Чөтгөр бурхдын домгууд [22]-Мөсөн галт шувуу

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Не Ли Е Зы Юнь-ы урд суув.

“Ангийн найз Е Зы Юнь, бид дахин уулзлаа.” Не Ли сулхан инээмсэглэнгээ хэлэв.

Не Ли тайван бөгөөд өөртөө итгэлтэй, үеийнхээ хөвгүүдийг хол давсан байна. Гэхдээ яг одоо, Е Зы Юнь-д Не Ли-г гэсэн ямар ч онцгой хайрын сэтгэл байхгүй, зөвхөн Не Ли-г чин сэтгэлээсээ бишрэхээс гадна багахан сониучирхаж байгаа.

Не Ли-ийн мэдлэг үнэхээр өргөн уудам гүн гүнзгий, бүр авга Шуэ хүртэл Не Ли-г бичээсний мастер гэж бодсон.

Не Ли-ийн авга Сюэ-ийн хуйлааст хийсэн бичээсний хээн өөрчлөлт , энэ үнэхээр мөнгөн зэрэглэлийн бичээсний хээ байсан. Та нар Не Ли-г бүр мөнгөн зэрэглэлийн бичээсний хээг мэдэж байгааг олж мэдэхэд Е Зы Юнь-ы сэтгэл ямар байсаныг төсөөлж байна уу!

“Не Ли, би бичээсний хээг буцааж авах үедээ шалгаж үзсэн, энэ үнэхээр  <<Мөсөн Салхи, Гэнэтийн Цас>-ны бүрэн хувилбар байсан!&#8221; Е Зы Юнь Ниэ Ли-ийн зүг хараад хэлэв.

Гэхдээ Не Ли-ийн царайд бардамнал тодорсонгүй, тэр зөвхөн “өхх..&#8221;гэж хариулав, Не Ли-ийн хувьд бол энэ нь гайхуулаад байхаар зүйл биш.

Цаст Салхины гэр бүлийн гишүүний хувьд, Е Зы Юнь үүнийг харуулагүй ч түүний сэтгэлд одоо ч өчүүхэн бардамнал байсаар байлаа. Тэр өнгөрсөнийг бодоход, Не Ли бол чадварлаг хэдий ч ангид үргэлж биеэ барьсан байдаг мөн хэзээ ч өөрийн чадвараа харуулж байгаагүй. Шэнь Сю түүнийг уурлуулж л тэр хариу үйлдэл үзүүлэх хүртэл. Ялгаатай байдалдаа, Еэ Зиюун бага зэрэг ичив. Не Ли-тэй харьцуулахад тэр юу ч харуулагүй.

Энэ үед, Е Зы Юнь Не Ли-г багаханаар биширч эхлэв. Энэ нь түүнд дуртай болох хэмжээнд хүрэхгүй ч, Не Ли аль хэдийн түүний холбоотой байхыг хүсдэг ганц хөвгүүн болж чадсан.

Гэхдээ Не Ли-ийн хувьд, энэ бол томоохон ахиц.

“Не Ли, энд чиний авчраарай гэсэн сүнсний болор байна.&#8221; Е Зы Юнь өөрийн сүнсний болороо гаргаж ирлээ.

“Өөрийн сүснний хүчээ сүнсний болорлуу шилжүүл!&#8221; Не Ли хэлж, Е Зы Юнь-ий зүг харав. Түүний өмнөх амьдралд, Е Зы Юнь үргэлж түүний эмэгтэй байсан, тиймээс тэр түүнд харамч хандахгүй.

Е Зы Юнь-ний сүнсний хэлбэрийг харсаны дараагаар, Не Ли дуу алдав. Тэр хэзээ ч Е Зы Юнь чадвар бүр Сяо Нин Арь-ийнхээс илүү байна гэж бодсонгүй. Түүний сүнсний хэлбэр  бөөгнөрсөн мөс шиг мөн үүн дотор унтаж буй галт шувуу байв.

Энэ бол домогт Мөсөн Галт Шувууны сүнсний хэлбэр.

Хамгийн хүчирхэг сүсний хэлбэрүүдийн нэг.

Мөсөн Галт Шувууны бясалгалын хурд Далавчит Лууныхай адил, гэхдээ нэг удаа л  Хар Алтан зэрэглэлруу ороход, Мөсөн Галт Шувуу ангаахай болж мөн бясалгал нь зах хязааргүй өснө. Харамсалтай нь өмнөх амьдралд Е Зы Юнь Хар Алтан Зэрэглэлийн тойронд хүрч чадалгүй тулаанд нас барсан. Үгүй бол Е Зы Юнь Яруу Алдрын хоты тулгуур багана болох хамгийн их магадлалтай байсан.

“Цаст Салхины шинж чанар, Мөсөн Галт Шувууны хэлбэр!&#8221; Не Ли толгойгоо өндийлгөн Е Зы Юнь-ийг харав, түүний нүд сэтгэл догдлоор дүүрэн байж хэлэв “Би чамд бясалгалын техник заах болно!&#8221;

“Надад бясалгалын техник заана аа? Ямар техник?&#8221; Е Зы Юнь Не Ли гайхширан харав. Түүний бясалгалын техник бол Цаст Салхины гэр бүлдээ хамгийн хүчирхэг Цаст Салхны бясалгалын техник. Не Ли-д энэнээс илүү бясалгалын техник байгаа гэж үү?

Цаст Салхины гэр бүл бол Яруу Алдрын хотын хамгийн шилдэг гэр бүл. Бүр Ариун гэр бүл болон Тэнгэрлиг гэр бүлийг ч үүнтэй харьцуулашгүй, учир нь Цаст Салхины гэр бүл домгийн зэрэглэлийн чөтгөрийн сүснтэнтэй,  тэр бол домогт Е Мо! Цаст Салхины гэр бүлийн олон төрлийн цуглуулга бол энгийн хүний төсөөлж чадахаар зүйл биш. Учир нь Е Мо Тэнгэрлиг Тив-ийг судлах дуртай, тэр Гэгээн Өвөг Дээдсийн Уулс дахь эртний балгаснуудаг судалж, олон хүчирхэг бясалгалын техникнүүд олж аваад тэднийгээ орчуулсан.

&#8221; Есөн Эргэлдсэн Мөсөн Галт Шувууны Техник!&#8221; Не Ли тарни болон бясалгалын техникийг Е Зы Юнь-тай хуваалцав. [Есөн Эргэлдсэн Мөсөн Галт Шувууны Техник] бол Е Зы Юнь-ны дадлагажиж болох хамгийн хүчтэй техник биш ч энэ бол хамгийн нууцлаг техник. Энэ техникээр амжилттай дадлагажсанаар, тэр есөн амьтай болох болно. Сүнс нь усталгүй дахин сэргэх болно

Энэ амьдралд, Не Ли Е Зы Юнь түүнийг дахин орхиж явахыг зөвшөөрөхгүй!

Е Зы Юнь хэд хэдэн удаа тарнийг чимээгүйхэн уншив. Тэр хэр хүчирхэг техник гэдгийг нь мэдээд цочирдож орхив! Энэ техникийг Цаст Салхины гэр бүлийн цуглуулсан техниктэй ч харьцуулашгүй юм!

“Баярлалаа, Не Ли!&#8221; Е Зы Юнь түүнд чин сэтгэлээсээ талархав. Дөнгөж тэд уулзсаны дараагаар л , Не Ли түүнитэй ийм үнэ цэнэтэй техник хуваалцсан нь бага зэрэг гэнэтийн байлаа.

Е Зы Юнь-ий бодлоор бол Не Ли тэр хоёр хэсэг зуур л уулзсан, гэхдээ Не Ли бодлоор бол тэр Е Зы Юнь-ийг сэтгэлдээ аль хэдийн маш удаан хугацаагаар мэднэ. Е Зы Юнь бол аль хэдийн түүний эмэгтэй, тиймээс [Есөн Эргэлдсэн Мөсөн Галт Шувууны Техник]-ийг их юманд бодохгүй.

Е Зы Юнь [Есөн Эргэлдсэн Мөсөн Галт Шувууны Техник]-ээр хэсэг зуур бэлтгэж эхлэхэд түүний сүнсний тойрон дох сүсний хүч огцом өслөө. Энэ бясалгалын техникийг түүнд захиалсан юм шиг л тохирч байлаа!

Дөнгөж тэднийг цааш ярилцаж суутал, тэдний зүг нэг хүн алхав, тэр хүн бол Шэнь Юэ.

Не Ли болон Е Зы Юнь-ийг жаргалтайгаар ярилцаж мөн Е Зы Юнь-ий царайнд үзэсгэлэнт дур булаам инээмсэглэл тодрон байхыг харав. Шэнь Юэ сэтгэл доторх атаархалаа удаан хугацаанд барьж дийлэхгүй тэдний зүг алхаж буй нь энэ.

“Зиюун!&#8221; Шэн Юуэ Е Зы Юнь-руу харан сулхан инээмсэглэв.

“За.&#8221; Е Зы Юнь зөөлнөөр хариулав. Одоо түүнд Шэнь Юэ-тэй холбоотой ямар ч сайхан сэтгэгдэл байхгүй

Шэнь Юэ дэргэд нь суугаад Не Ли-рүү хүйтнээр харав.

Тэр гурвын уур амьсгал эвгүй болов.

“Не Ли, бид дахин уулзлаа.&#8221; Шэнь Юэ ёжлон, өчүүхэн дайсагналыг харуулна.

“Юу? сүүлийн удаагийн хичээл хангалтгүй байсан юм уу?&#8221; Не Ли эхлээс дуусах хүртлээ тайван царайтай байж, түүний харц Шэнь Юэ-рүү огтхон ч чиглэсэнгүй.

“Чи…..&#8221; Шэнь Юэ нударгаа чанга зангидав, хэрвээ одоо Е Зы Юнь байгаагүйсэн бол тэр шууд л туслахуудаараа Не  Ли-д хичээл заалгуулах байлаа.

Е Зы Юнь гайхширсан харц гаргав, Ниэ Ли болон Шэнь Юэ-ийн хоорондох яриаг сонсоход, Шэнь Юэ Ниэ Ли-ийн гарт ялагдсандаа зовсон юм шиг санагдлаа. Тэр багахан сониуч, Шэнь Юэ бол Ариун Гэр бүлийн үндсэн удам, хэрхэн тэр Не Ли-ээс хохирол амссан байх вэ?

Шэнь Юэ хүчээр өөрийн доторх гомдлоо дарж, тэр Е Зы Юнь уруу хараад хэлэв “Манай гэр бүл болон Е Зы Юнь-ий гэр бүл бол найзууд, бид багаасаа хамтдаа тоглож ирсэн мөн бид бие биенээ сайн мэддэг. Манай хөгшчүүл бидний холбоог их дэмждэг.&#8221;

Шэнь Юэ-ийн үгнүүд зөвхөн тэр болон Е Зы Юнь тохиромжтой хосууд мөн хөгшчүүлийнхээ зөвшөөрлийг авсан  гэдгийг санууллаа, Не Ли яаж хөндөлсөнө гэж? Үнэхээр түүнээс Е Зы Юнь-ийг булаахыг хүслээ гэж үү?

Шэн Юуэ-ийн үгийг сонссоны дараагаар, Не Ли дотроо шоолохоо больж чадсангүй. Танилын хувьд, Шэнь Юэ түүний тухай өөрөөс нь илүү мэднэ гэж үү?

Шэнь Юэ Е Зы Юнь уруу харж, эелдэгхэн инээмсэглийг нүүрэндээ тодруулаад “Намайг болон Е Зы Юнь-ийг амьдралын зуршил болон өөрсдийн давуу талуудаа харилцан ойлголцдог гэж хэлж болно.&#8221;

Шэнь Юэ-ийн үгийг сонсоод, Е Зы Юнь битүүхэндээ дургүйцсэн байдлыг нүүрэндээ илэрхийлж, тэр Шэнь Юэ-ийн нотолгоонуудыг няцаахыг хүсэж байлаа, тэд хоорондоо танил болсоноос хойш хэзээдээ ийм байдалд хүрчихэв? Ангид болсон  хэдэн будилааны дараа, Е Зы Юнь Шэнь Юэ-г бага зэрэг жигшдэг болсон, Ариун гэр бүл өөрсдийн гаднаа харуулдаг шигээ гайхамшигтай ариухан бол биш.

Е Зы Юнь Не Ли-г харахаа больж чадсангүй, Не Ли буруугаар ойлгож болохгүй.

“Тэгээд чи юу ойлгосноо яагаад хэлж болохгүй гэж, би мэдэхдээ дуртай байх болно.&#8221; Не Ли ширээн дээр хуруугаараа зөөлхөн товшино, өмнөх амьдралд нь, Е Зы Юнь Шэнь Юэ-тэй бараг л гэрлэсэн, тиймээс, энэ амьдралд тэр дахин адил зүйл болгож болохгүй.

“Е Зы Юнь Цахирмаа* идэх, ном унших, цонхоор гадагш ширтэх… дуртай&#8221; Шэнь Юэ Е Зы Юнь уруу дотноор харав.

Не Ли инээвхийлээд хэлэв “Үнэндээ, тэр Цахирмаа идэх дургүй, Эзэн Е Мо түүнийг Цахирмаа идвэл бэхжсэн сүсний хүчтэй болно гэж хуурсан, зөвхөн мангарууд л эдгээр хүнд номыг унших дуртай байх, Зиюун судалгаа хийх хамгийн дуртай, цонхоор ширтдэгийн учир нь тэр гадаад ертөнцтэй танилцахыг хүсдэг болохоор.&#8221;

Не Ли-ийн үгийг сонссон, Е Зы Юнь-ий нүдэнд оч гялбав, Не Ли-г ширтэн, Не Ли яаж эдгээр зүйлсийг мэддэг билээ? Тэр үнэхээр хэн нэгэн түүнийг ингэж ихээр ойлгоно гэж хүлээж байсангүй.

Не Ли гүнзгий амьсгаа аваад, тэр Е Зы Юнь-ийг дагуулаад тивүүдээр аялахыг маш ихээр хүсэж байлаа, гэхдээ өмнөх амьдралд энэ хүсэл биелээгүй, тиймээс энэ амьдралд тэрээр Е Зы Юнь-ний хүслийг биелүүлэх болно.

“Чи ямар ч утгагүй зүйл ярьж байна…&#8221; Шэнь Юэ сөргөлдөхийг хичээсэн ч Е Зы Юнь-ний илэрхийлэлийг хараад, түүний ам ангайж ямар ч зүйл хэлж чадсангүй.

“Чи Е Зы Юнь-ийг тийм их мэддэгээс хойш, түүний бие дээр эрвээхэйн хэлбэртэй мэнгэ байдаг, энийг хаана байдгыг мэдэх үү?&#8221; Не Ли Шэнь Юэ-н харж байхдаа мушилзан хэлэв.

“Би яаж мэдэх юм!&#8221; Шэнь Юэ ууртайгаар хариулав.

Не Ли-ийн үгийг сонссон, Е Зы Юнь-ы царай улайна, түүний бие дээрх эрвээхэйн мэнгийг Не Ли хэрхэн мэддэг билээ? Е Зы Юнь-ий дотор хүчтэй мэдрэмж төрж тэр босоод, “Не Ли балиар амьтан!&#8221; Е Зы Юнь хөлөө газар дэвслээд ичсэндээ гүйж одов.

Е Зы Юнь-ний гоолиг нуруу, урт цагаан даашинз мөн туяхан хөлнүүд түүнийг илүү дур булаам харагдуулна.

Е Зы Юнь-ий хачин үйлдэлийг харсан, Шэнь Юэ бачимдаж, Не Ли болон Е Зы Юнь-ий хоорондох харьцаа энгийн биш, магадгүй завхайрал, түүний царай аймшигтайгаар барайж “Не Ли, санаж яв, чи аймшигтай үхлээр үхэх болно!&#8221;

Не Ли Шэнь Юэ-г үл тоомсорлотойгоор харж, ёжлонгоо хэлэв “Чи бол надтай өрсөлдөхөд хол байна, хэрэв чи замаа сайн харж явбал, би чамд хичээл заах бодолгүй байна.&#8221; Не Ли босоод тэндээс явав.

Хоты Даргын Гэрт.

Түүний нүүр улайсан хэвээр байлаа.

“Не Ли, чи өөдгүй амьтан, өөдгүй амьтан!&#8221; Е Зы Юнь хөлөө дэвсэлнэ, Не Ли түүний зүүн цээжин дээр байдаг мэнгийг хэрхэн мэддэг билээ?  Үүний тухай бодоход, Е Зы Юнь дотроо санаа зовно, Не Ли түүнийг усанд орж байхад нууцаар харсан гэж үү?

Хэрвээ Не Ли түүний биен дээрх эрвээхэйн мэнгийг харсан бол, тэр түүний биеийн бүх хэсгийг харсан гэсэн үг биш гэж үү?

Үгүй, Надад тэр өөдгүй амьтанаас асуух ямар ч зүйл байхгүй!

Е Зы Юнь дотроо маш ичимхий, тэр гадагш харж, Не Ли түүнийг яаж ийм сайн ойлгодог билээ? Не Ли үргэлж тэрнийг ажиглаж байсан гэж үү? Гэхдээ Хотын Даргын Гэр бол том бас сайн хамгаалагдсан, бүр нисэхээс айхгүй байсан ч дотогш орж чадахгүй.


Цахирмаа-[Acampe Rigida][多花脆兰] цахирмаа цэцэгийн нэр төрөл зүйл

цахирмаа цэцгийн төрөл Acamr Rigida


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s