Чөтгөр бурхдын домгууд [19]-Нөлөөтэй гэр бүлийн хүүхдүүд

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг


Тод сарны гэрэл дор, ой бараан сүүдрүүдээр дүүрнэ.

Романтик нөхцөл байдал.

Сяо Нин Арь-ийн хөх няцанд иллэг хийж дууссаны дараа, Не Ли Сяо Нин Арь-ийг удаанаар хувцасаа өмсөж байгааг ажиглав. Тэдний хэн хэн нь дуу гаргасангүй.

Сяо Нин Арь толгойгоо өргөн Не Ли-г харав. Түүний царайнд тодрох нухацтай бас тайван байдал, өөрийн хөх няцнаас халууныг мэдрэхдээ, Сяо Нин Арь дүүрэн талархалтай байлаа. Хэрвээ Не Ли байгаагүй бол тэр хэр удаан өвчинд шаналахаа мэдэхгүй. Энэ бол Не Ли түүнийг дуусашгүй намгаас аварч буй хэрэг.

Не Ли Сяо Нин Арь-ийн харцнаас ямар нэг эвгүй зүйл мэдэрлээ. Эцэст нь хэлэхэд, зарим газарт нь хүрэх хэрэггүй байсан ч аль хэдийн хүрсэн, бас тэд сайхан зүйл мэдэрч байлаа.

“Не Ли, чи Ариун гэр бүлийг гомдоосон, болгоомжтой байх хэрэгтэй.” Сяо Нин Арь Ариун гэр бүл жигшмээр ичгүүргүй гэдгийг мэднэ. Гэр бүлийн үл хөдлөх хөрөнгө оруулалт 80%иас илүү нь Ариун гэр бүлийн удирдлаганд байдаг учир энэ жил түүний Далавчит Лууны гэр бүл Ариун гэр бүлийн занганаас болж буурсан, тэдэнд ямар ч сонголт үлдээгүй тул Ариун гэр бүлтэй нэгдсэн.

Одоог хүртэл Далавчит Лууны гэр бүл хараахан сэргээгүй байна, бүхий л сурвалжит гэр бүлүүдийн сүүлийнх болж удахгүй язгууртан гэр бүл болон унах нь.

“Би мэдэж байгаа. Ариун гэр бүл бол алдар нэр хөөцөлдсөн гэр бүл, тэгэхээр тэд миний ард гарж чадахгүй. Миний тооцоолсоноор тэд миний ард гарахаас өмнө бүгдийг тайван болгоход 2 сар хүлээх хэрэгтэй.” Не Ли хэлээд, үл ялиг хөхрөв. 2 сарын дараа, тэр аль хэдийн эсрэг арга бодсон байх болно.

Не Ли-г өөртөө итгэлтэй байхыг харсан, Сяо Нин Арь Ниэ Ли-ийн урд ямар ч асуудал байсан түүнд асуудал болохгүйг мэдлээ. Түүний сэтгэл Не Ли-г биширч байлаа.

“Дараагийн удаа чи хэрэглээгүй сүнсний болор авчраарай, би чиний төрлөхийн чадварыг шалгахад туслана.” Не Ли Сяо Нин Арь-д хэлэв. Тэдний харилцан ойлголт гүнзийрсэн, Не Ли Сяо Нин Арь-ийг сайн охин хэмээн бодож байгаа. Нэгэн өдөр Сяо Нин Арь түүний хүчирхэг туслагч болохыг хэн мэдлээ. Не Ли түүнд хүчирхэг бясалгалын техник заахаар шийдсэн.

“Хэрэглээгүй сүнсний болор? Юунд зориулж?” Сяо Нин Арь орон зайн бөгжнөөсөө сүнсний болор авч байх зуураа асуулаа, “Надад энд 3 байна.”

“Тэгэхээр чамд юу байна, үнэхээр сайн.”Не Ли хөхрөн, 3-аас нэг ширхэгийг нь аваад “Сүнсний хүчээ ийшээ шилжүүлж надад харуул.”

“Ойлголоо” Сяо Нин Арь толгой дохиод сүнсний хүчээ болорлуу шилжүүлэв, сүнсний болор нүд гялбам гэрэл гаргав. Гэрлэн дотор, аажмаар Жигүүрт Лууний хэлбэр үүсч, нисэв.

Не Ли Сяо Нин Арь-ийг мэл гайхан харав “Сүнсний хүч 83, Салхит Аяганы шинж чанар, Жигүүрт Луун сүнсний хэлбэр.”

Өмнөх амьдралд Сяо Нин Арь-ийн бэлтгэл үнэхээр хурдацтай байсанд гайхах юмгүй. Хэдийгээр тэр 2 жил хэвтэрт байсан ч, түүний бясалгал хурдан өссөн. Тэр Далавчит Луун сүнсний хэлбэртэй, 10.000 хүн дунд байх шилдэг авьяас. Ийм сүнсний хэлбэртэйгээр, аль бясалгалын техникээр бэлтгэх нь хамаагүй, тэр бясалгал маш хурдан өснө. Хэрвээ тэр Салхит Аяганы шинж чанарын бясалгалын техниктэй бол энэ бүр ч гайхалтай.

“Салхит Аяганы шинж чанар, Далавчит Луун дүрстэй сүнсний хэлбэр, тэд нар юу юм?” Сяо Нин Арь Не Ли-ийн саяхан хэлсэнийг ойлгосонгүй.

“Үүний утга нь чамд Салхит Аяганы шинж чанарын бясалгалын техник тохирно гэсэн үг.” Не Ли хором зуур бодоод хэлэв,” Одоо надад бясалгалын техник байна, би энийг чамд өгнө.”

Энэ бясалгалын техникийг Не Ли алдагдсан эртний хотоос олсон. Энэ Далавчит Луун дүрстэй сүнсний хэлбэртэй хүнд хамгийн их тохирно. Тэр үүгээр дадлагажиж эхлэхэд, түүний бясалгалын техник хязгааргүй өсөж, Не Ли болон бусдынхаас илүү хурдан байх болно.

Далавчит Луун дүрстэй сүнсний хэлбэр, энэ авьяас бол үнэхээр гайхалтай бүр Не Ли ч атаархаж байв!

“Энэ бясалгалын техник чиний дадлагажиж байгаагаа хамаагүй хүчтэй!” Не Ли Сяо Нин Арь-тэй тарнийг хуваалцаж байхдаа хэллээ.

Сяо Нин Арь бясалгалын техникийг цээжлэв, маань уншиж байхад, тэр хүч түүний салхит аянгат шинж чанартай бясалгалын аргыг тэр мэдрэв бас энэ нь хэтэрхий хүчтэй хосгүй байлаа! Энэ бүх бясалгалын техникүүд түүний энэ бясалгалын техникийн  өмнө харсан бүх техник хог байв!

“Энэ бясагалын техникийг [Аянгат Луу] бясалгалын технк гэж нэрлэдэг!” Не Ли хөхрөн, “Энэ бол чамд хамгийн сайн тохирох бясалгалын техник!”

“Баярлалаа” Сяо Нин Арь толгойгоо өргөн талархалтайгаар Не Ли-г харав. Тэр Не Ли-ийн сайхан сэтгэлийг яаж төлөхөө мэдэхгүй байгаа, эхлээд тэр түүнийг өвчин шаналаас чөлөөлсөн, тэгээд тэр түүнд ийм хүчирхэг бясалгалын техник өглөө. Түүний нүүр халж эхлэхэд тэр ураалаа хазлаа, “Би чамд хэрхэн хариу барихаа мэдэхгүй байна. Гэхдээ чи намайг юу хийлгэхийг хүсэх нь хамаагүй, би хийх болно.”

Сяо Нин Арь-ийн эелдэг үгсийг сонссон Не Ли-ийн зүрхийг савлуулав. Тэр дур булаам Сяо Нин Арь-ийг хараад, гашуунаар инээмсэглэн хэлэв, “Бид бол найзууд, нэг нэгэндээ туслах нь энгийн л зүйл. Ирээдүйд надад бэрхшээл тулгарвал, чи надад туслана биз дээ?”

“Тийм ээ,” Сяо Нин Арь толгой дохив, түүний үзэсгэлэнт нүдэнд урам хугаралт тодорлоо. Хэрвээ энэ үед Не Ли түүнийг өөрийн найз охин болохыг асуусан бол тэр гарцаагүй зөвшөөрөх байсан.

Тэд хоёул хэдэн цаг бэлтгэв. Сяо Нин Арь түр зуур [Аянгат Лууны Техник]-ээр бэлтгэв. Түүний бясалгалын техникийн өсөлт төсөөлөшгүй байв. Далавчит Лууны дүрстэй сүнсний хэлбэртэй хүмүүс аль хэдийн 10,000 хүний  нэгт тохиох гайхалтай чадвартай байж, тэдний биед тохирсон дээд зэргийн бясалгалын техникийн дадлагыг хослуулж, тэдний бясалгалын хурд амархан тэсэрч ахина.

Гэсэн хэдий ч төгсгөлд нь [Тэнгэрлэг Бурханы Техник] [Аянгат Лууны Техник]-ээс илүү хүчирхэг, дадлагын эхний үе шат эхлэх үед бясалгалын хурд [Аянгат Лууны Техник]-ийн дадлагыг өсөлт нь [Тэнгэрлэг Бурханы Техник]-ийн дадлагынхаас илүү хурдан байна!

Үүр цайх үед, Сяо Нин Арь-ийн биеээс бүдэг цэнхэр гэрэл цацрав.

“Аянгат Лууны Техникийн бясалгалын хурд маш аймшигтай. Хэсэг зуур байхад л, тэр 1одтой хүрэл зэрэглэлийн захад хүрчихлээ.” Ниэ Ли харцандаа гуниг тодруулахаа больж чадахгүй байв, Тэр, Ду Зө, Лү Пиао, болон гурвал түүнтэй харьцуулахад маш тааруу юм.

Сяо Нин Арь Нүдээ нээхэд, Не Ли аль хэдийн явсан байв. Сяо Нин Арь-ийн харц гунигийг сануулан гэрэлтэнэ. Тэр бага байхаасаа л хөвгүүдтэй ховорхон харьцдаг байсан. Не Ли бол түүний шинэ гэрэлтэйгээр харсан ганц хөвгүүн. Не Ли-ийн тухай бодоход , Сяо Нин Арь-ийн сэтгэл халуу дүүгэв.

Хэрвээ тэр Не Ли-тэй хэзээ ч уулзаагүй байсан бол, түүний амьдрал хэр бүрхэг байх бол? Түүнгүйгээр хэрхэн одоогынх шиг итгэлээр дүүрэн байна гэж?

Тэр аль хэдийн шийдсэн. Не Ли-д тэр таалагддаг эсвэл үгүй байх нь хамаагүй, тэх үргэлж Не Ли-ийн талд зогсох болно, Не Ли түүнийг хүлээн зөвшөөрөх өдрийг ирэх хүртэл.

Хэрвээ Сяо Нин Арь-ийг шохоорхдог хөвгүүд түүний шийдвэрийг мэдвэл, сэтгэл нь хэрхэн шархлах бол.

“Сүнсний хүч 92, би удахгүй 1 одтой хүрэл зэрэглэлд хүрэх нь!” Сяо Нин Арь-ийн хөлс урсаж байлаа, тэр уян хатан байдлын улмаас бага зэрэг тав тухгүй байлаа, гэхдээ түүний арьс бүр илүү булбарай, болор мэт тунгалаг болсон санагдав.

Не Ли-ийн явсан зүгт харсаны дараа, Сяо Нин Арь өөрийнхөө зүйлсийг баглаад бэлтгэлийн талбайн гарах хаалганы зүг алхав.

Өглөө.

Яруу Алдрын хотын ургамлын дэлгүүр бүр нууцлаг хүмүүсийнх байдаг, тэд том гэр бүлийн албан хаагчид шиг хувцаслан хүмүүс, Нил ягаан Манан Өвс дэлгүүрүүдэд хурдацтайгаар худалдагдаж байлаа. Дэлгүүрүүдэд зарагдаж буй Нил ягаан Манан Өвсний хэмжээ болон тэдний хэдэн жилийн өмнөх бараа ч бүгд дуусч байна.

Яагаад тэд ийм их Нил ягаан Манан Өвё худалдаж авна вэ?

“Би эдгээр хүмүүсийг мэднэ гэж бодож байна, тэд бол Далавчит Лууны гэр бүлийн Хатагтай Нинг-ийн зарц нар!”

“Яагаад хатагтай Сяо Нин Арь-д ийм их Нил ягаан Манан Өвс хэрэг болсон юм бол? Би үүнийг ойлгохгүй нь!”

Нил ягаан Манан Өвс, үүнийг шатааж утаа гарган шавжнуудыг үргээхээс бусдаар, өөр ямар нэг хэрэглээгүй. Далавчит Луун гэр бүлийн гэрийн хэмжээн 10 фунт Нил ягаан Өвс хангалттайгаас ч илүү байна, гэхдээ зарцнууд 100.000 фунт Нил ягаан Өвс авлаа, энэ дүнгээс болж хүмүүс гайхширав.

Бүх Нил яагаан Манан Өвсийг Сяо Нин Арь-ийн зарц нар худалдан авлаа. Зарим дэлгүүрүүд ч цэцэрлэгээсээ Нил ягаан Манан Өвсийг зулгааж бүгд зарахаар захиалагджээ. Магадгүй дараагин гурван жилийн дотор, Яруу Алдрын хот Нил ягаан Манан Өвсөний дутагталтай байна. Гэхдээ хэн ч Нил ягаан Манан өвс байгаа үгүйг анхаарахгүй.

Не Ли дүүрэн Нил ягаан Манан өвстэй орон зайн бөгж хүлээн авахад, тэр амархан гайхширав. Хэдэн 100.000 фунт Нил Ягаан Манан Өвс, тэр энэ нь 100.000 чөтгөрийн зоос хүрсэн гэдэгээс айж байлаа. Ийм их мөнгөн дүн, бага биш!

Гэхдээ Сяо Нин Арь үүнийг тоохгүй, Хэрвээ Не Ли жаргалтай байвал, тэр юу ч хийхэд бэлэн байна. Түүнчлэн энэ нь зөвхөн хэдэн 100.000 чөтгөрий зоос. Үнэндээ, хэдэн 100.000 чөтгөрийн зоос бол [Аянгат Лууны Техник]-ийн 1% тай ч тэнцэхгүй.

Сяо Нин Арь-ийн бясалгалын техник хязгааргүй хурдацтай өсөж, хэдэн өдөрт 90-ийг давж мөн удалгүй нэг одтой хүрэл зэрэглэлд хүрэхийг мэдсэн, Далавчит Луун гэр бүл-ийнхний сэтгэл хөдлөл ихэсэж байлаа.

Хэдий буурч байгаа ч, туранхай тэмээ морьноос том шүү дээ. Далавчит Луун гэр бүлийн санхүү гайхалтай хэвээр байгаа, бас тэд залуу үеээ бэлтэгэхд мөнгө харамладаггүй.

Тийм их Нил Ягаан Манан Өвстэйгөөр, Не Ли ихэд сэтгэл хангалуун байв. Одоохондоо тэр Сяо Нин Арь-д мөнгийг нь өгөх боломжгүй ч, тэр түүнд буцааж төлөхөд тийм ч удахгүй.

Ду Зө болон Лү Пиао, тэд ихээр гайхширна. Тэд Не Ли-г ийм их Нил Ягаан Манан Өвсөөр яах төлөвлөгөөтэй байгааг ойлгосонгүй. Не Ли номын санд суудал олоод бичиж эхлэв.

Тэр үдэш, маш олон хүн номын санд орж гарсан. Ду Зө, Лү Пиао бичээсний хээ болон  тулааны урлагын тухай номнуудыг Не Ли-ийн заавар дор уншина. Бясалгалын техникийн дээд зэрэглэлийг хүссэн нэгэн, эхлээд мэдлэгийн мастер болох хэрэгтэй.

Тэд бясалгалын техникээрээ дадлагажсаны дараа, тэдний тархи тодорхой хөгжлийн түвшинд хүрэв. Тэд ерөнхий мэдлэгээ мартахгүй бас тэдний суралцах чадвар илүү хурдан болж байв.

Не Ли болон бусдаас зайдуу сэргэлэн цовоо бүлэг сурагчид цугларчээ.

“Энэ миний гарт байгаа хуяг бол Галт харанхуйн хуяг. Энэ хүрэл зэрэглэлийнх бас нэг нь л 100.000 чөтгөрийн зоосгүй л бол, тэд үүнийг авах боломжгүй!” Нэг сурагч бахархалтайгаар өөрийн улаан хуягаа харуулна. Түүний өндөр бие тэр хуягийг өмссөн байхад, түүнээс тулаанч аура ялгарна.

Тэр бол Чэнь Лин Зянь, үндсэн гэр бүлүүдийн нэгэнд харьяалагддаг. Тэр бол Тэнгэрлиг гэр бүлийн үндсэн удам, 15тай мөн аль хэдийн 5 одтой хүрэл зэрэглэлд хүрсэн, удахгүй нэг одтой мөнгөн зэрэглэлд хүрнэ. Үндсэн гэр бүлүүдийн дунд, Тэнгэрлиг гэр бүл хамгийн чинээлэг нь. Чэнь Лин Зянь, бүлэг ахан дүүстэйгээ сурагчидын дунд маш алдартай.

“Энэ Галт харанхуйн хуягийг өмссөн байхад, хүрэл зэрэглэлийн хүрээнд бол ялагдашгүй!”

“Дажгүй хуяг!”

Үүнийг харахад, хэдэн охидуудын хажуудах хэсэг нь атаархаж байв. Тэдний дунд байгаа хэсэг нь Чэнь Лин Зянь уруу үе үе сээтгэнэсэн харц шидлэнэ.

“Би чамд үүниййг бэлэглэнэ!” Чэнь Лин Зянь гараа даллан, Галт харанхуйн хуягийг эрэгтэйчүүдийн нэгрүү шидэв.

Тулааны хуяг 100.000 чөтгөрийн зоосны үнэтэй, ингэж бэлэглэж болно гэж үү? Бүгд бага зэрэг цочирдов.

Энэ нь зөвхөн 100.000 чөтгөрийн зоос Чэнь Лин Зянь-ы хувьд юу ч биш. Тэр сулхан хөхрөн, хэлэв, “Тэнд тав зургаан настай Ариун Харанхуйн өвс байна. Тэднийг манай гэрээс авчирсан, та нар намайг дагаж шаргуу ажилласан нөхцөлд, чи тэтгэмжээр дутахгүй байх болно!”


1фунт=0.45359237кг


Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.