүрнэ гэж айж байна. Тийм их Чөтгөрийн Сүнсний Зоостойгоор, бидний Далавчит Лууны Гэр бүлийн эргэн ирэлт удахгүй болно. Зээ дүү Нин гэр бүлдээ асар их хувь нэмэр орууллаа, жинхнээсэ бидний Далавчит Лууний Гэр бүлийн азын од!”

Сяо Еи-ийн үгийг сонссон, Сяо Нин Арь юу болоод байгааг ойлгов. Сяо Еи хаа нэгтэйгээс түүнийг их хэмжээний Нил Ягаан Манан Өвс худалдаж авсаныг сонсож, тэгээд тэр Нил Ягаан Манан Өвснийг авахаар, түүний аавыг дарамтлахаар ирсэн байна!

Энэ асуудлын тухай, Сяо Юнь Фөн мэдээжийн хэрэг сэтгэл дундуур байв. Хэр их Нил Ягаан Манан Өвс Сяо Нин Арь худалдан авсан нь хамаагүй, энэ асуудал гэр бүлтэй хамаарагүй. Энэ бол Сяо Нин Арь-ийн хувийн асуудал! Тиймээс, Нил Ягаан Манан Өвс гэр бүлтэй холбоотой юуг ч шийдэж чадахгүй!

Гэхдээ Сяо Еи бууж өгөхгүй, Сяо Нин Арь-ийг тайлбар өгөхийг хүсэж байгаа.

Сяо Нин Арь бардамналтайгаар зогсон, төв царай гарган хэлэв, “Сяо Еи Ахмад, би өөрийн мөнгөө Нил Ягаан Манан өвсийг худалдан авахад зарцуулсан, энэ гэр бүлийн асуудал биш. Үгүй гэж үү? Эсвэл Сяо Еи Ахмадын худалдан авсан ургамал болон хуягийг гэр бүлийн асуудалд оролцуулах хэрэгтэй юу?”

“Чи…” Сяо Еи ихэвчлэн дөлгөөхөн байдаг Сяо Нин Арь түүнийг ийм ширүүнээр няцаана гэж хэзээ ч бодсонгүй.

Сяо Еи-ийн мэдэхгүй байгаа зүйл бол Сяо Нин Арь-ийн гэр бүл дэх байдал үргэлжид хүлцэнгүй байсан. Гэхдээ Ниэ Ли-тэй холбогдсоноос хойш, Сяо Нин Арь-ийн сэтгэлд бага зэрэг нарийн өөрчлөлтүүд гарсан. Ниэ Ли түүнд нэг зүйлийг ойлгох боломж олгосон: Шударга бус зүйл тохиолдвол босоод тулалдах хэрэгтэй!

Сяо Юнь Фөн Сяо Нин Арь-ийн үгийг сонссоны дараа илүү тааламжтай байдлыг мэдрэв. Тэр тэгээд Сяо Еи-рүү хараад хэллээ “Сяо Еи , Нин-ийн хэлсэн зөв, би үүнийг гэр бүлийн үүрэг биш гэж итгэж байна!”

Сяо Еи бууж өгөлгүй үргэлжлүүлэн “Энэ асуудалыг энгийн асуудлуудтай харьцуулж болохгүй, тэдгээр Нил Ягаан Манан Өвсний үнэ цэнэ хэдэн зуугаад сая эсвэл бүр тэрбум Чөтгөрийн Сүнсний Зоос хүрнэ. Энэ нь гэр бүлийн хямралыг ихээр бууруулж мөн Ариун гэр бүлээр дахин удирдуулах хэрэггүй болно.” Сяо Еи Сяо Нин Арь-ийг харж, дүр эсгэн ” Хэрвээ Нин гэр бүлд Нил Ягаан Манан Өвсөөр хувь нэмэр оруулвал, Зээ дүү Нин Шэнь Фэй-тэй гэрлэх хэрэггүй болно!”

Үнэндээ бол, Сяо Еи ийм зүйлийг бодоогүй, Сяо Нин Арь-ийг Нил Ягаан Манан өвсөнд ямар нэг зүйл шийдэхээс өмнө татгалзуулж луйвардах санаатай байгаа. Шэнь Фэй-тэй гэр бүл болох үгүй нь, түүний шийдвэрт хамааралгүй, гэхдээ Ариун гэр бүлд хамааралтай.

Үлдсэн таван ахмадууд ч мөн Сяо Еи-ийн саналыг зөвшөөрөв. Хэрвээ Нил Ягаан Манан өвс Сяо Нин Арь-ийн гарт байвал, энэ тэдэнд ямар ч хамааралгүй байх байсан. Гэхдээ хэрвээ энэ нь гэр бүлд хувь нэмэр оруулах бол гэр бүл даяар үүний үр ашигийг хүсэх болно. Бүр ихэвчлэн Сяо Юнь Фөн-ийн талд зогсдог хоёр ахмад ч адил бодолтой байв.

Нөхцөл байдлыг харсан, Сяо Юнь Фөн Сяо Нин Арь-ийг гэмшингүйгээр харж санаа алдав.

Сяо Нин Арь сэтгэлдээ буруутгалт мэдэрлээ. Гэр бүлд бэрхшээлтэй зүйл тулгарах бүрт яагаад тэр золиослогдох хэрэгтэй гэж? Хэзээ бусад нь явдаг байсан юм? Азаар Ниэ Ли аль хэдийн түүнээс Нил Ягаан Манан Өвснүүдийг авсан. Сяо Нин Арь шийдэмгий өөртөө итгэлтэйгээр хэлэв, “Эдгээр Нил Ягаан Манан Өвсийг найзынхаа нэрийн өмнөөс авсан, мөн Нил Ягаан Манан Өвсөний үнийг тэнгэрт хадахаас өмнө бүгдийг түүнд өгсөн. Тэр аль хэдийн тэдгээр Нил Ягаан Манан Өвсийг авсан мөнгийг надад буцаан өгсөн, тиймээс Нил Ягаан Манан Өвс аль хэлийн миний хэрэг биш болсон!”

“Юу?” Шиао Еи-ийн царай нэн даруй дахин муухай болон хувирав.

Сяо Юнь Фөн Сяо Нин Арь-рүү харж асуув, “Нин, энэ үнэн гэж үү?”

“Тийм ээ.” Сяо Нин Арь толгой дохиод тайвнаар хариулав “Энэ бол үнэн. Нил Ягаан Манан Өвс аль хэдийн миний гарт байхаа больсон!”

Сяо Еи-ийн царай барайж, хэлэв “Чиний найзын нэрийг хэн гэдэг юм бас түүний ард хэн байгаа юм?”

“Би түүнд нууцыг хадгална гэж амалсан!” Сяо Нин Арь ёслол төгөлдөрөөр хэллээ, тэр мэдээж Не Ли-ийн нэрийг бусдад илчлэхгүй. Тэр аль хэдийн шийдсэн, хэр их дарамтан дор байсан ч хамаагүй, тэр Не Ли-ийн нууцыг хадгалах болно.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [25]-Далавчит лууны гэр бүл”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.