Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 18]

One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 18 – Суралцах хугацаа (хоёрдугаар хэсэг)

Линлэй хоёрдугаар зэрэглэлийн шидтэн болсноос нэг сар өнгөрчээ.

Нэгдүгээр ангийн салхин шидийн хичээлийн танхимд.

Линлэй газрын шидийг сард нэг удаа сонсох гэж очино. Гэхдээ өдөр бүр салхин шидийн хичээлд суудаг байлаа. Өнөөдөр Линлэй суудаг байрандаа сууж байв.

“Линлэй, чи ирээ юу” Линлэй суумагч машид эгдүүтэй залуу эмэгтэй хажууд нь суулаа.

Энэ охиныг хараад Линлэй инээмсэглэв. “Делиа чи эрт иржээ. Хичээл эхэлтэл бас мундахгүй цаг байна шүү дээ” Үзэсгэлэнт эмэгтэйн хажууд суух ямартай ч зугаатай. Тиймээс Линлэй юунд түүнийг өөрөөсөө түлхэх билээ.

Делиа жирийн хүн байгаагүй.

Түүний ах Дикси бүхэл Эрнст сургуулийн номер нэг сурагч. Зуунд ганц гарч ирэх гоц хүн гэж хүндлэгддэг. Тэрбээр ч гэсэн хос элементийн шидтэн ба элементийн гайхалтай хандлагатай. Түүнээс илүү дундаж хүнээс 68 дахин хүчтэй сүнсний эрчимтэй.

Диксигийн эмэгтэй дүү учир Делиа ч гэсэн гайхалтай чадвартай байлаа.

“Яагаад гэвэл чамайг эрт ирнэ гэдгийг мэдэж байсан болхоор.” Делиа ичингүйрэн нүдээ анивчина.

Тэр хоёр хамт суун ярилцана. Цаг хугацаа хурдан өнгөрч, тэр хоёрыг анзаарахаас ч өмнө хичээл эхлэлээ. Трэй абгш урд тайларлаж, Линлэй чанх урд нь анхааралтай сонсоно. Гэхдээ Делиа үе үе нууцаар Линлэйг харна.

“За өнөөдрийн хичээл дууслаа. Гэхдээ хичээлээ дуусгахаас өмнө та бүхэнд хэлэх зүйл байна.” Трэй багш ярихдаа инээмсэглэнэ.

Бүх сурагчид даруй анхаарлаа хандуулна.

“Хуучин сурагчид Эрнст сургуульд хичээлийн сүүлийн хоёр сард аварга тодруулдаг. Жилийн аврага тодруулах тэмцээн үргэлж Эрнст сургуульд эрч хүчтэй, дуу хөөртэй болно. Жилийн арарга болсон сурагч төгсөхдөө өндөр үнэлэгдэх магадлал өндөртэй. Тэд төгсөхдөө Дөрвөн их эзэнт улсад уригдана.” Трэй багш  хөхрөн инээлээ.

Бүх сурагчид догдлоно.

Эрнст сургуульд авьяастнууд тэнгэр дэх үүлсээс олон. Нэгдүгээр асуудал бол бусдынхаа дор орохыг хэн ч хүсдэггүй.

Тиймээс жилийн аварга болох нь авьяастнуудын хувьд алдартай болох завшаан. 90 орчим хувь сурагчид тэмцээнийг үзэх ба чадвартай хүн бүр ордог.

“Салхин шидтэнүд бид бас орох хэрэгтэй. Орох сонирхолтой хүн байвал надад хандаарай.” Трэй багш ярьж байхдаа Линлэйг харж байв.

“Багшаа би ормоор байна.” олон хүүхдүүд тэмцээнд бүртгүүлэхийг хүснэм.

“За сайн.” Трэй багш өдөн үзэг гаргаж ирээд олон нэр бичиж авсан ч Линлэйг Делиатай ярьж тэмцээнд орох сонирхолгүй байгааг хараад Трэй ойртож ахлана.

Линлэй өөрийн эрхгүй багшийгаа харан хүндэтгэлтэйгээр “Трэй багшаа.” Хажууд байсан Делиа хүртэл хүндэтгэл үзүүллээ.

Трэй инээмсэглэн толгой дохиод “Линлэй, жилийн аварга шалгаруулах тэмцээн өөрийгөө хөгжүүлэх мудаг завшаан. Бүх нэгдүгээр ангийн элит сурагчид орно. Яагаад орохгүй байгаа юм? Ховорхон завшаан шүү.”

“Би сонирхоогүй байна.” Линлэй шууд хэллээ.

Трэй багш тэсгэл алдахаас өөр яах билээ?

“Линлэй, чи тэмцээний ялагчид шагнал авдагыг мэдэх үү?” Трэй багш хэллээ

“Шагнал?” Линлэй мөнгөний ихэд хэрэгцээтэй байв.

Овгийн санхүүгийн байдал нь машид хүнд байгаа. Мөнгө олж чадах бол жилийн аваргад орохоос тэрээр татгалзахгүй.

“Зөв. Чи жирийн сурагчид жирийн өрөөнд амьдардаг. Харин тэмцээний эхний гурван байрын ялагчид хоёр давхарт байшинд жил амьдарч болдог. Энэ бол зэрэг зиндааны бэлэг тэмдэг. Илүү ая тухтай байна шүү дээ” Трэй багш үргэлжлүүлнэ.

Линлэй ойлгож байв.

Хоёр давхартай байр ховорхон байлаа. Дийлэнхи найм есдүгээр зэрэглэлийн шидтэнгүүд энд амьдардаг. Одоо сонсоод байхад тэмцээний гурван ялагчид энд амьдрах боломжтой.

Амьдрах нөхцөл?

Линлэйгийн сонирхолыг огт татахгүй байв.

” Би орохгүй ээ.” Линлэй хэллээ.

Трэй багш тэсгэл алдана. Зургадугаар зэрэглэлийн сурагч шидтэний хувьд Трэй-ийн сурагч эхний гуравт орвол шагнуулаад зогсохгүй нэр нүүр авах байлаа. Залуу хүн бүр нэр төрийг эрхэмлэдэг.

Трэй багш Линлэйд ойртоод нам хоолойгоор ” Линлэй чи өөрийн чадвараа ил гаргахаас болгоомжлоод байна уу? Би чамайг хоёрдугаар зэрэглэлийн шидтэнг мэднэ”

Энэ үгийг сонсоод, Линлэй Трэй багш уруу цочин харахаас яалтай?

Өөрийн хүчийг нь яаж Трэй багш мэдэж байгаа билээ. Гадаад үзэмжээс хараад хүний чадварыг сонжих машид хэцүү.

Линлэйн царайн хувиралыг хараад Трэй багш сул талыг нь оносон мэт ” Линлэй чамд чадвар байвал нуух хэрэггүй. Чи чадвараа ил гаргахаас айгаад тэмцээнд орохгүй гэвэл би өөрөө чамайг илчлэхгээс.”

” Юу ч болсон би явахгүй ээ.”

Линлэй урвагайснаа машид хүндэтгэлтэй, эелдэгээр “Баяртай багшаа.”

Тэгээд гайхаж хөшсөн Трэй багшийн царайг үл ойшоогоод гараад явлаа.

“Бах. Энэ моньд уу.” Сэргэснийхээ дараа Трэй инээхээс яалтай. Хажууд байсан байсан Делиа хүртэл амаа даран хихи гэж инээнэ.

…..

Салхин шидийн хичээл дуусаад оройн 18.00 цаг болж байв. Тэнгэр харанхуйлна. Линлэй дотуур байр уруугаа гүйнэ. 1987 өрөөний ахан дүүс маш дотно байсан бөгөөд шөнө бүр хамтдаа хооллодог.

“Линлэй чи ирээ юу?” 1986 өрөөний буржгар үст дулаахнаар хэлнэ.

“Харри  чи оройн зоогоо бариа юу?” Линлэй эргүүлэн инээмсэглэв.

Линлэй хөршүүдтэйгээ машид сайн харилцаатай байсан. Харри инээмсэглээд толгой дохин. “Мэдээж би идсэн. Гурван найзууд чинь дотор хүлээж байгаа.”

“Линлэй эргээд иржээ. Явцгаая юм идье.” Иел хоолой чангаар гарна.

Дотроос Иел Линлэйн хоолойг сонссон хэрэг. Иел Рэйнодлс Жорж гурав гарч Линлэй уруу даллана. Дөрвөн ахан дүүс зоогийн газруудын хэсэгт очино. Эрнст сургуулиудад зарим тансаг ресторан байдаг. Гэхдээ Линлэйн ятгалгын дараа Рэйнолдс, Жорж, Иел дахиж тийшээ очихоо больсон.

Жижигхэн зоогийн танхим шинэлэг, идэхэд тухтай байв.

Зарим хоол захиалсны дараа тэд хоорондоо ярилцана.

Линлэй сургуулийн тухай мэдээг гурван найзаасаа ихэвчлэн авдаг. Тэрбээр цаг бүр ууланд гарч бэлтгэл хийдэг учраас ахан дүүсгүйгээрээ харанхуй балар эртний мэдээллэлтэй явах байсан.

” Сарын дараа хичээл амарлаа. Сүүлийн хоёр сард сургууль аварга шалгаруулдаг тэмцээнтэй. Гурван хүүхдүүд хоёр давхар байранд амьдрана” Иел хэлнэ.

“Жилийн аварга?” Линлэй хөхрөн инээнэ. Линлэй ангиасаа сая сонссон.

” Хаха, би заавал орно.” Рэйнолдс итгэлтэйгээр хэлнэ.

Иел уруулаа хазаад “Моньд чинь. Обрийнээс ирэхдээ чи нэгдүгээр зэрэглэлийн шидтэн болсон. Чамайг удахгүй хоёрдугаар зэрэглэлийн шидтэн болох биз. Үнэхээр шудрага бус байна.”

Рэйнолд наашаа ирэхдээ бүтэн жил болсон.

БҮхэл замдаа Рэйнолдс гэрийн үйлчлэгчээсээ шид сурсан учраас анх ирэхдээ л нэгдүгээр зэрэглэлийн шидтэн болсон.

Жорж Линлэй уруу инээмсэглээд “Ха, Линлэйг мартаад байх шиг байна. Орохдоо Линлэй нэгдүгээр зэрэглэлийн шидтэн болсон байсан. Галзуу сургуулилдаг бас хос элементэй. Манайхнаас хамгийн хүчтэй нь.”

Линлэй уруулаа жуумалзуулаад “Жорж, битгий цаасан малгай өмсгөөд бай.”

“Линлэй хоёрдугаар зэрэглэлд хүрсэн үү? Үнэнээ хэлээрэй.” Жорж Линлэйг харлаа.

” Яаж амархан хоёрдугаар зэрэглэл хүрдэг юм бэ? Бидний чадвартай хүмүүс нэгдүгээр зэрэглэл болоход нэг жил хэрэгтэй. Харин хоёрдугаар зэрэглэл үү? Хамгийн багадаа хоёр жил хэрэгтэй.” Рэйнолдс хажуугаас хэллээ.

“Заавал тийм албагүй ээ. Би ч гэсэн Линлэй их зальтайг мэдрээд байгаа.” Иел Линлэйг харснаа. “Линлэй, чи хоёрдугаар зэрэглэлийн шидтэн болсон уу?”

Линлэй зүгээр толгой дохив.

Хоёрдугаар зэрэглэлийн шидтэн болох юун сүр байх билээ? Шалгалт өгөхөөсөө ч өмнө нэгдүгээр зэрэглэлийн шидтэн болсон байсан. Бүтэн жил өнгөрөхөд хоёрдугаар зэрэглэл болж чадаагүй бол түүний шаргуу хичээл зүтгэл хоосон хий төдий зүйл болох байлаа.

“Чи үнэхээр хүрчихсэн юмуу?” Иел, Рэйнолдс, Жорж бүгдийн нүд унах шахам. Тэдний хэн нь ч үнэн гэж бодоогүй.

” Явж жилийн аваргад ороо. Линлэй чи орно шүү. 1987 өрөөний нэр хүндийг авч гар.” Иел даруй хэллээ.

Яг одоо захиалсан хоол ирнэ.

“Ид ид!  Би жилийн аваргад орохгүй.” Линлэй өөрөөс нь сул сурагчидтай өрсөлдөх сонирхолгүй байлаа. Энэ тэмцээн түүнд сэтгэл хөдөлгөсөн юуг ч өхөгүй.

Иел нөгөө гурав бие биерүүгээ харснаа.

Тэд бүгд Линлэйг хатуу бэлдсэнийг мэднэ. Тэдний жилд элементийн хандлага сүнсний хандлага гайхалтай ч гэсэн шаргуу хичээл зүтгэлээрээ Линлэйг гүйцэх хэн ч байхгүй. Линлэй ба хос элементтэй… зүрхэндээ нэгдүгээр ангийн сурагчдаас Линлэйг хамгийн хүчирхэг нь гэж тэд итгэдэг.

“Орохгүй бол үнэхээр хэрэггүй дээ. Хэн нэгэн өөр хүн нэр алдарыг ь авах болно.” Иел бувтнав. ” Би хүчгүй нь тун ч харамсалтай. Би чам шиг хүчтэй байсан бол Линлэй би эрт дээр үед дүрэлзэн бадрах байсан юм. Тэр үед зарим хөөрхөн охидыг урхидахгүй юу.”

Линлэй хөхрөн инээлээ. ” За хангалттай. Идэцгээе. Мөрөөдөхөө боль.”

Линлэй үнэхээр жилийн аваргад оролцох сонирхолгүй байлаа. Гэхдээ дийлэнх Эрнст сургуулийн сурагчид үүнд галзууртлаа догдолно. Тэгээд ч зогсохгүй Эрнст сургуульд буй жинхэнэ шидтэнгүүд үүнд анхаарлаа ихэд хандуулж байв.


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

1 comments on “Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 18]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s