Чөтгөр бурхдын домгууд [21]-Нил ягаан манан өвсний хэрэглээ

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


2цагын сайжруулалтын дараа, үр дүнд нь Ян Синь мэл гайхширав.

Нил Ягаан Манан Өвсийг Сүнс Нэгтгэх Эм мөн Сүнслэг Сайжруулалтын Эмнүүдрүү хийхэд нөлөө нь 30%иар ч биш, бүр 50%иар амжилттай өслөө.

Энэ туршилтын үр дүн Алхимичдад чухал ач холбогдол үзүүлнэ! Сүнс Нэгтгэх Эм мөн Сүнслэг Сайжруулалтын Эмнүүд их хэмжээгээр үйлдвэрлэгдэх боломжгүйн нь амжилтын хувь бага байдагтай холбоотой, үр нөлөө нь хангалтгүй мөн орлого багатай. Одоо энэ үр нөлөө болон эдгээр эмийг сайжруулсанаар амжилтын хувь нь ихээр нэмэгдсэн, Сүнс Нэгтгэх Эм мөн Сүнслэг Сайжруулалтын Эмнүүд одооноос их хэмжээгээр үйлдвэрлэгдэж болох боллоо.

Яруу Алдрын хот дох бүх Нил Ягаан Манан өвс дууссан, мөн Нил Ягаан Манан Өвсний боловсрох хугацаа гурван жил, гурван жилийн дараа л их хэмжээний Нил Ягаан Манан Өвс боловсорч гүйцнэ, энэ нь Яруу Алдрын хотод маш чухал ач холбогдолтой байх болно.

Яруу Алдрын хотын хувьд үргэлж чөтгөрийн мангасийн аюул занал дор байдаг, гэхдээ Сүнс Нэгтгэх Эм мөн Сүнслэг Сайжруулалтын Эмнүүдийн их хэмжээний үйлдвэрлэл, Яруу алдрын хотын шинжээчидийг маш ихээр өсгөж чадна.

“Ингэж мөнгө олохыг чинь мэдэж байгаа ч Яруу Алдрын хот, Алхимийн Нэгдэлд оруулсан хувь нэмэрийг чинь бодоод зөвшөөрье!” Ян Синь нүүрэндээ баяр хөөртэй байдал үзүүлнэ, тэр нэг удаагаар бүх Нил Ягаан Манан өвсийг худалдан авсан нэгэн тэр захиаг явуулсаныг мэдэж байлаа.

Нил Ягаан Манан өвсний 2 дах хэрэглээ,  Нил Ягаан Манан өвсийг таван өөр ердийн ургамалтай нийлүүлж усанд орох нь сүнсний хүчийг тэтгэх болно.

Ян Синь хэсэг зуур бодоод өрөөнийхөө хаалгыг хааж, захианы дагуу, хэдэн ургамалуудыг холиод, модон торхонд халуун ус хийж, удаанаар хувцасаа тайлан өөрийн толигор биеийг ил гаргана. Түүний  халуухан галбир, хос орой нь түүний үзэслэнг улам нэмнэ, түүнийг нас бие гүйцсэн сэтгэл татам аура тойрно, аажмаар модон торхлуу орлоо.

Ургамлуудын чанар удаанаар гарж түүний биед шингэнэ, Ян Синь-ийн арьс бага зэрэг улайж, илүү толигор гоёмсог болж, түүний сүнсний хүч тэжээл авав.

“Үр нөлөө нь илэрхий байна!” Ян Синь цочирдоно, тэр ийм энгийн нийтлэг Нил Ягаан Манан Өвсийг ийм шидэт хэрэглээтэй гэж бодож байсангүй, өмнө нь хэр олон гэр бүлүүд Нил Өвсийг шатаасан бол! бүх шатааж байсан Нил Ягаан Манан Өвсийг бодоод Ян Синь шаналав!

Цаг орчим ургамалуудыг бүрэн шингээж дэвтсэний дараагаар, тэр босоод, өөрийгөө арчиж, хувцасаа өмсөөд өрөөнөөс гарав.

“Захиралаа, юу болов?” Та гэнэт залуу болсон юм шиг мэдрэгдэж байна!”Алхимийн Нийгэмлэгийн залуучууд Ян Синь-рүү харцаа шилжүүлэв, тэд түүнрүү харцаа шилжүүлэхгүй байх  хэцүү байлаа.

Ян Синь-ийн арьс ягаахан, толигор, чийглэг, зүгээр л хэмжээлшгүй үзэсгэлэнтэй.

Нил Ягаан Манан Өвстэй хольсон ургамалын эм, сүнсэнд тэжээл өгөхөөс гадна, арьсийг тэжээж илүү сайхан болгох үр нөлөөтэй юм!

Ян Синь нууцлагаар инээмсэглэн,ямар ч эмэгтэй өөрийн үзэсгэлэндээ ингэж баярлаж байгаагүйгээр баярлана. Гэхдээ харамсалтай нь 3 фунт Нил Ягаан Манан Өвсийг хурдан хэрэглээд дуусчихлаа. Ян Синь удахгүй Нил Ягаан Манан өвсөний үр нөлөө болон хэрэглээг ном болгон эмхэтгэнэ мөн Нил Ягаан Манан Өвсний 2 дах хэрэглээг өөрөө биечлэн туршихад үнэхээр үр дүнгээ өгсөн, бусад хэрэглээний хувьд Нил Ягаан Манан Өвсний дутагдалын улмаас хараахан шалгаж амжаагүй.

Нил Ягаан Манан Өвс их хэмжээний шидэт хэрэглээтэй, үүний учир Алхимийн Нийгэмлэг дотор үймээн дэгдэж, Алхимич бүр Нил Ягаан Манан Өвсийг улайран хайж эхлэн бүр Нил Ягаан Манан Өвсийг гэртээ хадгалж байсан энгийн иргэдээс ч авж, Нил Ягаан Манан Өвсний хэрэглээг шалгаж эхлэв.

Бүх жаран хэрэглээ болон ажиллагаа нь шалгагдав, тэдний нэг нь ч алдаагүй!

Энэ мэдээ алхимичидийг тойрон том шуугиан дэгдээв.

Нил Ягаан манан Өвсний  нүсэр их ач холбогдолтой мөн дэлгүүрт ямар ч Нил Ягаан Манан Өвс байхгүй байгаагийн улмаас, богинохон хугацаанд, Нил Ягаан Манан Өвсний үнэ тэнгэрт хадав.

Нил Ягаан Манан Өвсний үнэ хэдэн фунт нь нэг чөтгөрийн зоос байснаа нэг фунт нь хэдэн чөтгөрийн зоос болж, үнэ нь үргэлжлэн өссөөр 1 фунт Нил Ягаан Манан Өвс 10 чөтгөрийн зоос болж, үнэ нь бүр итгэмээргүй 100 дахин өслөө. Зарим язгууртнууд бүр 1 фунт Нил Ягаан Манан Өвсийг олж авахын тулд хэдэн зуун чөтгөрийн зоос санал болгоно, Нил Ягаан Манан Өвсний гоо сайхны нөлөө арьсанд тэжээл өгөх нөлөөнөөс нь эмэгтэйчүүд үүний төлөө галзууран дайрч байлаа.

Эцэст нь, Ян Синь бол бодит жишээ! Тэдгээр эмэгтэйчүүд нөхрөө гаднаа гоёмсог төрхтэй эмэгтэйчүүдэд алдахыг хүсэхгүй.

Цэцэрлэг бүр Нил Ягаан Манан Өвсийг үржүүлэхээр тарьж эхлэв, гэхдээ ойрын гурван жилдээ Яруу Алдрын хот Нил Ягаан Манан Өвсний хомсдолтой байна.

Птэросаур* гэр бүл.

Сяо Нин Арь Не Ли-ийн өгсөн бясалгалын техникээр дадлагжихдаа төвлөрч байх зуур хэдэн шивэгчингүүд дотогш яаран гүйн орж ирэв.

“Галзуурмаар юм галзуурмаар юм. Хатагтай, сайн мэдээтэй!”

“Ямар мэдээ” Сяо Нин Арь гайхширан асуув.

Нэг шивэгчин амьсгаадан хэлнэ “Хатагтай, та саяхан маш их Нил Ягаан Манан Өвс худалдан аваагүй билүү? Гадаа, Нил Ягаан Манан Өвсний үнэ 1фунт нь хэдэн арван эсвэл бүр зуун чөтгөрийн зоос болж өслөө, бүр Ариун гэр бүл фунт бүрт 300 чөтгөрийн зоос төлөхөөр 100 фунт Нил Ягаан Манан Өвс худалдан авахыг санал болгож байна!”

Сяо Нин Арь мэдээнд мэл гайхширав, тэр даруй хэсэг зуур бодоод энэ асуудлын шалтгаан нь Ниэ Ли гэдгийг ойлгов, Ниэ Ли-ээс бусдаар, өөр хэн ийм мидас төрлийн чавдартай байх билээ? Не Ли-ийн тухай бодоход, Сяо Нин Арь-ийн царай ичингүйрч, энэ үед  залуу охины сэтгэлд, Не Ли-ийн сүүдэр арилахаасаа аль хэдийн өнгөрчээ.

(ОТ: Мидас хүрэлт юунд ч хүрсэн тэр нь алт болох чадвар, бараг л Не Ли-тэй адил ямар ч хэрэгцээгүй өвсийг үнэ цэнэтэй ургамал болгон хувиргасан.)

Сургуулийн номын сан

Нил Ягаан Манан Өвсний үнэ тэнгэрт хадсан аймшигтай түвшинд хүрсэн , үнээс болж яг одоо Ду Зэ болон Лу Пиао цочирдоно, Не Ли 100.000 фунт Нил Ягаан Манан Өвс байгаа!

Хэрэв бүр үүнийг дундажаар гэхэд хэдэн арван чөтгөрийн зоосоор зарж чадна, энэ хэмжээ ойролцоогоор 10сая чөтгөрийн зоос болно, зарим язгууртан гэр бүлүүд аль хэдийн үнийг нь 100 эсвэл бүр хэдэн зуун чөтгөрийн зоос болгосныг тооцохгүйгээр, тооцвол энэ нь хэр их болох бол?

Энэ хэмжээний тухай бодохоод л хүмүүсийн толгой амархан эргэнэ! Хэсэгхэн хугацаанд, Не Ли аль хэдийн язгууртан гэр бүлийн 10 жилийн хөрөнгөтэй тэнцэх хэмжээний баялагийг хуримтлуулахаар зохицуулжээ.

Ийм их чөтгөрийн зоостойгоор, тэд маш маш маш их хэмжээний бэлтгэлийн нөөцтэй болно!

Не Ли сулхан инээмсэглэнэ, энэ бол ердөө л түүний төлөвлөгөөөний эхлэл! Не Ли хэдэн эм зүйч дээр Нил Ягаан Манан Өвсийг 300 чөтгөрийн зоосоор аажмаар зарахаар очлоо, тэр 1000 фунт орчим Нил Ягаан Манан Өвсийг зарав, тэдгээр нь Нил Ягаан Манан Өвсийг ийм үнээр авч чадахаар нь ихэвчлэн язгууртанууд байв, тэдний дунд ихэнх нь эмэгтэйчүүд байлаа.

Богинохон хугацаанд, Не Ли нийт 3сая чөтгөрийн зоос олов. Гэхдээ тэгээд, тэр дахин ийм өндөр үнэээр зарах боломжгүй болно, эцэст нь, ийм хэмжээтэйг дэлгүүр маш хязгаарлагдмалаар эзэмшиж болно, иймээс, Не Ли аажимдаа бага үнээр тэднийг удаанаар зархаар бэлтгэжээ.

Номын санд

“Эд нар та нарых!” Не Ли, Ду Зө, Лү Пиао болон гурвалд Дээд зэргийн Сүнс Нэгтгэх Эм мөн Сүнслэг Сайжруулалтын Эмнүүдийг дамжуулав.

Дээд зэргийн Сүнс Нэгтгэх Эм эсвэл Сүнслэг Сайжруулалтын Эмнүүд  6000 чөтгөрийн зоосоор худалдаалагддаг!

6 хүн, хүн бүрт 10-ыг тараасан, энэ аль хэдийн 300.000 чөтгөрийн зоосноос илүү гарна.

Бүр зарим язгууртнууд ч ийм үрэлгэн байж зүрхлэхгүй!

Эдгээр эмийн нэгийн үнэ бүр 6000-аас ч илүү чөтгөрийн зоос гэдгийг мэдсэний дараагаар, Ду Зө, Лү Пиао болон гурвал тэдгээр эмийг барьж байхад гар нь бага зэрэг чичирхийг болиулж чадсангүй.

“Хурдлаарай дадлагаа хийе бас орой сүснийхээ хүчийг тэжээхээр жаахан Нил Ягаан Манан өвс аваад тэдэнд дэвтээчих!” Не Ли сулхан хөхрөв, их хэмжээний мөнгө олсоны дараагаар, энэ тохиолдолд тэд үнэтэй тулааны хуяг дуулга авахгүй,  бага хугацаанд бага мөнгө л зарцуулах болно.

Не Ли хөлөө завьлан сууж, Сүнс Нэгтгэх Эмийг амандаа бутлана, тэр хэвлийнээс аажмаар дээш өссөн дулаан мэдэрнэ, түүний сүнсний тойроглуу аажмаар шилжиж мөн түүний сүнсний тойрон үүний улмаас таслралтгүй өсөв.

Аажмаар, Не Ли-ийн бие цэнхэр бүдэг гэрлийг цацруулав.

Сүнс Нэгтгэх Эмийн нөлөө маш хүчтэй, хэрвээ энгийн хүн үүний аравны нэгийг шингээх чадвартай бол үүнийг маш сайн гэж авч үзнэ, гэхдээ Не Ли [Тэнгэрлиг Бурханы Техник]-ээр дадлагажиж буй учир, тэр  Сүнс Нэгтгэх Эмийг биедээ бүрэн шингээж чадна. Не Ли сүнсний хүчээ хурдацтай өсөж байгааг мэдрэв.

Нэг Сүнс Нэгтгэх Эмийг шингээсний дараагаар, Не Ли-ийн сүнсний хүч 32оос 51 болон өсөв, нөлөө нь зүгээр л гайхалтай, дараа тэр үлдсэн 5 эмийг шингээхийг хүсэж байгаа!

Дөнгөж Не Ли-г дадлагажиж байхад, ‘бүүүм’ гэсэн дуу сонсдлоо, түүний хажууханд цэнхэр гэрэл гялалзав, Ду Зө хүрэл зэрэглэлийн сүнсний тойронд хүрэхэд тэднээс нэг алхамын өмнө байна, тэр нэг одтой хүрэл зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн боллоо.

Гурван цагын дараа, Лү Пиао ч мөн нэг одтой хүрэл зэрэглэлд хүрэв.

Ду Зө болон Лү Пиао-ийн дадлагжсан бясалгалын техниктэй харьцуулахад, Тэнгэрлиг Бурханы техник хүчтэйгээр ахидаг гэхдээ үндэс  суурийг нь амжилттай тавьбал ер бусын ирээдүйн амжилтууд угтах болно.

“1 одтой хүрэл зэрэглэл, энэ маш сайн!” Ду Зө нударгаа чанга атгаж, сүнсний хүчний бэхжилтийн улмаас түүний сэтгэл догдолж түүний сэтгэл итгэлээр дүүрж, тэр талархалтайгаал Не Ли-г харлаа, энэ бүхэн бол Не Ли-ийн өгсөн зүйл!

Лү Пиао нэг одтой хүрэл зэрэглэлдээ хүрсэндээ үнэхээр догдолсон байлаа, түүний аав түүнийг буцахад нь зодох ямар ч шалтгаангүй боллоо!

Тэд 2 сарынхаа шалгалтыг хүлээсэн сэтгэлээр дүүрэн байлаа, 2 сарын хугацаанд бид хэр хол явах боломжтой бол? Не Ли-ийн дэвшилт бага зэрэг удаан хэдий ч энэ хугацаанд 1 одтой хүрэл зэрэглэлд хүрэхэд одоо ч хялбар байна, магадгүй тэр илүү өндөр зэрэглэлд хүрэх боломжтой байгааг хэн мэдэх билээ.

Шэнь Юэ болон тэдгээр хүмүүс тэдний нүдэнд торсон хогнууд хэзээ ч үүнийг төсөөлж байгаагүй гэдгээс айж байна, Ду Зө болон Лү Пиао тэднээс өмнө 1 одтой хүрэл зэрэглэлд хүрчихлээ мөн энэ нь хэдхэн хоногын л амжилт байлаа.

Орой болоход.

Номын сангийн эхний давхар, Не Ли Е Зы Юнь-ийг дахин нэг удаа харав, тэр одоогоор ширээний ард ном уншаад сууж байна, гэхдээ тэр бага зэрэг тээнэглэзссэн харагдана, тэр цагаан даашинз өмссөн мөн түүний толигор царай яг л үзэсгэлэнт тэнгэрийн элч шиг харагдана.

Не Ли Е Зы Юнь-ий нойр орчимд эргэлдэнэ.

Шэнь Юэ өөрийн бүлэгтэйгээ номын сангийн буланд үзэгдэнэ, энэ үзэгдэлийг харахал, түүний харц гал шиг дүрэлзэв.

“Ахлах Шэнь Юэ, энэ хог хатагтай Е Зы Юнь-тай болзохоор тохиролцсон юм шиг санагдаж байна! Еэ Зиюун түүнийг тусгайлан хүлээж байх шиг байна!” Цэнхэр цамц өмссөн 16-17настай харагдахаар залуучууд хэлэв.

Тэдний нас Шэнь Юэ-ээс арай л ах юм шиг харагдаж байсан ч тэд бүгд Шэн Юуэ-ийн тушаалыг дагна, учир нь Шэнь Юэ бол Ариун гэр бүлийнх гишүүн мөн түүний гэр бүл тэднийхээс илүү, Шэнь Юэ-г сонссоноор, тэд сар бүр түүнээс жаахан жаахнаар мөнгө авдаг. Бас тэд өссөнийхөө дараагар, тэд Шэнь Юэ-ийн туслах дайчид болно!

Гурван нь 1 одтой хүрэл дайчид, 2 нь 2 одтой хүрэл дайчид, язгууртан чөтгөрийн сүнснтэнийд хоргодоход хамгийн сайн сонголт.

Шэнь Юэ хүйтнээр турхирав, тэр үүнийг удаан тэвчиж чадсангүй, гэр бүлийн байр суурь эсвэл төрөлхийн чадвар, аль нь Не Ли-тэй өрсөлдөж чадахааргүй байна? Тэр Шэнь Юэ-ийн араас хөөцөлдөж байхад тэр түүнийг үл ойшоосон, тэр Не Ли-г сайнаар харж байгаад Шэнь Юэ атааархсандаа уурлана.

Хэрэв энэ энгийн гэр бүлийн охин байсан бол Шэнь Юэ-д зарим зүйлс л хэрэг болно үлдсэн нь түүний гарт амархаан ороод ирнэ, гэхдээ Е Зы Юнь хүчирхэг ар талтай, тиймээс тэр хамаагүй үйлдэл хийхээс айдаг.

“Ахлагч аа, бид энэ хүүхдийг зодох хэрэгтэй юу?” хэдэн дайчид асуув.

“Тийм ээ” Шэнь Юэ толгой дохив, тэр Не Ли-д ялагдсандаа шаналж байсан ч , тэр өнөөдрийг хүртэл яагаад Не Ли-д ялагдсанаа мэдэхгүй байгаа.” Энэ хүүхдэд ямар нэг арга байна, бид одоо л түүнд хичээл заах боломж олдлоо, энэ төрлийн зүйл нууцаар хийгдэх ёстой, Е Зы Юнь-д мэдэгдэж болохгүй!”

Шэнь Юэ-ийн нүд битүүхэн хэрцгий байдлыг харуулан гялалаж, хэллээ “Наад хогдоо дотор гэмтэл учруулах нь хамгий сайн, бусдад харагдаж болохгүй бас Ариун гэр бүлийн хүмүүст ч мэдэгдэж болохгүй!”


Птэросаур-[Pterosaur] 228аас 66 сая жилийн өмнө амьдарч байсан далавчит гүрвэл

Pterosaur-Facts


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

2 comments on “Чөтгөр бурхдын домгууд [21]-Нил ягаан манан өвсний хэрэглээ”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.