Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 19]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


 Ном 2 – Өсөлт

Хэсэг 19 – Шилдэг нь хэн бэ?

Эрнст сургуулийн  хойно амар амгалан газар.

Линлэй урсаж буй усны хажууд завилан сууна. Усны хоржигнох чимээг сонсон бясалгалын трансд орсон байх ба газрын эрчим болоод салхин эрчимүүд даруй гэрэлтлээ. Линлэйн ойр орчмын арван метр харагдахуйц тод болов.

Дөрвөн мөчөөр нь орсон салхи болоод газрын эрчим мах, цус, мөн ясаар нь дамжин бүх л эд эрхтнийг тэжээнэ. Удаан ч гэсэн үр өгөөжтэйгээр түүний бие хүчирхэгжинэ.

Нэмж хэлэхэд салхи болон газрын эрчим цэвэршсэнийхээ дараа цээжний төв хэсэгт хуримтлагдана.

“Сплаш, сплаш” Урсах ус тогтворгүй урсана.

Жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ зэрлэг галуу мөлжинө. Энэ харагдах үзэгдэл зурагтай адил амар амгалан байж яг л зургаас гарч ирээ юу гэлтэй.

Энд ийм амар амгалан байхад Эрнст сургуульд машид хөл хөдөлгөөнтэй байв. Мянга мянга сурагчид, шидтэнгүүд, тэр бүү хэл Эрнст сургуулийн гаднаа олон тулааныг харахаар цугласан.

Жилийн аварга шалгаруулах тэмцээн.

Эрнст сургуулийн сурагчид бүгд бардам ба бурхан ивээсэн авьяастай.

Бүх тохиосон тулааныг гайхал бишрэм төрүүлэм үзүүштэй байв. Нэгдүгээр ангийн сурагчид газрын бөмбөлөг, аянганы цахилдаг, салхин ирээр тулалдана. Гэхдээ гурав дөрөвдүгээр ангийн сурагчид хоорондоо сүр жавхаатай тулалдаж байв. “Бутарсан хад” шид одоо зуу зуун томоохон чулуу болон дайсныхаа толгой уруу чиглэж, аянга цахилгаан тасралтгүй цахилна.

Тав зургадугаар ангийнхан уу? Тэд хамгийн аюултай.

Гайхалтай шидүүд тасралтгүй гялбаж, чангаас чанга тэсрэх чимээ түүнийг дагна. Харж буй сурагчид тасралтгүй уухайлж, үзэгчдийн цус булиглана. Үнэндээ сургуулийн бүх хүмүүс энд байв.

……..

Жилийн аварга шалгаруулах тэмцээн сар гаран үргэлжилнэ. Эрнст сургуулийн хичээлийн жилийн хамгийн эрч хүчтэй, хамгийн хөл хөдөлгөөнтэй үе. Энэ бужигнаантай үед Линлэй тав зургадугаар зэрэглэлийн сурагчдын тулааныг үе үе харахаар очино. Үлдсэн цагт тэрбээр чимээгүйхэн ганцаар сургуулиллана.

“Энэ аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөгчөө санаатайгаар алахыг хориглодог юм байна. Ийм тэмцээн яаж жинхэнэ тэмцээн байж чадах билээ? Хүлээстэй гартай бол яаж тулалдах уу?”

Делин Кевотийн нөлөөгөөр Линлэй ч энэ тэмцээнийг хэрэггүй нэр төдий зүйл гэж бодох болсон.

“Линлэй чиний хүчээр харвал. Тавдугаар зэрэглэлийн шидтэн болсон цагт Шидэт араатны уулсын хөндийд орж тулааны туршлага хуримтлуулах ёстой. Ингэвэл чи амьдрал үхлийн ирмэг дээр ирж, олон туршлага хуримтлуулна.” Делин Кевоте Линлэйг ятгаж байв.

……..

Хуадели зочид буудал. Энэ бол Эрнст сургуулийн хамгийн үнэтэй бөгөөд хамгийн тансаг зочид буудал. Энэ зочид буудалд мөн хамгийн үнэтэй ресторан байдаг. Өнөө орой Иел 1987 өрөөний гурван дүүтэйгээ сайхан зоог барихаар Хуадели зочид буудалд ирсэн байв.

Хуадели зочид буудлын нэгдүгээр давхарт.

Зочид буудлын шал толь мэт тунгалаг цэвэрхэн байв. Эгнэн зогссон үзэсгэлэнтэй зөөгч нар эелдэгхэн мэндчилэн зогсож, хэн нэгний дуудахыг хүлээн зогсоно.

Хуадели зочид буудалд олон дүрэмт хувцасаа өмссөн хүмүүс байв. Энэ зочид буудалд ирж зүрхэлсэн хүмүүс мэдээж машид баян, хүчирхэг угсаа гаралтай хүмүүс байна. Нэг энгийн хоол хэдэн алтан зоосын үнэтэй байж мэднэ. Хэрэв Линлэй өөрөө ирсэн бол төлбөрийг нь төлж барахгүй байв.

Жилийн аварга шалгаруулах тэмцээн дөнгөж дууссан ба зочид буудалд байх сурагчид үүний талаар ярилцана. Залуу хүмүүс дийлэнхидээ байх авч нэг ширээнд дөрвөн хүүхэд сууж байв.

“Би энэ жилийн тэмцээнд үнэхээр дургүй хүрч байна. Би маш ойрхон байсан. Хагас шигшээд ороход бараг л нэг хуруу дутлаа. Би шилдэг гуравт орж болох байлаа шүү дээ” Рэйнолдс машид урмаар хугалсан байв. Тэрбээр багийнхнаасаа хамгийн бардам нь байв.

Иел хөхрөн инээгээд. “Энэ үнэхээр гутамшигтай юм. Рэйндийг шилдэг нь болно гэж үнэхээр санасангүй. ”

Жорж мишээсэн ч юу ч хэлсэнгүй.

Жорж нөхөрсөн хүн байсан ба хэнийг ч муулж ярьдаггүй байв.

“Рэйнд? Зөвүү? Би түүнийг өмнө ярьж байсныг саналаа. Гайхалтай элементийн хандлага, сүнсний эрчимтэй тэр хүүхэд мөнүү? Линлэй Рэйнд гэсэн нэрийг саналаа.

Жорж хөхөрч инээгээд толгой дохив. ” Тиймээ зөв. Маш өндөр ур чадвартай. Сургуулилахаасаа ч өмнө түүний сүнсний эрчим хоёрдугаар зэрэглэлийн шидтэнгийнхтэй адилхан байсан. Энэ жил тэрээр шаардлагатай шидийн хүчээ л нөөшилсөн. Хоёрдугаар зэрэглэлийн шидтэн нэгдүгээр ангийн сурагчдын дунд зовоод байх зүйлгүй.”

“Ур чадвартаа найдаад яахав дээ? Ур чадвар ярьвал сургуулийн хамгийн шилдэг сурагч Диксиг гүйцэх хэн байхав” Иелийн уруул мушгилзана. ” Би Рэйндийг харахаар уур хүрээд байх юм. Нэгдүгээр ангийн сурагчдын аварга болоо биз. Тэгээд юу гэж? Линлэй ялж байхдаа өөртөө хэрхэн бардаж байсныг нь чи харсан ч болоосой. Тав эсвэл зургадугаар ангийн аварга болвол ямар харагдахийг бодохоос ч уур хүрч байна”

Хүчтэй шидтэн болвол цааш зам нь илүү хэцүү болдог.

Ийм учраас Эрнст сургуулийн сурагчид өндөр зэргийн шидтэнгүүд байдаг. Өндөр зэрэглэлийн шидтэнгүүдийн дунд илүү хүчтэй өрсөлдөөнтэй байлаа.

Рэйнолдс мөн толгой дохионо. ” Би ч бас түүнд дургүй. Манай сургуулийн нэг номерийн сурагч гуравдугаар ангийн Дикси гуравдугаар ангийн аварга болсон. Ямар нэр төртэй, зөв биеэ авч явсаныг нь харсан бол ч!  Тэр хоёрын ялгаа хэтэрхий их л дээ. Тэглээ ч нэгдүгээр ангийн сурагчдын дунд шилдэг нь Рэйнд биш.”

“Нээрээ шүү. Гуравдугаар дүү. Чи ороогүй нь тун ч харамсалтай. Чи орсон бол ч. хмм.” Иел шогширно.

Нас болон ахан дүүсээрээ өөрдсийгөө хоёрдугаар дүү, гуравдугаар дүү гэж дуудах болсон.

“Хөөе, та нар чинь юу ярина бэ?”

Линлэй Иел хоёр эргэж харна. Дөрвөн залуу хоёрдугаар давхараас бууж ирлээ. Тэдний ахлагч алтан үстэй залуу Линлэйгийн ахан дүүсийг хүйтнээр харна.

Иел чангаар хэллээ ” Өө энэ чинь Рэйнд байна шүү дээ. Бидний юу ярьж байгааг сонсоогүй юмуу?”

Линлэй дотроо хөхөрч инээхээс өөр яахав.

Иел диваажин эсвэл тамаас ч айхгүй ч нэр төрөө юунаас илүү хайрлана.

” Хмм. Намайг сонсоогүй гэж бодоо юу?” Рэйнд хүйтнээр хэллээ.

Рэйндийн хажууд байх бор үстэй залуу ч хүйтнээр харснаа. Бардамналтайгаар “Рэйнд дөрвөн газрын царцаатай битгий зууралд. Цагын гарз. Рэйнолдс, чи өөрийгөө хэн уруу харж байна гэж бодоов? Тэмцээнд өөрийгөө яаж ялагдсанаа мартаа юу?”

Рэйнолдс бор үстэй залуу уруу хүйтнээр харна. Тэрбээр уруулаа хазан, шүдээ зууна. “Чи бас өөрийгөө юу гэж бодоов? Чи зүгээр азтай байсан болхоор намайг ялсан. Бардамнаад байх юу байна?”

Бор үстэй залуугийн царай барайв.

Жорж бүгдэн уруу инээмсэглээд “Рэйнд хангалттай. Бид чамайг муулж ярьсан бидний буруу. Одоо бүгдийг мартацгаая.”

“Амаа тат Жорж. Чиний оролцох зүйл биш.” Рэйнд Иел уруу ширтэнэ. ” Иел, чамайг сүүлийн удаа Анхилуун Элм бааранд харахад чиний хэнэггүй, бардам зан чинь намайг залхаасан. Одоо энэ удаа чи миний өмнө дахиад бардамнаж байна. Хэрэв чаддаг юм бол ирээд зодолдооч. Яасан? Тулалдахаас айгаа юу?”

Хэлсэнийхээ дараа Рэйнд өдөж албаар хэдэн удаа хөхөрч инээлээ.

Иел ууртай байгаа ч дайснаа ялах хүчгүйгээ мэдэж байв.

Даруй зочид буудлын дотор байсан хүмүүс наашаа харцаа шилжүүлнэ. Олон хүмүүс Эрнст сургуулийн өндөр зэрэглэлийн шидтэнгүүд байсан ба хоёр бүлэг хүүхдүүд уруу сониучирхан харна. Хоёр бүлэг хүүхдүүд арваад настай нь илт харагднам.

“Би алтан үстэй хүүхдийг мэднэ. Рэйнд гэдгийн. Энэ жилийн нэгдүгээр ангийн аварга болсон. Ирээдүйд их амжилтанд хүрэх байх даа.”

“Рэйндийн хажууд байгаа бор үстэй хүүхдийг Риксон гэдэг. Энэ удаа гуравдугаар байранд шалгарсан. Рэйндийн бүлэг өрсөлдөгчөөсөө хүчтэй нь илт байна. Сонирхолтой юм болох нь ээ.”

Тав зургадугаар зэрэглэлийн шидтэнгүүд хөхрөн инээж хоёр бүлэг хүүхдүүдийг харна.

Бусад хүмүүс өөрсдийг нь ажиж, өөрсдийнх нь тухай ярьж байгааг мэдсэн Рэйнд улам бардамнан Линлэй уруу, мөн ахан дүүс уруу нь харна.

“Хмм.” Рэйнд Линлэйн өмнө зассан ширээг хараад “Жүүс? Та нар одоо хүртэл жүүс уудаг юмуу? Өө Иел минь. Чиний өмнөөс чинь иччихлээ. Миний дөрвөн ахан дүүс одоо ялалтын дарсыг ууж байна. Харин та нар жүүс ууж байгаа юмуу?”

Рэйнд хэрхэн төгсгөлгүй өдөж байгааг харсан Линлэйгийн хөмсөг атирнам.

“Рэйнд манай ахан дүүс энд юм идэж байна. Тамруугаа тонил.” Линлэйн царай барайн хувирч, хүйтнээр дөрвөн хүүхэд уруу харлаа.

Хэрэв түүний сургуулилалтанд араатнууд садаа болвол тэр даруй алдаг.

“Өө энэ чинь хэн бэ?” Рэйнд Линлэйг харвал нүд нь гэрэлтэнэ. “Иелийн дотуур байранд чам шиг хүн байдгийг би яагаад мэдээгүй билээ?”

Линлэйн харц хүйтнээр хувирна.

Зэрлэг чандага лугаа адил гайхалтай хурдаар давшив. Рэйндийн харц одоо л томорч “Чи!” хариу үйлдэл үзүүлэхээс өмнө Линлэй Рэйндийн цээжнээс заамдан авч биеийн хүчээрээ түүнийг агаарт шиднэм.

“Ва, үүх, үүх..” Рэйнд ямар ч дуу харгаж чадахгүй байсан ба түүний нүд айдас хүйтсээр дүүрлээ.

Линлэй Рэйнд уруу хүйтнээр харж байвал. Рэйндийн зүрх үхнэм. Тэрээр өөрийгөө хэзээ ч алуулж мэдэхээр мэдэрч байв.

Энэ үед Линлэйн цусан дахь Луугийн цус дүрэлзэн бадарч, аллага үйлдэх хүслэн сэргэнэм. Линлэй өөрийгөө тайвшруулах гэж хичээнэ. “Энэ бол Эрнст сургууль. Хүнийг шалтгаангүй алж болохгүй.”

Рэйндийн хажууд байсан гурван хүүхэд мөн айн сандарч, хөшиж орхилоо.

“З*йл.!”

Гараа даллах төдийд, Линлэй Рэйндийг газар буудайн уутнаас ялгаагүй гэлтэй савна.


 Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s