Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 21]

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 21 – Проулкс галлерэй (нэгдүгээр хэсэг)

Дөрвөн эзэнт улсын Алтан банк дөрвөн эзэнт гүрний хамтын хүчээр бий болсон. Шидэт карт дансандаа нээлгэж чадах хүн бол гарцаагүй баян хүн байж таараа. Кард өөрөө зуун алтан зоосын үнэтэй учир эгэл жирийн ардууд авах хүсэлгүй байдаг.

Арван мянган алтан зоос. Хэрэв алганы дайтай уутанд хийвэл зуугаад уутанд багтана. Будааны шуудай хүртэл тал хүртлээ дүүрэн машид хүнд байх болно.

“Зуун алтан зоос ингээд л үрэгдчих юм” Эрнст сургуульд байх дөрвөн эзэнт улсын Алтан банкны салбараас гарсан Линлэй санаашран өөртөө хэлэв. Түүний цээжинд өөрийнх нь шидэт карт байлаа.

Линлэй Эрнст сургуульд сурч байхдаа томоохон ууттай алтан зооснууд өрөөндөө байлгаад амар тайван байж чадахгүй. Хамгийн аюулгүй арга зам бол шидэт кристал картандаа байлгах явдал.

Картыг гаргаж авах зардал ч хямд биш. Мастер уран дурхан хөгжүүлэхийн тулд зуу зуун жил болсон. Карт эзнийхээ хурууны хээгээр л хариу үзүүлдэг байна. Нэмж хэлэхэд шидэт болор карт бүр зөвхөн эзэндээ л ашиглагдаж болно.

Энэ жирийн шидэт болор карт зуун алтан зоос хүрдэг шалтгаан.

“Энэ арван мянганалтан зоосоор Эрнст сургуульд сурах үеийнхээ хэрэглээг хангалттай авчихна. Үлдсэнээр аавдаа туслаж болох юм.” Линлэй машид баяртай байв.

Иелийн гар Линлэйн мөр тус хэсэгт байж, намуухан дуугаар хөгтэй аргаггүй хажууд байгаа Рэйнд болон түүний ахан дүүс уруу харна.

Рэйнд болон бусад гурав өөрсдийнхөө амьдрах мөнгөө бүгдийн гаргаж өгсөн ба дөрвүүлээ мянгахан алтан зоостой үлдсэн байх. Аз болж жилийн эцэс болж хичээл амрах дөхсөн үе таарчээ.

Рэйндолс Жорж хоёр тайвнаар инээмсэглэн, Линлэйн хажууд хөгжөөнтэй зүйлс ярина.

Үнэднээ Рэйнолдс Жорж хоёр өчигдөр тийм ч их зовоогүй.

“Хоёрдугаар дүү, Гуравдугаар дүү, Дөрөвдүгээр дүү, маргааш сарын эцсээр аав минь ирнэ. Тэр үед би сүйх тэрэг болон хамгаалагч нар бэлдэн авчрах болно. Хэдүүлээ хаашаа аялах уу?” Иел санал болгов.

“Ариун нийслэл?”

Рэйнолдс Жорж, Линлэйн нүд гэрэлтэн.

Фэнлай хот буюу Ариун нийслэл бол эгэл жирийн хот биш.

“Ариун нийслэлд очих гоё санаа байна. Обрийн эзэнт улсаас ирэх замдаа Фэнлай хотод хоёр өдөр хоносон. Ямар ч газраар дайрах боломж олдоогүй.” Рэйнолдс яаран хэллээ.

Жорж Линлэй хоёр толгой дохино.

“Ариун нийслэлд үзэж харах их олон газар бий.Маргааш та нарын нүдийг нээгээд өгнөө.” Иел нууцлагаар хэллээ.

…………..

Маргаашийн наран мандах цагт Иел бусадтайгаа өглөөний цайгаа хамт уун Эрнст сургуулийн их хаалгаар Иелийн бараа бологчид ирэхийг хүлээнэ.

Хоёр цаг хүлээсний дараа сүйх тэрэг одоо хүртэл ирсэнгүй.

“Скүэак скүэак.” Бэбэ Линлэйн мөрөнд скүэак хийх болов.

“Бэбэгийн тэвчээр барагдсан бололтой. Иел чи биднийг энд өглөө эрт авчирсан ч сүйх тэрэг чинь ирэхгүй байна шүү дээ.” Рэйнолдс ууртайгаар хэлвэл Иел уучлалт эрэн инээгээд. “Би ч бас мэдэхгүй байна. Одоо уг нь ирчмээр юм даа.” Линлэй Бэбэгийн жижиг толгойг илнэ.

“Өө тэд ирчлээ.” Иел чангаар гэнэт хэлэв.

Жорж, Рэйнолдс мөн Линлэй унтах шахаж байснаа харахаар нүд нь сэргэв. холоос зуун хуягт хамгаалагчид бас дөрвөн сүйх тэрэг яаравчлан айсуй. бүрэлдэхүүнд найман Арслан толгойт шувуу унасан дайчид, бас арван Цус сорогч төмөр бух эсвэл Салхит чоно унасан дайчид байлаа.

“Иелийн хамгаалагчид үнэхээр гайхалтай юм.” Линлэй цочирдохоос өөр яалтай? Рэйнолдс Жорж хоёрын нүд ч гэсэн сэргэв.

Линлэйн хажууд сууж байсан Делин Кевоте наранд биеэ ээж байхдаа хуягт цэргүүдийг хараад нүд бас сэргэнэ. Төд удалгүй дөрвөн сүйх тэрэг, хүлэгт дайчид их хаалганд ирлээ. Гурван шидтэн гарч ирэн тэднийг угтав.

Дунд насны залуу сүйх тэргийн урд зогсохоор алхлаа. Гурван шидтэнтэй ярихаас өмнө Иел уруу тэрбээр мэндлэв.

“Авга ахаа, таныг юу ингэж удахад хүргэвээ?” Иел урвагаар хэллээ.

Иелийн авга ах гэсэн хүн даруй инээгээд хэллээ. “хаха, чи тэсгэл алдаж байв уу? за бүх сүйх тэрэг бэлэн. Сүүлийн сүйх тэргэнд зарим эд бараа байгаа. Би тэднийг цэвэрлүүлээд чамайг суулгана. Чи Ариун нийслэл орох гэж байгаа зөвүү?”

“Касс гурван хүн аваад залуу эзэн Иелийг хамгаал.” Авга ах нь тушаав.

Даруй халзан дайчин унаанаасаа буун Иелийн өмнө очоод мөргөн. “Касс залуу эзэн Иелд хүндэтгэл үзүүлж байна.”

Линлэйн хажууд Делин Кевотийн нүд сэргээд “Линлэй, чиний ах ч бас жирийн этгээд биш юм. Хэрхэн унаанаасаа буусан бас нүднээс нь харвал Касс танай авга Хиллманаас ч хүчтэй юм. Бас энэ мөрөн дээрх шонхор нь долдугаар зэрэглэлийн шидэт араатан Цэнхэр нүдэт аянган шонхор байх учиртай.”

Делин Кевоте Кассийг мэргэжилтэн гэж магтах нь ер бусын зүйл.

“Линлэй явцгаая. Шалавхан сүйх тэргэнд суу. Ариун нийслэл орцгооё.” Иел хэллээ.

Линлэй гурван ахан дүүстэйгээ сүйх тэргэнд суув. Дотор засал нь чамин бөгөөд уужуу учраас дөрвүүл нэг сүйх тэргэнд суугаад шахалдсангүй. Даруй сүйх тэрэг Фэнлай хот буюу  Ариун нийслэл уруу чиглэнэ.

Касс болон бусад гурван дайчин араас дагана.

Сүйх тэргийн дотор үнэндээ жимс, зөгийн бал бас дарс байлаа. Дөрвөн ахан дүүс идэн ууж, сүйх тэргэнд хоорондоо ярилцана. Эрнст сургууль Фэнлай хотоос ердөө хорин километр хол. Тэд хагас цагын дараа гэхэд ирлээ.

Сүйх тэргэнээс тэд буулаа.

Кассийн хамгаалалтад дор Линлэй болон түүний ахан дүүс Фэнлай хотоор тэнэнэ.

“Хөөе, бид хаашаа яваад байна? Фэнлай хотод үзэх зүйл ихтэй. зүүн Фэнлай хотод олон үэсгэлэнтэй зөөгч нартай тансаг газрууд бий. Харин баруун фэнлай хотод олон урлагын музей байдаг. Проулкс галлерэйгээс эхсүүлээд.” Иел Фэнлай хотыг сайн мэднэ.

“Үзэсгэлэнтэй зөөгч нараа? За зүүн Фэнлай хот явцгаая.” буруу хүмүүжилтэй моньд Рэйнолдсийн нүд сэргэлээ.

“Үд дунд л болж байна. Тэр газрууд орой л сонирхолтой. Мэдээж одоо ч очиж болно л доо.” Иел хөхрөн инээлээ.

Линлэй тийм төрлийн газруудад тийм ч дуртай биш. “Иел мартдаа. Бидэн шиг хүүхдүүд тийм газар очоод яах билээ? Чи Проулкс галлери гэж хэлсэн. Агуу мастер Проулксийн нэрэмжит Проулкс гэллерэй орвол яаж байна? Очоод нэг үзэхүү?”

Проулкс бол Юлан тивийн хамгийн шилдэг сийлбэрчин

“Агуу мастер Проулкс? Би түүнийг бас сонссон юм байна. Түүний сийлбэр хэдэн сая алтан зоос үнэлэгдсэн гэж сонссон. Түүний “найдвар” нэртэй сийлбэр нь сая сая алтан зоосын үнэтэй. Үнэхээр баян юмаа.” Рэйнолдс санаашрав.

Жорж итгэлтэйгээр инээснээ ” Сийлбэрийн түүхэнд одоог хүртэл тоо томшгүй сийлэрүүдийг урласан байдаг. Шилдэг арвын алин ч сая алтан зоос үнэтэй. Харин бүх шилдэг арвын Проулкс сийлсэн шүү дээ. Чулуу сийлбэийн хамгийн шилдэгт тооцогдолгүй яахав!”

Линлэй хүйтэн амьсгаа сорон авлаа.

Сая алтан зоос оо?

Ямар их мөнгө билээ. Өөрийнх нь овог бүх өвөг дээдсийнхээ үлдээсэн эдлэн, бүх зүйлсээ зарсан ч зуун мянган алтан зоос чүүтэй айтай хүрэх биз.

“За явцгаая очиж үзье.” Линлэй даруй хэллээ.



Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 21]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s