Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 17]

2 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Ном 2 – Өсөлт

Хэсэг 17 – Суралцах хугацаа (нэгдүгээр хэсэг)

Хавар дуусч, намар айсуй. Нүд ирмэх зуур Линлэй Эрнст сургуульд хагас жил сурсан байна.

Сургуульдаа явах энэ хугацаандаа цөлд хатаж үхэх гэж буй цангасан залуу шиг шидийн тухай суурь ойлголтыг хурдтайгаар сорон авч байв. Салхины шидийн тухайд Линлэйн ойлголт болоод хүч чадал өснө. Делин Кевоте ч гэсэн түүнд сайн ойлголтуудыг өгнө.

Өнөөдөр, нарны гэрэл хурц бөгөөд үзэсгэлэнтэй байв.

1987 дотуур байрны ахан дүүс өдрийн цагаа зооглон дууслаа. Цэлмэг цэнхэр өнгийн дээл өмссөн нь Эрнст сургуулийнх байв. Тасралтгүй биеийн дасгалуудын улмаас Линлэй хамгийн сайхан харагдана. Түүний цэлмэг цэнхэр дээл түүний биенд тун ч сайхан таарсан байв. Ийм ч учраас салхины шидийн эмэгтэй сурагчид Линлэйтэй яриа өдөх гэж хичээнэ.

Дөрвөн ахан дүүс алхангаа ярьж явна.

“Нээрээ Линлэй, өнөөдөрө бид шинэ сурагчидтай уулзахаар явна. Чи уулзахаар явахуу?” Жорж асууна.

Жорж сурагчдийн холбоо болон шинэ хүмүүстэй уулзахад ихэд дуртай ба шинэ найзуудтай болохдоо гарамгай. Жорж нэгдүгээр ангийн сурагч хэдий ч нэгдүгээр зэрэглэлийн сурагчид дунд тэрбээр хөдөлгөгч ба манлайлагч.

“Үгүй ээ.” Линлэй шуудхан татгалзав.

“Хаха, би Линлэйг явахгүйг мэдэж байсан юм.” Рэйнолд чангаар хөхрөн инээв.

Линлэйгийн мөрөнд гараа тавиад, Иел санаашран ” Линлэй, залуу минь дээ. Сурахад ингэж хичээгэдэ байх шаардлага юу байна? Чиний чадвараар жаахан л хичээхэд гучин жилд өлхөн зургадугаар зэрэглэлийн шидтэн болох боломжтой. Ийм галзуу мэт хичээллэх ямар хэрэг байна? Амьдралаас таашаал авч сурах хэрэгтэй. Олон хөөрхөн охид чиний эргэн тойронд байна шүү дээ.”

“Тийм шүү. Маш хөөрхөн охид.” Рэйнолдс нүдээ томоор бүлтийлгэн толгой дохив.

Линлэй зөвхөн аргаггүйн эрхэнд санаашрав.

Иел болон түүний гэм зэмгүй дүү Рэйнолдсоос болоод тэр замхрах тал уруугаа хазайнам.

“Иел муу шалиг залуу минь. Намайг уруу татахаа боль. За яахав одоо бэлтгэлийн цаг болох гэж байна. Маргааш сарын сүүлийн өдөр. Та нартай тэр үеэр хамт зугаацья.” Линлэй инээв. Сарын сүүлчийн хоёр өдөр Линлэй өөртөө амралт өгдөг байв.

Линлэйн зан аашийг мэддэг Иел, Рэйнолдс, Жорж бүгд толгой дохив.

Линлэй даруй холдон алхаж, сургуулийн ард байх уул уруу зүглэнэ. Эрнст сургуульд мянга мянган сурагчид байдаг ба шинэ шид турших олон хүмүүс бий. Энд мөн олон үйлчлэгч нар ч бий. Нэг үгээр хэлвэл Эрнст сургууль хүн ам шигүү суурьсан газар.

Уул уруу явах замд олон цэнхэр дээл өмсөх сурагчид харагдана.

“Ааар..” Намуухан архираан сонсогдов.

Линлэй эргэж харвал түүний нүд сэргэнэ. “Шидэт араатан!”

Номин ногоон үс, дөрвөн хүчирэг мөч. Зэрлэг зан хүйтэн хөндий араатний шинжтэй хоёр нүд. Хүйтэн алтан сарвуунууд нь харсан хүмүүсийн зүрхийг үхүүлнэ.

Шидэт араатан “Салхит чоно.”

Салхитай адилаар хурдан шилжих аймшигт шидэт араатан.

Үүний хамгийн аймшигтай хэсэг бол сүрэг Салхит чонотой тараах явдал. Тэдэнтэй таарах юм бол хурдаас нь болоод зугтах газар гэж үгүй.

Царайлаг, хар үст залуу Салхит чонын дээр сууж байв. Залуу эргэн тойрноо ихэмсэгээр харж, сайн шидэт араатандаа бардана.

“Энэ зургаа эсвэл тавдугаар зэрэглэлийн шидэт араатан байх ёстой.” Линлэй шийдэлд хүрэв.

Эрнст сургуульд шидэт аратаантай үнэхээр цөөхөн хүн байдаг. Сургуульд багшлахаар уригдсан хүмүүсээс гадна тав, зургадугаар зэрэглэлийн сургачид сүнс хүлэх хуйлаас бичигийг худалдаж авах чадалтай. Ингэж тэд шидэт араатныг өөрсдийн хүлгээр эрхэндээ оруулж чадна.

“Энэ зүгээр л шидэт араатан. Үүнд бахархаад байх юу байна? Линлэй өөртөө бардсан залууд нэг л хачин дургүйцсэн харцаар харна.

Сургуулиас гарсаны дараа Линлэй уулын бэлд хүрэв.

Эрнст сургуулийн ард байх уул машид өргөн. Маш эрт дээр үед шидэт араатнууд энэ ууланд амьдардаг байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх бүрт бүх шидэт араатнуудыг сургуулийн шидтэнүүд устгасан. Одоо гэхэд эгэл жирийн цөөхөн хэдэн араатан энд амьдардаг.

Ууланд орох үед Линлэйн хурд гайхалтай нэмэгдэв.

Салхины “Суперсоник” шидийг ашиглан  өөрийн хурдаа нэмэн, навчис мэт бүхэл бие нь хөнгөхөн болно. Сүнс мэт уулын замаар хурдлан явна. Хэдэн километр гүйсний дараа Линлэй зорьсон газраа хүрэв. Урсаж буй голын дэргэдэх хоосон хөндий газар билээ.

“Скүэаак скүэак.” Бэбэ Линлэй уруу чархирна.

Линлэй мишээснээ ” Гарч тогломоор байгаа юмуу? За яахав битгий холдоорой” Линлэй Бэбэд ихэд итгэдэг байв. Жижиг залуутайгаа уулзсанаас хойш жил өнгөрсөн ч Бэбэ огтхон ч өгсөөгүй. Одоо хүртэл хорин сантиметр урт хэвээр. Түүний хурьд харин огцом өссөн.

“Шидтэн? эсвэл найм дугаар зэрэглэлийн дайчин л энэ жижигхэн Сүүдрийн хулганыг барих бас. Аан тийм бас Гэгээнтэн зэрэглэлийнхэн.”Линлэй шидтэний хүч чадлыг мэднэ.

Жижигхэн Сүүдрийн хулгана Бэбэ уулын гүнд оров.

“Делин өвөө, та гарч ирээд надад багшлаач.” Линлэй оюун бодлоороо хэллээ.

Манан гарч ирэн Делин Кевоте болон хувирав. Делин Кевоте нүдээ ирмээд Линлэй уруу харав. “Линлэй юу болов? Өнгөрсөн чи энэ хөгшин эрийг мартаад түрүүлж бясалгалын байдалд ордоггүйсэн билүү? Одоо юунд намайг дуудаав. Би маш гоё дуг хийж байлаа. хмм сайхан зүүднээс минь сэрээчих юм.”

Линлэй уруулаа мушилзуулан.

Делин Кевоте Гэгээнтэн зэрэглэлийн дайчин байсан хэдий ч түүнийг сайн мэдээд ирвэл гаднаа эелдэг зөөлөн хүн байсан ч дотроо шооч алиа зантай хүн байв.

“Делин өвөө, би хоёрдугаар зэрэглэлийн шидтэн болох шиг боллоо. Таныг өөрийн биеэр хараасай гэж хүссэн юм.” Линлэй одоо л хэлэв.

“Хоёрдугаар зэрэглэлийн шидтэн?”

Делин Кевоте дотроо тооцоо хийж байснаа. “Хмм, нээрээ надтай сургуулилалт хийснээс хойш нэг жил нгөрчээ. ‘Бутарсан хад’ шидийг хий. Хамгийн сайнаараа гүйцэтгээрэй ойлгоснуу?”

‘Бутарсан хад’ шид өргөн хүрээтэй шид тооцогдоно.

Нэгдүгээр зэрэглэлийн Бутарсан хад гэж байна. Бас Гэгээнтэн зэрэглэлийн бутарсан хад байна. Түүний нэрийг Тэнгэрлэг солир унах гэж нэрлэдэг. Газрын шидийн хүч нэмэгдвэл Бутарсан хадын хүч нь гэсэн ихэсдэг.

“Мэдлээ, Делин Өвөө”

Линлэй амандаа шидэт тарни уншиж эхлэв. Энэ үгнүүд Линлэйн тархинд гүн сийлээстэй бөгөөд бодохгүйгээр унших түвшинд хүрчээ. Тарни үргэлжлүүлэн уншсаар, Линлэйн сүнс тусгай хэлбэрт шилжив.

Цээжин дэх шидийн хүч нь эргэлдэж, байгалийн элементийн эрчим төвлөрнө.

Гэнэт газарт цууралт үүсэн бутарна.

Таван хохимой хэмжээт чулуу газраас нисэн Линлэйн толгойд эргэлдэнэ. Энэ таван чулуу газрын гэрлийг агуулах ба Линлэйн нүд гэрэлтэх үед таван чулуу машид хол шидэгдэн, ардаа салхи манаруулан холдоно.

“ТААС!”

Өргөн зузаан модийг таван чулуу мөргв. Мод хазайсан ч бутарсангүй. Эцэст нь Моднууд газар унав.

“Тиймээ, муугүй шүү.” Делин Кевоте нүд сэргэв. ” Нэг дор таван чулууг удирдаж байна гэдэг үнэхээр сайн зүйл байлаа. Чиний хүч үнэхээр хоёрдугаар зэрэглэлд хүрчээ” Делин Кевоте Линлэйн гүйцэтгэлд үнэхээр сэтгэл хангалуун байв.

Линлэй нүүрэндээ инээмсэглэл тодруулахаас өөр яах билээ.

Өөрийн нэг зорилгодоо алхам урагшиллаа шүү дээ.

Линлэй хэзээ ч аавынхаа хэлсэн үг “Хэрэв буцааж авчирч чадахгүй бол. Би үхсэн ч чамайг уучлахгүй!” мартаж чадахгүй байв. Энэ үгс Линлэйн зүрхийг хурц хутгаар сийлсэн мэт гүн үлджээ.

ЯГ одоо Делин Кевоте баяртайгаар мишээнэ. ” Гэхдээ Линлэй чи хоёрдугаар зэрэглэлийн шидтэн юу ч биш гэдгийг мэдэх хэрэгтэй. Бидний системээр нэг хоёрдугаар зэрэглэлийн шидтэн босго шидтэнгүүд. Гурав дөрөвдүгээр зэрэглэлийн шидтэнгүүд дунд, тав зургадугаар зэрэглэлийн шидтэнгүүд өндөр зэрэглэлийнх байдаг. Долдугаар зэрэглэлийн шидтэн ахлах шидтэн, найм бол мастер шидтэн. Харин есдүгээр зэрэглэлийн шидтэнг Амин шидтэн гэдэг. Энэ зэрэглэлүүдээс есдүгээр зэрэглэл хамгийн хүчтэй нь. Чамд туулах хол зам байна.”

“Мэднээ” Линлэй дохив.

“Сайн, одоо шаргуу сургуулилла” Делин Кевоте дахин Хуйларч буй луу бөгинд оров.

Линлэй хоёрдугаар зэрэглэлийн шидтэн болсон баяр хөөрөө дахин дарав. Өөрийнхөө амар амгалан бясалгалийн байдалд тэрбээр дахин шилжин орлоо. Хүчтэй болохын тулд нэг нэг алхамаар удаан хугацаа зарцуулах хэрэгтэй.

УДалгүй Линлэйгээс гурван метрийн цаана.

Линлэйн салхин шидийн багш, зургадугаар зэрэглэлийн шидтэн Трэй ” Хмм газрын шид Бутарсан хад уу даа? Хоёрдугаар зэрэглэлийн хүчтэй байна. Ууланд ирж сургуулилдаг хэн юм болоо?”

Трэй салхин тагнуул шид хэрэглэн сая Линлэйн ямар шид хэрэглэсэн, хаана багйааг мэдрэв.

Трэй сониучирхан тэр зүгт алхана. Зургадугаар зэрэглэлийн шидтэний хувьд Суперсоник шид хэрэглэх хүч Линлэйгийнхээс хамаагүй хүчтэй. Үүл эсвэл манан татах мэт Трэй амар амгалан уулаар хэснэ.

Нүд ирмэх зуур Трэй Линлэйгээс хоёр зуун метрийн зайнд ирэв.

Томоо модны хажууд зогсоод Линлэйг харна.

“Энэ хүн үү дээ?”

Өөрийн сурагчаа Трэй танилгүй яахав. “Линлэй гэдэг байхаа. Хичээл дээр хэзээ ч ярьдаггүй. Хүүхдүүд шинэ шид туршихад ч хэзээ ч оролцож байгаагүй… Энэ хүүхэд Линлэй аль хэдийн хоёрдугаар зэрэглэлийн шидтэн болсон байна. Шинэ сурагч гэдгийг санаж байна. Ийм авьяастайг нь үнэхээр мэдээгүй юм байна шүү.”

Линлэй аль хэдийн шид хэрэглэж чаддаг байв. Багш нь оролцохыг хүсэвч Линлэй зүгээр хараад суудаг байлаа.

Багийн ажилд хэзээ ч оролцдоггүй. Линлэйн нууцлаг байдлыг таньдаг бүх хүн нь мэддэг.

“Хэхэ, миний сурагчид дунд гоц авьяастан байгаа бололтой. Энэ жил би нэгдүгээр ангийн сурагчдын шалгалтаас шагнал авах байх даа” Гэрэлт инээмсэглэл Трэйн нүүрэнд тодроно. Одоо Линлэй бясалгалын байдалд шилжсэн учир зуун метрээс цаадах юуг ч мэдрэхгүй байлаа.

 


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 2, Хэсэг 17]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s