Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 20]

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 20 – Шилдэг нь хэн бэ? (хоёрдугаар хэсэг)

Линлэй одоо хоёрдугаар зэрэглэлийн дайчны хүч чадлын оройд хүрсэн. Жирийн дайчны хүч чадлын хувьд нэгдүгээр зэрэглэлийн дайчин зуун паунд жинтэй хүнд зүйлийг өргөж чадах бол хоёрдугаар зэрэглэлийн дайчин зуун паундийг чөлөөтэй шидэн чулууддаг.

“Чи.. кү… кү..” Хоолойгоо бариад Рэйнд хэдэн удаа ханиалган ууртайгаар Линлэй уруу хялам хийнэ. “Чи .. чи үнэндээ..”

“Тиймээ!” Иел гэнэт чангаар орилон, царай нь баяр хөөрөөр дүрэлзэнэ. “Үнэхээр гоё байна шүү гуравдугаар дүү. Чамайг ийм хүчтэй гэж мэдээгүй юм байна.”

“Тэр жаал жижигхэн ч хүчтэй юмаа…”

Тав зургадугаар зэрэглэлийн шидтэнгүүд алмайрав. Энд зарим шидтэний багш нар хүртэл байсан ба Линлэйг ийм хүчтэй гэдгийг мэдэлгүй сониучирхав.

Арван хоёроос арван гурван настай хүү 90 паунд жинтэй хүнийг нэг гараараа шидэн савлаа шүү дээ.

Тэгээд бүр шидтэн хүү шүү!

“Хөөе, Рэйнд, чи нэгдүгээр зэрэглэлийн шилдэг нь хэн бэ? гэж асуугаад байлуу?” Иел өднө.

Рэйндийн царай улаан, зүрх нь үхэж гутамшиг мэдрэв. Линлэйг ширтэн ууртайгаар орилж “Чи, чи шидтэн юмуу? Хэрэв чаддаг юм бол надтай шидээр тулалдаач. Наадах чинь ямар зан араншин бэ? Язгуурт шидтэн дайчны өчүүхэн аргыг ашиглаж гэнэ?” Рэйнд уур уцаар, доромжлолыг амсч байлаа. Нэгдүгээр ангийн жилийн аварга болсон ч яг одоо Линлэй түүнийг хоолойгоос нь барин өргөнө. Түүний амь нас хэн нэгний гарт байгаа мэдрэмж айдас хүйдсийг төрүүлэлгүй яахав.

“Зөвөө, чамд чадвар нь байгаа юм бол шид ашиглаадах! Чи ингэхэд Эрнст сургуулийн шидтэн мөн юмуу?” Рэйндийн хажуугийн найз туслан даруй хэллээ.

Гэхдээ Линлэйг харахаар тэдний хувьд айдас хүйтсийг мэдэрнэм. Линлэйн үзүүштэй хүч чадал тэднийг цочирдуулан айлгасан байв.

“Шид ээ?”

Рэйнолдс даруй чангаар хөхрөн инээгээд бардамналтайгаар “Рэйнд чи өөрийгөө нэгдүгээр ангийн аварга болсон гэж бодож байна уу? Өөрийгөө хүчтэйд аварга болсон гэж бодож байгаа л даа. Битгий мөрөөд. Нэгдүгээр ангийн шилдэг сурагч бол манай гуравдугаар дүү. Чи юу? Одоо арилж үз.”

“Гуравдугаар дүү, өөрийнхөө хүчээ харуулаадхаач.” Иел шурган орж ирнэ.

Сая Рэйндэд загнуулсан Жорж хүртэл Рэйндэд нүүр өгөхөө болихоор шийдэв. “Рэйнд чамд нэг юм хэлэх гэсэн юм. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж бай. Манай сургуулийн олон шилдэгүүд аваргын тэмцээнд ороогүй. Өөрийгөө их юм гэж бүү бод.”

Рэйндийн царай улам барайн, барайж бав.

“Чи халз тулалдаж байж мэднэ. Рэйнд түүнтэй хүч үзээч.” Тав зургадугаар зэрэглэлийн шидтэнгүүд хажуунаас хөхрөн инээхдээ хэлнэм. Нэгдүгээр ангийн сурагчдын тэмцэл тэдэнд сонирхолтой үзүүлбэрээс өөрцгүй.

Рэйнд арван настай. Багаасаа л гоц гэж өргөмжлөгдсөн.

Эрнст сургуульд ч тэр тэргүүний сурагчдын тоонд зүй ёсны багтдаг. Ингэж өмнө доромжлуулсан удаагүй.

“Шилдэг нь ий?” Рэйнд архирна. “Шилдэгийг хэн нэгэн өргөмжилдөг зүйл биш. Энэ өрсөлдөөнөөс шалгаран гардаг зүйл. Чамд чадвар нь байвал надтай халз тулалдаач дээ.” Рэйнд өөрийнхөө шидийн чадварт бат итгэлтэй байв. Эцсийн эцэст өнөөдөр нэгдүгээр ангийн дундах аварга боллоо шүү дээ.

“Хөөе, энэ зочид буудлын зохицуулагч маргааныг шийддэггүй юм байхдаа?” Зарим үзэгчид гайхан сониучирхав.

Үнэндээ Хуадели зочид буудлын менежер хол зогсож, оролцохыг хүсэхгүй байв.

Учир нь тэр сурагчдыг таниж байлаа.

Эрнст сургуулийн сурагчид гэдгээс гадна тэдний зэрэг дэвийг тэр мэдэж байлаа. Тиймээс ч тэднийг уурлуулахгүйн тулд хөндлөнгөөс оролцох нь дэмий. Тэр дундаа .. Иел.

“Залуу эзэн Иел энд байгаа юмуу? Өө, за март даа. Юу дуртайгаа хийг. Бүхэл зочид буудлыг минь самарсан ч энэ миний оролцох асуудал биш.” Зочид буудлын менежер толгой сэгсрэн цөхрөнгөө барна. Залуу эзэн Иелийг тэр яаж үл хүндэтгэх билээ?

Эрнст сургуульд орсоноос хойш гэр бүлийн хүрээн дэх Иелийн байр суурь нь улам нэмэгдсэн.

“Маш сайхан хэллээ. Шилдгийг өргөмжилдөггүй. Ялж авдаг юм.” Линлэй ч босч, хүйтнээр Рэйндийг ширтнэм. “Рэйнд хэрэв бид шидийн тулаан хийвэл гоё хөгжөөнтэй болгоё. Хэрэв чи ялвал ирээдүйд би тойрон явж чамтай уулзахаас зугатааж байя. Харин би ялвал чи ч гэсэн надаас дутааж бай.”

Рэйнд үл ойшоосон инээснээ. “Наадхаа хөгжөөнтэй гэж байгаа юмуу? Ялагчаа харахдаа дутаахаас гадна нэмээд зуун алтан зоос өгвөл яасан юм? Яаж байна?”

Линлэй бодном.

Зуун алтан зоос оо?

Тэр жил бүр амьдрах гэж зуун алтан зоос авдаг. Бусад сурагч нартай адил тэрбээр баян биш байлаа.

“Хаха Рэйнд зуухан алтан зоос уу? Чи ичихгүй байна уу? Ийм өчүүхэн мөнгөөр мөрийцөж? Ингэвэл яаж байна ялагдагч нь арван мянган алтан зоос өгнө? Тохиров уу?” Хажуугийн Иел чангаар хэллээ.

“Арван мянган алтан зоос?”

Энэ үгсийг сонсоод зочид буудлын олон сурагчид амьсгаагаа залгив. Арван мянган алтан зоос бага мөнгө яав ч биш. Энэ сургуульд магадгүй маш цөөхөн хүн ийм их мөнгийг гаргаж чадах байх.

“Арван мянган алтан зоос?” Рэйндийн зүрх чичирхийлэхээс яахав?

Томоохон өвгөөс гаралтай ч тэр жил бүр зөвхөн гурван мянган алтан зоос авдаг байлаа. Хуадели зочид буудалд тэр өдөр бүр ирдэггүй. Харин өнөөдөр Риксон болон найзуудтайгаа ялагч болон гуравдугаар байранд орсоноо тэмдэглэхээр ирсэн байв.

“Хаха, сачий чинь хүрэхгүйн үү?” Иел шидэт карт гарган ирэн ярингаа даллана.

“Рэйнд зөвшөөрчих.” Риксон хэллээ. “Бид дөрөв нийлж байгаад арван мянган алтан зоос гаргаад дөнгөчих байх. Энэ жижигхэн залуу чамайг дийлнэ гэдэгт үнэхээр итгэхгүй байна.”

Рэйнд болон гурван ахан дүүс хоорондоо харц солилцоно.

“За, арван мянган алтан зоос.!”

Рэйнд чангаар хэлэн Линлэй уруу хялам хийнэ ” За гарцгаая. Энэ газар хэтэрхий жижиг банйа. Аварга шалгаруулах тэмцээн болсон дэвжээн дээр тулалдая. Зориг чинь хүрч байвал намайг дагаад яв!” Хэлж дууссаны дараа Рэйнд бардам зочид буудлаас гарвал гурван дүүс нь түүнийг дагна.

“Явцгаая.” Иелийн нүд гэрэлтэнэ.

Рэйнолдс Жорж хоёр мөн догдолсон байв. Линлэй толгой дохин мишээснээ. “Бидэнд арван мянган алтан зоос өгөхийг хүссэн хүн байхад шар тосыг хэлээрээ түлхэн гаргах хэн байх уу?”

Линлэй, Иел, Рэйнолдс, мөн Жорж бүгд зочид буудлаас гарч дэвжээ уруу чиглэнэ.

Бүхэл зочид буудал сэргэв. Арван мянган алтан зоосны мөрийтэй тулаан. Зургадугаар зэрэгэлийн шидтэнүүдийн хооронд ч ийм мөрийтэй тулаан бас ховор харагддаг. Нэмж хэлэхэд нэг нь нэгдүгээр ангийн аварга бол нөгөө сурагч нь үл мэдэгдэх нууцлаг хүүхэд бавй.

Дару йолон сурагчид өөрсдийн төлбөр тооцоогоо хийгээд дэвжээний зүг чиглэн очино.

….

Дэмжээг гантиг чулуугаар хийсэн ба машид бат бөх.

Яг одоо Линлэй Рэйнд хоёр дэмжээний хоёр талд зогсон бие биенээ ширтэнэ.

Дэвжээний дор тойрон олон хүмүүс харагдана. Эцсийн эцэст оройн хоолны цаг байсан учраас Хуадели зочид буудлаас ирэх замд нэг хүн арав болж, арав хүн зуу боллоо. Богино хугацаанд олон хүн энд цуглав. Арван мянган алтан зоосний мөрийтэй тулаан олон хүний анхаарлыг тасан байв.

Ямар олон хүн цуглан энд ирсэнийг харсан Рэйндийн царайнд итгэл тодроно.

“Өнөөдөр би Линлэй гэдэг энэ жаалтай шидээр тулалдана. Ялагдагч нь арван мянган алтан зоос төлж, ирээдүйд нөгөө хүнээсээ дутаах ёстой. Бүгдээрээ миний гэрч болооч.” Рэйнд хэллээ. Бүгд олон хүн харж буй энэ мэдрэмжинд дуртай. Тэрбээр тайзнаас айх ямар ч айдасгүй байв.

Уухайн дуу доороос цоргилон гарав. Жилийн аварга шалгаруулах тэмцээнд Рэйнд олон дэмжигчтэй байсан. Одоо маш цөөхөн хүмүүс Линлэйг дэмжиж байв.

Линлэй гэхдээ дэвжээн дээр чимээгүйхэн зогсож.

“Хэлж дууссануу?” тайвнаар Линлэй хэллээ.

Рэйнд бардам инээгээд “За эхлэе.”

Рэйнд Линлэй хоёр бараг зэрэг шидийн тарни уншиж эхлэв. Тэд хоёул хоёрдугаар зэрэглэлийн шидтэнгүүд учраас тэдний ашиглах шидүүд машид амархан тарнитай. Ганц юмуу хоёр үг хэлэхэд л хангалттай байв.

“Шүүү!”

Долоон хурц ирт салхи гарч ирэн Рэйндийг чиглэнэ.

“Хоёрдугаар зэрэглэлийн шидтэн?” Үзэгчидийн туршлага ганц хараад хэлж чадна.

Рэйнд гэхдээ яг зэрэг шидээ суллав. Таван дүрэлзсэн улаан галт бөмбөг Линлэйг зүглэн бас ирлээ. Гэсэн хэдий ч ирт салхины хурд галнаас хурдан тул Рэйнд өрөвдмөөр гэгч нь дутаан бултав. Харин Линлэй хөнгөхөн хажуу тийш алхан галт бөмбөлөгөөс бултлаа. Ингэж байхдаа хүртэл Линлэйн уруул хөдлөн  хоёрдахь шидээ суллав.

Газрын шид – Газрын чичиргээ!

“Чичиргээ..”

Рэйнд хөлөн доор байх гантиг чулууг хүчтэй чичирхийлэхийг мэдэв. Энэ нөхцөлд Рэйнд дахин ямар ч шид хэрэглэж чадахгүй байв. Тэрбээр төвлөрч чадахгүйн улмаас тарниа уншихгүй нөхцөл үүсэв. Даруй Линлэйн гуравдагч шид таван атганы хэмжээтэй, газрын өнгөтэй чулуу түүн уруу хурдацтай нислээ.

Чичиргээ дунд Рэйнд хөлөө олж тэнцвэрээ ч хадгалж чадахгүй байлаа. Хоёр чулуунаас арай ядан бултвал.

“Түд.”

Нэг чулуу Рэйндийг гэдсийг цохиж, шинэхэн цус амнаас нь усчин гарлаа. Рэйнд даруй гараараа гэдсээ барин халхлавал. Хоёр чулуу цохих дахин сонсогдоно. Одоо харин Рэйнд дэвжээнээс шидэгдэн гарч, бүхэл бие нь тоос болов.

Шидийн тулаанд Линлэй яллаа!

Линлэй Рэйндийг тайван дахин нэг харлаа. Линлэй яаж дайрснаа маш сайн мэдэж байв. Хамгийн удаандаа Рэйнд нэг сар эмчлүүлээд зүгээр болно. Хэрэв Линлэй өршөөлгүй хандаад Рэйндийг толгойг оносон бол тэрбээр үхэх байсан.

“Хос элементийн хоёрдугаар зэрэглэлийн шидтэн. Нэгдүгээр ангийн дунд байгаа юм гэжүү?”

Нэгдүгээр ангийн үзэгчид биширсэндээ уулга алдана. Хоёрдугаар зэрэглэлийн шидтэн нэгдүгээр ангид гарч ирэх нь ховор. Хос элементийн хоёрдугаар зэрэглэлийн шидтэн бол хэлэлт үгүй. Түүнээс хүчтэй хүн тэдний дунд хаана байхав?

“Энэ жаал шидийн хүчээ маш сайн удирдаж байна. Биеийн хөдөлгөөн нь ч сайн юм.”

Зарим тав зургадугаар ангийнхан гайхсан байв. Галт бөмбөлөгтэй нүүр тулсан Линлэй бултаж байхдаа тарниа уншиж байсан. Үүнээс харахад л Линлэйг ямар хурдтайг мэдэж болох юм.

“Хаха, Рэйнд. Өөрийгөө шилдэг нь гэж үнэхээр бодсон байсан уу? Манай өрөөний гуравдугаар дүү зөвхөн шид ашиглаад л чам дээр хөнгөхөн дэвсчиж байна.” Иел чангаар инээнэ.

“Күү, Күү.” Рэйнд босч, цээжээ барина.

Рэйнд дотроо Линлэйг өршөөнгүй хандсаныг мэдэж байлаа.

“Иел, маргааш Линлэйтэй ирээрэй. Та хоёртай дөрвөн улсын Алтан банк орж мөнгө шилжүүлнэ. Арван мянган алтан зоос. Би хэлсэн үгэндээ хүрнэ.” Рэйнд Линлэйгээс холоо зай барина. Линлэйд ялагдсан энэ ялагдал Рэйндэд өөрийнх нь бардам занд томоохон сургамж өглөө.

Хэрэв хэн нэгэн чадвартай байлаа ч хүчтэй биш бол бусдад бас ялагдах л болно!

“Линлэй баярлалаа” Рэнд бөхийн хэллээ. Энэ хэлсэн нь Иел болон бусдын сэтгэлийг хөдөлгөнө. Дараагаар Рэйнд Линлэй уруу ширтээд “Гэхдээ чамайг ялах нэг өдөр гарч ирж л таарна.”

Тэгээд Рэйнд цээжээ барингаа, дүү нарынхаа тусламжтай өөрийнхөө байр уруу явлаа.

“Линлэй чи үнэхээр гайхалтай юмаа. Чи ах дүү нартаа ихээхэн нэр нүүр авчирлаа.” Рэйнолдс хурдхан Линлэй дээр очиж тэврэн авна. Линлэй одоо дэмжээнээс бууж байв.

Линлэй эргэн тойрноо ажина.

Олон хүн түүнийг харж хоорондоо ярьж байлаа. Эрснт сургуулийн олон авьяастнууд одоо аль хэдийн танил болсон. Ийм чадвартай хүнийг хаанаас юм харж ирээд Рэйндийг ялна гэж санаа ч үгүй байлаа.

“Сайнуу Линлэй, намайг Данни гэдэг. Нэгдүгээр зэрэглэлийн усны шидтэн. Чамтай танилцсандаа таатай байна.” даруй алтан үстэй туранхай, гуалиг охин Линлэй уруу дөхөн очиж инээмсэглэнгээ хэллээ.

“Сайнуу? Намайг Линлэй гэдэг.” Линлэй танихгүй хүнтэй ярих зуршил үгүй. ” Уучлаарай би бэлтгэлээ хийж, бясалгалаа хийх хэрэгтэй байна.”

Ингэж хэлснийхээ дараа Линлэй гурван ах дүү нараа харна. Иел болон бусад нь түүний юу гэж хэлэх гээд байсныг ойлгож даруй эргэн тойрноо үл ойшоон яваад өгөв. Энэ залуу авхай Данниг ихэд гомдоон орхисон хэрэг байв.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

1 comments on “Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 20]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.