Чөтгөр бурхдын домгууд [24]-Замд гарах

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Энэ үед Ду Зө, Лү Пиао болон бусад нь яаран нааш ухасхийв.

“Шэнь Юэ, чи үнэхээр жигшмээр юм. Не Ли-г зургаан хүнээр хүрээллүүлсэн байна!” Ду Зө шударга бус зүйлд эгдүүцэнэ. Не Ли-д ямар ч асуудалгүй байдал намжсаныг харлаа. Не Ли маш золгүй байгаа дүр эсгэсэн ч, үнэндээ тэр ямар ч гэмтэл аваагүй.

Холоос харж буй бөөгнөрсөн сурагчид ч мөн Шэнь Юэ-ийн үйлдэлийг шүүмжлэв.

“Би түүнд юу ч хийгээгүй!” Шэнь Юэ няцааж байхдаа сэтгэлээр унав. Тэр тайлбар нь хүн бүрийн шүүмжлэлийг авав.

Не Ли харцаа өөрийн бүлэг болон Лү Пиао-руу шилжүүлэхэд, Лү Пиао гэнэт ойлгов.

“Зөндөө хүмүүс Не Ли-г зодож байхад, энэ яаж зүгээр байх юм? Чи надад зодуулахыг хүсээ юу?” Лү Пиао бардамалтайгаар хашгична, “Шэнь Юэ, чи өмнө нь тангараглаж зүрхэллээ гэж үү? чи өөрийн туслахуудаа Не Ли-г үхтэл нь зодохоор явуулаагүй гэж үү? Бүр чи үүнийгээ үгүйсгэхийг хүссэн ч, олон сурагчид чиний хэлсэнийг сонссон!”

“Би тэгэж хэлээгүй, гэхдээ би жинхэнээсээ тэгээгүй…” Шэнь Юэ өөрийгөө зөвтгөхийг зовнилтойгоор хичээнэ.

Сяо Нин Арь болон Е Зы Юнь хоёул Шэнь Юэ-г жигшилтэйгээр харна. Тэр үнэнгээсээ хэн нэгнийг сургууль дээр хөнөөхийг оролдлоо гэж үү? Тэр маш цадиггүй юм! Шэнь Юэ-ийн талаар Е Зы Юнь-ний бодол маш ихээр доошлов.

Тэр үнэнийг хэлсээр байна. Тэр өөрийн туслахууддаа Ниэ Ли-г үхтэл нь зод гэж хэлсэн ч тэр зүгээр л санамсаргүйгээр хэлсэн. Сургууль дээр хэн нэгнийг алахыг бол тэр огт хийж зүрхлэхгүй. Хэрвээ тэр үүнийг хийсэн бол бүр Ариун гэр бүл ч түүнийг хамгаалах боломжгүй болно!

Гэхдээ бусдын хувьд эдгээр хэрцгий үгнүүдийг сонсоход, утга нь мэдээж ижил байхгүй!

“Е Шөн Дэд Захирал ирлээ!”

“Не Ли, би өнөөдрийн ялагдлаа хүлээн зөвшөөрлөө, чи болгоомжтой байсан нь дээр шүү!” Шэнь Юэ үг хаяв. Тэгээд тэр болон түүний туслахууд тэндээс зугтлаа.

“Не Ли, чи зүгээр үү?” Сяо Нин Арь санаа зовсон түгшсэн царай гарган, Нз Ли-ийн гараас атгав.

“Би өчүүхэн гэмтэл авсан, их ноцтой биш ээ. Азаар та нар хурдан ирлээ.” Не Ли Сяо Нин Арь болон Е Зы Юнь-ийг инээмсэглэн харах зуураа хэлэв.

Сяо Нин Арь шинэ техникээр дадалагажсаны дараа. Түүний царай зүс болон арьс нь хамаагүй дээр болсон. Өмнөхтэй харьцуулахад илүү үзэсгэлэнтэй, үгээр хэлхийн аргагүй сэтгэл татам байдал түүнээс цацрана. Е Зы Юнь-ний хувьд, тэр ч мөн илүү үзэсгэлэнтэй, гоолиг, цэмцгэр, дур булаам болсон.

Хоёр үзэсгэлэн гоонууд, баруун зүүн талд нэг нэгээрээ зогсоно, тус тусын гоо сайхан нь нөгөөдөө үл ялагдана.

Сяо Нин Арь-ийг Не Ли-д санаа зовж байхыг харсан, Е Зы Юнь-нд сонин мэдрэмж төрөв.

“Чиний зүгээр байгаа нь сайн хэрэг.” Е Зы Юнь эв хавгүйхэн инээв.

Тэр дүр зургыг харсан, хүрээлэн зогсож буй хөвгүүд тайван байж чадсангүй. Хэрвээ тэд зодуулаад 2 сахиусан тэнгэрийн дунд зогсож байсан бол хичнээн сайхан байх бол. Хүрээлэн буй охид ч мөн эхний удаа л Не Ли-г маш царайлаг гэж ажиглалаа. Тэд Не Ли-г ширтэхээ больж чадсангүй, Не Ли-ийн амтанд улам бүр илүү орж байгаагаа мэдэрлээ. Не Ли-г сахиусан тэнгэр Нин болон Зы Юнь-тайгаар маш алдартай байгаад гайхаад байх юм байхгүй.

Зарим хөвгүүд Не Ли-г улам илүү үзэн ядаж эхлэв, сахиусан тэнгэрүүдийн нэгийг л булаахад хангалттай байхад бүр тэдний хоёрыг булаачихлаа! Энэ үнэхээр тэвчихийн аргагүй, яагаад тэр Шэнь Юэ-д зодуулаад үхчихсэнгүй вэ? 2 үзэсгэлэн гоог харахад, тэдний Не Ли-г гэсэн сэтгэл хол алдуурчээ.

Үзэсгэлэнт Е Зы Юнь Не Ли-ийн хажууд байхыг харсан, Сяо Нин Арь сэтгэл доторх хямарч буй мэдрэмжээ больж чадсангүй. Тэр Не Ли-г Е Зы Юнь-ыг сонирхдогийг мэднэ, гэхдээ тэр өөрийн хүчтэй дотоод мэдрэмжээ таслан зогсоож чадахгүй байв. Не Ли бол түүний сэтгэлд хүрсэн анхны хөвгүүн. Тэр өөрийгөө л зөвхөн Не Ли-н чадварыг анзаарсан гэж бодсон, тиймээс, тэр удаанаар Не Ли-ийн харцийг өөрлүүгээ эргүүлж чадна. Гэсэн хэдий ч тэр хэзээ ч бодоогүйгээр, Не Ли болон Е Зы Юнь бие биенээ сайн мэддэг болсон юм шиг санагдана.

“Не Ли, би чамайг анги руу буцахад туслья, Би чамд өглөөний цай авчирсан.” Сяо Нин Арь Не Ли-г түшихийн зэрэгцээ уянгалаг хоолойгоор хэлэв. Түүний цээжний урдах жижигхэн товойсон хэсэг Не Ли-ийн гарыг шахав.

Тэр Зөөлнийг мэдрэхэд, Не Ли уруу татагдан асуултыг эсэргүүцэж чадалгүй, эв хавгүйхэн Е Зы Юнь уруу харж, “Зы Юнь, би…”

“Асуулал шийдэгдсэнээс хойш, би явах хэрэгтэй!” Е Зы Юнь түүнийг сонсоогүй дүр үзүүлж, эргэж хараад явав. Тэр энэ ямар хачин мэдрэмж байсныг хэлж чадахгүй. Тэр хараахан Не Ли-д дурлах түвшинд хүрээгүй, гэхдээ тэр Сяо Нин Арь болон Не Ли-г хэр дотно байгааг хараад яагаад түүний сэтгэл тавгүй байсаныг мэдэхгүй.

“Мөн энэ миний хэрэг биш,” Е Зы Юнь бувтнав. Не Ли болон Сяо Нин Арь өөрсдийн хүссэнээ хийж чадна.

Ду Зө болон Лү Пиао эрхий хуруугаа гозойлгож байх зуураа нууцлагаар инээмсэглэв. Не Ли үнэхээр чадварлаг юм, тэр ангийн 2 сахиусан тэнгэртэй ойртож чадлаа. Е Зы Юнь-д тйим ч их хариу үйлдэл байгаагүй ч, Не Ли-г Шэнь Юэ-ийн туслахуудад зодуулахад, түүний санаа зовсон байдал нь хуурамч биш байсан.

Холхон бөөгнөрсөн хүмүүсийн дундах, Шэнь Фэй-ийн царай баргар болов. Сяо Нин Арь-ийг Не Ли-д хэрхэн тусалж удаанаар явж байхыг харлаа.

“Тэр миний эмэгтэйтэй холбогдон Ариун гэр бүлийн эсрэг босож зүрхэллээ гэж үү? Чи зүгээр л амьдарлаас уйдсан бололтой!” Шэнь Фэй-ийн хатуу нударганаас шаржигнасан чимээ сонстоно. Тэр бол Шэнь Юэ-ийн том ах,  аль хэдийн мөнгөн зэрэглэлд хүрсэн. Тэр Ухаалаг Чөтгөрийн Сүнстэний ангид суралцдаг, тиймээс тэр Не Ли-г харж байгаагүй.

Гэхдээ саяхан болсон үйл явдалаас харахад, Не Ли-ийн байр суурь аль хэдийн Ариун гэр бүлийн эсрэг бүрэн зогссон байна.

Ангид буцаж ирэхэд, Сяо Нин Арь хүсээгүй байсан ч, Не Ли түүний 100.00 чөтгөрийн зоос буцааж өгөв. Одоо Не Ли-ийн хувьд. 100.000 чөтгөрийн зоосийг бол их юманд тооцохгүй. Нил Ягаан Манан өвсний хувьд зарагдсан хэвээр байгаа. Үнэ нь бага зэрэг буурсан , Нил Ягаан Манан Өвсний фунт бүр 200 чөтгөрийн зоосноос дээгүүр байсаар байгаа. 3жилийн дотор, Яруу Алдрын хотод Нил Ягаан Манан өвс тасралтгүй хэрэгцээтэй байсаар байна, тиймээс, тэр удаанаар тэднийг зарах болно.

Не Ли сургууль доторх ярианы сэдэв болов. Энэ нь Ариун гэр бүлийн эсрэг боссон хэрэг эсвэл Сяо Нин Арь болон Е Зы Юнь-тай холбоотой ойлгомжгүй харилцааны тухай. Не Ли-н хийсэн бүхэн сурагчдын анхаарлыг татна.Тэнд бүр ч охидын түүнд хайраа илэрхийлж буй, тэднээс ирсэн хайрын захиа ширээн дор нь байв. Тэдгээр охидууд дунд, хэдэн хөөрхөн царайтнууд ч байв.

Не Ли-ийн өмнөх амьдралд хэн ч түүнд анхаарал хандуулдаггүй байсан. Сургуульд багахан оролцоотой. Тэр хэзээ ч энэ амьдралд тийм алдартай байна гэж бодоогүй.

Тэдгээр хайрын захиануудыг авсан ч Не Ли, дахин төрсөнийхөө дараа, түүний сэтгэл зөвхөн Е Зы Юнь л байгаа. Тэдгээр охидуудыг Е Зы Юнь-тай хэрхэн харьцуулах билээ? Энэ бүхний эцэст, Не Ли болон Е Зы Юнь өмнөх амьдралдаа үхэл амьдралыг хамтдаа туулсан туршлагтай. Сяо Нин Арь-ийн хувьд, Не Ли бол түүнтэй сайн найзаас ч илүү болох хүсэлтэй.

[Тэнгэрлиг Бурханы Техник]-ийн байнгын дадлагажилттайгаар Не Ли-ийн сүнсний хүч хурдацтайгаар өснө. Хоёр сарын хугацаанд Не Ли төрсөнөөсөө илүү хүчирхэг болох боломжтой  гэж итгэж байгаа.

[ОТ:Төрөхдөө сул дорой нэгэн байсан]

Шөнө бүр, Не Ли Сүнс Нэгтгэх Эм болон Сүнс Сайжруулах Эм уудаг. Тэгээд Нил Ягаан Манан Өвсний шигээсэн эмэн дотор хэвтдэг. Энэ замаар түүний сүнсний хүч хамгийн их тэжээлийг хүртдэг.

Сүсний хүчээр дадлагажихаас бусдаар, Не Ли өөрийн биеийн хүчээ сайжруулахаар янз бүрийн биеийн хүчний дасгалаар хичээллэдэг. Сүнсий хүчээр дадлагажих нь биеийг бэхжүүлж чадах ч бэлтгэл нь биеийг бэхжүүлэхэд шаардлагатай хэвээр байгаа. Мөнгөн зэрэглэлд хүрсэний дараа, чөтгөрийн сүнстэн өөрсдийн сүснсний тойрондоо чөтгөрийн сүнсээ нэгтгэх боломжтой. Хүчирхэг бие, илүү хүчирхэг чөтгөрийн сүнсийг тэд сүнсний тойрондоо нэг болгон нэгтгэж болно. Хэрвээ тэдний бие махбод сул бол, чөтгөрийн сүнсий хүч бялхан хальж амархан дэлбэрнэ.

Олон чөтгөрийн сүнстэнүүд мөнгөн зэрэглэлд хүрсэнийхээ мөн чөтгөрийн сүнсээ сонгосоныхоо дараа өөрсдийн бие махбодио бэлтгэлээр шахдаг, гэхдээ энэ нь аль хэдийн оройтсон байдаг.

Не Ли өөрийн сууриа одооноос тавьж эхлэхийг хүсэж байлаа. Өдөр бүр гүйж, ууланд авирч хүндийн хүчний бэлтгэл хийдэг.

Нүд ирмэх зуур л, 2 өдөр өнгөрлөө. Не Ли-ийн сүнсний тойрон аль хэдийн 76д хүрсэн,  тэр Ду Зө болон Лү Пиао шиг 1 одтой хүрэл зэрэгэлэлд хэдэн өдрийн дотор хүрэх боломжтой болохыг тооцоолсон.

3 дах өдрийн өглөө.

Чэнь Лин Зянь болон түүний бүлэг аль хэдийн Номын санд хүлээж байлаа.

Чэнь Лин Зянь-аас бусдаар, Е Зы Юнь болон Шэнь Юэ нар байв. Чэнь Лин Зянь Тэнгэрлэг гэр бүлд харин Е Зы Юнь Цаст Салхины гэр бүлд мөн Шэнь Юэ Ариун гэр бүлд харьяалдагддаг.Тэд нэг нэгнийгээ багаасаа мэднэ. Тиймээс тэднийг Эртний Орхид Хотын Балгасыг судалахаар хамтдаа ирсэнд гайхах зүйлгүй.

“Чи ч бас ирээ юу?” Е Зы Юнь Не Ли-г гайхширалтайгаар харав. Энэ адал явдалыг Чэнь Лин Зянь зохион байгуулсан. Не Ли хэзээнээс Чэнь Лин Зянь-тай холбоотой болсон юм? Тэр Не Ли-г дутуу үнэлсэн юм шиг санагдав.

“Тийм ээ” Не Ли толгойгоо дохиод инээмсэглэв.

Не Ли-ийг ирэхийг харсан, Шэнь Юэ-ийн царай илүү баргар болов. Эртээр тэр Е Зы Юнь-д тайлбарлахыг хичээхэд, түүнд зөвхөн хүйтнээр үүл тоомсорлуулсан. Тэр үргэлж түүнээс 5аас 6 метрийн зайг барьж байсан нь түүнийг сэтгэлээр унахад хүргэжээ.

Энэ бүхний шалтгаан бол Не Ли! Хэрэв Не Ли гарч ирээгүй бол Е Зы Юнь түүнд ийм хүйтэн хандахгүй!

Шэнь Юэ Не Ли-ийн хамаг л алдааг үүрсэн.

“Чи өөрийн үхэлрүүгээ ирсэнээсээ хойш, бусдыг буруутгах хэрэггүй шүү!” Шэнь Юэ өөрийн нэг туслахруугаа явж байх зуураа хэрцгийгээр бодов. Тэр туслахууд Не Ли-рүү харц шидлээд тэндхийг орхив. Хоёр ч удаа Не Ли-н гарт зовсноороо Шэнь Юэ хүрэл зэрэглэлийн хүчтэйгээр тэр Не Ли-д юу ч хийж чадахгүй гэдгээ ойлгосон. Тиймээс тэр зарим мэргэжилтнүүдийг гэрээсээ авчирсан.

Ниэ Ли өөрийн харсан бүх Шэнь Юэ-ийн үйлдлийг дотроо ёжлов.

Чэнь Лин Зянь Не Ли-рүү ширтэв. Тэр хэлж байх зуураа үл мэдэг инээмсэглээд “Боллоо, энд бүгд цугларсан юм шиг санагдлаа. Энэ нь явах цаг болсон гэсэн үг!”

Чэнь Лин Зянь Эртний Орхид Хотын Балгасын аялалдаа нийт 28 хүнийг бүрдүүлсэн, Шэнь Юэ 7, үүнээс гадна Е Зы Юнь болон Не Ли. Не Ли үүний талаар Ду Зө Лү Пиао болон бусаддаа хэлээгүй. Тэр тэднийг номын санд дадлагажуулахаар орхисон. Эртний Орхид Хотын Балгасын дараа Не Ли-д аюул тохиолдвол тэднийг дахин харж чадахгүй.

Бүх 37 хүнд хоол, зуслангийн майхан, агнуурын нум сум зэрэг чухал зүйлсийг замд гарахаасаа өмнө бэлтгэсэн.

Тэдний аялал энэ үед нууцлагаар хийгдсэн, тиймээс энэ маш бага мэдээлэлтэй, бусад хүмүүсд уулын хөндийд бэлтгэхээр явж байгаа хэмээн хэлжээ.


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.