Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 22]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 22 – Проулкс галлерэй (хоёрдугаар хэсэг)

Проулкс галлерэй.

Юлан тивийн өнцөг булан бүрийн томоохон хотуудад салбартай хамгийн шилдэг сийлбэрийн галлерэй. Проулкс галлерэй машид томоохон талбайг эзлэх ба соёлтой, язгуур угсааны сэхээтнүүд дийлэнхидээ энд ирдэг байв.

Проулкс галлерэйд гартаа шидэт бөгжгүй байх аваас бусад зэрэг дэвтэй хүмүүс гоочлуулагддаг.

Урлаг, уран төсөөлөл.

Энэ газарт эдгээр зүйлсийг хамгийн эрхэмлэдэг.

Проулкс галлерэйд орох төлбөр нэг алтан зоос.

Дин дон хийх дуу сонсогдож, Проулкс галлерэйн гадна гарнам. энэ дуу машид амар амгалан байна. Их хаалгаар олон язгууртан эрчдүүд, хатагтай, авхай нар тансаг хувцасласан байв.

Эгэл жирийн хүмүүс Проулкс галлерэйд өөрсдийгөө ч мэдэлгүй гоочилно.

Линлэй болон түүний ахан дүүс Кассаар удирдуулсан гурван хамгаалагчийн хамт Проулкс галлерэйд ирнэ. Юм мэддэг хүн л бол тэднийг Эрнст сургуулийн дүрэмт хувцсыг хараад л таних ёстой. Кассийн мөрөн дэх Цэнхэр нүдэт аянган шонхорыг хараад хүмүүс мэдээж машид эелдэг байв.

“Касс ах, бидэнтэй хамт орооч. Бусад гурав гадаа хүлээж болно.” Иел зааварчлав.

Линлэй гурван ахан дүүстэйгээ Касс хамгаалагчтай хамт галлерэйд орлоо. Проулкс галлерэйн их танхимд хүний дүрстэй үлэмж сийлбэр байла. Энэ сийлбэр мэдээж агуу сийлбэрч Проулксийг дүрсэлсэн байв.

Бүхэл Проулкс галлерэй машид чимээгүй байв.

Зэрэг дэвтэй хэн ч байсан бусаддаа саад болох, өндөр дуугаар ярихаас татгалзана.

Иел, Рэйнолдс, Жорж, Линлэй дөрөв нэг сийлбэрээс нөгөө сийлбэрийг ажина. Энэ сийлбэрүүд машид гоё байлаа.

“Проулкс галлерэй гурван хэсэгтэй. Үндсэн хэсэг, мэргэжлийн хэсэг, мастеруудын хэсэг. Энэ танхимд өөрсдөд нь таалагдвал авах тийм л хэдэн сийлбэрийг тавьсан байгаа. Нэг сарын хугацаанд энэ сийлбэрүүдийг энд байлгадаг ба хамгийн өндөр үнэ авсан сийлбэрүүд зарагддаг. Эдгээр сийлбэрүүд хэдэн алтан зоосоор үнэлэгддэг. Сайндаа л хэдэн арван алтан зоос болдог.”

Иел тайлбарлаж байхдаа инээнэ. “Гэхдээ мэргэжлийн танхим бол өөр. дотроо маш олон өрөөтэй. Сийлбэр бүр өөрийн гэсэн өрөөтэй. Мэргэжлийн сийлбэрчдын танхимд сийлбэрээ тавьсан урлаачид бусдад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг ба сийлбэр бүр нь мянга орчим үнэтэй.”

“Мастеруудын танхим бол хамгийн гайхалтай нь. Галлерэйн чанх зүрхэнд нь байх ба цөөхөн хэдэн мастерийн сийлбэр тэнд байна. Эдгээр сийлбэрүүдийн үнэ машид өндөр. Аль ч сийлбэр хэдэн арван мянган алтан зоосний үнэ хүрэх ба зарим нь бүр хэдэн зуун мянган алтан зоосны үнэд хүрнэ шүү.” Иел гурван дүүдээ нарийн тайлбарлаж байлаа.

Линлэйн амьсгал зогсов.

Аль мастерийн сийлбэр хэдэн арван мянган зоосны үнэд хүрдэг. Мастер сийлбэрчинд мөнгө гэдэг юу биш баймаар.

“Гэхдээ шилдэг урлагын бүтээл туурвих нь мастеруудад тун хэцүү. Тэд ямар ч алдаа гаргахыг хүсэхгүй учраас.” Иел ярихдаа санаашрана. ” Цаг хугацааны халилд хуучирахгүй тийм бүтээлийг хийх тулд авьяас чадвар мөн заримдаа гэнэтийн тэсрэлт хэрэгтэй.

“Их танхимын бүтээлүүд нүд хужирлахгүй юм. Бүгдээрээ дотогш орцгооё.” Иел тэдний улам дотогш чиглүүлэн дагуулна.

Проулкс галлерэйн дотор амар амгалан дууг сонвол урлагын далайд сэлж байгаа мэт санагдана. Үе үе Хуйларч буй луу бөгжөөс Делин Кевоте гарч ирэн урлагыг шимтэн сонирхоно.

“Аймшигтай, аймшигтай. Яаж ийм муу урлагыг энд авчран бусдад үзүүлдэг байна?” Делин Кевоте дургүйцэн хэлнэ.

“Делин өвөө,” Линлэй Делин Кевоте уруу чиглэн харна. ” Энэ бол Проулкс галлерэйн их танхим. Бидний урд мэргэжлийн танхим бас мастеруудын танхим байгаа.”

“Проулкс галлерэй?” Делин Кевоте бодон ярихаа болив.

“Делин Өвөө, Делин өвөө?” Линлэй оюун бодлоороо хэдэн удаа дуудна. Гэхдээ Делин Кевоте юм бодон бодолдоо автсан байв. Тэрээр дахин түүнийг дуудаагүй бөгөөд Иел, Рэйнолдс, Жоржийг даган мэргэжлийн танхимд орж ирлээ. Энэ их танхимаас ялгаатай байх бөгөөд бүхэл урлаачдынх нь тухай мэдээллийг урд нь тавьсан байв.

Иел, Линлэй тус бүрийн өрөөнд орно.

Сийлбэрийн тухай мэдэх зүйл багатай ч Линлэй их танхимаас энэ бүтээлүүд огт ялгаатай нь мэдрэгдэнэ. Тэд өөрсдийн гэсэн харьцуулашгүй урлаг болоод бардамналыг харуулна.

Линлэй урлагын бүтээлүүдэд шимтэн орох тэр үед Делин Кевотийн дуу дахин сонсогдов.

“Муугүй. Эдгээрийг дуусгасан гэж арай л хэлэх юм даа.” Делин багавтар магтаж хэллээ. “Гэхдээ Проулксийн бүтээлүүдэд хүрэх хаа ч байсан юм.”

Линлэй хэлэх үггүй болов.

“Делин Кевоте, энэ агуу мастер Проулксийнхтэй яаж харьцуулагдах билээ?” Линлэй толгой сэгсрэн хэнэггүй инээв. Проулкс Юлан тивийн хамгийн шилдэг сийлбэрчин шүү дээ.

Делин Кевоте бодлогошрон сахлаа илбэснээ урвагар царайгаар “Юу болов? Чи Проулксийг төрөлхийн агуу мастер болсон гэж хэлэх гээ юу? Тэр ч анхнаасаа энгийн сийлбэрчин болон хичээл зүтгэлийнхээ үр дүнд агуу мастер сийлбэрчин болсон шүү дээ”

Линлэй хөшиж орхив.

Мэргэжлийн танхимыг дуусгаад Линлэй ахан дүүстэйгээ мастеруудын танхим уруу орно.

“Бүгдээрээ санаж яв. Мастеруудын танхимд юунд ч хүрч болхогүй. Хэрэв юм эвдвэл үнэхээр гамшиг тохионо шүү.” Иел сануулна.

Мастерийн танхимд ороод бүгд чимээгүй болно.

Мастерийн танхим аугаа том хэдий ч энд маш цөөхөн үзмэрүүд байлаа. эцсийн эцэст маш олон мастеруудаас мастер бүр амьдралдаа дөрвөөс таван бүтээл л туурвидаг. Бүхэл танхимд хориос гучин л бүтээл байв.

Цөөхөн сийлбэр энд байгаа ч Линлэй болон бусад тэдгээр сийлбэрийг харвал амь орсон мэт сүнс сүлд тэднээс цацарч байв.

“Муугүй шүү. Таван мянган жилийн дараа чулуун сийлбэр ийм түвшинд сайжрана гэж бодсонгүй.” Делин Кевоте гайхшран хэллээ. “Эдгээрийг жаахан л сайжруулвал Проулксийн түвшинд очих нь ээ.”

Чимээгүйхэн урлагын галлерэйд байх Линлэй болон тэдний ахан дүүсийн сүнс хөөрсөн мэт санагдлаа.

…..

Шөнө болж Эрнст сургуулийн их хаалганд. Линлэй болон бусдууд сүйх тэргээс бууна.

“Хоёрдугаар дүү, гуравдугаар дүү та хоёр. Юу би орой Фэнлай хотод гоё байх гэсэн ч та нар өөдгүй юм. Би зургаатайгаасаа хойш тийм газар зугаацаж ирсэн.” Иел дургүйхэн гомдоллоно.

“За яахав дээ.” Рэйнолдс хажуунаас хэлнэ.

Жорж Линлэй хоёр бие биенээ хараад гашуунаар мишээнэ.

“Хаалгаа нээ.” хүчтэй хашгираан сонсогдов.

Линлэй болон бусад нь гайхан тэр зүгт харвал буржгар үст залуу үзэсгэлэнт цус болсох охиныг өргөж байв. Цуст болсон эмэгтэйн царай цас мэт цайсан байв. Зүүн гар нь хугарч, цагаан яс цухуйж гарсан байв. Цээжинд нь сарвууны шарх бас харагдана.

“Шидэт араатны уулсын хөндий явсан сурагч нар шархадсан бололтой. Ямар хүмүүс юм бол? Бид Эрнст сургуульд жил ч болоогүй байхад олон өндөр зэрэглэлийн сурагчид гадна шархадах юм даа.” Иел тайвнаар хэлнэ.

Ариун нэгдлийн зүүн талд Шидэт араатны уулсын хөндий байдаг.

Үнэн хэрэгтээ Эрнст сургуультай энэ маш ойрхон бөгөөд ойролцоогоор зуун километрийн цаана байдаг. Хагас өдрийн дотор хурдан гүйвэл Эрнстээс Шидэт араатны уулсын хөндий хүрэх боломжтйо.

“Энэ Эрнст сургуульд маш олон шидэт араатан байх юмдаа. Ёстой дамшиг гэж нисдэг, гүйдэг бүхэл төрлийн амьтан байх юм. Гэхдээ шидэт араатантай хүмүүс дийлэнхдээ Эрнст сургуулийн багш нар байх юм.” Жорж бишрэн хэллээ.

Дөрвөн ахан дүүс их хаалгаар орох гэтэл.

“Линлэй.”

Танил дуу гарч эргэн харвал Линлэйн царайнд гайхсан, баярласан дүр харагдана.

“Авга Хиллман”


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.