Чөтгөр бурхдын домгууд [20]-Нил ягаан манан өвс

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Ариун Харанхуйн Өвс бол зөвхөн Тэнгэрлиг гэр бүлийнх. Энэ нь өвс нь наснаасаа хамааран бэхжүүлэх нөлөө үзүүлдэг, удах тусам хүчирхэг болдог. Нэг ширхэг 5 настай Ариун Харанхуйн Өвс нь 50.000 чөтгөрийн зоосны үнэтэй, 10 болон 20 настай Ариун Харанхуйн Өвснүүд нь хэдэн 10 дахин үнэтэй.

“Бид Залуу Мастер Чэнь-г сонсох болно!”

“Тийм ээ, бид сонсох болно!”

Чэнь Лин Зянь эргэн тойрноо хараад одоо байгаа хүмүүсийн нийлбэрийг тооцолоод хэллээ “нийт 20 хүн, гэхдээ бидэнд дахиад илүү хүмүүс хэрэгтэй байна!”

Саяхан, хотын балгас олсон. Харанхуйн эринээс үлдсэн байх магадлалтай, олон тооны хүмүүс судлахаар явсан.  Тиймээс, Чэнь Лин Зянь одоо хамтдаа судлах нэмэлт хүмүүсийг хайж байгаа.

Ду Зө, Лү Пиао болон бусад нь зайдууханд байгаа бөөгнөрсөн хүмүүсрүү харав.

“Хэрвээ бид Ариун Харанхуйн өвстэй бол, Ду Зө шууд л 1 одтой хүрэл зэрэглэлд хүрнэ!” Лү Пиао бувтнав, гэхдээ Ариун Харанхуйн өвс шиг зүйлсийг бол тэд төлж хүчрэхгүй.

Хэрвээ тэд мөнгөтэй байсан бол, их хэмжээний үнэт ургмалуудыг авж бэлтгэлдээ дэм болохоор бэлдмэл хийх байсан!

Не Ли мөнгөнд анхаарал хандуулдаггүй, гэхдээ үүнд өөр ямар нэг зүйл байлаа. Түүний өмнөх амьдралд, олон шинжээчид Яруу алдрын хотын гаднах эртний балгасруу явж байсан гэхдээ тэд юу ч олоогүй. Хэн Чэнь Лин Зянь-ийг байсан гэж бодох вэ дээ мөн түүний бүлэг нууц гарц олж, их хэмжээний үнэт эрдэнэс олсон.

Не Ли тэр үйл ажиллагаанд оролцсон хайгуулчид болон Еэ Зиюун-ы талаар бүх нарийн ширийн зүйлийг сонссон. Шэнь Юэ хайгуулаас Сүнслэг Гэрэл олж 1 сая чөтгөрийн зоосоор дуудлага худалдаанд зарсан.

Не Ли үнэнд анхаарал хандуулахгүй, энэ нь зөвхөн 1 сая чөтгөрийн зоосны үнэтэй, гэхдээ Не Ли Сүнслэг Гэрлийн хэрэглээг мэднэ. Хэрвээ тэр Сүнслэг Гэрлийг олж авбал, энэ нь түүний ирээдүйд асар их тус болох болно.

Сүнслэг Гэрэл, тэр үүнийг авах ёстой!

Не Ли Чэнь Лин Зянь-ий зүг алхав.

“Би танай багт элсэхийг хүсэж байна, хэрэв Залуу Мастер Чэнь Лин Зянь зөвшөөрвөл?” Не Ли Чэнь Лин Зянь уруу харж байлаа, түүний толгойд дурсамжууд хөврөнө. Чэнь Лин Зянь язгууртан гишүүд дундаа үнэхээр шилдэг нь байсан, өмнөх амьдралд тэр хар алтан чөтгөрийн сүнстэний зэрэглэлд хүрэхэд нэг алхам л дутсан. Не Ли түүнийг сайн эсвэл муу гэж авч үзэхгүй учир нь Не Ли түүнийг тийм ч сайн мэдэхгүй, гэхдээ Яруу Алдрын хотын төгслгөлийн тулаанд, нэг удаа Чэнь Лин Зянь Ариун гэр бүлийг тулаанаас зугтаан баруун хаалгыг эвдлүүлсэнд хилэгнэн, Ариун гэр бүлийн зургаан гишүүнийг цаазаар авч байсан.

Түүнийг их өширхөг нэгэн гэж авч үзэж болно!

Чэнь Лин Зянь толгойгоо өргөөд, Не Ли-ийн зүг хэсэг хараад хариулахаас зайласхийж, “Чи хэн бэ? Чи бид нарын юу хийдгийг мэдэх үү?”

Чэнь Лин Зянь-ий хажууд байсан хүн Не Ли-ийн зүг хараад, түүнийг битүүхэн тохуурхсан байдал гаргав.

“Бацаан минь, чи хүрэл зэрэглэлд хүрсэн юм уу? Хэрвээ үгүй бол, энд тоглох гэж ирсэний хэрэггүй.”

Не Ли түүнийг тохуурхасан нэгэнрүү хараад, хэлэв “Мэдээж Би та нарын юу хийх гэж байгааг мэднэ. Та нар Эртний Орхид Хотын Балгасыг судлахаар бэлтгэж байгаа, зөв үү?”

Чэнь Лин Зянь битүүхэн гайширалийг нүүрэндээ тодруулав. ‘Энэ залуу хэрхэн биднийг Эртний Орхид Хотын Балгасыг судлахаар явах гэж байгааг мэддэг билээ? Энэ асуудал үргэлж хэн нэгэнд хэлэхгүйгээр нууцлаг байсан, хэрвээ бидний гэр бүлийнхэн энэ асуудлыг мэдсэн бол, мэдээж биднийг явахад саад болно.’

“Чи хэн бэ?” Чэнь Лин Зянь бага зэрэг нүдээ онийлгон, дотор нь аюултай гэрлийн дохио орж ирэв.

“Ниэ Ли”

“Ниэ Ли?” Чэнь Лин Зянь гэнэт саналаа, саяханаас Не Ли алдартай болсон. Энэ нь тэр Ариун гэр бүлийг бичээсний хээг залилсан хэргээр нэр хүндэд нь халдсан явдал байсан, бүр Чэнь Лин Зянь өөрсдөөсөө ичив. “Тэд чамайг олон эртний ном уншсан хэмээж байсан?

“Зөв өө, Би номын сангаас олдож болох бүхнийг уншсан.” Не Ли хөнгөхөн толгой дохиж, өөртөө итгэлтэй хүчирхэг байдлыг гаргав.

“Ха ха, том дугарлаа!”

“Чиний бэлгийн бойжил ч хараахан дуусаагүй байгаа, гэхдээ чи номын сан дах бүх эртний номыг уншсан гэж хэлж зүрхэллээ. Ямар инээдтэй юм бэ. Бүр чи хэвлийд байхаасаа уншсан байсан ч, тийм их номыг уншиж чадахгүй.”

Дэргэд байсан хэдэн хүмүүс түүнийг доромжлов.

‘Не Ли, энэ хүн үнэхээр сонирхолтой юм,’Чэнь Лин Зянь Не Ли-ийн үгэнд эргэлзсэнгүй, ширээн дээр аяархан товшоод хэлэв, “Чи тийм их ном уншсанаас хойш, Эртний Орхид Хотын Балгасыг ямар эринд харьяалагддагийг мэдэх үү?”

“Одоогоор олдсон сэжүүрийн дагуу, Эртний Орхидэйн* Хотын Балгасын барилгууд нь тойрог хэлбэртэй, гэсэн хэдий ч хот нь бүхэлдээ хавтгай дөрвөлжин, ийм бүтцэд тохиромжтой 2 л эрин байна. Нэг нь Цаст Салхиний Эзэнт Гүрний Эрин, нөгөө нь Ариун Эзэнт гүрний эрин. Гэсэн хэдий ч ханын зургуудыг харгалзан үзвэл, би хэсэг хүмүүс бадамлянхуан ханын зураг олсон гэж сонссон. Бадамлянхуан ханын зураг Ариун Эзэнт гүрний дараагийн үеээс алдартай болсон, тэгэхээр би тэр  Эртний Орхидэйн Хотын Балгасыг Ариун Эзэнт гүрэн болон Харанхуйн Эриний хооронд харьяалагддаг гэдэгт итгэлтэй байна…”  Эртний Орхидэйн Хотын Балгасан дээр дүгнэлт хийж байхдаа Не Ли-ийн дууны өнгө намуухан ч биш хурдан ч биш байлаа

Не Ли-ийн яриаг сонссоны дараа, Чэнь Лин Зянь-ий туслахууд цочирдов, тэд Не Ли-ийн ярианы зөвхөн хагасыг л ойлгосон.

“Сайн байна!” Чэнь Лин Зянь гэнэт сэргэв. Тэр хэзээ ч Не Ли-г Эртний Орхидэйн Хотын Балгасын үүслийг ийм амархан тодорхойлж чадна гэж бодоогүй. Энэ Мэдлэг амархан санагдсан хэдий ч Яруу алдрын хотын зарим түүхчид ч ийм нарийн судалгааг хийж чадахгүй байх. Тэр Не Ли-рүү харав, нүдэндээ гайхлыг илрүүлэн, “Одооноос намайг дага, би чамайг бэлтгэлийн болон сургалтын материалаар хангана, энэ тухай юу гэж бодож байна?”

Чэнь Лин Зянь-ий дагуулууд багахан гайхширав, тэд Чэнь Лин Зянь Не Ли-г ингэж үнэлнэ гэж бодсонгүй.

Чэнь Лин Зянь-ий дагуул болох? Не Ли муухан хөхрөөд, хэлэв “Энэ үед энэ бол хамтын ажиллагаа, тус бүр өөрсдийн хэрэгтэй зүйлээ авна. Би хэн ч Эртний Орхидэйн Хотын Балгасын бүтцийг надаас сайн ойлгохгүй гэж бодож байна. Хэрвээ тэнд эрдэнэс байвал, би эхлээд нэг зүйл сонгох болно, бусад нь та нарых. Хэрвээ энэ боломжгүй бол би ганцаараа явах хэрэгтэй болно.”

“Эхлээд нэг зүйл сонгон оо, чи өөрийгөө хэн гэж бодоов?”

“Хүрэл зэрэглэлд ч хүрээгүй байж манай Залуу Мастер Чэнь-тэй ийм байдлаар ярьж зүрхэлнэ гэнэ ээ?”

Чэнь Лин Зянь Не Ли-г харав. Түүний биенээс өөртөө итгэлтэй хүчтэй мэдрэмж ялгарж байсан нь түүнийг дотроо эргэлзэхэд хүргэлээ. Не Ли хүрэл зэрэглэлд ч хүрээгүй, хаанаас түүний өөртөө итгэх итгэл гараад байна?

“Хэрвээ чи намайг авж явбал шууд л ашигаа өгнө гэдгийг би баталгаатай хэлнэ!” Не Ли бахархалтайгаар хэллээ. Тэр Эртний Орхидэйн Хотын Балгас дах эрдэнэсийн байршилийг тодорхой мэднэ, түүний өөртөө ийм итгэлтэй байгаагын шалтгаан энэ юм.

Чэнь Лин Зянь-д  Эртний Орхидэйн Хотын Балгасны газрын зургийн хэсэг байгаа, гэсэн хэдий ч бүрэн бус. Тэр хэсэг чимээгүй болоод, яаж Не Ли-д илүү бүрэн эрдэнэсийн газрын зураг байх билээ?

“Ойлголоо, тохиролцлоо! Би хэлсэнээ дахин давтая, хэрвээ чи намайг дагавал, тэтгэмжээр дутахгүй байх болно, хэрвээ чи хүсэхгүй бол би ирээдүйд хамтран ажиллах боломж байгаа гэдэгт итгэсээр байх болно.” Чэнь Лин Зянь бахархалтайгаар инээв.

Чэнь Лин Зянь-ий дагуулууд гайхширна, тэр үнэхээр үүнийг зөвшөөрлөө гэж үү?

“Бид тохиролцсон гэж найдаж байна.” Не Ли тайвнаар хэлээд, цааш эргэн явав.

“Одоогоос 3н өдрийн дараа өглөөний 6н цагт, бид энд уулзах болно!” Чэнь Лин Зянь явж байгаа Не Ли-ийн зүг харан хэлж мөн нүүрэндээ багахан дэггүй инээмсэглэл тодруулна. ‘Не Ли, энэ залуу, үнэхээр сонирхолтой юм.’

” Эртний Орхидэйн Хотын Балгасын Судалгаа? одоо ч зарим нэг бэлтгэл ажил хийх хэрэгтэй хэрэгтэй юм шиг санагдаж байна.” Не Ли бувтнав. Хэрвээ тэр ганцаараа явбал бэлдэх хэрэгтэй учир нь хүрэл зэрэглэлд хүрэхгүйгээр Эртний Орхидэйн Хотын Балгасруу явах нь одоо ч маш аюултай хэвээр байгаа.

Цаг удаанаар өнгөрч үд болов.

Яруу Алдрын хотын Алхимийн Нийгэмлэг.

Алхимийн Нийгэмлэгийн захирал эмэгтэйг Ян Синь гэдэг. Тэр дөнгөж 25 настай хэдий ч, залуугаараа амжилтанд хүрсэн. Ян Синь алтан зэрэглэлийн чөтгөрийн сүнстэн бас үүнийг шилдэг гэж авч үзэхгүй ч, түүний амжилтууд аль хэдийн Алхимийн Нийгэмлэг дэх ахмад хүмүүсийг давсан.

Түүний хувьд маш үзэсгэлэнтэй, Алхимийн Нийгэмлэгт Захиралын ажлыг эхлэхэд Нийгэмлэг дэх хүмүүс түүнийг өөрийн төрхөө ашиглан тэр байр суурьт хүрсэн хэмээн бодсон, гэхдээ Ян Синь-ийн хувьд аажмаар өөрийн чадвараа илрүүлсэн, тэдгээр түүний талаар худлаа цуурхаад байгаа хүмүүс хурдхан амаа хамхих хэрэгтэй

Ихэнхдээ, Ян Синь Алхимийн Нийгэмлэгийн шуудан дах бүх зурваснуудыг цуглуулдаг. Олон алхимич өөрсдийн эмийн сайжруулалт хийсэн туршилтуудаа захиандаа бичдэг мөн Алхимийн Нийгэмлэг тэдгээр алхимичуудын туршилтын захианы агуулгыг бүх алхимичид түгээх зорилгоор ном болгон хэвлэдэг.

Эртний алхимийн номны 90% нь алдагдсан, гэхдээ алхими бол үнэхээр чухал, бэлдмэлүүдийн хязгаарлагдмал нөлөөлийн улмаас, Яруу Алдрын хотод алхимич нь ичгэвтэртэй мэргэжил болсон.

Ян Синь өөр нэг захиаг нээв. Зарим нь түүнд хайраа илчилж буй захианууд байдаг, гэхдээ тэдгээр захианууд түүний шийдвэрээр хаягддаг, мөн удалгүй нэг захиа Ян Синь-ийн анхааралыг татлаа.

“Нил Ягаан Манан Өвсний талаарх алхимийн өргөдөл?” Ян Синь бага зэрэг хөмсөгөө зангидан, өөрийн тунгалаг цагаан царайндаа эргэлзээ тодруулав.

Шавжийг зайлуулахаар шатаахаас өөр ямар үр нөлөө Нил Ягаан Манан Өвсөнд байдаг билээ?

Ян Синь Нил Ягаан Манан Өвсний хэрэглээг дүрсэлсэн захиаг үргэлжлүүлэн уншлаа.

Сүнс Нэгтгэх Эм мөн Сүнслэг Сайжруулалтын Эмийг сайжруулахад, бага хэмжээний Нил Ягаан Манан Өвс нэмвэл, эмийн нөлөө 30%-иар өснө.  Нил Ягаан Манан Өвсийг бусад таван ургамалтай хослуулж тэднээр ургамалын гаралтай ванн-нд орсоноор, сүнсний хүчийг тэтгэнэ гэх мэт.

Нил Ягаан Манан Өвсний 60аас дээш хэрэглээг жагсаасан байлаа. Тэдгээр 60н хэрэглээний бараг л хагас нь маш чухал ач холбогдолтой.  Хэрвээ энэ бүгд батлагдвал Нил Ягаан Манан Өвсний үнэ хэдэн арав дахин өснө!

Ян Синь хүйтнээр инээмсэглээд “Нил Ягаан Манан Өвсний үнийг өсгөхөд миний гарыг зээлхийг хичээлээ? Ядаж илүү бодитой зүйл бичээч! Энэ хүн бол зайлшгүй худалч этгээд!”

Ян Синь захиаг хаяхын хажуугаар ердийн Нил Ягаан Манан Өвс тийм их үр нөлөөтэй байгаад итгэж чадсангүй!

Бусад захиануудыг хянаад, Ян Синь-д эргэлзээ төрөв.Хэрвээ Нил Ягаан Манан Өвс ийм их хэрэглээтэй байхад тоо томшгүй олон алхимичийн хөгжилд ихээхэн нөлөөлнө.

“Үүнийг март, Би зөвхөн турших болно! Хүрээд ир, надад жаахан Нил Ягаан Манан Өвс аваад ир!” Ян Синь ориллоо. Алхимийн Нийгэмлэгт хэд хэдэн ургамал хадгалах дэлгүүр бий, тэгэхээр хэн нэгэн түүнд  Нил Ягаан Манан Өвс олж өгөх боломжтой:

Удалгүй, хэн нэгэн Нил Ягаан Манан Өвс авч ирэв.

“Ян Захирал аа, бидний Нил Ягаан Манан Өвсний хадгалалт их биш байна, бидэнд зөвхөн 3 фунт л байна.”

Ян Синь үл мэдэг хөмсөгөө зангидав. Саяхан хэн нэгэн их хэмжээний  Нил Ягаан Манан Өвсний худалдан авалт хийсэн, Алхимийн Нийгэмлэгийн Захиралын хувьд тэр хэрхэн мэдээгүй байх билээ.

“Ойлголоо, би мэдлээ!” Ян Синь толгой дохиод, Нил Ягаан Манан Өвсийг Сүнс Нэгтгэх Эм мөн Сүнслэг Сайжруулалтын Эмийг сайжруулахад хэрэглэж эхэллээ.

Сүнс Нэгтгэх Эм мөн Сүнслэг Сайжруулалтын Эмийн жор Яруу Алдрын хотод 100 жил өв дамжин ирсэн. Хэн ч Сүнс Нэгтгэх Эм мөн Сүнслэг Сайжруулалтын Эмийн жорыг өөрчлөхийг зүрхэлж байгаагүй, бүх түүхий материалуудын эцэст эдгээр 2 асар үнэтэй эм шаардлагатай болов. Үүнээс болж л алхимич нэг удаа алдахаас сэтгэл нь шанална, тэгэхээр хэн санамсаргүйгээр өөр материал нэмж зүрхэлнэ гэж?


Орхидэйн-цахирмаа цэцэг /орлуулсан/


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s